A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН АГААРЫН ЗАМЫН БООМТЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БҮСЭД ХАМААРЧ БАЙГАА ТАЛБАЙН ХЭМЖЭЭ, ХИЛИЙН ЗААГ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны

276 дугаар тогтоолын хавсралт

 

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН АГААРЫН ЗАМЫН БООМТЫН

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БҮСЭД ХАМААРЧ БАЙГАА

ТАЛБАЙН ХЭМЖЭЭ, ХИЛИЙН ЗААГ

 

1. 1 дүгээр давхрын 2610.07 м2 талбайтай гадаад хүндэт зочны танхим, олон улсын ачааны танхим, олон улсын ирэгчдийн танхим, төрийн хяналт шалгалтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагын өрөө, танхим, төрийн байгууллагын агуулах;

2. 2 дугаар давхрын 4193 м2 талбайтай гадаад секторт нэвтрэх А16 гарцнаас онгоцны хаалга хүртэлх олон улсын бүртгэлийн танхим, гадаадын авиа компаниуд, бизнес танхим, шалгалтын хэсэг, олон улсын явагчдын хүлээх танхим, номын дэлгүүр, арт болон кофе шоп, 1 дүгээр зэрэглэлийн танхим, онгоцны хүзүүвч, олон улсын ирэгчдийн заал, хяналт шалгалтын байгууллагын өрөө, техник үйлчилгээний зориулалттай талбай;

3. 3 дугаар давхрын 949 м2 талбайтай татваргүй барааны дэлгүүр, агуулах, үйлчилгээний танхим, боомтын захиргааны албан өрөө;

4. Ачаа, шуудан үйлчилгээний цогцолбор дахь боомтын хяналт шалгалтын бүсийн 1025.08 м2 талбайтай импорт, экспортын ачааны танхим, гаалийн түр агуулах, үнэт болон аюултай ачааны агуулах, хөргөлтийн өрөө;

5. “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтын перрон талбайн боомтын хяналт шалгалтын бүс нь олон улсад нисэхээр төлөвлөгдсөн агаарын хөлөг зогсоолд байрласан цагаас хяналт шалгалт дуусах хүртэл, олон улсын чиглэлээс ирсэн агаарын хөлөг бүрэн зогсолт хийсэн цагаас хяналт шалгалт дуусах хүртэлх хугацаанд агаарын хөлгийн хаалганаас эргэн тойронд 50 м талбай;

6. “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтын перрон талбайд ирэх, явах олон улсын агаарын хөлгийн зогсоолын төлөвлөлтөөс хамаарч агаарын хөлгөөс Ачаа, шуудан үйлчилгээний цогцолбор болон боомтын хяналт шалгалтын бүс хүртэлх зам.