A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • КАССЫН МАШИНЫ БОЛОН ТУСГАЙ ТАСАЛБАРЫГ ХУДАЛДАН АВАГЧДАД ОЛГОХ ЖУРАМ /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон
Бүлэг: 1979

/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

Үйлдвэр худалдааны сайдын 2001 оны

58 тоот тушаалын хавсралт

 

КАССЫН МАШИНЫ БОЛОН ТУСГАЙ ТАСАЛБАРЫГ

ХУДАЛДАН АВАГЧДАД ОЛГОХ ЖУРАМ

 

 

Нэг.Зорилго

1.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, үйлчлүүлэгчдэд байгууллагын баталгаа олгох, худалдаа үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, бэлэн мөнгөөр худалдаа хийхийг багасгахад энэ журмын зорилго оршино.

Хоёр.Нийтлэг үндэслэл

2.1.Бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа бүх газрууд кассын машин болон тусгай дугаарласан тасалбарыг худалдаа үйлчилгээ явуулахдаа тогтмол хэрэглэнэ.

2.2.Кассын машин байхгүй тохиолдолд тусгайлан дугаарласан тасалбарыг 2 хувь үйлдэж нэгийг нь худалдан авагчдад нөгөөг нь худалдагч өөрөө авна.

2.3.Кассын машинтай тохиолдолд кассын тасалбарыг худалдан авагчдад заавал олгож болно.

2.4.Худалдан авагчдад олгосон тасалбар нь худалдах худалдан авах гэрээг батлах баталгаа болно.

Гурав.Худалдагч, худалдан авагчийн үүрэг

3.1.Худалдан авагчийн буцаасан барааг худалдагч хүлээн авч тухайн барааны үнийн дүнг эргүүлж өгөх эсвэл ижил төрлийн бараагаар сольж өгнө.

3.2.Худалдагч өөрийн дэлгүүрийн худалдсан барааг дараах тохиолдолд хүлээн зөвшөөрнө. Үүнд:

3.1.1.тухайн дэлгүүрийн кассын тасалбар

3.1.2.тухайн дэлгүүрийн тусгай таних тэмдэг, тэмдэглэгээ

3.3.Хэрэглэгч худалдан авсны дараа түүний таашаал, сэтгэл ханамжид нийцээгүй, чанарын шаардлага хангаагүй, хэрэглээний явцад эрүүл мэндэд нөлөөлсөн зэрэг тохиолдолд худалдан авагчийн буцаах хүсэлтэй барааг худалдагч хүлээн авна.

3.4.Худалдан авагч буцаах барааны анхны шинж байдлыг алдагдуулаагүй байна. Үүнд:

3.4.1.барааны шошго бүрэн бүтэн

3.4.2.барааны иж бүрдэл, эд ангиуд г.м

Дөрөв.Худалдагч, худалдан авагчийн эрх

4.1.Худалдан авагч буцаах барааг худалдан авсан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор буцаах.

4.2.Худалдагч 3.3 дугаар зүйлд заасан шаардлага таих.

Тав.Хариуцлага

5.1.Энэхүү журмыг зөрчсөн буруутай этгээдэд татварын болон Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын байцаагч нар холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.