A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, ХЯНАН БАТЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ /БОАЖС-ын 2019 оны А/618 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2019 оны А/618 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын

2014 оны А-05 дугаар тушаалын хавсралт

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

БОЛОВСРУУЛАХ, ХЯНАН БАТЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ

 

Нэг.Ерөнхий зүйл

1.1.Төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хянан батлах, хэрэгжилтийг тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно.

1.3.Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын хянаж баталсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байгаль орчны үндсэн баримт бичиг болно.

1.4.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд боловсруулж, ерөнхий үнэлгээг хийсэн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны алба хянаж, батална.

1.5.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний байгаль хамгаалах төлөвлөгөөнд байгалийн нөөц баялгийг ашиглах явцад байгаль орчныг доройтохоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, үлдэгдэл нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах, нөхөн сэргээх, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох, түүх соёлын өвийг хамгаалахтай холбогдсон арга хэмжээг тодорхойлон, шаардагдах хөрөнгө зардлыг тооцож, хариуцах этгээд, хэрэгжүүлэх хугацаа, баримтлах хууль, журам, аргачлал, стандартыг тодорхойлж тусгасан байна.

1.6.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт байгаль орчны төлөв байдлын өөрчлөлт, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, арилгах, бууруулах арга хэмжээ үр дүнтэй байгаа эсэх, сөрөг нөлөөллийн эрчим, цар хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг тогтоох ажиглалт, хэмжилт, дээжлэлт хийх байршил, давтамж, хариуцах этгээд, шинжилгээний арга, шаардагдах зардлыг тооцож тусгана.

 

Хоёр.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах

2.1.Төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль хамгаалах хууль тогтоомж, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүн, батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд үндэслэн, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлалын 4 дүгээр хэсгийг баримтлан жил бүр шинэчлэн боловсруулна.

2.2.Тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулж батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 5 жилээс дээшгүй хугацаатай байх бөгөөд уг төлөвлөгөөнд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ батлагдах жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий байгууллага, төсөл хэрэгжүүлэгч хамтран боловсруулж батлуулж болно.

2.3.Төсөл хэрэгжүүлэгч байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ батлагдсанаас хойшхи ашиглалтын жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцан боловсруулж, Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.4.Уул уурхайн төслийн хувьд тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлагдсан хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулна.

2.5.Төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээний эрх бүхий мэргэжлийн байгууллагаас мэргэжил, арга зүйн туслалцаа авч болно.

2.6.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэл, төслийн хэрэгжилтийн явц, ашиглаж байгаа техник технологи, төсөл хэрэгжиж байгаа орчин, байгаль орчны төлөв байдал, төслийн гол ба болзошгүй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах арга хэмжээний талаарх товч тодорхойлолт, баримтлах хууль тогтоомж, стандартын шаардлага болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг тодорхой тусгана.

2.7.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үүсч болзошгүй өөрчлөлтийг хянах, шинжлэх объект, байршил, баримтлах стандарт, арга аргачлал, хугацаа, хариуцах этгээд, хяналт шинжилгээний үр дүнг тайлагнах талаар тодорхой тусгана.

 

Гурав.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах, батлах

3.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн төсөлд хийсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүнд үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталж, төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно.

3.2.Нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн төсөлд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталж, төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно.

3.3.Төсөл хэрэгжүүлэгчээс тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээж авсан аймаг, нийслэлийн Байгаль орчны газар түүний биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, ажилуулан дүгнэлтийг 12 дугаар сарын 1-ний дотор гаргуулах ба уг ажлын хэсэгт аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтэс, байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын газар, сав газрын захиргаа, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамал орно.

3.4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасны дагуу тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээн авч, түүнд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн биелэлтийг хянаж, дараагийн жилд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан, батална.

3.5.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгийн биелэлтийг энэхүү журмын 3 хавсралтад заасны дагуу хувиар тооцож, үнэлэх ба хэсгүүдийн жигнэсэн дундаж хувь нь 80-аас дээш байвал батална.

 

Дөрөв.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах

4.1.Төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг 11 дүгээр сарын 01-ний дотор энэхүү журмын 2-р хавсралтын дагуу гаргаж, төсөл хэрэгжүүлж байгаа аймаг, нийслэлийн байгаль орчны газарт хүргүүлнэ.

4.2.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг энэхүү журмын 3 хавсралтад заасан маягтаар гаргаж, ажлын хэсгийн гишүүд гарын үсгээ зурж, баталгаажуулна.

4.3.Уул уурхай болон дэд бүтэц, томоохон үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэгч тухайн жилийн нөхөн сэргээлтийн зургийг 1:1000-1:2000 хураангуйлалтай, газарзүйн мэдээллийн системийн зургийн *.shp өргөтгөлтэй файл, баталгаажуулан авсан фото зургийг төлөвлөгөө, тайланд хавсаргана.

4.4.Шаардлагатай тохиолдолд Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгнө.

4.5.Төлөвлөгөөний баталгаажих нүүр хуудсыг журмын 1 дүгээр, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлангийн нүүр хуудсыг журмын 2 дугаар, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт, тайлангын агуулгыг журмын 3 дугаар, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээж авах, дүгнэх хуудсыг журмын 4 дүгээр хавсралтад заасан загварын дагуу тус тус гаргана.

4.6.Төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд 2 жил тутамд хийлгэсэн байгаль орчны аудитын тайланг тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хамт ерөнхий үнэлгээ хийлгэсэн байгууллагад ирүүлнэ.

 

Тав.Бусад

5.1.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилттэй холбогдсон хариуцлагыг төсөл хэрэгжүүлэгч бүрэн хариуцна.

5.2.Байгаль орчныг хамгаалах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх барьцаа хөрөнгийг төвлөрүүлэх, буцаан олгохтой холбогдсон харилцааг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.15-д заасан журмаар зохицуулна.

5.3.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг тус бүр 3 хувь үйлдэж цахим (баримт бичиг бол *.pdf, зураг бол *.shp форматаар DVD болон SD картад) хэлбэрийн хамт ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад хүргүүлнэ.

5.4.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад хийсэн байгаль орчны судалгааны үр дүн, хяналт шинжилгээний дүнг цахим(баримт бичиг бол *.pdf, зураг бол *.shp форматаар DVD болон SD картад) хэлбэрээр байгаль орчны мэдээллийн сангийн шаардлагад нийцүүлэн бэлтгэж, байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

5.5.Ашигт малтмалын орд ашиглаж буй төсөл хэрэгжүүлэгч уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн 20... оны жилийн мэдээ маягт БОХ-3-ын дагуу холбогдох мэдээллийг гаргаж, тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор хүргүүлэх ба уг маягтыг байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заавал хавсаргана.

5.6.Өмнөх оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хүлээн авч дүгнэх, дараа жилийн төлөвлөгөөг хянан батлах асуудлыг ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага материал хүлээн авсанаас хойш ажлын 21 хоногт багтааж, шийдвэрлэнэ.

 

 

 

 

 

 

 

 

Журмын 1 дүгээр хавсралт

 

 

Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний

баталгаажих нүүр хуудасны загвар

 

 

Батлав. БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга

_____________________()

 

 эсвэл (Аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын дарга)

_____________________()

 

Зөвшөөрч, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн:

_______________________ХХК-ийн захирал _______________________

 

________________________________________________________ -ын

(төслийн байршил, нэр)

 

_______ оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө

 

 

 

Хянасан:

БОНХЯ-ны ХБОБНГ-ын мэргэжилтэн _______________________________

эсвэл (Аймаг, нийслэлийн БОА-ны мэргэжилтэн) _____________________

 

 

 

Боловсруулсан:

_______________________ХХК-ийн БОХ нэгжийн дарга ______________________

 

 

 

 

20 он

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тухайн жилийн байгаль орчны менежментийн

төлөвлөгөөний агуулга

 

Төслийн товч танилцуулга

Төслийн гол ба болзошгүй сөрөг нөлөөллийн товч тодорхойлолт

Байгаль орчны менежментийн тухайн жилийн төлөвлөгөөний гол зорилт

1.Сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө

2.Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө

3.Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө

4.Нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох арга хэмжээний төлөвлөгөө

5.Түүх, соёлын өвийг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө

6.Химийн бодисын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө

7. Хог, хаягдлын менежментийн төлөвлөгөө

8.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтын төлөвлөгөө

9. Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр

10.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжилтийг нөлөөлөлд өртөгч оршин суугчид, оролцогч талуудад тайлагнах хуваарь

 

Байгаль орчныг хамгаалах арга хэмжээ

Хамрах хүрээ

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэлгээ

Нийт зардал

Хэрэгжүүлэгч

Хамтран хэрэгжүүлэгч

Биелэлтийн шалгуур

Баримтлах хууль, журам, стандарт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Журмын 2 дугаар хавсралт

 

 

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний

биелэлтийн тайлангийн нүүр хуудасны жишиг загвар

 

 

 

 

 

 

 

 

________________________________________________________ -ын

(төслийн байршил, нэр)

_______ оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний

биелэлтийн тайлан

 

 

Хянасан:

БОНХЯ-ны ХБОБНГ-ын мэргэжилтэн _________________________________

эсвэл (Аймаг, нийслэлийн БОГ-ын мэргэжилтэн) ________________________

 

 

Хэрэгжилтийг гаргасан:

______________________ХХК-ийн захирал ___________________________

______________________ХХК-ийн БОХ нэгжийн дарга ___________________

 

 

 

 

20 ___ он

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Байгаль орчны менежментийн тухайн жилийн төлөвлөгөөний

биелэлтийн тайлангийн агуулга

 

 

Төслийн товч танилцуулга

Төслийн гол ба болзошгүй сөрөг нөлөөлөл

Байгаль орчны менежментийн тухайн жилийн төлөвлөгөөний гол зорилт

1.Сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт

2.Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний биелэлт

3.Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт

4.Нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт

5.Түүх, соёлын өвийг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт

6.Химийн бодисын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөний биелэлт

7.Хог, хаягдлын менежментийн төлөвлөгөөний биелэлт

8.Удирдлага зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт

9.Олон нийтэд тайлагнах хуваарь, төлөвлөгөөний биелэлт

10.Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, түүний үр дүнг тайлагнах, хэлэлцүүлэх төлөвлөгөөний биелэлт

Дүгнэлт

 

 

 

 

 

 

 

Журмын 3 дугаар хавсралт

 

ТУХАЙН ЖИЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ ЗАГВАР

 

Огноо:

#

Бүрэлдэхүүн хэсгүүд

Биелэлтийн хувь

Тайлбар, үндэслэл

1

Сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт

 

 

2

Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний биелэлт

 

 

3

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт

 

 

4

Нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт

 

 

5

Түүх, соёлын өвийг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт

 

 

6

Химийн бодисын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөний биелэлт

 

 

7

Хог, хаягдлын менежментийн төлөвлөгөөний биелэлт

 

 

8

Удирдлага зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт

 

 

9

Олон нийтэд тайлагнах хуваарь, төлөвлөгөөний биелэлт

 

 

10

Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн хэлэлцүүлгийн тэмдэглэл

 

 

 

Дүн (арифметик дундаж)

 

 

 

Тайлбар:Бүрэлдэхүүн хэсэг бүрт биелэлтээс нь хамааран 0-100%-аар тооцож үнэлгээ өгнө. Бүрэлдэхүүн хэсэг тус бүрт өгсөн үнэлгээг нэмж, арифметик дунджийг гаргана. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгүүдийн биелэлтийн арифметик дундаж хувь нь 80-аас доош байвал хангалтгүй гэж үзнэ.

Энэ хуудасны ард нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалал, аюултай хог хаягдал устгасан хүлээж авсан актыг хавсаргана. Орон нутгийн холбогдох тодорхойлолтууд, хуваарьт болон хуваарьт бус аудитын тайлан үүнд орно.

 

 

 

Журмын 4 дүгээр хавсралт

 

ТУХАЙН ЖИЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ, ДҮГНЭХ ХУУДАС

 

Огноо:                                                Дугаар:                                                          Байршил:

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсгийн дарга:

_____________________ (аймаг/нийслэл)-ийн ___________________(сум/дүүрэг)-ийн Засаг дарга _____________________(эсхүл томилогдсон албан тушаалтан)

 

Гишүүд:

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч (________________)

Байгаль орчны газрын төлөөлөл (________________)

Сав газрын захиргааны төлөөлөл (________________)

Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч (________________)

Хариуцсан хэсгийн байгаль хамгаалагч (________________)

Нөлөөллийн бүс дэх иргэдийн төлөөлөл (________________)

Газрын даамал (________________)

 

 

Хүлээн зөвшөөрсөн:

_________________________ ХХК-ийн захирал