A

A

A

Бүлэг: 1979

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын

2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А-110 дугаар тушаалын 2  дугаар хавсралт

 

ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ АЖИЛЛУУЛАХ ГЭРЭЭ

.......................... /аймаг/ хот                                                                                     Дугаар                                                                                                  ……………………

                                                                                                                                                                                                                                                 /огноо/

  

Нэг талаас ..............................................................................................................

 (Идэвхтэн байгаль хамгаалагч  ажиллуулах байгууллагын нэр)

түүнийг ....................... үндсэн дээр төлөөлөн .....................................................

                                                             (төлөөлсөн хүний нэр, албан тушаал)

нөгөө талаас .......................................................................................................... хаягаар оршин суух ........... тоот иргэний үнэмлэхтэй ............ тоот регистрийн дугаартай .................................................. нар нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14 дэх заалтыг үндэслэн  20.... оны ...... сарын ........-ны өдөр хэлэлцэн тохирч, энэхүү гэрээг дараахь нөхцөлөөр байгуулж байна.

 

1. Гэрээний үндсэн нөхцөл

1.1.Эрхлэх ажил -  Идэвхитэн байгаль хамгаалагч

1.2.Гүйцэтгэх ажлын чиглэл - Байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглуулах, нөхөн сэргээлгэх

1.3.Ажлын газрын байршил ............................................................................

1.3.Урамшуулал ..................................................................

1.4.Идэвхтэн байгаль хамгаалагчаар ажиллах гэрээний хугацаа ............................................................

 

2. Гэрээний нэмэгдэл нөхцөл

2.1.Хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгах тохиолдол ........................................................................................................................................................

2.2.Сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдол .............................................................................................................................

2.3.Бусад ………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

3. Байгууллагын хүлээх үүрэг

3.1.Гэрээ байгуулсан үеэс нь байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч шаардлагатай зааварчилгыг идэвхтэн байгаль хамгаалагчид өгч ажиллана.

3.2.Идэвхтэн байгаль хамгаалагчийн ажил  үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ……………………………………………………………………………………………………………………………………………………………………………… (дуран, зургийн аппарат г.м) багаж хэрэгслээр хангана.

3.3.Идэвхтэн байгаль хамгаалагчийн санал хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж хариу өгнө.

3.4.Идэвхтэн байгаль хамгаалагчийн хэвийн ажиллах нөхцөлөөр нь хангана.

3.5.Идэвхтэн байгаль хамгаалагчийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд туслана.

4. Идэвхтэн байгаль хамгаалагчийн хүлээх үүрэг

4.1................................................ байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэхийн тулд байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчид  туслах үүрэгтэй ажиллана.

4.2.Мэргэжил, ур чадвараа байнга дээшлүүлэн идэвх санаачлагатай ажиллана.

4.3.Энэхүү гэрээний 3.2-т заасан ёсоор олгосон хувцас, багаж, хэрэгслийг норм, ашиглах журмын дагуу эдэлнэ.

4.4.Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах гэрээний хугацаа дуусмагч идэвхтэн байгаль хамгаалагчийн энгэрийн тэмдэгийг буцаан өгнө.

4.5.Идэвхтэн байгаль хамгаалагчийн буруугаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэлийн дагуу нөхөн төлнө.

5. Талуудын хүлээх хариуцлага

5.1.Байгууллага үүргээ биелүүлээгүйгээс идэвхтэн байгаль хамгаалагчид учруулсан хохирлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу арилгана.

5.2.Энэхүү гэрээний 2.2-т заасан зөрчил гаргасан Идэвхтэн байгаль хамгаалагчтай байгуулсан гэрээгээ захиргаа цуцлана.

Идэвхтэн байгаль хамгаалагч  ажиллуулах гэрээ байгуулсан:

Байгууллага:

Нэр, хаяг: _________________________

Утас:

Гарын үсэг:____________________

(Тамга, тэмдэг)

 

Идэвхтэн байгаль хамгаалагч:

Хаяг: __________________________

Утас:

Гарын үсэг:______________________