- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГААНЫ АВЛАГА БАРАГДУУЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
Засгийн газрын 2015 оны 146 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГААНЫ АВЛАГА
БАРАГДУУЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
Засгийн газрын 2015 оны __ дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавих шаардлага, авлага барагдуулах журам”, Засгийн газрын 20__ оны __ дугаар тогтоолыг тус тус үндэслэн (баталгаа гаргуулагч)-д Засгийн газрын өрийн баталгаа гаргасантай холбогдуулан үүсэх эрсдэлээс сэргийлэх, өрийн баталгааны гэрээний дагуу Сангийн яам (Засгийн газар) (баталгаа гаргуулагч)-ийн өмнөөс төлбөр төлсөн тохиолдолд түүнийг нөхөн төлүүлэх, авлага барагдуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилгоор нэг талаас Сангийн яам, түүнийг төлөөлж Сангийн сайд __________ (цаашид “Сангийн яам” гэх), нөгөө талаас (баталгаа гаргуулагч), түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал ___________ (цаашид “Баталгаа гаргуулагч” гэх) нар (хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлийг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Тайлбар: Шаардлагатай тохиолдолд энэхүү Гэрээнд бусад этгээдийг оролцуулж болно.
(А) Сангийн яам нь Баталгаа гаргуулагчийн ___ хугацаатай, ___ хүүтэй ________ (зээллэгийн дүн, валют)-ын зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа (цаашид “Баталгаа” гэх) гаргахаар шийдвэрлэсэн.
(Б) Сангийн яам нь Засгийн газрын 20__ оны __ дугаар сарын __-ны өдрийн ___ (Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг шийдвэрлэсэн тогтоолын дугаар) дугаар тогтоолыг үндэслэн баталгаа гаргуулагчийн (зээллэгийн дүн, валютын нэгж) хүртэлх зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөрт 100 хүртэлх хувийн/85 хүртэлх хувийн баталгаа гаргахаар шийдвэрлэсэн.
Тайлбар: Өрийн удирдлагын тухай хуулийн 35.3-т заасан нөхцөлөөр болон 100 хувь төрийн өмчит аж ахуй нэгж, Хөгжлийн банкинд баталгаа гаргахаас бусад тохиолдолд дараах (В) заалтыг тусгана.
(В) Баталгаа гаргуулагч нь Засгийн газрын өрийн баталгаа бүхий зээллэгийн хэмжээнээс багагүй дүнгээр өөрийн хувьцаа, биет болон биет бус хөрөнгө, орлогыг барьцаа болгохыг зөвшөөрч Хөрөнгө барьцаалах гэрээг байгуулсан.
Тайлбар: Өрийн удирдлагын тухай хуулийн 35.3-т заасан нөхцөлөөр баталгаа гаргах тохиолдолд дараах (В) заалтыг тусгана.
(В) Баталгаа гаргахаас өмнө Баталгаа гаргуулагч гадаад зээллэгтэйгээ Монголбанкны Баталгаа гаргах өдрийн зарласан ханшаар бодсон дүнтэй тэнцүү хэмжээгээр Засгийн газрын дотоод үнэт цаас (ЗГҮЦ)-ыг худалдаж авч баталгаажуулсан буюу барьцаалуулсан байна.
*Тайлбар: Энэхүү Гэрээний загварт Засгийн газрын өрийн баталгааны ерөнхий нөхцөлийг багтаасан бөгөөд “Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавих шаардлага, авлага барагдуулах журам”-д заасны дагуу холбогдох бусад заалтыг нэмж тусгаж болно.
(Г) Засгийн газрын өрийн баталгаа гаргасантай холбогдуулан Сангийн яам нь Баталгаа гаргуулагчийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, баталгаа бүхий зээллэгийн хөрөнгийн зарцуулалт, түүний эргэн төлөлтийн талаар тогтмол хяналт тавихыг Баталгаа гаргуулагч хүлээн зөвшөөрч, холбогдох мэдээллийг үнэн зөв, бүрэн хүргүүлэх үүргийг хүлээсэн.
(Д) Сангийн яам (Засгийн газар) нь Баталгаа гаргуулагчийн өмнөөс аливаа төлбөрийг зээлдүүлэгчид гүйцэтгэсэн тохиолдолд тэрхүү төлбөрийг нөхөн төлөх арга хэмжээг энэхүү Гэрээнд заасны дагуу гүйцэтгэх бөгөөд үүнийг Баталгаа гаргуулагч үл маргалдах журмаар биелүүлэхээ хүлээн зөвшөөрсөн.
(Е) Сангийн яам нь Засгийн газрын өрийн баталгааны гэрээ болон энэхүү Гэрээний хүрээнд Баталгаа гаргуулагчаас аливаа авлагагүй болсон үед энэхүү Гэрээний хугацаа дуусгавар болно.
(Ж) Баталгаа гаргуулагч нь энэхүү Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзахгүй, түүнийг бусдад шилжүүлэхгүй бөгөөд энэ нь Баталгаа гаргуулагч дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон, бүтцийн өөрчлөлтөд орсноос үл хамаарч хүчинтэй хэвээр байна.
(З) Сангийн яам нь Баталгаа гаргуулагчийн өмнөөс аливаа төлбөрийг зээлдүүлэгчид гүйцэтгэсэн бол авлага барагдуулах арга хэмжээг авах эрх үүссэнд тооцох бөгөөд энэхүү арга хэмжээг өөрийн итгэмжлэгдсэн этгээдээр гүйцэтгүүлж болно. Баталгаа гаргуулагч нь тэрхүү итгэмжлэгдсэн этгээдийн авлага барагдуулах арга хэмжээ, шийдвэрийг үл маргах журмаар биелүүлэх үүрэгтэй.
(И) Энэхүү Гэрээ болон түүнийг дагалдан байгуулах бусад гэрээнд оролцож байгаа талуудын эрх, үүрэг, холбогдох бусад асуудлыг тодорхойлохдоо Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэглэх бөгөөд мөн хуульд заасны дагуу тэдгээрийг тайлбарлана.
(К) Энэхүү гэрээний харилцаанд үүсэх аливаа маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
------ оОо ------
Текст томруулах
A
A
A