A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГУРИЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛТ, ХУВААРИЛАЛТ,БОРЛУУЛАЛТАД ТУСГАЙ ХЯНАЛТ ТОГТООХ ТУХАЙ

1992 оны 8 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай Монгол улсын хуулийг үндэслэн ТОГТООХ нь:

1.Гурилын үйлдвэрүүд, импортоор гурил авч байгаа худалдаа, хангамжийн газруудын үйлдвэрлэлт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад 1992 оны 8 дугаар сарын 25-наас тусгай хяналтыг 2 сарын хугацаагаар тогтоосугай.

2.Гурилын үйлдвэрлэлт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад тусгай хяналт тогтоож хэрэгжүүлэх Засгийн газрын комиссыг хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулсугай.

3.Монгол улсын Засгийн газрын 1991 оны 21 дүгээр тогтоолоор баталсан үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэмийг хэрэгжүүлэх дүрэм, онцгой дэглэм тогтоосон үйлдвэрийн газар, байгууллагад мөрдөх хариуцлагын нийтлэг дүрмийг удирдлага болгон үйлдвэрлэлт, хуваарлалт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж шуурхай арга хэмжээ авч ажиллахыг комисс (н.ӨӨЛД)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын Ерөнхий сайдын сайдын орлогч Ч.ПҮРЭВДОРЖ