- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “КОНЦЕСС ОЛГОХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН САНАЛ ҮНЭЛЭХ ЖУРАМ”-Д ОРУУЛАХ НЭМЭЛТ
Засгийн газрын 2014 оны 131 дүгээр
тогтоолын хавсралт
“КОНЦЕСС ОЛГОХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН САНАЛ
ҮНЭЛЭХ ЖУРАМ”-Д ОРУУЛАХ НЭМЭЛТ
5.9. Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжих төслийн оролцох саналыг Концессын тухай хуулийн 13.3.1-13.3.5-д заасан шаардлагын дагуу (Маягт 7) үнэлж, шаардлага хангасан оролцогчдын төслийн саналыг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ. Үүнд:
Шалгуур үзүүлэлт |
Оноо |
Монгол улсын аль нэг арилжааны банкинд дахь өөрийн нэр дээрх дансанд тухайн төсөлд өөрийн санал болгож байгаа нийт хөрөнгө оруулалтын 1/4-ээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл гадаад валютыг байршуулах |
60 |
Хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь (жилээр) |
40 |
Нийт |
100 |
5.10. Энэхүү журмын 5.9 дэх шалгуур үзүүлэлтүүдийг Маягт 8-ийн дагуу дор дурдсанаар үнэлнэ. Үүнд:
5.10.1. оролцох санал гаргагчаас санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэн байршуулсан хамгийн өндөр хувьд тухайн шалгуур үзүүлэлтэд заасан авбал зохих хамгийн дээд оноог, түүнээс бага дараагийн оролцох санал гаргагчийн байршуулсан хувьд өгөх оноог тооцохдоо түүний байршуулсан хувийг хамгийн өндөр хувь байршуулсан оролцох санал гаргагчийн хувьтай харьцуулсан харьцааг авбал зохих хамгийн дээд оноогоор үржүүлж;
5.10.2. оролцох санал гаргагчаас санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарийн хамгийн урт хугацаанд тухайн шалгуур үзүүлэлтэд заасан авбал зохих хамгийн дээд оноог, дараагийн оролцох санал гаргагчийн эргэн төлөлтийн хуваарьт өгөх оноог тооцохдоо түүний эргэн төлөлтийн хугацааг хамгийн урт хугацааг санал болгосон оролцох санал гаргагчийн хугацаатай харьцуулсан харьцааг авбал зохих хамгийн дээд оноогоор үржүүлнэ.
5.11. Энэхүү журмын 5.10.1, 5.10.2 дахь заалтуудын онооны нийлбэрээр Концессын тухай хуулийн 14.4-т заасны дагуу оролцогчдын дарааллуулсан жагсаалт гаргана.
5.12. Барилгын ажлын өртөг болон хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарийг оролцогчдын дарааллуулсан жагсаалтын дагуу Концессын тухай хуулийн 15.2.1 дэх заалтыг үндэслэн концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийж тодорхойлно.
5.13. Концессын зүйлийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн төлбөрийг уул уурхайн бүтээгдэхүүн (нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон бусад)-ээр төлж болох бөгөөд талууд хэлэлцээний явцад харилцан тохиролцсоны үндсэн дээр концессын гэрээнд тусгана.
5.14. Барилгын ажлын чанар стандартыг сайжруулах зорилгоор концессын зүйлийн барилгын ажлыг гүйцэтгэх хугацаа болон зурагт нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ талаар концессын гэрээгээр тохиролцоно.
5.15. Концессын тухай хуулийн 14.3.10 дахь заалтын дагуу оролцох санал гаргагч нь дараах ерөнхий шаардлагуудыг хангасан байх бөгөөд комисс нь Маягт 9-ийн дагуу хянана. Үүнд:
5.15.1. Монгол Улсын аль нэг арилжааны банкинд дахь өөрийн нэр дээрх дансанд тухайн төсөлд өөрийн санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын 1/4-ээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл гадаад валютыг байршуулсан тухай нотлох баримт;
5.15.2. хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь (жилээр);
5.15.3. барилгын ажлыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа;
5.15.4. барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил байх;
5.15.5. барилгын ажлын гүйцэтгэгчийн хувьд үндэсний аж ахуйн нэгжийн оролцоо, ажиллах хүчний хувь хэмжээ 1/3-ээс доошгүй байх;
5.15.6. барилгын ажил гүйцэтгэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ (тоног төхөөрөмж, боловсон хүчний мэдээллийн хамт);
5.15.7. хяналтын зөвлөх үйлчилгээний зардлыг тооцсон байх;
5.15.8. Сангийн яам, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад бүртгэгдээгүй байх.
---000---
Маягт 7. Оролцох саналыг үнэлэх
Төслийн нэр:
Төслийн дугаар:
Огноо, цаг:
Шалгуур үзүүлэлт |
Үнэлгээ Хангасан/Хангаагүй |
|
Оролцох санал гаргагч “А” |
Оролцох санал гаргагч “Б” |
|
Санхүүгийн чадавхи |
|
|
Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлага |
|
|
Ерөнхий шаардлага |
|
|
Комиссын гишүүн (Дарга) Нарийн бичиг |
Нэр |
Гарын үсэг |
Дарга |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Нарийн бичиг |
|
|
Маягт 8. Санхүүгийн саналыг үнэлэх
Төслийн нэр:
Төслийн дугаар:
Огноо, цаг:
|
Оролцогч “А” |
Оролцогч “Б” |
|
Шалгуур үзүүлэлт |
Оноо |
Үнэлгээ |
Үнэлгээ |
Монгол улсын аль нэг арилжааны банкин дахь өөрийн нэр дээрх дансанд тухайн төсөлд өөрийн санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын дөрөвний нэгээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл гадаад валютыг байршуулах |
60 |
|
|
Хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь /жилээр/ |
40 |
|
|
Комиссын гишүүн (Дарга) Нарийн бичиг |
Нэр |
Гарын үсэг |
Дарга |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Нарийн бичиг |
|
|
Маягт 9
ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫН ҮНЭЛГЭЭ
Төслийн нэр:
Төслийн дугаар:
Огноо,цаг:
Оролцогчийн нэр |
15.1 (Хангасан эсэх) |
15.2 (Хангасан эсэх) |
15.3 (Хангасан эсэх) |
15.4 (Хангасан эсэх) |
15.5 (Хангасан эсэх) |
15.6 (Хангасан эсэх) |
15.7 (Хангасан эсэх) |
15.8 (Хангасан эсэх) |
А |
|
|
|
|
|
|
|
|
Б |
|
|
|
|
|
|
|
|
Комиссын гишүүн (Дарга) Нарийн бичиг |
Нэр |
Гарын үсэг |
Дарга |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Нарийн бичиг |
|
|
Текст томруулах
A
A
A