A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР /ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны

402 дугаар тогтоолын 8 дугаар хавсралт

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР


/ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Оршил

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Засгийн газрын болон Боловсрол, соёл,  шинжлэх ухааны сайд (цаашид “сайд” гэх)-ын бүрэн эрх, эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, салбарын хөгжлийн стратеги тодорхойлох, бодлогын удирдамжаар хангах, төрийн захиргааны удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хэрэгжилтэд хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход оршино.

 

1.2. Үндэслэл

 

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор баталсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

 

1.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль тогтоомжийн орчин

 

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

 

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Засгийн газрын тухай хууль;

-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Төсвийн тухай хууль

-Боловсролын тухай хууль;

-Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль;

-Бага, дунд боловсролын тухай хууль;

-Дээд боловсролын тухай хууль;

-Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль

-Шинжлэх ухаан, технологийн тухай хууль;

-Технологи дамжуулах тухай хууль;

-Инновацийн тухай хууль,

-Соёлын тухай хууль;

-Соёлын өвийг хамгаалах тухай хууль;

-Төрийн албан ёсны хэлний тухай хууль;

-Үндэсний их баяр наадмын тухай хууль;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Холбогдох бусад хууль тогтоомж.

 

1.4. Арга зүй

 

Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын туршлага, өмнөх хөтөлбөрүүдийн туршлага, сургамжид үндэслэн хөтөлбөр боловсруулах ажилд оролцооны аргыг ашиглалаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.

 

1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

 

Яам нь боловсрол, соёл, шинжлэх ухааны талаарх хууль тогтоомж, бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газарт мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Яам нь өөрийн хариуцсан чиг үүргийн асуудлаар Засгийн газарт зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ. Хариуцсан чиг үүргийн дагуу иргэдэд шуурхай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.

 

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь үйлчлүүлэгч буюу тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тооцов. Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов:

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны стратегийн удирдлага,

зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Засгийн газар, сайд, дэд сайд, иргэн байна. Яамны стратегийн бодлого, зохицуулалт нь нэн түрүүнд үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөж байгаа нийтлэг болон онцлог эрэлт, хэрэгцээг хангахад чиглэнэ. Үндсэн үйлчлүүлэгч, хэрэглэгчийн үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод тус тус тусган хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

 

2.1. Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар

 

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын үндсэн зорилт, чиг үүрэг болох иргэд сурч, боловсрох эрхээ тэгш эдлэх боломжийг бүрдүүлэх, боловсрол, соёл, урлагийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, соёлын өвийг хамгаалж өвлүүлэх, шинжлэх ухаан, технологийн үр нөлөөг нэмэгдүүлж эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай, бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

 

2.2.1. сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, багш бэлтгэх тогтолцооны шинэчлэл хийх, дээд боловсролын салбарт чанарын шинэчлэл хийх;

 

2.2.2. боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх;

 

2.2.3. боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх, өргөжүүлэх;

 

2.2.4. шинжлэх ухаан, инноваци, өндөр технологийн хөгжлийн бодлого, судалгаа, түүний үр дүнг улс орны хөгжлийн тэргүүлэх хүчин зүйл болгон хөгжүүлэх;

 

2.2.5. хувь хүний хөгжил, нийтийн соёлыг дэмжсэн, өрсөлдөөнд суурилсан соёл, урлагийн хүртээмжтэй, олон талт үйлчилгээг нийгэмд хүргэж чадахуйц өрсөлдөх чадвар бүхий тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай үндэсний үйлчилгээний тогтолцоо, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэхжүүлэх;

 

2.2.6. соёлын өвийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, баяжуулах, өвлүүлэх найдвартай тогтолцоог бэхжүүлэх;

 

2.2.7. яамны хүний нөөц, удирдлагын чадавхийг сайжруулах, байгууллагын соёл төлөвшүүлэх, салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, боловсрол, соёл, шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааны дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээг чанаржуулах, эрсдэлээс хамгаалах.

 

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны эрхэм зорилго нь хөгжлийн чиг хандлага, нийгэм, соёлын үнэт зүйл, хэрэгцээнд нийцүүлэн иргэн бүрийг өрсөлдөх чадвар бүхий "Зөв монгол хүн" болгон төлөвшүүлэх боловсролын олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэх, үндэсний болон дэлхийн өв, соёлд суурилсан, үндэсний онцлог бүхий соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх, шинжлэх ухаан, инноваци, өндөр технологийн үр өгөөжийг сайжруулж эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино.

 

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

 

Яам нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

 

2.4.1. боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох, батлуулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.4.2. боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох, төсөв боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааг чанаржуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

 

2.4.3. шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.4.4. инноваци, өндөр технологийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, мэдээлэл технологийн хөгжлийг хангах, салбарын статистикийн мэдээлэл боловсруулах, хэрэгжилтийг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх;

 

2.4.5. соёл, урлагийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

       

2.4.6. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйл ажиллагааны дотоод аудит, хяналтын тогтолцоог чанаржуулах, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;

 

2.4.7. боловсролын  талаарх  хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.

 

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

 

Стратегийн зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

 

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.5.1.1. боловсролын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг боловсронгуй болгох төсөл боловсруулах;

 

2.5.1.2. боловсролын тогтолцоог хөгжүүлэх, удирдлага, зохион байгуулалт, салбарын хүний нөөцийн тасралгүй хөгжлийг хангах;

 

2.5.1.3 бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах;

 

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.2.1. боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, хөтөлбөр боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

 

2.5.2.2. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнахад бүх талын дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, төсөв, зардлыг ил тод мэдээлэх;

 

2.5.2.3. салбарын хөрөнгө оруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтыг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх;

       

2.5.2.4. салбарт хэрэгжиж байгаа гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүгийн зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах.

 

2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.3.1. шинжлэх ухааны талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг төсөл боловсруулах, хэрэгжүүлэх;

 

2.5.3.2. тогтолцоог хөгжүүлэх, удирдлага, зохион байгуулалт, салбарын хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах;

 

2.5.3.3. шинжлэх ухаан, технологийн судалгаа боловсруулалтын үр дүнг нэмэгдүүлэх, нутагшуулах;

 

2.5.3.4. бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах.

 

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.5.4.1. өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх чиглэлээр хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх;

           

2.5.4.2. бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах;

 

2.5.4.3. боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын статистик мэдээллийг боловсронгуй болгох, удирдлагын мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх, мэдээллийн ил тод байдал, цахим үйл ажиллагааг хангах, мэдээллээр үйлчлэх.

 

2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.5.1. соёл, урлагийн талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх;

 

2.5.5.2. бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, соёл, урлагийн удирдлага, хүний нөөцийн зохион байгуулалтын тогтолцоог хөгжүүлэх;

 

2.5.5.3. соёлын өвийг хамгаалах чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, зохицуулах.

 

2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.6.1. яамны төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;

 

2.5.6.2. байгууллагын соёлыг төлөвшүүлэн чанаржуулах, удирдлагын манлайллыг хангах, яамны албан хаагчдыг өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх;

 

2.5.6.3. хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах төсөл боловсруулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх;

 

2.5.6.4. салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, яамны гадаад харилцааны асуудлыг зохицуулах;

 

2.5.6.5. салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргаж бодлогыг үр дүнтэй болгох орчин бүрдүүлэх, санхүүгийн хяналт шалгалт хийх;

 

2.5.6.6. салбарын болон яамны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргаж эрсдэлээс хамгаалах.

 

2.5.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.7.1. сургуулийн өмнөх болон бага боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, сургалтын агуулга, үнэлгээ, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг  боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах;

 

2.5.7.2. суурь болон бүрэн дунд боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, сургалтын агуулга, үнэлгээ, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг  боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах;

 

2.5.7.3. багш нарыг чадавхжуулах давтан сургах, мэргэжлийн тасралтгүй хөгжлийн хангах үйл ажиллагааг зохицуулах;

 

2.5.7.4. дээд боловсролын тогтолцоо, өрсөлдөх чадварыг сайжруулах талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.

 

2.6. Үйл ажиллагааны зорилт

 

Яам нь үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тус тус нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.

 

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

 

Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратегийн загвар

 

Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг

 

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

 

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:

 

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

 

3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

 

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

 

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл хоёроос дээшгүй шат дамжлагатай байх);

 

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны  стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

 

3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

 

3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны  бүтцийн ерөнхий  тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

 

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яам үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараах загвартай байна:

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны бүтцийн

тогтолцооны  ерөнхий загвар

 
 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:

           

3.3.1. стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох, батлуулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд боловсролын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг боловсронгуй болгох төсөл боловсруулах, боловсролын тогтолцоог хөгжүүлэх, удирдлага, зохион байгуулалт, салбарын хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.


Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний боловсролын салбарыг хөгжүүлэх баримт бичгүүдийг боловсруулах, хууль тогтоомжийн үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны бодлого, стратеги, мастер төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, салбарыг бодлогын удирдамжаар хангахад чиглэгдэнэ.

 

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, ерөнхий болон бүх нийтийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.

 

3.3.2. санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох, төсөв боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааг чанаржуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, хөтөлбөр боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнахад бүх талын дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, төсөв, зардлыг ил тод мэдээлэх, салбарын хөрөнгө оруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтыг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, салбарт хэрэгжиж байгаа гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүгийн зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын бодлого, үйл ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрхэлсэн сайд буюу төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, төсөөллийг үндэслэл сайтай боловсруулах, хамгаалах, төсвийн зардлыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтыг зохицуулах, сангийн тайлан, мэдээ гаргах, холбогдох хууль тогтоомжийн дагуу төсвийн гүйцэтгэлд аудит хийлгэх, төсвийн зардлыг нийтэд ил тод мэдээлэхэд чиглэгдэнэ. Мөн боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлагийн салбарын эдийн засгийн төлөвлөлт, эдийн засаг, санхүү, хөрөнгийн эх үүсвэрийг шинжилж, бодлогын хувилбар, санал гаргах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, улмаар холбогдох байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг хангах, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах, салбарын худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг удирдлагаар хангах, хөтөлбөр, төслийн худалдан авах ажиллагааны зохицуулалтыг хангах, гэрээ байгуулах, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах чиг үүрэг хүлээнэ.

 

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь эдийн засаг, санхүүгийн асуудлаар сайд, яамныхаа удирдлага, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нутгийн захиргааны байгууллага, боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагыг эдийн засагжуулах, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бий болгон бэхжүүлэх талаар хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандан сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.

 

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, дотоод аудитор, Засгийн газрын тусгай сан, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад Сангийн яам, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, ерөнхий болон бүх нийтийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны болон соёлын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.

 

3.3.3. шинжлэх ухааны бодлого зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд шинжлэх ухааны талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, тогтолцоог хөгжүүлэх, удирдлага, зохион байгуулалт, салбарын хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах, шинжлэх ухаан, технологийн судалгаа боловсруулалтын үр дүнг нэмэгдүүлэх, нутагшуулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны бодлого, стратеги, мастер төлөвлөгөө, хөтөлбөрийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, батлуулах, салбарын бүтэц, зохион байгуулалтын тогтолцоо, хүний нөөцийг төлөвлөн хөгжүүлэх, үр дүнд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг яамдаас сонгон авч холбогдох байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, шинжлэх ухааны байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулах ажлыг зохион байгуулах, хариуцсан ажлын талаар мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжөөр хангах, агаарын бохирдлын эсрэг салбарын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулахад чиглэгдэнэ.

 

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Шинжлэх ухааны академи, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төвүүд, төрийн бус байгууллага байна.

 

3.3.4. инноваци, өндөр технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд инноваци, өндөр технологийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, мэдээлэл технологийн хөгжлийг хангах, салбарын статистикийн мэдээлэл боловсруулах, хэрэгжилтийг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх чиглэлээр хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын статистик мэдээллийг боловсронгуй болгох, удирдлагын мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх, мэдээллийн ил тод байдал, цахим үйл ажиллагааг хангах, мэдээллээр үйлчлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь инноваци, өндөр технологийн бодлого, зохицуулалтаар хангах чиглэлээр уламжлал, шинэ бодлогыг улсын хэмжээнд хөгжүүлэхэд чиглэсэн үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ. Мөн боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт мэдээллийн технологийг хөгжүүлэх, мэдээллийн дата бааз, сан бий болгох, баяжуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах ажлыг уялдуулан зохицуулж түүний үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага, яамд, нутгийн захиргааны байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь гадаад орон, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нэгж, банк, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, сайдын эрхэлсэн салбарын төсөвт бүх байгууллага, яамд, аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгж байна.

 

3.3.5. соёлын бодлого зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд соёл, урлагийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд соёл, урлагийн талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, соёл, урлагийн удирдлага, хүний нөөцийн зохион байгуулалтын тогтолцоог хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд соёлын өвийн нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь соёл, урлагийн талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах  салбарын ажилтныг чадавхжуулах давтан сургалтыг уялдуулан зохицуулах, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх, сайдад мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, соёл, урлагийн байгууллагууд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь нутгийн захиргааны байгууллагууд, соёл, урлагийн төрөлжсөн байгууллагууд, холбогдох бусад газрууд байна.

 

3.3.6. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйл ажиллагааны дотоод аудит, хяналтын тогтолцоог чанаржуулах, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд дотоодын хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд яамны төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэн чанаржуулах, удирдлагын манлайллыг хангах, яамны албан хаагчдыг өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах төсөл боловсруулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх, салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, яамны гадаад харилцааны асуудлыг зохицуулах, салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргаж бодлогыг үр дүнтэй болгох орчин бүрдүүлэх, санхүүгийн хяналт шалгалт хийх, салбарын болон яамны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргаж эрсдэлээс хамгаалах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тогтоол шийдвэрийн биелэлт гаргах, яамны бичиг хэрэг хөтлөх, яамны үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёлыг нэвтрүүлэх, ажиллагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох, цомхон, чадварлаг төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчид яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангах, хуулийн тогтоомжийн үзэл баримтлал боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төсөл боловсруулах, энэ чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Мөн энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.


Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, холбогдох бусад яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.

 

3.3.7. бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд боловсролын  талаарх  хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд

           

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, боловсрол, шинжлэх ухааны хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, сургуулийн өмнөх, бага боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, суурь, бүрэн дунд боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, сурах бичгийг боловсронгуй болгох, багш нарыг чадавхжуулах давтан сургалтыг уялдуулан зохицуулах, дээд боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дээд боловсролын тогтолцоо, өрсөлдөх чадварыг сайжруулах ажлыг зохицуулах, шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шинжлэх ухааны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, удирдлага, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд сургуулийн өмнөх, бага боловсролын нэгж, суурь, бүрэн дунд боловсролын нэгж, дээд боловсролын нэгж, шинжлэх ухааны нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь боловсрол, шинжлэх ухааны талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсролын болон шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагыг зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр үйлчилж, хүүхэд бүрийг хөгжүүлдэг, иргэнлэг, чанартай сургуулийн боловсролын үйлчилгээний адил тэгш боломж, хүртээмж, чанар, үр ашгийг тасралтгүй нэмэгдүүлэх, хүүхдийн аюулгүй байдал, хүмүүжил, төлөвшил, хөгжлийн баталгааг хангах, олон нийтэд ил тод, тэдний шууд, бодит оролцоонд тулгуурласан удирдлага, менежмент, санхүүжилт, чанарын хяналтын тогтолцоог хөгжүүлэх, сургалтын агуулга, хөтөлбөр, үнэлгээ, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний хөгжил, багш, ажилтны цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөгжлийг хангах, эрэлтэд нийцсэн, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай, өрсөлдөх чадвартай үндэсний боловсон хүчин, хүний нөөцийг бий болгох, нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрэлтэд суурилсан шинжлэх ухаан, технологийн хөгжлийн оновчтой тогтолцоог бий болгох, үр дүнд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааг хэрэгжүүлэх, шинжлэх ухааны өрсөлдөх чадварыг бий болгож, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг хөтлөх үндэсний чадамжийг бүрдүүлэх, шинжлэх ухааны ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгаа, хөгжлийг хангахад чиглэгдэж, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлнэ.  

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний дэргэдэх агентлаг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсрол, шинжлэх ухааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын бүх шатны сургууль, их, дээд сургууль, коллеж, Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэн, холбогдох яам, суралцагч хүүхэд, оюутан, багш, эрдэмтэн, судлаач болон иргэд байна.