- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР /ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2014 оны 402 дугаар
тогтоолын 13 дугаар хавсралт
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
/ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Хүнс, хөдөө аж ахуйн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Засгийн газрын танхим, Хүнс, хөдөө аж ахуйн сайд (цаашид “сайд” гэх)-аас шийдвэр гаргах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийн хүрээнд тус яамны үйл ажиллагааны стратеги болон бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор баталсан Хүнс, хөдөө аж ахуйн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хууль, эрх зүйн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомж, бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Татварын багц хуулиуд;
-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль;
-Хүнсний тухай хууль;
-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль;
-Технологи дамжуулах тухай хууль;
-Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль;
-Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль;
-Газрын тухай багц хууль;
-Тариалангийн тухай хууль;
-Таримал ургамлын үр, сортын тухай хууль;
-Үрийн тариалангийн даатгалын тухай хууль;
-Ургамал хамгааллын тухай хууль;
-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль;
-Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын
хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль;
-Усны тухай хууль;
-Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль;
-Тамхины хяналтын тухай хууль;
-Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль;
-Хоршооны тухай хууль;
-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
-Аудитын тухай хууль
-Төрөөс малчдын талаар баримтлах бодлого;
-Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого;
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;
-Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого;
-Ногоон хөгжлийн бодлого;
-Бусад хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөр.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын туршлага, өмнөх хөтөлбөрүүдийн туршлага, сургамжид үндэслэн оролцооны аргыг ашиглан боловсрууллаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.
1.5. Яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Яам нь Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд стратегийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, холбогдох байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, тэдгээрийн харилцан уялдааг зохицуулах ба хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэглэгчийг дор дурдсанаар бүлэглэн тодорхойлов:
1.7. Хүнс, хөдөө аж ахуйн яамны бодлого, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны бодлого, зохицуулалтын үндсэн хэрэглэгч нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Засгийн газрын танхим байна.
Яамны бодлого, зохицуулалтын үйлчлүүлэгч нь бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, сайдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага байна.
Яамны бодлого, зохицуулалт нь дээр дурдсан хэрэглэгчдийн албан үүргээ хэрэгжүүлэх болон үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэнэ. Яамны стратегийн бодлого, зохицуулалтыг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг үндсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэж, сайдад өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, мэдээ, мэдээлэл, дэмжлэг, салбарын төсөв, улсын болон орон нутгийн өмчийг үр ашигтай захиран зарцуулах, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагааг нээлттэй байлгахад оршино.
2.2. Стратегийн тэргүүлэх чиглэл
Яам нь дор дурдсан үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
2.2.2. мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх, мал, амьтныг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал, амьтны өвчний тархалт, гаралтыг тогтвортой бууруулах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
2.2.3. газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
2.2.4. хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, усаар хангах арга хэмжээг өргөжүүлж, уст цэгийн ашиглалт, эзэмшлийг сайжруулах;
2.2.5. байгалийн гэнэтийн аюулаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх;
2.2.6. салбарын үйлдвэрлэлд тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, техникийн шинэчлэлийг хийх;
2.2.7. салбарын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягтруулах.
2.3. Яамны алсын хараа
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, салбарын тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангана.
2.4. Яамны эрхэм зорилго
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь салбарын бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх замаар түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, орлого, бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүн амыг аюулгүй хүнсээр хангахад оршино.
2.5. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, бусад шийдвэрийн төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, цаг үеэ олсон эрх зүйн болон бодлогын зөвлөгөө өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, санхүүг төлөвлөх, хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах; /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 160-р тогтоолоор нэмэлт орсон/
2.5.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, аппаратын дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 160-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2.5.3. хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.5.4. мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.5.5. газар тариалангийн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.5.6. салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
2.6. Стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.6.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.1.1. урт, дунд, богино хугацааны бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, бусад шийдвэрийн төслийг боловсруулах, төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;
2.6.1.2. хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, гэрээн хянах, эрх зүйн зөвлөгөө өгөх;
2.6.1.3. бодлого, урт, дунд, богино хугацааны хөрөнгө оруулалтад эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бүтээмж, үр дүнг тооцох, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийг хуваарилах болон зарцуулах үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, төрийн сангийн үйлчилгээ үзүүлэх, тайлан, мэдээ гаргах, нийтэд мэдээлэх;
2.6.1.4. салбарын бодлого, зорилттой нийцүүлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарын гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах. /Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 160-р тогтоолоор нэмсэн/
2.6.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.6.2.1. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон холбогдох баримт бичгийн биелэлтийг тайлагнах, олон нийттэй харилцах, аппаратын дотоод үйл ажиллагааг хариуцах;
2.6.2.2. салбарын бодлого, зорилттой нийцүүлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарын гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах. /Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 160-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2.6.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.6.3.1. хүнсний үйлдвэрлэлд үнэ цэнийн сүлжээг хөгжүүлж хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.
2.6.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.4.1. мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх, малын генетик нөөцийг хамгаалах, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт болон усан хангамжийг сайжруулах, малыг эрсдэлээс хамгаалах, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх анхан шатны тогтолцоог боловсронгуй болгох бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.
2.6.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.6.5.1. газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх, таримал ургамал болон хөрсний үржил шимийг хамгаалах, үр, сортын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.6.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.6.6.1. салбарын хууль тогтоомж, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, салбарын статистик мэдээг гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сүлжээний найдвартай байдлыг хангах;
2.6.6.2. салбарын төсвийн бодлогын хэрэгжилт болон санхүүгийн дотоод аудитыг хийх, бодлогын зөвлөмж боловсруулах;
2.6.6.3. салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах.
2.7. Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.
2.8. Яамны үйл ажиллагааны стратегийн загвар /Энэ хэсгийг ЗГ-ын 2016 оны 160-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд дор дурдсанаар тодорхойлж байна:
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИЙН ЗАГВАР
Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоог боловсруулахад баримталсан зарчим:
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:
3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн зааг, ялгаа нь тодорхой үүрэг хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон төрийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тэлэх зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);
3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар /Энэ хэсгийг ЗГ-ын 2016 оны 160-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг дараах байдлаар тодорхойлж байна:
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас тус яамны дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн чиг үүргийг дараах байдлаар тодорхойлж байна:
3.3.1. стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн чиг үүрэг: /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 160-р тогтоолоор нэмэлт орсон/
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, бусад шийдвэрийн төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, цаг үеэ олсон эрх зүйн болон бодлогын зөвлөгөө өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, санхүүг төлөвлөх, хэрэгжүүлэх , гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, урт, дунд, богино хугацааны бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, бусад шийдвэрийн төслийг боловсруулах, төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, гэрээн хянах, эрх зүйн зөвлөгөө өгөх, бодлого, урт, дунд, богино хугацааны хөрөнгө оруулалтад эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бүтээмж, үр дүнг тооцох, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийг хуваарилах болон зарцуулах үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, төрийн сангийн үйлчилгээ үзүүлэх, тайлан, мэдээ гаргах, нийтэд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн нэгжид хүнс, хөдөө аж ахуйн салбарт гадаад улс, олон улсын байгууллагаас хөрөнгө санхүүжилт татах, гэрээ, хэлэлцээр байгуулах, салбарын нөөц боломж, давуу тал, онцлогийг гадаад улс оронд сурталчлан таниулах, тус салбарт хэрэгжүүлэх төслийн баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах, төслийн үйл ажиллагааг яамны бодлоготой нийцүүлэн зохион байгуулах, сайдын айлчлалын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг гаргах, биелэлтэд нь хяналт тавих, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, тайланг нэгтгэн гаргах, яамны удирдлагуудын гадаад орнуудад хийх айлчлал, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр хийх уулзалт, түүний мөрөөр ажиллах, ёслол протоколын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, эдийн засгийн нэгж ажиллана.
Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам , Гадаад хэргийн яам болон чиглэлийн яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, олон улсын байгууллага, төслийн нэгжүүд харьяа төсвийн байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.
3.3.2. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 160-р тогтоолоор өөрчлөлт орсон/
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, аппаратын дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон холбогдох баримт бичгийн биелэлтийг тайлагнах, олон нийттэй харилцах, аппаратын дотоод үйл ажиллагааг хариуцах, салбарын бодлого, зорилттой нийцүүлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарын гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Мөн нэгжид хүнс, хөдөө аж ахуйн салбарт гадаад улс орон, олон улсын байгууллагаас хөрөнгө санхүүжилт татах, гэрээ, хэлэлцээр байгуулах, салбарын нөөц боломж, давуу тал, онцлогийг гадаад улс оронд сурталчлан таниулах, салбарт хэрэгжүүлэх төслийн баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах, төслийн үйл ажиллагааг яамны бодлоготой нийцүүлэн зохион байгуулах, сайдын айлчлалын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг гаргах, биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, тайланг нэгтгэн гаргах, яамны удирдлагуудын гадаад орнуудад хийх айлчлал, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр хийх уулзалт, түүний мөрөөр ажиллах, ёслол, протоколын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана. /ЗГ-ын 2016 оны 160-р тогтоолоор өөрчлөлт орсон/
Энэ нэгжийн чиг үүрэгт яамны болон аппаратын албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөн зохион байгуулах, дотоод сургалт, сурталчилгааг төлөвлөн зохицуулах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлт гаргах, тайлагнах, тушаалын төсөлд эрх зүйн хяналт тавих, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг арга барил, арга зүйг нэвтрүүлэх, удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, хүний нөөцийг чадавхжуулах, албан хаагчдын ажлаа тайлагнах, үүргээ биелүүлэх хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх, тэднийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн сүлжээг бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх ажил, үйлчилгээ хамарна. Гэрээгээр зарим үйлчилгээг гүйцэтгүүлэх үндсэн дээр байгууллагын болон ажилтнуудын ажиллах хэвийн, таатай орчинг бүрдүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь салбарын байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад хэргийн яам, олон улсын байгууллага, төслийн нэгжүүд байна. /ЗГ-ын 2016 оны 160-р тогтоолоор өөрчлөлт орсон/
3.3.3. хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хүнсний үйлдвэрлэлд үнэ цэнийн сүлжээг хөгжүүлж хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах, стратегийн хүнсний экспорт, импортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын харилцан уялдаа холбоог хангах үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжтэй түншлэлийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хүнсний үйлдвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын харилцан уялдаа холбоог хангах үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжтэй түншлэлийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Эрүүл мэнд, спортын яам, стандартчилал, хэмжил зүйн болон мэргэжлийн хяналтын төв байгууллага болон бусад яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.
3.3.4. мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хүрээнд мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх, малын генетик нөөцийг хамгаалах, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт болон усан хангамжийг сайжруулах, малыг эрсдэлээс хамгаалах, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх анхан шатны бүтэц, маркетингийг боловсронгуй болгох бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ.
Энэ нэгж нь мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн цаг үеийн ажлыг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай асуудлаар шуурхай зохицуулалт хийх талаар арга хэмжээг төлөвлөн батлуулан хэрэгжүүлж, үр дүнг тайлагнах ажил, үйлчилгээг эрхэлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь мал аж ахуйн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулан биелэлтийг хангуулж, бодлого, төсвийн зохицуулалтын байдал, харилцан уялдаа холбоог хангах чиглэлээр удирдлага, орон нутгийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцаа холбоо тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон бусад яамд, Онцгой байдлын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, чиглэлийн төсвийн байгууллага байна.
3.3.5. газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн долдугаар зорилтын хүрээнд газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх, үр, сортын бодлогыг хэрэгжүүлэх, таримал ургамлыг хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, зоорь, агуулах, ложистикийн хангамж, үйлчилгээг сайжруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь газар тариалангийн талаарх хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, зохицуулах, үр дүнг нь нэгтгэн дүгнэх, газар тариалангийн үйлдвэрлэлийн цаг үеийн ажлыг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай асуудлаар шуурхай зохицуулалт хийх талаар арга хэмжээг төлөвлөн батлуулан хэрэгжүүлж, үр дүнг тайлагнах ажил, үйлчилгээг эрхэлнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцаа холбоо тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон бусад яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, чиглэлийн төсвийн байгууллага байна.
3.3.6. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн наймдугаар зорилтын хүрээнд салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, салбарын хууль тогтоомж, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, салбарын статистик мэдээг гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сүлжээний найдвартай байдлыг хангах, салбарын төсвийн бодлогын хэрэгжилт болон санхүүгийн дотоод аудитыг хийх, бодлогын зөвлөмж боловсруулах, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, сүлжээний найдвартай ажиллагааг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын бодлого боловсруулах болон түүний хэрэгжилтийг үр ашигтай зохион байгуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, шаардлагатай мэдээллээр хангахад чиглэгдэнэ. Энэ нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үйл ажиллагаанд оролцож байгаа бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг статистик мэдээ, мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжөөр цаг тухайд нь хангах, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны үр дүн, гарц, бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлд бодит үнэлгээ, дүгнэлтийг хийх бөгөөд ажлын үр дүн нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн ахиц дэвшил, үр өгөөжийг дээшлүүлэх, төсвийг үр ашигтай зарцуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оруулсан хувь нэмрээр тодорхойлогдоно.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яамны ижил чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж, Үндэсний статистикийн хороо, салбарын бүх байгууллага, аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
Текст томруулах
A
A
A