- Нүүр
- Сайдын тушаал
- МАРГААН ШИЙДВЭРЛЭХ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ /ШС-ын 2018 оны 129-р тушаалаар хүчингүй болсон/
/ШС-ын 2018 оны 129-р тушаалаар хүчингүй болсон/
Монгол Улсын Шадар сайдын 2013 оны
14 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ КОМИССЫН
АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Оюуны өмчийн Газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисс /цаашид Комисс гэх/-оос Патентийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2, 32.1.3 дахь заалтуудаар харъяалуулсан маргаан, гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2.Комиссын дарга, нарийн бичгийн даргыг Оюуны өмчийн газрын дарга томилно.
1.3.Комисс нь үйл ажиллагаандаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана.
1.4.Комисс маргаан, гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, Төрийн албан ёсны хэлний тухай хуулиудыг, холбогдох заалтуудыг удирдлага болгоно.
1.5.Маргаан шийдвэрлэхэд оролцсон Комиссийн гишүүдэд олгох урамшууллын хэмжээг Оюуны өмчийн газрын даргын тушаалаар тогтоож тухай бүр олгоно.
Хоёр.Маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх
2.1.Комисс дараах үндэслэлээр маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэнэ.
2.1.1.Патентийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.1-д заасан маргаан.
2.1.2.Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2, 32.1.3-д заагдсан гомдол, хүсэлт.
2.2.Гомдол, хүсэлт, өргөдлийг Комисст бичгээр гаргах бөгөөд гомдол, хүсэлт, өргөдөл гаргагч, эсвэл түүнийг маргаан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна.
2.3.Гомдол, хүсэлт, өргөдөл.
2.3.1.Гомдол, хүсэлт, өргөдөл гаргагчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар.
2.3.2.Холбогдох этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар.
2.3.3.Гомдол, хүсэлт, өргөдлийн үндэслэл, түүнийг нотлох баримт.
2.3.4.Хавсаргасан баримт бичгийн жагсаалт зэргийг тусгасан байна.
2.4.Гомдол, хүсэлт, өргөдөлд үйлчилгээний хураамж төлсөн баримтыг хавсаргана.
2.5.Гомдол, хүсэлт, өргөдөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Комиссийн дарга маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх тухай шийдвэр гаргана. Маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх шийдвэрээр тухайн маргаан шийдвэр ажиллагаанд оролцох бүрэлдэхүүнийг томилно. Бүрэлдэхүүнд тухайн маргаантай холбоотой үйл ажиллагаанд урьд оролцсон этгээд оролцохгүй.
2.6.Нотлох баримт бүрдүүлэх болон бусад шалтгаанаар маргаан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж болох бөгөөд түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хугацааг сэргээж ажиллагааг үргэлжлүүлнэ. Ийнхүү түдгэлзүүлэх болон ажиллагааг сэргээх шийдвэрийг Комиссийн дарга гаргана.
2.7.Шаардлагатай бол өргөдөл, гомдол, хүсэлтийг холбогдох этгээдэд танилцуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай баримт үйлдэнэ.
2.8.Хуулиар харъяалуулаагүй, Оюуны өмчийн газрын чиг үүрэгт холбоогүй асуудлаар гомдол, хүсэлт гаргасан бол энэ тухай гомдол, хүсэлт гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ.
2.9.Маргааныг хянан шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтыг талууд бүрдүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд талууд бүрдүүлэх боломжгүй бол шинжээч томилж дүгнэлт гаргуулахаас бусад нотлох баримтыг талуудын хүсэлтээр Комисс бүрдүүлэх арга хэмжээг авч болно.
2.10.Гадаад хэлээр бичигдсэн баримтыг албан ёсны орчуулгын хамт ирүүлнэ.
Гурав. Маргааныг хянан шийдвэрлэх
3.1.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бол томилогдсон Комиссийн бүрэлдэхүүн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэнэ.
3.2.Маргаан хянан шийдвэрлэх хуралд гомдол, хүсэлт гаргагч болон хариуцагч этгээд оролцож болно.
3.3.Гомдол, хүсэлт гаргагч болон хариуцагч этгээд маргааны зүйлтэй холбогдуулж эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүний нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, өөрийн тайлбар, татгалзлалыг нотлох баримт гаргаж өгөх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих, хурлаас гарах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гомдол гаргагч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нь гомдлоо, эсрэг тал нь гомдлын дагуу гаргасан тайлбараа нотлох болон үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.
3.4.Маргаан шийдвэрлэхээр томилогдсон даргалагч, гишүүд маргаанд оролцогчидтой ямар нэг хувийн сонирхол бүхий нөхцөл байдалтай гэж үзвэл татгалзан гарах үүрэгтэй.
3.5.Комиссийн хурлыг томилогдсон даргалагч даргалан явуулна.
3.6.Комиссийн хуралд комиссийн нарийн бичгийн дарга тухайн хэлэлцэж буй гомдол, маргааны талаар илтгэнэ.
3.7.Гомдол, хүсэлт, өргөдөл гаргагч болон холбогдох этгээд тайлбар гаргах, харилцан асуулт тавих, маргаанд хавсаргагдсан холбогдох материалыг судалснаар хурал завсарлана.
3.8.Комисс гомдол, хүсэлт, өргөдлийн үндэслэл, талуудын тайлбар, бусад нотлох баримтыг хянан үзэж олонхийн саналаар, дангаараа зөвлөлдөн шийдвэр гаргана.
3.9.Комиссийн шийдвэрийг даргалагч танилцуулж шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан хурлыг хаана. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
3.10.Комисс дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.
3.10.1.гомдол, хүсэлтийг хүлээн авах боломжгүй бол хэрэгсэхгүй болгох;
3.10.2.гомдол, хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй бол эрх олгосон баримтыг хүчингүй болгох өөрчлөлт, нэмэлт оруулах тухай дүгнэлт гаргах;
3.10.3.шинжээчийн үйл ажиллагаанд гаргасан гомдол, хүсэлт үндэслэлтэй бол буруутай үйл ажиллагааг зөвтгөх тухай шийдвэр гаргах.
3.11.Хурлаас гарах шийдвэр нь дүгнэлт, тогтоол гэсэн хэлбэртэй байх ба тогтоолыг эрхэлсэн сайдын шийдвэрээр олгосон эрхийн баримттай холбоотой асуудлаар, дүгнэлтийг бусад асуудлаар гаргана.
3.12.Дүгнэлт, тогтоол нь, удиртгал, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.
3.12.1.Удиртгал хэсэгт тогтоол, дүгнэлтийг хэзээ, хаана гаргаж байгаа, Комиссийн бүрэлдэхүүн болон хуралдаанд оролцогчдын нэрс, өргөдөл, гомдлын шаардлага, холбогдогч талын тайлбар зэргийг дурдана.
3.12.2.Үндэслэх хэсэгт маргааныг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох
баримтыг үнэлж дүгнэсэн байдлыг тусгана.
3.12.3.Тогтоох хэсэгт шийдвэр гаргасан хууль зүйн үндэслэл, гомдол, өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн байдал, талууд ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар тусгана.
3.13.Шаардлагатай бол Комиссийн шийдвэрийг үндэслэн тухайн бүтээлийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулж энэ тухай Оюуны өмчийн газар өөрийн хэвлэлд хэвлэн нийтэлнэ.
Текст томруулах
A
A
A