- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- МӨНГӨН УСНЫ ТУХАЙ МИНАМАТАГИЙН КОНВЕНЦ
МӨНГӨН УСНЫ ТУХАЙ МИНАМАТАГИЙН КОНВЕНЦ
Энэхүү конвенцид оролцогч Талууд,
Мөнгөн ус нь агаар мандлаар хол зайд дамждаг, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байгаль орчинд ялгарч, цаашид задрахгүйгээр үлддэг, экосистемд биохуримтлал үүсгэх чадвартай, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд үлэмж сөрөг нөлөө үзүүлдэг чанараараа дэлхий нийтээр сэтгэл зовниход хүргэж буй химийн бодис болохыг хүлээн зөвшөөрч,
Мөнгөн усыг үр дүнтэй, үр ашигтай, харилцан уялдаатайгаар зохицуулах олон улсын хэмжээнийүйл ажиллагааг санаачлах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлөөс 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 25/5тоот шийдвэрийг эргэн санаж,
Хүний эрүүл мэнд, байгальорчинд үзүүлэх эрсдлийг бууруулахзорилгоор мөнгөн усны талаардэлхий нийтээр заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг байгуулах хэлэлцээг амжилттай дуусгахыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийнасуудлаарх бага хурлаас гаргасан “Бидний хүсч буй ирээдүй” төгсгөлийн баримт бичгийн 221 дэх хэсэгт уриалсныг эргэн санаж,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн асуудлаарх бага хурлаас Хүрээлэн буй орчин, хөгжлийн асуудлаарх Риогийн тунхаглалын зарчим, түүний дотор нийтлэг боловч ялгавартай хариуцлага хүлээх зарчмыг дахин нотолсныгэргэн санаж, улс орнуудын нөхцөл байдал, чадавхи, түүнчлэн дэлхий нийтээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагыг хүлээн зөвшөөрч,
Мөнгөн усны нөлөөнд хүн амын эмзэг хэсэг, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд, тэднээр дамжуулан ирээдүй үе өртөж буйг, ялангуяа хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн асуудалүүсч буйг ойлгон ухамсарлаж,
Мөнгөн усныбиоөсөлт үүсэх шинж чанарболон уламжлалт хоол хүнсний бохирдлоос шалтгаалан Арктикийн экосистем болон уугуул иргэд онцгой эмзэг өртөмхий байгааг тэмдэглэн, уугуул иргэдэд мөнгөн усны үзүүлэх үр нөлөөний талаар сэтгэл зовниж,
Минаматагийн өвчин, нэн ялангуяа мөнгөн усны бохирдлоос хүний эрүүл мэнд, байгальорчинд учирсан ноцтой үр дагавраас авсантомоохон сургамж, түүнчлэн мөнгөн усны зохистой зохицуулалтыг хангаж, ирээдүйд ийм явдал гарахаас сэргийлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч,
Мөнгөн усны зохицуулалтын үндэсний чадавхийг бэхжүүлэх, Конвенцийн үр дүнтэйхэрэгжилтийг дэмжих зорилгоор, ялангуяа хөгжиж буй орнууд болон шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд санхүү, техник, технологийн болон чадавхийг бэхжүүлэхдэмжлэгчухал болохыгонцлон тэмдэглэж,
Мөнгөн устай холбогдуулан хүний эрүүл мэндийг хамгаалах талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, түүнчлэн байгаль орчны талаарх олон талт гэрээ, ялангуяа Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц, Зарим аюултай химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенцийн гүйцэтгэж буй үүргийг мөн хүлээн зөвшөөрч,
Энэхүү конвенцболон байгаль орчин, худалдааны салбарын олон улсын бусад гэрээ нь харилцан бие биеэ дэмжиж байгааг хүлээн зөвшөөрч,
Энэхүү конвенцийн заалтууд нь хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсынгэрээний дагуу аливаа Талын хүлээсэн эрх, үүрэгт нөлөөлөхөд чиглээгүйг цохон тэмдэглэж,
Дээр дурдсан мэдэгдэл нь энэхүү конвенц болон олон улсын бусад баримт бичгийн хооронд аль нэг нь илүү хүчинтэй байх харилцааг тогтооход чиглээгүй болохыг ойлгож,
Энэхүү конвенцийн заалтууд нь аливаа нэг Тал мөнгөн усны нөлөөнд өртөхөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах талаар энэхүүконвенцийн заалттай нийцсэн дотоодын нэмэлт арга хэмжээг олон улсын эрх зүйн хүрээнд хүлээсэн бусад үүргийнхээ дагуу авахад саад болохгүйг тэмдэглэж,
Дор дурьдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:
1 дүгээр зүйл
Зорилго
Энэхүү конвенцийн зорилго нь хүний хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг мөнгөн усны болон мөнгөн усны нэгдлийн хаягдал, ялгарлаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад оршино.
2 дугаар зүйл
Тодорхойлолт
Энэхүү конвенцийн зорилгоор:
(а) “Гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлох” гэж хувь хүн эсхүл жижиг аж ахуйн нэгж хязгаарлагдмал хөрөнгө оруулалттайгаар, хязгаарлагдмал хэмжээгээр алт олборлохыг хэлнэ;
(б) “Хамгийн боломжит арга техник” гэж тухайн талын эсхүл тухайн талын нутаг дэвсгэрт байрлах байгууламжийн эдийн засгийн болон техникийн нөхцөл байдлыг харгалзан агаар, ус, газарт үүсэх мөнгөн усны хаягдал, ялгарлаас, түүнчлэн ийм хаягдал, ялгарлын байгаль орчинд бүхэлд нь үзүүлэх нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, ийм боломжгүй бол эдгээрийг бууруулах хамгийн үр дүнтэй арга техникийг хэлнэ. Энэ хүрээнд:
(i) “Хамгийн” гэж байгаль орчныг бүхэлд нь хамгаалах дээд ерөнхий түвшинд хүрэх хамгийн үр дүнтэй байдлыг ойлгоно;
(ii) “Боломжит” арга техник гэж тухайн тал болон тухайн талын нутаг дэвсгэрт байрлах байгууламжийн хувьд тэдгээр арга техникийг тэрхүү талын нутаг дэвсгэрт хэрэглэж эсхүл боловсруулж байгаа эсэхээс үл хамааран, зарлага болон үр ашгийг харгалзан, эдийн засаг, техникийн хэрэгжүүлэх боломжтой нөхцөлд холбогдох үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэхэд зөвшөөрөхүйц хэмжээнд боловсруулсан арга техникийг хэлнэ. Чингэхдээ уг арга техникийг тухайн талын тодорхойлсон байгууламжийг ажиллуулагч ашиглах боломжтой байна;
(iii) “Арга техник” гэж ашиглаж буй технологи, ашиглах практик ажиллагаа, түүнчлэн тоног төхөөрөмжийн зураг төсөл гаргах, тоног төхөөрөмж угсрах, засвар үйлчилгээ хийх, ажиллуулах болон ажиллагаанаас гаргах арга замыг хэлнэ;
(в) “Байгаль орчинд хамгийн ээлтэй практик ажиллагаа” гэж байгаль орчны хяналтын арга хэмжээ болон стратегийг хамгийн оновчтой байдлаар хослуулан хэрэглэхийг хэлнэ;
(г) “Мөнгөн ус” гэж (Hg(0), CAS дугаар. 7439-97-6) элементар мөнгөн усыг хэлнэ;
(д) “Мөнгөн усны нэгдэл” гэж мөнгөн усны атом болон химийн бусад элементийн нэг буюу хэд хэдэн атомаас тогтсон, зөвхөн химийн урвалаар өөр өөр бүрэлдэхүүнд задрах аливаа бодисыг хэлнэ;
(е) “Мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн” гэж мөнгөн ус, эсхүл түүний нэгдлийг зориудаар нэмсэн бүтээгдэхүүн буюу бүтээгдэхүүний бүрэлдэхүүнийг хэлнэ;
(ё) “Тал” гэж энэхүү конвенцийг заавал биелүүлэхээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус конвенц хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа улс эсхүл бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллагыг хэлнэ;
(ж) “Хуралд байлцаж, санал өгөхТалууд” гэж Талуудын хуралд оролцон дэмжих эсхүл эсрэг санал өгч буй Талуудыг хэлнэ;
(з) “Мөнгөн усны үндсэн олборлолт” гэж мөнгөн ус олборлох үндсэн зорилгоор явуулах уул уурхайн ажиллагааг хэлнэ;
(и) “Бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага” гэж гишүүн улсууд нь энэхүү конвенцоор зохицуулж буй асуудлын талаар эрх хэмжээгээ шилжүүлсэн бөгөөд дотоодын хууль тогтоомжоороо энэхүү конвенцид гарын үсэг зурах, энэхүү конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл түүнд нэгдэн орох бүрэн эрх олгосон тухайн бүс нутгийн бүрэн эрхт улсуудын байгуулсан байгууллагыг хэлнэ;
(к) “Зөвшөөрөгдсөн хэрэглээ” гэж аль нэг Тал мөнгөн ус эсхүл мөнгөн усны нэгдлийг энэхүү конвенцид нийцэж буй байдлаар, түүний дотор 3, 4, 5, 6, 7 дугаар зүйлд нийцүүлэн (гэхдээ эдгээрээр хязгаарлахгүйгээр) хэрэглэхийг хэлнэ.
3 дугаар зүйл
Мөнгөн усны нийлүүлэлтийн эх үүсвэр болон худалдаа
1. Энэ зүйлийн зорилгоор:
(а) “Мөнгөн ус” гэсэн нэр томъёонд мөнгөн усны бусад бодистой үүсгэсэн нийлмэл хольц, түүний дотор мөнгөн усны агууламж нь жингийн 95 хувиас багагүй хэмжээтэй мөнгөн усны хайлшийг багтааж ойлгоно;
(б) “Мөнгөн усны нэгдэл“ гэж мөнгөн усны (I) хлорид буюу каломел, мөнгөн усны (II) исэл, мөнгөн усны (II) сульфат, мөнгөн усны (II) нитрат, киноварь (шунх) болон мөнгөн усны сульфидыг хэлнэ.
2. Энэ зүйлийн заалтуудыг дараах тохиолдолд хэрэглэхгүй:
(а) Лабораторийн түвшний судалгаа шинжилгээ эсхүл загвар стандартын зориулалтаар хэрэглэх мөнгөн ус эсхүл мөнгөн усны нэгдлийн хэмжээ;
(б) Нүүрс гэх мэт мөнгөн уснаас бусад металл, хүдэр, эрдэсийн бүтээгдэхүүн эсхүл эдгээр материалаас гаргасан бүтээгдэхүүнд ердийн байдлаар үлдсэн мөнгөн ус эсхүл мөнгөн усны нэгдлийн хэмжээ, эсхүл химийн бүтээгдэхүүнд зориуд бусаар үлдсэн бага хэмжээний мөнгөн ус эсхүл мөнгөн усны нэгдлийн хэмжээ;
(в) Мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн.
3. Тал тус бүр түүний хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдөр түүний нутаг дэвсгэр дээр мөнгөн усны үндсэн олборлолт хийгдэж байгаагүй бол, энэ өдрөөс эхлэн ийм олборлолт явуулахыг зөвшөөрөхгүй.
4. Тал тус бүрийн хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдөр түүний нутаг дэвсгэр дээр мөнгөн усны үндсэн олборлолт хийгдэж байсан бол уг олборлолтыг явуулахыг дээрх өдрөөс хойш арван тав жил хүртэлх хугацаанд зөвшөөрч болно. Энэ хугацаанд тухайн олборлолтоос гаргаж авсан мөнгөн усыг зөвхөн 4 дүгээр зүйлд заасны дагуу мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, 5 дугаар зүйлд заасны дагуу үйлдвэрлэлийн процесст ашиглаж, эсхүл 11 дүгээр зүйлд заасны дагуу сэргээх, дахин ашиглах, цэвэрлэж авах, шууд дахин ашиглах, орлуулж ашиглах нөхцөл үүсгэлгүйгээр шууд устгана.
5. Тал тус бүр:
(а) Өөрийн нутаг дэвсгэр дээр 50 тонноос илүү хэмжээний мөнгөн ус эсхүл түүний нэгдлийн бие даасан нөөцийг, түүнчлэн жилд 10 тонноос илүү хэмжээний мөнгөн усны нөөц бий болгох нийлүүлэлтийн эх үүсвэрийг олж тогтоох арга хэмжээ авна;
(б) Хлор-шүлтийн үйлдвэрлэлийг хаах үйл ажиллагаанаас илүүдэл мөнгөн ус гарсныг тухайн тал тогтоосон бол уг мөнгөн усыг тус конвенцийн 11 дүгээр зүйлийн 3 (а) дахь хэсэгт заасан байгаль орчинд аюулгүй зохицуулалтын аргачлын дагуу сэргээх, дахин ашиглах, цэвэрлэж авах, шууд дахин ашиглах, орлуулж ашиглах нөхцөл үүсгэлгүйгээр шууд устгах арга хэмээг авна.
6. Тал тус бүр дор дурьдсанаас бусад тохиолдолд мөнгөн ус экспортлохыг зөвшөөрөхгүй:
(а) Экспортлогч Талд зөвшөөрлөө бичгээр өгсөн Тал руу зөвхөн дараахь зорилгоор экспортлох:
(i) энэхүү конвенцид заасны дагуу импортлогч Талд зөвшөөрөгдсөн хэрэглээ; эсхүл
(ii) 10 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчинд аюулгүй аргаар түр хугацаагаар хадгалах; эсхүл
(б) Экспортлогч Талд дараахь зүйлийг нотолсон баталгаа бүхий зөвшөөрлөө бичгээр өгсөн энэхүү конвенцид нэгдэн ороогүй тал руу экспортлох:
(i) Конвенцид нэгдэн ороогүй тухайн тал нь хүний эрүүл мэнд, байгаль орчинг хамгаалах, түүнчлэн 10, 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах арга хэмжээг авсан байх;
(ii) мөнгөн усыг энэхүү конвенцийн дагуу зөвшөөрөгдсөн хэрэглээнд ашиглах, эсхүл 10 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчинд аюулгүй аргаар түр хугацаагаар хадгалах.
7. Импортлогч Талаас эсхүл энэхүү конвенцид нэгдэн ороогүй талаас Нарийн бичгийн дарга нарын газарт явуулсан ерөнхий мэдэгдлийг экспортлогч Тал 6 дугаар хэсэгт заасны дагуу шаардагдах бичгээр өгсөн зөвшөөрөл хэмээн тооцож болно. Импортлогч Тал эсхүл энэхүү конвенцид нэгдэн ороогүй тал ерөнхий мэдэгдэлд тусгагдах аливаа нөхцлийг зөвшөөрч буйгаа илэрхийлэх үүрэгтэй. Тус мэдэгдлийг тухайн Тал эсхүл энэхүү конвенцид нэгдэн ороогүй тал шаардлагатай үед цуцлах боломжтой байна. Нарийн бичгийн дарга нарын газар нь ийм бүх мэдэгдлийг олон нийтэд нээлттэй мэдээллийн санд бүртгэнэ.
8. Талууд энэхүү конвенцид нэгдэн ороогүй талаас энэ зүйлийн 3 болон 5(б) хэсэгт хориглосноос бусад эх үүсвэрээс гаралтай гэдгийг бичгээр батлаагүй, бичгээр зөвшөөрөөгөөгүй тохиолдолд мөнгөн ус импортлохыг хориглоно.
9. Аливаа Тал дээрх 7 дугаар хэсэгт заасны дагуу ерөнхий мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд тухайн Тал нь мөнгөн усны экспортонд хатуу хориг тавьдаг, импортоор оруулсан мөнгөн усыг байгаль орчинд аюулгүй аргаар ашиглах нөхцөлийг дотооддоо бүрдүүлсэн бол 8 дугаар хэсгийг хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж болно. Тухайн Тал гаргасан шийдвэрийнхээ талаар Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэх бөгөөд экспортын хязгаарлалт, дотоод зохицуулалтын арга хэмжээний тухай болон энэхүү конвенцид нэгдэн ороогүй талаас импортлох мөнгөн усны хэмжээ, уг мөнгөн усны эх үүсвэрийн талаарх мэдээллийг багтаасан байна. Нарийн бичгийн дарга нарын газар нь ийм бүх мэдэгдлийг олон нийтэд нээлттэй мэдээллийн санд бүртгэнэ. Конвенцийн хэрэгжилт, хяналтын хороо нь конвенцийн 15 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэл болон бусад мэдээллийг хянан үзэж, дүгнэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл Талуудын бага хуралд зөвлөмж гаргаж болно.
10. Дээрх 9 дүгээр хэсэгт тогтоосон журам нь Талуудын бага хурлын 2-р хуралдаан дуустал хүчинтэй. Хэрэв Талуудын бага хуралд байлцаж санал өгсөн Талуудын (Талуудын бага хурлын 2-р хуралдаан дуусахаас өмнө дээрх 9 дүгээр хэсгийн дагуу мэдэгдэл гаргасан Талаас бусад) олонхийн саналаар өөрөөр шийдвэрлээгүй бол уг журам тухайн бага хурал дууссанаар хүчингүй болно.
11. Талууд нь энэхүү конвенцийн 21 дүгээр зүйлд заасны дагуу гаргах тайландаа тус зүйлээр тогтоосон шаардлагыг хангасан тухай мэдээллийг оруулна.
12. Талуудын бага хурал нь анхдугаар хуралдаанаараа конвенцийн энэхүү зүйл, ялангуяа 5(а), 6, 8 дахь хэсгийн талаар зааварчилгаа гаргах бөгөөд мөн 6 (б), 8 дахь хэсэгт заасан гэрчилгээний агуулга, загварыг боловсруулж батлана.
13. Талуудын бага хурал мөнгөн усны зарим тодорхой нэгдлийн худалдаа нь энэхүү конвенцийн зорилготой нийцэж байгаа эсэхэд үнэлэлт өгөх бөгөөд мөнгөн усны зарим тодорхой нэгдлийг конвенцийн 27 дугаар зүйлд заасан тусгай нэмэлт хавсралтад оруулах замаар энэ зүйлийн 6, 8 дахь хэсгийн заалтыг тэдгээрт хамааруулах эсэхийг авч хэлэлцэнэ.
4 дүгээр зүйл
Мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн
1. Талууд нь хавсралт А-гийн 1 дүгээр хэсэгт жагсаалтаар орсон мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлснээр чөлөөлөгдсөн зориулалтаар эсхүл хавсралт А-д дурдсан үл хамаарах бүтээгдэхүүнээс бусад тохиолдолд хязгаарласан хугацаанаас хойш үйлдвэрлэх, импортлох, экспортлохыг хориглох холбогдох арга хэмжээг авна.
2. Конвенцийн хавсралт А-г соёрхон батлах эсхүл хүчин төгөлдөр болох үед аль нэг Тал хавсралт А-гийн 1 дүгээр хэсэгт багтсан бүтээгдэхүүний талаарх бодлого, бусад арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухайгаа буюу дээрх заалтаас өөр хувилбар сонгох тухайгаа илэрхийлж болно. Ингэхдээ тухайн Тал нь хавсралт А-гийн 1 дүгээр хэсэгт багтсан бүтээгдэхүүнээс ихэнх хэсгийн үйлдвэрлэл, импорт, экспортыг боломжит доод хэмжээнд хүртэл бууруулж чадсан гэдгээ нотлох ёстой бөгөөд түүнчлэн хавсралт А-гийн 1 дүгээр хэсэгт багтаагүй бусад бүтээгдэхүүнд ашиглах мөнгөн усны хэмжээг бууруулах талаар бодлого боловсруулж, арга хэмжээг авч хэрэгжүүлж буй гэдгээ 1 дүгээр заалтаас өөр хувилбар сонгох тухай шийдвэрээ Нарийн бичгийн дарга нарын газарт танилцуулж байх үедээ нотлоно. Үүнээс гадна ийм хувилбарыг сонгож буй Тал нь:
(а) Талуудын бага хуралд авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний талаар болон мөнгөн усны бууралтын хэмжээг тоогоор илэрхийлж тайлагнана;
(б) Хавсралт А-гийн 1 дүгээр хэсэгтбагтсан бүтээгдэхүүнээс боломжит доод хэмжээнд хүртэл бууруулж чадаагүй байгаа бүтээгдэхүүнд мөнгөн усны хэмжээг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;
(в) Бүтээгдэхүүн дэх мөнгөн усны хэмжээг цаашид бууруулах нэмэлт арга хэмжээ авах талаар авч хэлэлцэнэ.
(г) Энэ хувилбарт багтаасан бүтээгдэхүүний ангиллын хувьд конвенцийн 6 дугаар зүйлийн дагуу чөлөөлөлт эдлэх хүсэлт гаргах боломж олгохгүй байна.
Конвенцийг хүчин төгөлдөр болсоноос хойш 5 жилийн дотор Талуудын бага хурлаар 8 дахь хэсэгт заасны дагуу хавсралт А-г дахин авч хэлэлцэх хүрээнд энэхүү хэсгийн хэрэгжилт, авсан арга хэмжээний үр дүнг мөн авч хэлэлцэнэ.
3.Тал тус бүрхавсралт А-гийн 2 дугаар хэсэгт багтсан мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүний хувьд энэхүү конвенцоор тогтоосон арга хэмжээг авна.
4. Нарийн бичгийн дарга нарын газар Талуудаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн мөнгөн ус агуулсан болон тэдгээрийг орлуулах бүтээгдэхүүний талаарх мэдээллийг цуглуулж хадгалах бөгөөд мэдээллийн санг олон нийтэд нээлттэй байлгана. Талуудаас ирүүлсэн бусад холбогдох мэдээллийг Нарийн бичгийн дарга нарын газар олон нийтэд мөн нээлтэй байлгана.
5. Тал тус бүр энэхүү зүйлд заасан үйлдвэрлэх, экспортлох болон импортлохыг хориглосон мөнгөн усны нэмэгдэлтэй бүтээгдэхүүнийг үндсэн бүрэлдэхүүнд орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
6. Тал тус бүр мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн нь хэрвээ хүний эрүүл мэнд, байгаль орчинд эрсдэл үзүүлэхгүй, эерэг нөлөөтэй эсэх нь нотлогдоогүй тохиолдолд түүний үйлдвэрлэл, худалдааг тус конвенцийг хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө бүх талаар дэмжихгүй байх үүрэгтэй. Талууд шаардлагатай тохиолдолд уг бүтээгдэхүүний талаарх хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэл, ашиг тусыг агуулсан мэдээллийг Нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ. Ийм мэдээллийг Нарийн бичгийн дарга нарын газар олон нийтэд нээлтэй байлгана.
7. Тал тус бүр Нарийн бичгийн дарга нарын газарт тус конвенцийн хавсралт А-д нэмэлтээр орох мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүний талаарх саналаа ирүүлж болно. Чингэхдээ 4 дэх хэсэгт заасан мэдээллээс гадна мөнгөн ус агуулаагүй орлуулах бүтээгдэхүүний одоогийн байгаа байдал, хэрэглээ, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны болон хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн үнэлгээ, давуу тал зэрэг мэдээллийг хавсаргасан байна.
8. Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дотор Талуудын бага хурлаар хавсралт А-г дахин авч хэлэлцэх бөгөөд 27 дугаар зүйлд заасны дагуу хавсралтад өөрчлөлт оруулж болно.
9. Энэхүү зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Талуудын бага хурал нь хавсралт А-г дахин авч хэлэлцэхдээ дараахь асуудлыг анхаарна. Үүнд:
(а) 7 дахь хэсэгт заасны дагуу Талуудаас өргөн барьсан санал;
(б) 4 дэх хэсэгт заасны дагуу ирүүлсэн мэдээлэл; болон
(в) Мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг орлуулах боломжтой техник, эдийн засгийн үндэслэлтэй мөнгөн ус агуулаагүй бүтээгдэхүүний талаарх болон тэдгээрийн байгаль орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн талаарх мэдээлэл.
5 дугаар зүйл
Мөнгөн усэсхүл түүний нэгдлийг ашигладаг
Үйлдвэрлэлийн процесс
1. Энэхүү зүйл болон хавсралт В-гийн зорилгоор мөнгөн ус эсхүл түүний нэгдлийг ашигладаг үйлдвэрлэлийн процесст мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг ашигладаг, мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үйлдвэрлэл эсхүл мөнгөн ус агуулсан хаягдлыг боловсруулдаг үйлдвэрлэлийн процесс хамаарахгүй.
2. Тал тус бүр хавсралт Б-гийн 1 дүгээр хэсэгт жагсаалтаар орсон мөнгөн ус эсхүл түүний нэгдлийг ашигладаг үйлдвэрлэлийн процессыг тус хавсралтад заасан хязгаарласан хугацаанаас хойш 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлснээр чөлөөлөгдсөн зориулалтаас бусад тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авч хориглоно.
3. Тал тус бүр хавсралт Б-гийн 2 дугаар хэсэгт жагсаалтаар орсон үйлдвэрлэлийн процесст мөнгөн ус эсхүл түүний нэгдлийг ашиглахыг уг хавсралтад дурдсан нөхцлийн дагуу хязгаарлах арга хэмжээг авна.
4. Нарийн бичгийн дарга нарын газар Талуудаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн мөнгөн ус эсхүл түүний нэгдэл болон тэдгээрийг орлуулагч бүтээгдэхүүнийг ашигладаг үйлдвэрлэлийн процессийн талаарх мэдээллийг цуглуулж хадгалах бөгөөд мэдээллийн санг олон нийтэд нээлттэй байлгана. Талуудаас ирүүлсэн бусад холбогдох мэдээллийг Нарийн бичгийн дарга нарын газар олон нийтэд мөн нээлтэй байлгана.
5. Хавсралт Б-д жагсаалтаар орсон мөнгөн ус эсхүл түүний нэгдлийг ашигладаг нэг болон түүнээс дээш үйлдвэртэй Тал тус бүр дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:
(а) Тухайн үйлдвэрээс гарч буй мөнгөн ус эсхүл түүний нэгдлийн ялгаралтай холбогдох асуудлыг зохицуулах арга хэмжээ авах;
(б) 21 дүгээр зүйлд заасны дагуу гаргах тайланд энэ хэсгийн заалтын дагуу авах арга хэмжээний талаарх мэдээллийг тусгах; болон
(в) Талууд нь өөрийн нутаг дэвсгэр дээрх хавсралт Б-д жагсаалтаар орсон мөнгөн ус эсхүл түүний нэгдлийг ашигладаг үйлдвэрийн тоо, төрөл, эдгээр үйлдвэрт ашигласан мөнгөн ус эсхүл түүний нэгдлийн жилийн зарцуулалтын талаарх мэдээллийг гарган конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор Нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлэх. Нарийн бичгийн дарга нарын газар уг мэдээллийг нь олон нийтэд нээлттэй байлгана.
6. Тал тус бүр хавсралт Б-д заасан үйлдвэрлэлийн процессийг явуулдаг, конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш байгуулагдсан үйлдвэрт мөнгөн ус эсхүл түүний нэгдлийг ашиглахыг хориглоно. Эдгээр үйлдвэрүүдэд ямар нэгэн чөлөөлөлт үйлчлэхгүй.
7. Тал тус бүрконвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш байгуулагдсан, мөнгөн ус эсхүл түүний нэгдлийг ашиглах зориулалтай, хавсралтад тусгаагүй үйлдвэрлэлийн процесс бүхий аливаа бусад үйлдвэр байгуулахыг дараахь тохиолдлоос бусад үед хориглоно. Үүнд: Талууд уг үйлдвэрлэлийн процесс нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд үлэмж ашигтай бөгөөд энэ үйлдвэрлэлд ашиглаж болох техник, эдийн засгийн үндэслэлтэй мөнгөн ус агуулаагүй орлуулагч байхгүй гэдгийг Талуудын бага хуралд нотлосон тохиолдолд зөвшөөрнө.
8. Талууд хавсралт Б-д заасан үйлдвэрлэлийн процессд шинэ технологи хөгжүүлэх, мөнгөн ус агуулаагүй техник, эдийн засгийн үндэслэлтэй шинэ орлуулагчийг нэвтрүүлэх, мөнгөн ус болон түүний нэгдлийн хэрэглээ, ялгарлыг бууруулах, боломжтой бол бүр зогсоох арга зам, техникийн боломжийн талаарх мэдээллийг солилцоно.
9. Аль ч Тал хавсралт Б-гийн жагсаалтад мөнгөн ус эсхүл түүний нэгдлийг ашигладаг үйлдвэрлэлийн процессийг шинээр оруулахыг санал болгож болно. Санал болгохдоо одоогийн үйлдвэрлэлийн процесст мөнгөн усыг орлох мөнгөн ус агуулаагүй бүтээгдэхүүнийг ашиглах боломж, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн үнэлгээ болон үр ашиг зэргийн талаарх мэдээллийг хавсаргаж өгнө.
10. Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дотор Талуудын бага хурлаар хавсралт Б-г дахин авч хэлэлцэх бөгөөд 27 дугаар зүйлд заасны дагуу хавсралтад өөрчлөлт оруулж болно.
11. Энэхүү зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу Талуудын бага хурал нь хавсралт Б-г дахин авч хэлэлцэхдээ дараахь асуудлыг анхаарна. Үүнд:
(а) 9 дэх хэсэгт заасны дагуу Талуудаас өргөн барьсан санал;
(б) 4 дэх хэсэгт заасны дагуу ирүүлсэн мэдээлэл; болон
(в) Мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг орлуулах боломжтой техник, эдийн засгийн үндэслэлтэй мөнгөн ус агуулаагүй бүтээгдэхүүний талаарх болон тэдгээрийн байгаль орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн талаарх мэдээлэл.
6 дугаар зүйл
Талуудын хүсэлтээр конвенцийн шаардлагаас чөлөөлөх
1. Аливаа Тал болон бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага нь хавсралт А болон хавсралт Б-д жагсаалтаар орсон үе шаттайгаар зогсоох хязгаарласан хугацаанаас Нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр нотолгоо гаргаж нэг болон түүнээс дээш удаа чөлөөлөгдөж болно. (цаашид “чөлөөлөлт” гэх):
(а) Конвенцийн Тал болон нэгдэн орохдоо; эсхүл
(б) Хавсралт А–гийн жагсаалтад мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг нэмэлтээр оруулах эсхүл хавсралт В-гийн жагсаалтад мөнгөн ус ашигладаг үйлдвэрлэлийн процессийг нэмэлтээр оруулах тохиолдолд Талуудын хувьд тухайн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацаанаас өмнө.
Талууд бүртгүүлэхдээ чөлөөлөгдөх шаардлагын талаар тайлбарласан мэдэгдлийг заавал хавсарган бүртгүүлнэ.
2. Чөлөөлөлтийг хавсралт А болон Б-д заасан ангилал болон аль нэг гишүүн улс эсхүл бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллагаас тодорхойлсон дэд-ангиллаар бүртгэнэ.
3. Конвенцийн хариуцлагаас 1 эсхүл түүнээс олон чөлөөлөлт эдэлсэн аливаа Тал бүртгэлд хамрагдана. Нарийн бичгийн дарга нарын газар уг бүртгэлийн мэдээллийн санг бүрдүүлж ажиллуулах бөгөөд олон нийтэд нээлттэй байлгана.
4. Бүртгэл нь дараахь зүйлийг агуулсан байна:
(а) 1 эсхүл түүнээс олон чөлөөлөлт эдэлсэн Талуудын жагсаалт;
(б) Тал бүрээр гаргасан чөлөөлөлт эсхүл чөлөөлөлтүүдийн бүртгэл; болон
(в) Чөлөөлөлт бүрийн дуусах хугацаа.
5. Талууд нь чөлөөлөгдөх хугацааг бага хугацаагаар бүртгүүлээгүй тохиолдолд 1 дэх хэсэгт заасан бүх чөлөөлөлт нь хавсралт А болон Б-д заасан үе шаттайгаар зогсоох хязгаарласан хугацаанаас хойш 5 жилийн хугацаанд хүчинтэй байна.
6. Талуудын бага хурал нь аль нэг Талын хүсэлтээр, тухайн Тал нь богино хугацаа санал болгоогүй тохиололд 5 жил хүртэл хугацаагаар чөлөөлөлтийг сунгах шийдвэр гаргаж болно. Талуудын бага хурал шийдвэр гаргахдаа дараахь зүйлийг заавал харгалзан үзнэ:
(а) Талуудаас ирүүлсэн чөлөөлөгдөх хугацааг сунгах болсон шаардлага, ийм шаардлагыг аль болох богино хугацаанд арилгах зорилгоор авч хэрэгжүүлж буй болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааг тайлбарласан тайлан;
(б) Мөнгөн ус орлуулах бүтээгдэхүүн болон мөнгөн ус ашигладаггүй эсхүл чөлөөлөлт эдэлсэн процессоос бага хэмжээгээр ашигладаг үйлдвэрлэлийн процессийн талаарх мэдээлэл; болон
(в) Мөнгөн усыг байгаль орчинд аюулгүй аргаар хадгалах, хаягдлыг устгах талаар хийж буй болон төлөвлөсөн ажлын талаарх мэдээлэл.
Чөлөөлөлтийг бүтээгдэхүүн тус бүр дээр хязгаарласан хугацаанаас зөвхөн нэг удаа сунгана.
7. Тал бүр ямар ч үед Нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр мэдэгдэж чөлөөлөлтөөс гарч болно. Чөлөөлөлтийг хүчингүй болгох хугацааг мэдэгдэлд дурдсан байна.
8. 1 дэх хэсэгт зааснаас үл хамааран аливаа улс болон эдийн засгийн интеграцийн байгууллага конвенцоор тогтоосон үйлдвэрлэл,хэрэглээг хязгаарласан хугацаа дууссанаас хойш 5 жилийн дараа хавсралт А эсхүл Б-д орсон бүтээгдэхүүн эсхүл үйлдвэрлэлийн процессийн талаар, тухайн бүтээгдэхүүн эсхүл процесс нь нэг эсхүл түүнээс дээш Талын хүсэлтээр өмнө нь чөлөөлөгдсөн, түүнийгээ 6 дахь хэсгийн дагуу сунгуулснаас бусад тохиолдолд чөлөөлөгдөх хүсэлт гаргах эрхгүй. Ийм тохиолдолд аливаа улс болон эдийн засгийн интеграцийн байгууллага нь 1 дэх хэсгийн (а), (б)-д заасан хугацаанд тухайн бүтээгдэхүүн эсхүл үйлдвэрлэлийг бүртгүүлж чөлөөлөгдөх бөгөөд чөлөөлөлт нь хязгаарласан хугацаанаас хойш 10 жилийн дараа дуусгавар болно.
9. Аль ч Тал хязгаарласан хугацаа дууссанаас хойш 10 жилийн дараа хавсралт А эсхүл Б-д заасан бүтээгдэхүүн эсхүл процессийн хувьд ямар ч чөлөөлөлт эдлэхгүй.
7 дугаар зүйл
Гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлох
1. Гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлох, боловсруулах үйл явцад мөнгөн ус ашиглан хүдрээс алтыг амальгамжуулан ялган авахад энэ зүйл болон хавсралт В-д заасан арга хэмжээг хэрэглэнэ.
2. Энэхүү зүйлийн дагуу нутаг дэвсгэрт нь гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлодог, боловсруулдаг үйл ажиллагаа явагддаг Тал тус бүр ийнхүү алт олборлох, боловсруулахад ашиглагдаж буй мөнгөн ус, түүний нэгдэл, дээрх үйл ажиллагаанаас байгаль орчинд үүсч буй ялгарлыг бууруулах, боломжтой тохиолдолд арилгах алхам хийх үүрэгтэй.
3. Тал тус бүр ямар ч үед өөрийн нутаг дэвсгэр дэх гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлож, боловсруулж байгаа нь ач холбогдол өгөхгүй хэмжээнээс хэтэрсэн гэж тооцвол, энэ талаар Нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ. Энэ тохиолдолд тухайн Тал:
(а) Хавсралт В-гийн заалттай нийцүүлэн үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;
(б) Үндэсний хөтөлбөрөө Нарийн бичгийн дарга нарын газарт конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор эсхүл Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэл явуулснаас хойш 3 жилийн дараа танилцуулах, чингэхдээ энэ хоёрын аль нь сүүлд хэрэгжсэнээр тооцох; болон
(в) Үүнээс хойш энэ зүйлийн дагуу хүлээсэн үүргийн биелэлтийг 3 жил тутам гаргаж, 21 дүгээр зүйлд заасны дагуу гаргах тайланд тусгах үүрэгтэй.
4. Талууд энэ зүйлийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бусад Тал, засгийн газар хоорондын холбогдох байгууллага болон бусад шаардлагатай байгууллагатай хамтран ажиллана. Хамтын ажиллагаа нь дараахь салбарыг хамарна. Үүнд:
(а) Гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлох, боловсруулахад ашиглах зорилгоор мөнгөн ус эсхүл түүний нэгдлийг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх талаар бодлого боловсруулах;
(б) Боловсрол, мэдлэг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх санаачилга;
(в) Мөнгөн ус агуулаагүй орлуулах бүтээгдэхүүнийг тогтвортой ашиглах талаарх судалгааг дэмжих;
(г) Техник, санхүүгийн туслалцаа үзүүлэх;
(д) Энэ зүйлийн дагуу хүлээх үүргийг хэрэгжүүлэхэдтуслалцаа авах талаар хамтран ажиллах; болон
(е) боловсрол, мэдлэг, байгаль орчинд хамгийн ээлтэй практик ажиллагаа, байгаль орчин, техник, нийгэм, эдийн засгийн хувьд хэрэгжүүлэх боломжтой орлуулах технологи зэргийг дэмжих, түгээхэд одоо ашиглаж буй мэдээлэл солилцох тогтолцоог ашиглах.
8 дугаар зүйл
Ялгарал
1. Хавсралт Г-д жагсаалтаар оруулсан эх үүсвэрээс агаар мандалд ялгарах мөнгөн ус, түүний нэгдлийн, “нийт мөнгөн ус” гэж ихэвчлэн нэрлэдэг ялгарлыг хянах, боломжтой тохиолдолд бууруулах талаар авах арга хэмжээтэй холбогдох асуудлыг энэ зүйлээр зохицуулна.
2. Энэхүү зүйлийн зорилгоор:
(а) “Ялгарал” гэж мөнгөн ус эсхүл түүний нэгдлийн агаар мандалд ялгарч буй ялгарлыг хэлнэ;
(б) “Холбогдох эх үүсвэр” гэж хавсралт Г-д жагсаалтаар орсон эх үүсвэрийн аль нэг ангилалд хамаарах ялгарлын эх үүсвэрийг хэлнэ. Тал нь хавсралт Г-д орсон эх үүсвэрийн жагсаалтаас өөрийн сонголтоор ялгарлын эх үүсвэрт шалгуур үзүүлэлт тогтоож болох бөгөөд чингэхдээ сонгосон эх үүсвэр нь ялгарлын ангилалынхаа 75-аас багагүй хувийг эзэлнэ;
(в) “Шинэ эх үүсвэр” гэж хавсралт Г–д жагсаалаар орсон холбогдох эх үүсвэрийг хэлнэ. Тухайн эх үүсвэрийн ашиглалтанд орсон буюу технологийн томоохон өөрчлөлт хийсэн хугацаа нь:
(i) Тухайн Талын хувьдконвенц хүчин төгөлдөр болсноос хойш хамгийн багадаа 1 жилийн дараа хийсэн тохиолдолд; эсхүл
(ii) Хавсралт Г-д оруулсан нэмэлт, өөрчлөлт нь тэрхүү эх үүсвэрийг конвенцийн хамаарах хүрээнд оруулах тохиодолд, эдгээр нэмэлт өөрчлөлт нь тухайн Талын хувьд хүчин төгөлдөр болсноосхойш хамгийн багадаа 1 жилийн дараа хийсэн тохиолдолд;
(г) “Технологийн томоохон өөрчлөлт” гэж эх үүсвэр дээр хийгдснээр мөнгөн усны агаар мандалд ялгаруулах хэмжээг ихээр нэмэгдүүлсэн (дагалдах бүтээгдэхүүнийг дахин боловсруулахаас шалтгаалж ихэссэн хэмжээг тооцохгүй) технологийн өөрчлөлтийг хэлнэ. Тал тус бүр өөрөө тухайн өөрчлөлтийг томоохон эсэхэд хамааруулахыг шийднэ;
(д) “Одоо байгаа эх үүсвэр” гэж шинэ бус аливаа эх үүсвэрийг хэлнэ;
(е) “Ялгарлын хязгаарын хэмжээ” гэж цэгэн эх үүсвэрээс ялгарч буй мөнгөн ус эсхүл түүний нэгдлийн концентраци, масс эсхүл ялгарлын эрчмийн хязгаарын хэмжээг хэлнэ.
3. Холбогдох эх үүсвэр бүхий Тал мөнгөн усны ялгаралд хяналт тавих арга хэмжээ авах бөгөөд үндэсний төлөвлөгөө боловсруулан ялгарлыг бууруулах зорилго, зорилт, авах арга хэмжээ,гарах үр дүнг тодорхойлж ажиллана. Төлөвлөгөөг тухайн Tалын хувьд уг конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн дотор Талуудын бага хуралд өргөн барина. Хэрвээ тухайн Тал 20 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжилтийн хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа бол түүнд энэ заалтад дурдсан үндэсний төлөвлөгөөг оруулж болно.
4. Талууд нь өөрийн нутаг дэвсгэр дэх шинэ эх үүсвэрт хамгийн боломжит арга техник, байгаль орчинд хамгийн ээлтэй практик ажиллагааг ялгаралд хяналт тавих, боломжтой нөхцөлд бууруулах зорилгоор аль болох эртхэн, гэхдээ хамгийн сүүлчийн хугацаа ньтухайн Талын хувьд конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дотор хэрэгжүүлсэн байна. Тал нь хамгийн боломжит арга техниктэй нийцсэн ялгарлын хязгаарын хэмжээг ашиглаж болно.
5. Одоо байгаа эх үүсвэрийн хувьд Тал тус бүр үндэсний нөхцөл байдал, эдийн засгийн болон техникийн хэрэгжих боломж, тухайн арга хэмжээний санхүүгийн үндэслэлийг харгалзан үзэж, дараахь нэг буюу түүнээс дээш арга хэмжээг үндэсний төлөвлөгөөнд тусгаж, аль болох эртхэн, гэхдээ хамгийн сүүлчийн хугацаа нь тухайн Талын хувьд конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дотор авч хэрэгжүүлнэ. Үүнд:
(а) Холбогдох эх үүсвэрээс ялгарах ялгарлыг хянах, боломжтой бол бууруулах тоон зорилт тавьж ажиллах;
(б) Холбогдох эх үүсвэрээс ялгарах ялгарлыг хянах, боломжтой бол бууруулах ялгарлын хязгаарын хэмжээг тогтоох;
(в) Холбогдох эх үүсвэрээс ялгарах ялгарлыг хянахад хамгийн боломжит арга техник, байгаль орчинд хамгийн ээлтэй практик ажиллагааг ашиглах;
(г) Мөнгөн усны ялгарлын хяналтыг үр ашигтай болгох олон төрлийн бохирдуулагчийг нэгэн зэрэг хянах стратегийг хэрэглэх;
(д) Холбогдох эх үүсвэрээс ялгарах ялгарлыг хянах бусад төрлийн арга хэмжээг авах.
6. Талууд нь одоо байгаа эх үүсвэр дээр ижил төрлийн арга хэмжээ авч болох бөгөөд эх үүсвэрийн ангилалаар нь тус бүр өөр арга хэмжээ авч болно. Авах арга хэмжээний зорилт нь цаашид ялгарлыг дорвитой бууруулахад чиглэгдсэн байна.
7. Талууд нь аль болох эртхэн, гэхдээ хамгийн сүүлчийн хугацаа нь конвенц тухайн Талын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дотор мөнгөн усны эх үүсвэрээс ялгарах ялгарлын тооллого хийнэ.
8. Талуудын анхдугаар бага хурлаас доорх чиглэлээр аргачлал батлан гаргана:
(а) Хамгийн боломжит арга техник, байгаль орчинд хамгийн ээлтэй практик ажиллагааг боловсруулах, үүнд шинэ болон одоо байгаа эх үүсвэрийн ялгааг харгалзан, хүрээлэн буй орчинд шилжих нөлөөллийг бууруулах тал дээр анхаарах; болон
(б) 5 дахь хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, ялангуяа зорилтоо тодорхойлох, ялгарлын хязгаарын хэмжээг тогтооход Талуудад дэмжлэг үзүүлэх.
9. Талуудын бага хурлаас аль болох богино хугацаанд доорх чиглэлээр аргачлал батлан гаргана:
(а) 2 дахь хэсгийн (b)-д заасан эх үүсвэрт тавигдах шалгуур үзүүлэлт;
(б) Ялгарлын тооллого хийх тухай аргачилсан заавар.
10. Нарийн бичгийн дарга нарын газар нь 8 болон 9 дэх хэсэгт заасан аргачлалыг тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулна. Талууд эдгээр аргачлалыг ашиглан энэ зүйлийн заалтыг биелүүлэх үүрэг хүлээнэ.
11. Тал тус бүр 21 дүгээр зүйлд заасны дагуу гаргах тайланд энэ зүйлийн дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг тусгана, ялангуяа 4 болон 7 дахь хэсэгт заасан арга хэмжээ болон хэрэгжилтийн үр дүнг тусгах шаардлагатай.
9 дүгээр зүйл
Хөрс, усанд ялгарах
1. Мөнгөн ус, түүний нэгдлийн уг конвенцийн бусад заалтад тусгагдаагүй бусад цэгэн эх үүсвэрээс хөрс, усанд ялгарах, “нийт мөнгөн ус” гэж ихэвчлэн нэрлэдэг ялгарлыг хянах, боломжтой тохиолдолд бууруулахтай холбогдох асуудлыг энэ зүйлээр зохицуулна.
2. Энэхүү зүйлийн зорилгоор :
(а) “Хөрс усанд ялгарах” гэж мөнгөн ус эсхүл түүний нэгдлийн хөрс эсхүл усанд ялгарч буй ялгарлыг хэлнэ;
(б) “Холбогдох эх үүсвэр” гэж уг конвенцийн бусад заалтад тусгагдаагүй, Талуудын олж тогтоосон, хүний хүчин зүйлийн гаралтай цэгэн эх үүсвэрийг хэлнэ;
(в) “Шинэ эх үүсвэр” гэж тухайн Талын хувьд конвенц хүчин төгөлдөр болсноос хойш хамгийн багадаа 1 жилийн дараа ашиглалтанд орсон эсхүл технологийн томоохон өөрчлөлт хийсэн аливаа эх үүсвэрийг хэлнэ;
(г) “Технологийн томоохон өөрчлөлт” гэж эх үүсвэр дээр хийгдснээр мөнгөн усны хөрс, усанд ялгаруулах хэмжээг ихээр нэмэгдүүлсэн (дагалдах бүтээгдэхүүнийг дахин боловсруулахаас шалтгаалж ихэссэн хэмжээг тооцохгүй) технологийн өөрчлөлтийг хэлнэ. Тал тус бүр өөрөө тухайн өөрчлөлтийг томоохон эсэхэд хамааруулахыг шийднэ;
(д) “Одоо байгаа эх үүсвэр” гэж шинэ бус аливаа эх үүсвэрийг хэлнэ;
(е) “Ялгарлын хязгаарын хэмжээ” гэж цэгэн эх үүсвэрээс ялгарч буй мөнгөн ус эсхүл түүний нэгдлийн концентраци, массын хязгаарын хэмжээг хэлнэ.
3. Тал тус бүр конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор холбогдох цэгэн эх үүсвэрийн ангилал тодорхойлж, цаашид тогтмол хөтлөнө.
4. Холбогдох эх үүсвэр бүхий Тал мөнгөн усны ялгаралд хяналт тавих арга хэмжээ авах бөгөөд үндэсний төлөвлөгөө боловсруулан ялгарлыг бууруулах зорилго, зорилт, авах арга хэмжээ, гарах үр дүнг тодорхойлж ажиллана. Төлөвлөгөөг тухайн Tалын хувьд уг конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн дотор Талуудын бага хуралд өргөн барина. Хэрвээ тухайн Тал 20 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжилтийн хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа бол түүнд энэ заалтад дурдсан үндэсний төлөвлөгөөг оруулж болно.
5. Талууд нь дараахь нэг буюу түүнээс дээш арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
(а) Холбогдох эх үүсвэрээс ялгарах ялгарлыг хянах, боломжтой бол бууруулахялгарлын хязгаарын хэмжээг тогтоох;
(б) Холбогдох эх үүсвэрээс ялгарах ялгарлыг хянахад хамгийн боломжит арга техник, байгаль орчинд хамгийн ээлтэй практик ажиллагааг ашиглах;
(в) Мөнгөн усны ялгарлын хяналтыг үр ашигтай болгох олон төрлийн бохирдуулагчийг нэгэн зэрэг хянах стратегийг хэрэглэх;
(г) Холбогдох эх үүсвэрээс ялгарах ялгарлыг хянах бусад төрлийн арга хэмжээг авах.
6. Талууд нь аль болох эртхэн, гэхдээ хамгийн сүүлчийн хугацаа нь конвенц тухайн Талын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дотор мөнгөн усны эх үүсвэрээс ялгарах ялгарлын тооллого хийнэ.
7. Талуудын бага хурлаас аль болох богино хугацаанд доорх чиглэлээр аргачлал батлан гаргана:
(а) Хамгийн боломжит арга техник, байгаль орчинд хамгийн ээлтэй практик ажиллагааг боловсруулах, үүнд шинэ болон одоо байгаа эх үүсвэрийн ялгааг харгалзан, хүрээлэн буй орчинд шилжих нөлөөллийг бууруулах тал дээр анхаарах; болон
(б) Ялгарлын тооллого хийх тухай аргачилсан заавар.
8. Тал тус бүр 21 дүгээр зүйлд заасны дагуу гаргах тайланд энэ зүйлийн дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг тусгана, ялангуяа 3 болон 6 дахь хэсэгт заасан арга хэмжээ болон хэрэгжилтийн үр дүнг тусгах шаардлагатай.
10 дугаар зүйл
Мөнгөн ус агуулсан хаягдлаас бусад мөнгөн усыг
байгаль орчинд аюулгүй аргаар түр хадгалах
1. Энэхүү зүйл нь 3 дугаар зүйлд заасан мөнгөн ус, түүний нэгдлийг түр хадгалахад хамаарах бөгөөд 11 дүгээр зүйлд заасан мөнгөн ус агуулсан хаягдалд хамаарахгүй.
2. Тал тус бүр түүнд энэхүү конвенцоор зөвшөөрсөн төрлийн хэрэглээний мөнгөн ус, түүний нэгдлийг түр хадгалахдаа 3 дахь хэсэгт заасан аливаа аргачлал болон шаардлагыг анхааралдаа авч, байгаль орчны аюулгүй байдлыг хангасан байх арга хэмжээг авна.
3. Талуудын бага хурлаас мөнгөн ус, түүний нэгдлийг байгаль орчинд аюулгүй аргаар түр хадгалах талаарх зөвлөмжийг Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцийн дагуу гаргасан аргачлал болон бусад холбогдох аргачлал, заавартай уялдуулан гаргана. Талуудын бага хурлаас түр хадгалахад тавигдах шаардлагыг 27 дугаар зүйлд заасны дагуу хавсралтаар мөн баталж болно.
4. Мөнгөн ус, түүний нэгдлийг байгаль орчинд аюулгүй аргаар түр хадгалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд Талууд хоорондоо болон холбогдох засгийн газар хоорондын байгууллага, бусад аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.
11 дүгээр зүйл
Мөнгөн ус агуулсан хаягдал
1. Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцийн холбогдох нэр томьёог энэхүү конвенцид хамаарах хог хаягдлын тухай заалтад Базелийн конвенцийн гишүүн орнууд хэрэглэнэ. Энэхүү конвенцид нэгдэн орсон боловч Базелийн конвенцид нэгдэн ороогүй Талууд энэхүү конвенцид хамаарах хог хаягдлын тухайд эдгээр нэр томъёог аргачлал болгон ашиглана.
2. Энэхүү конвенцийн зорилгоор “мөнгөн ус агуулсан хаягдал” гэж
Талуудын бага хурлаас Базелийн конвенцийн холбогдох байгууллагатай хамтран тогтоож өгсөн босго хэмжээнээс дээш байгаа, энэхүү конвенцийн болон тухайн улсын хууль тогтоомжийн дагуу устгасан, устгах гэж байгаа, устгах шаардлагатайг тодорхойлсон дор дурдсан бодис эсхүл биетийг хэлнэ. Үүнд:
(а) Мөнгөн ус эсхүл түүний нэгдлээс бүрэлдэн тогтсон;
(б) Мөнгөн ус эсхүл түүний нэгдлийг агуулсан; эсхүл
(в) Мөнгөн ус эсхүл түүний нэгдлээр бохирдсон.
Энэ тодорхойлолт нь нь мөнгөн усны үндсэн олборлолтоос бусад олборлолтын хаягдал хүдэр, чулуулгаас бусад эрдсийн хүдэр, уул уурхайн хаягдал чулуулаг нь Талууд бага хурлаас тогтоож өгсөн босго хэмжээнээс бага агуулгатай байвал хамаарахгүй.
3. Тал тус бүр мөнгөн ус агуулсан хаягдалтай холбогдох дараахь арга хэмжээг авна:
(а) Базелийн конвенцийн дагуу гаргасан аргачлал, Талуудын бага хурлаас 27 дугаар зүйлийн дагуу тусгай хавсралтаар гаргах шаардлагыг үндэслэж мөнгөн ус агуулсан хаягдлыг байгаль орчинд аюулгүй байдлаар зохицуулна. Талуудын бага хурал шаардлага бүхий баримт бичгийг боловсруулахдаа Талуудын хог хаягдлын зохицуулалтын хууль, тогтоомж, хөтөлбөрийг харгалзан үзнэ;
(б) Талууд дахиж сэргээсэн, дахин боловсруулсан, цэвэрлэж авсан, шууд дахин ашигласан хаягдлыг зөвхөн конвенцоор зөвшөөрсөн хэрэглээнд ашиглана эсхүл 3 дахь хэсгийн (а)-дзаасны дагуу байгаль орчинд аюулгүй аргаар устгана;
(в) Базелийн конвенцийн Талуудын хувьд зөвхөн энэхүү заалт болон Базелийн конвенцид нийцүүлэн байгаль орчинд халгүйгээр зайлуулахаас бусад шалтгаанаар олон улсын хил дамнуулан тээвэрлэхгүй байна. Базелийн конвенц үйлчлэхгүй олон улсын хил дамнуулан тээвэрлэх тохиолдолд Талууд тухайн тээвэрлэлтийг зөвхөн холбогдох олон улсын хэм хэмжээ, стандарт болон аргачлалийг харгалзан зөвшөөрнө.
4. Талуудын Бага хурал нь 3 дахь хэсгийн (а)-д заасан аргачлалыг хянан үзэх, шаардлагатай тохиолдолд шинэчлэх асуудлаар Базелийн конвенцийн холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах арга замыг эрэлхийлнэ.
5. Талууд дэлхийн, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд мөнгөн ус агуулсан хаягдлыг байгаль орчинд аюулгүй аргаар зохицуулах чадавхийг бий болгох, хөгжүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд хоорондоо болон холбогдох засгийн газар хоорондын байгууллага, бусад аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.
12 дугаар зүйл
Бохирдсон газар
1. Тал тус бүр мөнгөн ус эсхүл түүний нэгдлээр бохирдсон газрыг олж тогтоох, үнэлгээ хийхэд шаардлагатай стратеги боловсруулахад хүчин чармайлт гаргана.
2. Бохирдсон газраас үүсч болох аливаа эрсдлийг бууруулах үйл ажиллагааг явуулахдаа байгаль орчинд аюулгүй аргыг ашиглан явуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд бохирдсон газрын мөнгөн ус эсхүл түүний нэгдлээс байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн үнэлгээг хийнэ.
3. Талуудын бага хурлаас бохирдсон газрын асуудлыг зохицуулах талаар дараахь арга зам, хэлбэрийг агуулсан зөвлөмж, аргачлал гаргана. Үүнд:
(а) Бохирдсон газрыг олж тогтоох, шинж чанарыг тодорхойлох;
(б) Олон нийтийн оролцоо;
(в) Хүний эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх эрсдлийн үнэлгээ;
(г) Бохирдсон газраас үүсч болох эрсдлийн зохицуулалтын хэлбэрүүд;
(д) Үр ашиг, зардлын тооцоо, дүгнэлт; болон
(е) Гарах үр дүнгийн үнэлгээ.
4. Талууд бохирдсон газрыг олж тогтоох, үнэлэлт, дүгнэлт өгөх, эрэмблэх, зохицуулах, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээх зорилгоор стратеги боловсруулах, үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хамтран ажиллана.
13 дугаар зүйл
Санхүүгийн эх үүсвэр, санхүүжилтийн механизм
1. Тал тус бүр өөрийн эдийн засгийн чадавхийн хэмжээнд үндэсний бодлого, тэргүүлэх чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу энэхүү конвенцийг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэрийг гаргах үүрэг хүлээнэ. Холбогдох бодлого, хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд төсөвлөсөн санхүүжилт, улсын төсөв, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны санхүүжилт болон хувийн хэвшлийн оролцоо зэргийг тухайн санхүүжүүлэх эх үүсвэрт багтааж болно.
2. Конвенцийн Тал болох хөгжиж буй орон энэхүү конвенцийг хэр үр ашигтай хэрэгжүүлж буй нийтлэг үзүүлэлт нь конвенцийн энэхүү зүйлийн хэрэгжилтийн үр дүнтэй шууд холбоотой.
3. Энэхүү конвенцийн санхүүгийн эх үүсвэр, техникийн туслалцаа, технологи шилжүүлэхтэй холбогдох заалтыг хэрэгжүүлэхэд нь конвенцийн Тал болох хөгжиж буй оронд туслах үүднээс олон талын болон хоёр талын, бүс нутгийн эх үүсвэрүүд санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн чадавхи бий болгох, технологи шилжүүлэх, мөнгөн усны талаарх үйл ажиллагаагаа сайжруулах, өргөжүүлэхийг нэн даруй хөхиүлэн дэмжинэ.
4. Талууд санхүүжилттэй холбоотой үйл ажиллагаандаа конвенцийн Тал болох жижиг арлын улс болон нэн буурай хөгжилтэй орны хэрэгцээ, шаардлага, онцлог нөхцөл байдлыг бүрэн харгалзан үзнэ.
5. Санхүүгийн эх үүсвэрийг урьдчилан тооцож, боломжийн хэмжээгээр, цаг хугацаанд нь гаргах механизмыг энд тодорхойлов. Энэхүү тогтолцоо нь конвенцийн Тал болох хөгжиж буй орнууд болон шилжилтийн эдийн засагтай орнууд энэхүү конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.
6. Энэхүү механизмд дараахь сан, хөтөлбөр багтана:
(а) Даян дэлхийн байгаль орчны сангийн итгэлцлийн сан, болон
(б) Чадавхийг бий болгох, техникийн туслалцаа үзүүлэх олон улсын тодорхой хөтөлбөр.
7. Даян дэлхийн байгаль орчны сангийн итгэлцлийн сан нь энэхүү конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай, Талуудын бага хурлаар харилцан тохиролцож баталсан зардлыг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц санхүүгийн эх үүсвэрийг цаг тухайд нь гаргана. Энэхүү конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Даян дэлхийн байгаль орчны сангийн итгэлцлийн сан нь Талуудын бага хурлын удирдамжийг мөрдлөг болгон ажиллаж, түүний өмнө хариуцлага хүлээнэ. Талуудын бага хурлаас санхүүжүүлэх ерөнхий бодлого, тэргүүлэх чиглэлийн хөтөлбөр, санхүүжилтанд хамрагдах, ашиглах шалгуур зэргийн талаар чиглэл, удирдамж гаргана. Үүнээс гадна, Талуудын бага хурал Даян дэлхийн байгаль орчны сангийн итгэлцлийн сангаас санхүүгийн дэмжлэг авах боломжтой үйл ажиллагааны чиглэлийн талаар зааварчилгаа гаргана. Даян дэлхийн байгаль орчны сангийн итгэлцлийн сан нь дэлхий нийтийн байгаль орчны ашиг тусад нийцэх төсөл, хөтөлбөрийн нэмэлт зардал болон зарим дэмжлэг үзүүлэх ажлыг бүрэн санхүүжүүлэх хариуцлага хүлээнэ.
8. Ямар нэгэн үйл ажиллагааг санхүүжүүлэхдээ Даян дэлхийн байгаль орчны сангийн итгэлцлийн сан нь тухайн санхүүжүүлэх үйл ажиллагаанд шаардаж буй зардлаар мөнгөн усыг хэр хэмжээгээр бууруулж буйг нь харгалзаж үзнэ.
9. Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор энэ зүйлийн 6 дахь хэсгийн (б)-д заасан хөтөлбөрийг Талуудын бага хурлын удирдамжийн дагуу хэрэгжүүлж, үр дүнг Талуудын бага хуралд тайлагнана. Талуудын бага хурлын эхний хуралдаанаар хөтөлбөрийг удирдан хэрэгжүүлэх, одоо үйл ажиллагааг явуулж буй байгууллагыг сонгож, хөтөлбөрийн хугацаа болон хэрэгжилтийн талаар зөвлөмж өгнө. Талууд болон холбогдох дэмжлэг үзүүлэгчдийг уг хөтөлбөрийг санхүүгийн эх үүсвэрээр сайн дураар хангахыг уриална.
10. Дээрх механизмыг бүрдүүлж буй Талуудын бага хурал болон бусад нэгж Талуудын бага хурлын эхний хуралдаанаар дээрх заалтуудыг хэрэгжүүлэх талаар харилцан тохиролцоно.
11. Талуудын бага хурал (эхний удаад 3 дугаар хуралдаанаас өмнө, цаашид тогтмол байдлаар) санхүүжилтийн хэмжээ, энэхүү зүйлийн дагуу байгуулагдах механизмыг хэрэгжүүлэгч нэгжид зориулан гаргасан удирдамж, аргачлал, эдгээр нэгжүүд конвенцийн Тал болох хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын байнга өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагатай уялдуулан ажиллах чадвартай эсэх, нэгжүүдийн ажлын үр дүнгхянан хэлэлцэж, үүнийг үндэслэн механизмын үр дүн, өгөөжийг дээшлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авна.
12. Талууд өөрийн чадавхийн хэмжээгээр механизмыг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах уриалгатай ажиллана. Хувийн хэвшил зэрэг бусад эх үүсвэрээс механизмыг санхүүжүүлэхийг хөхиүлэн дэмжихийн хамт ийм эх үүсвэрийг механизмын тодорхой үйл ажиллагаанд ашиглахыг эрмэлзэнэ.
14 дүгээр зүйл
Чадавхийг бий болгох, техникийн туслалцаа, технологи шилжүүлэх
1. Талууд өөрсдийн чадавхийн хэрээр конвенцийн Тал болох хөгжиж буй орон, нэн ялангуяа буурай хөгжилтэй эсхүл жижиг арлын хөгжиж буй улс болон шилжилтийн эдийн засагтай оронд энэхүү конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь туслах зорилгоор чадавхийг бий болгох, техникийн туслалцаа үзүүлэх шаардлагатай арга хэмжээг цаг хугацаанд нь авах талаар хамтран ажиллана.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэг болон 13 дугаар зүйлд заасан чадавхийг бий болгох болон техникийн туслалцааг бүс нутгийн, дэд бүс нутгийн болон үндэсний хэмжээнд зохион байгуулж болох бөгөөд чингэхдээ одоо ажиллаж буй бүс нутгийн болон дэд бүс нутгийн төв, олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд, мөн түншлэлийн хүрээнд, үүний дотор хувийн хэвшлийн оролцоотой түншлэлийн хүрээнд үзүүлэх боломжтой. Техникийн туслалцааны үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд химийн болон хог хаягдлын салбарт байгаль орчны бусад олон талт гэрээтэй харилцан зохицуулалт хийж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлнэ.
3. Конвенцийн Тал болох өндөр хөгжилтэй орнууд болон бусад Талууд өөрсдийн чадавхийн хэмжээнд, шаардлагатай тохиолдолд хувийн хэвшлийн болон бусад холбогдох дэмжлэг үзүүлэгчдийн туслалцаатайгаар конвенцийн Тал болох хөгжиж буй орон, нэн ялангуяа буурай хөгжилтэйэсхүл жижиг арлын хөгжиж буй улс болон шилжилтийн эдийн засагтай оронд энэхүү конвенцоор хүлээсэн үүргээ үр дүнтэй биелүүлэх чадавхийг бэхжүүлэх зорилгоор орчин үеийн байгаль орчинд аюулгүй орлуулах технологыг хөгжүүлэх, шилжүүлэх, түгээх, хүртээлтэй болгох ажилд дэмжлэг үзүүлэх ёстой.
4. Талуудаас ирүүлсэн мэдээлэл, үүний дотор 21 дүгээр зүйлд заасан тайлан, бусад дэмжлэг үзүүлэгчдээс ирүүлсэн мэдээ, мэдээллийг харгалзан үзэж Талуудын бага хурал нь 2 дугаар хуралдаанаар (цаашид тогтмол байдлаар) дараахь асуудлыг хэлэлцэнэ:
(а) Орлуулах технологитой холбоотой гарсан санал, санаачлага, ахиц дэвшлийн талаарх мэдээлэл;
(б) Талууд, ялангуяа конвенцийн Тал болох хөгжиж буй орны орлуулах технологийн талаарх хэрэгцээ, шаардлага; болон
(в) Талууд, ялангуяа конвенцийн Тал болох хөгжиж буй орны технологи шилжүүлэх ажилд тулгарч буй бэрхшээлийг олж тогтоох асуудал.
5. Талуудын бага хурал нь энэ зүйлийн хүрээнд чадавхийг бий болгох, техникийн туслалцаа үзүүлэх, технологи дамжуулах ажлыг цаашид хэрхэн сайжруулах талаар зөвлөмж гаргана.
15 дугаар зүйл
Конвенцийн хэрэгжилт, хяналтын хороо
1. Талуудын бага хурлын туслах байгууллага болох хороог оролцуулсан механизмыг энэхүү конвенцийн бүх заалтын хэрэгжилтийг дэмжих, тэдгээрийг хянах зорилгоор байгуулав. Энэхүү механизмнь хорооны хамтаар Талуудын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх үндсэн зорилготой байх бөгөөд Талуудын үндэсний чадавхи, нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулан ажиллана.
2. Хороо нь энэхүү конвенцийн бүх заалтын хэрэгжилтийг дэмжиж, тэдгээрийг хянана. Хороо нь Тал нэг бүрийн болон нийт гишүүн орны конвенцийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг, мөн талуудаас тавьж буй шаардлагыг хянан шалгаж, шаардлагатай тохиололд Талуудын бага хуралд зөвлөмж гаргана.
3. Хороо нь Талуудаас томилогдож, Талуудын бага хурлаас сонгогдсон 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Нэгдсэн Үндэсний Байгууллагын таван бүс нутгийн төлөөллийг зохих ёсоор багтаасан байна. Эхний гишүүдийг Талуудын анхдугаар бага хурлаас сонгох бөгөөд цаашид Талуудын бага хурлаас тогтоосон дэгийн дагуу энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гишүүдээ сонгоно. Хорооны гишүүд нь энэхүү конвенцтой холбоотой салбарт ажиллах чадвартай, хангалттай мэргэшсэн байх ёстой.
4. Хороо нь асуудлыг дараахь зүйлд үндэслэн авч хэлэлцэнэ. Үүнд:
(а) Аль нэг Талаас конвенцийн хэрэгжилттэй холбогдох бичгээр ирүүлсэн санал, хүсэлт;
(б) Конвенцийн 21 дүгээр зүйлийн дагуу ирүүлсэн үндэсний тайлан; болон
(в) Талуудын бага хурлаас гаргасан шаардлага.
5. Хороо нь ажиллах дэг журмаа өөрсдөө боловсруулах бөгөөд Талуудын бага хурлын 2 дугаар хуралдаанаар батлуулна. Талуудын бага хурал нь хорооны үйл ажиллагааг тодорхойлсон нэмэлт журмыг мөн батлаж болно.
6. Хороо нь гаргах санал зөвлөмжөө бүх гишүүний нэгдсэн саналаар батлах хүчин чармайлт гаргана. Хэрэв нэгдсэн саналаар асуудлыг батлах боломжгүй буюу нэгдсэн саналд хүрч чадаагүй тохиолдолд тухайн хуралд оролцсон гишүүдийн дөрөвний гуравын саналаар асуудлыг шийдвэрлэх бөгөөд ирцийг доод тал нь нийт гишүүдийн гуравны хоёроор тогтооно.
16 дугаар зүйл
Хүн амын эрүүл мэнд
1. Талууд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
(а) Эрсдэлд өртөөд буй, нэн ялангуяа эмзэг бүлгийн хүн амыг олж тогтоох, хамгаалах зорилгоор хүн амын мөнгөн ус, түүний нэгдэлд өртөх байдлыг бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй эрүүл мэндийн зааварчилгаа гаргах асуудлыг тусгасан стратеги, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд мөнгөн усны өртөлтийг бууруулахболон хүн амын эрүүл мэндийн болон бусад холбогдох салбарын оролцоотойгоор олон нийтийн боловсрол олгох зорилт тавих явдлыг урамшуулах;
(б) Ажлын байранд мөнгөн ус, түүний нэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх болон боловсрол олгох шинжлэх ухааны үндэслэл бүхий хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхийг дэмжих;
(в) Мөнгөн ус, түүний нэгдэлд өртөж хордсон хүн амд зориулан урьдчилан сэргийлэх болон эмчлэх эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих; болон
(г) Мөнгөн ус, түүний нэгдлийн өртөлтөөс эрүүл мэндэд үзүүлэх эрсдлээс урьдчилан сэргийлэх, оношлогоо хийх, эмчлэх, ажиглалт хийх бүтцийн болон эрүүл мэндийн мэргэжлийн чадавхийг бий болгох, шаардлагатай тохиолдолд бэхжүүлэх.
2. Эрүүл мэндийн асуудлыг хэлэлцэхдээ Талуудын бага хурал дараахь зүйлийг харгалзан үзэх ёстой. Үүнд:
(а) Шаардлагатай тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон бусад холбогдох засгийн газар хоорондын байгууллагaтай зөвлөлдөх, хамтран ажиллах; болон
(б) Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон бусад холбогдох засгийн газар хоорондын байгууллагaтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох явдлыг хөхиүлэн дэмжих.
17 дугаар зүйл
Мэдээлэл солилцоо
1. Талууд дараахь мэдээллийг солилцоно. Үүнд:
(а) Мөнгөн ус, түүний нэгдэлд, тэдгээрийн хоруу чанар, экологид үзүүлэх хор, аюулгүй байдлыг хангах тухай шинжлэх ухаан, техник, эдийн засгийн болон хууль зүйн мэдээлэл;
(б) Мөнгөн ус, түүний нэгдлийн үйлдвэрлэл, хэрэглээ, худалдаа, ялгарал, үүслийг бууруулах, үгүй болгох талаарх мэдээлэл;
(в) Дараахь бүтээгдэхүүн, үйл ажиллагааны техникийн болон эдийн засгийн хувьд тохиромжтой орлуулах хувилбарын талаарх мэдээлэл. Үүнд:
(i) Мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн;
(ii) Мөнгөн ус, түүний нэгдлийг ашигладаг үйлдвэрлэлийн процесс;
болон
(iii) Мөнгөн ус, түүний нэгдлийг ялгаруулдаг үйл ажиллагаа болон процесс.
Түүнчлэн ийм орлуулах бүтээгдэхүүний хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэл, эдийн засгийн болон нийгмийн зардал, үр ашгийн талаарх мэдээлэл; болон
(г) Мөнгөн ус, түүний нэгдлийн өртөлтөөс эрүүл мэндэдүзүүлэх нөлөөлөл, эпидемиологийн мэдээлэл. Энэ талаар шаардлагатай тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох байгууллагатай нягт хамтран ажиллана.
2. Талууд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг шууд буюу Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан солилцох эсхүл Химийн бодисын болон хог хаягдлын конвенцийн нарийн бичгийн дарга нарын газар зэрэг бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллах замаар солилцож болно.
3. Нарийн бичгийн дарга нарын газар энэ зүйлд заасан мэдээлэл солилцооны талаарх хамтын ажиллагаа, түүнчлэн бусад байгаль орчны олон талт гэрээний болон олон улсын санал санаачлагын байгууллагын нарийн бичгийн дарга нарын газартай хамтран ажиллах явдлыг дэмжинэ. Мэдээлэл солилцоонд Талуудаас ирсэн мэдээллээс гадна мөнгөн усны салбарт тодорхой туршлага, мэргэшил бүхий засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллага, үндэсний болон олон улсын байгууллагаас ирсэн мэдээлэл мөн багтана.
4. Энэхүү конвенцийн хүрээнд мэдээлэл солилцох үндэсний зохицуулагчийг Талууд томилох бөгөөд энэ албан тушаалтан нь конвенцийн 3 дугаар зүйлд заасны дагуу импортлогч Талуудын зөвшөөрлийг ч мөн хариуцна.
5. Энэхүү конвенцийн зорилгоор солилцох хүний эрүүл мэнд болон байгаль орчны аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг нууц мэдээлэлд үл тооцно. Энэхүү конвенцийн хүрээнд хоорондоо мэдээлэл солилцож буй Талууд мэдээллийн нууцлалыг харилцан тохиролцсоны үндсэн дээр хамгаална.
18 дугаар зүйл
Олон нийтийн мэдээлэл, мэдлэг, боловсрол
1. Талууд өөрийн чадавхийн хэмжээнд дараахь үйл ажиллагааг дэмжин ажиллана. Үүнд:
(а) Хүн амд дараах мэдээллийг хүргэнэ. Үүнд:
(i) Мөнгөн ус, түүний нэгдлийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөний тухай;
(ii) Мөнгөн ус, түүний нэгдлийг орлуулах бүтээгдэхүүний тухай;
(iii) Конвенцийн 17 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээлэл;
(iv) Конвенцийн 19 дүгээр зүйлд заасан судалгаа шинжилгээ, явуулж буй үйл ажиллагаа, мониторингийн үр дүнгийн талаарх мэдээлэл; болон
(v) Конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа;
(б) Мөнгөн ус, түүний нэгдлийн өртөлтөөс хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар холбогдох засгийн газар хоорондын байгууллага болон төрийн бус байгууллагатай хамтран боловсрол олгох, сургалт явуулах, олон нийтийн мэдээллийг дээшлүүлэх, шаардлагатай тохиолдолд эмзэг бүлгийн хүмүүстэй хамтран ажиллах.
2. Хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан мөнгөн ус, түүний нэгдлийн жилийн ялгарал, үүсэл, хаягдлын талаарх тоо хэмжээ зэрэг мэдээллийг цуглуулах, түгээхдээ Талууд одоо ашиглаж байгаа механизмыг ашиглах, эсхүл шинээр механизм бий болгох боломжийг судлана. Ийм механизмд боломжтой тохиолдолд бохирдлын үүсэлт, тархалтын бүртгэлийн систем зэрэг багтана.
19 дүгээр зүйл
Судалгаа шинжилгээ, мониторинг
1. Талууд өөрсдийн нөхцөл байдал, чадавхийг харгалзан дараахь арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх,сайжруулах талаар хамтран ажиллана: Үүнд:
(а) Мөнгөн ус, түүний нэгдлийн ашиглалт, хэрэглээ, хүний үйл ажиллагаанаас агаар, ус, хөрсөнд ялгарч буй хэмжээ зэргийн талаар тоо бүртгэл хөтлөх;
(б) Эмзэг бүлгийнхэн болон байгаль орчны бүрдэл хэсэгт (загас, далайн хөхтөн амьтан, яст мэлхий, шувуу зэрэг) шингэсэн мөнгөн ус, түүний нэгдлийн түвшний газар зүйн хуваарилалтаар хийсэн ажиглалтын загварчлал гаргах, шаардлагатай дээж цуглуулах, солилцох талаар хамтран ажиллах;
(в) Мөнгөн ус, түүний нэгдлийн хүн амд, нэн ялангуяа эмзэг бүлгийн хүн амд үзүүлэх нийгэм, эдийн засгийн болон амьдралын хэв маягт үзүүлэх нөлөөллийн үнэлгээнээс гадна хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ;
(г) Дээрх (а), (б), (в) заалтын хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хослуулсан аргачлал;
(д) Мөнгөн ус, түүний нэгдлийн байгаль орчны тогтоолцоон дахь орчил, тархалт (хол зайд тээвэрлэгдэн хүрч, нэг газар хуримтлагдах), хувиралт, цаашдын хувирлын талаарх мэдээлэл цуглуулах, чингэхдээ мөнгөн усны хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан үүсэлт, ялгаралт болон байгалийн ялгаралтаар нь, өмнө нь мөнгөн ус хуримтлагдсан газраас дахин шилжилт буюу ялгарал явагдаж буй зэргээр нь ангилан мэдээлэл цуглуулах;
(е) Мөнгөн ус, түүний нэгдэл, мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүний арилжаа, худалдааны талаарх мэдээлэл цуглуулах; болон
(ё) Мөнгөн ус агуулаагүй бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн процессийн техникийн болон эдийн засгийн үндэслэлийн талаар мэдээлэл цуглуулах, судалгаа хийх, мөнгөн ус, түүний нэгдлийн үүсэлт, ялгаралтыг хянах, бууруулах хамгийн боломжит арга техник, байгаль орчинд хамгийн ээлтэй практик ажиллагааны талаар мэдээлэл цуглуулах.
2. Талууд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг явуулахдаа аль болох одоо ашиглаж байгаа ажиглалт, хяналтын сүлжээ болон судалгаа шинжилгээний хөтөлбөрт тулгуурлана.
20 дугаар зүйл
Хэрэгжилтийн хөтөлбөр
1. Эхний үнэлгээ хийсний дараа, Тал тус бүр дотоодын нөхцөл байдлыг харгалзан үзэж энэхүү конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгжилтийн хөтөлбөр гарган ажиллана. Хөтөлбөрийг боловсруулж дуусмагц Нарийн бичгийн дарга нарын газарт нэн даруй хүргүүлнэ.
2. Тал тус бүр дотоодын нөхцөл байдлыг харгалзан үзэж, Талуудын бага хурлаас гаргасан болон бусад холбогдох аргачлал, удирдамжийг үндэслэн хэрэгжилтийнхөтөлбөрөө хянан үзэж, шинэчилж болно.
3. Энэ зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан ажлуудыг гүйцэтгэх хүрээнд Талууд хэрэгжилтийн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, шинэчлэх явдлыг хөнгөвчлөх үүднээсүндэсний дэмжлэг үзүүлэгч байгууллагуудтай зөвлөлдөнө.
4. Талууд энэхүү конвенцийн хэрэгжилтийг хангахын тулд бүс нутгийн түвшинд хөтөлбөрөө уялдуулж болно.
21 дүгээр зүйл
Тайлагнах
1. Тал тус бүр Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан Талуудын бага хуралд конвенцийн заалтын хэрэгжилтийг хангах талаар авч буй арга хэмжээ, эдгээр арга хэмжээний болон конвенцийн зорилгод хүрэхэд тулгарч буй сорилтыг давах арга хэмжээний үр дүн зэргийг тайлагнана.
2. Тал тус бүр тайландаа энэхүү конвенцийн 3, 5, 7, 8, 9 дүгээр зүйлд заасан мэдээллийг тусгана.
3. Талуудын бага хурал анхдугаар хуралдаанаараа тайлан гаргах хугацаа, загварыг тогтоох бөгөөд чингэхдээ химийн бодисын болон хог хаягдлын тухай холбогдох бусад конвенцийн тайлагнах хугацаа, загвартай уялдуулах боломжийг харгалзан үзнэ.
22 дугаар зүйл
Үр дүнг үнэлэх
1. Талуудын бага хурал конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 6 жилийн дотор, цаашид Талуудын бага хурлаас тогтоосон тогтмол хугацаанд энэхүү конвенцийн үр дүнг үнэлнэ.
2. Үр дүнг үнэлэх ажлыг хөнгөвчлөхийн тулд Талуудын бага хурал анхдугаар хуралдаанаараа мөнгөн ус, түүний нэгдлийн байгаль дахь хэмжээ, хөдөлгөөн, мөнгөн ус болон түүний нэгдлийн байгаль орчны бүрдэл хэсгүүд, эмзэг бүлгийн хүн амын дунд тархсан түвшин, түүний чиг хандлагын талаар харьцуулалт хийх боломж олгох ажиглалтын тоон мэдээллээр хангах зохицуулалтыг хийх ёстой.
3. Үнэлгээг шинжлэх ухаан, байгаль орчин, техник, санхүүгийн болон эдийн засгийн дараахь мэдээлэлд тулгуурлан хийнэ. Үүнд:
(а) Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасанТалуудын бага хуралд ирүүлсэн тайлан, бусад ажиглалтын мэдээлэл;
(б) Конвенцийн 21 дүгээр зүйлд заасны дагуу ирүүлсэн тайлан;
(в) Конвенцийн 15 дугаар зүйлд заасны дагуу гаргасан мэдээлэл, санал, зөвлөмж; болон
(г) Конвенцийн хүрээнд үзүүлсэн санхүүгийн туслалцаа, технологи шилжүүлэх, чадавхийг бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх тайлан, холбогдох мэдээлэл.
23 дугаарзүйл
Талуудын бага хурал
1. Талуудын бага хурлыг үүгээр байгуулав.
2.Талуудын бага хурлын анхдугаар хуралдааныг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор зохион байгуулна. Улмаар Талуудын бага хурлын ээлжит хуралдааныг Талуудын бага хурлаас тогтоосон тодорхой хугацаанд зохион байгуулна.
3. Талуудын бага хурлын ээлжит бус хуралдааныг Талуудын бага хурлаас зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд, эсхүл аль нэг Талын Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн, уг хүсэлтийг Талуудын гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн тохиолдолд, хүсэлт гаргаснаас хойш 6 сарын дотор зохион байгуулна.
4. Талуудын бага хурал анхдугаар хуралдаанаараа өөрийн болон туслах байгууллагынхаа үйл ажиллагааны дүрэм болон санхүүгийн дүрэм, мөн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг зохицуулах санхүүжилтийн журмыг бүх Талын нэгдсэн саналаар батлана.
5. Талуудын бага хурал энэхүү конвенцийн хэрэгжилтийг тогтмол хянаж, үнэлэх бөгөөд энэхүү конвенцоор хариуцуулсан үүргийг биелүүлж ажиллана. Энэ зорилгоор дараахь үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:
(а) Энэхүү конвенцийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа туслах байгууллагыг үүсгэн байгуулах;
(б) Шаардлагатай тохиолдолд эрх бүхий олон улсын байгууллага, засгийн газар хоорондын байгууллага болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
(в) Конвенцийн 21 дугаар зүйлд заасны дагуу Талуудын бага хурал болон Нарийн бичгийн дарга нарын газарт ирүүлсэн бүхий л мэдээллийг тогтмол хянах;
(г) Талуудын бага хуралд зориулан конвенцийн хэрэгжилт, хяналтын хорооноос гаргасан санал, зөвлөмжийг хэлэлцэх;
(д) Конвенцийн зорилтод хүрэхэд шаардлагатай байж болох нэмэлт үйл ажиллагаа, арга хэмжээг авах; болон
(е) Конвенцийн 4 болон 5 дугаар зүйлд заасны дагуу хавсралт А, Б-г хянах.
6. Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний салбар байгууллага, Олон улсын цөмийн энергийн байгууллага болон энэхүү конвенцийн гишүүн бус улсууд Талуудын бага хуралд ажиглагчаар оролцож болно. Конвенцийн хамрах хүрээний асуудлаар шаардлага хангасан бусад ямар нэгэн улсын болон олон улсын, төрийн болон төрийн бус байгууллага, агентлаг энэхүү Талуудын бага хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдсэн тохиолдолд хуралд оролцож буй Талуудын гуравны нэг нь дэмжсэн саналаар оролцуулж болно. Ажиглагчдыг хуралд оролцохыг зөвшөөрөх, тэдгээрийн оролцоог Талуудын бага хурлаас баталсанүйл ажиллагааны дүрмээр зохицуулна.
24 дүгээр зүйл
Нарийн бичгийн дарга нарын газар
1. Нарийн бичгийн дарга нарын газрыг үүгээр байгуулав.
2. Нарийн бичгийн дарга нарын газардараахь үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
(а) Талуудын бага хурал, туслах байгууллагын уулзалт, хуралдааныг зохион байгуулах, тэдгээрийг шаардлагатай үйлчилгээгээр хангах;
(б)Талууд, нэн ялангуяа конвенцийн Тал болох хөгжиж буй орон болон шилжилтийн эдийн засагтай орноос гаргасан хүсэлтийн дагуу конвенцийг хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх ажлыг хөнгөвчлөх;
(в) Холбогдох бусад олон улсын байгууллага, ялангуяа Химийн бодисын болон хог хаягдлын конвенцийн нарийн бичгийн дарга нарын газартай шаардлагатай тохиолдолд хамтран ажиллах;
(г) Талуудад энэхүү конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл солилцоход нь туслалцаа үзүүлэх;
(д) Конвенцийн 15 болон 21 дүгээр зүйлд заасны дагуу хүлээн авсан мэдээлэл болон бусад мэдээлэл дээр үндэслэн тодорхой хугацаагаар тайлан бэлтгэж Талуудад танилцуулах;
(е) Талуудын бага хурлын аргачлал, удирдамжийндагуу хүлээсэн үүргээүр дүнтэй биелүүлэхэд шаардагдах захиргааны болон гэрээний асуудлаар хэлэлцээр байгуулах; болон
(ё) Энэхүү конвенцоор тодорхойлсон бичиг хэргийн бусад ажил болон Талуудын бага хурлаас шийдвэрлэсэн бусад ажил.
3.Талуудын бага хурлаас хуралд оролцож буй санал өгөх эрхтэй Талуудын дөрөвний гурвын саналаар нарийн бичгийн дарга нарын газрын үүрэгт ажлыг нэг болон хэд хэдэн байгууллагад хариуцуулахаар шийдвэр гаргаагүй тохиолдолд энэхүү конвенцийн нарийн бичгийн дарга нарын газрын үүрэгт ажлыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал эрхлэнэ.
4. Талуудын бага хурал холбогдох бусад олон улсын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр энэхүү конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газар болон Химийн болон хог хаягдлын бусад конвенцийн нарийн бичгийн дарга нарын газартай хамтын ажиллагааг харилцан уялдуулах, өргөжүүлэх боломжийг олгож болно. Талуудын бага хурал холбогдох бусад олон улсын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр энэ асуудлаар аргачлал, удирдамж гаргаж болно.
25 дугаар зүйл
Маргаан шийдвэрлэх
1. Талуудын хооронд энэхүү конвенцийг тайлбарлах, хэрэгжүүлэх талаар үүссэн аливаа маргааныг яриа хэлэлцээний замаар эсхүл өөрийн сонгосон найрсаг бусад аргаар шийдвэрлэхийг хичээнэ.
2. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага бус конвенцийн Тал нь энэхүү конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах эсхүл нэгдэн орох үедээ, эсхүл дараа нь хүссэн цагтаа энэхүү конвенцийг тайлбарлах, хэрэгжүүлэх талаар үүссэн аливаа маргааны талаар эх бичвэр хадгалагчид бичгээр өргөдөл гаргаж болох бөгөөд тухайн Тал үүссэн маргааныг шийдвэрлэх дараахь хоёр аргын аль нэгийг эсхүл хоёуланг нь үүнийг мөн адил зөвшөөрч буй маргалдагч нөгөө Талын хувьд заавал мөрдөхөө мэдэгдэнэ:
(а) хавсралтД-гийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу арбитрын ажиллагаагаар шийдвэрлэх;
(б) маргааныг Олон улсын шүүхээр шийдвэрлүүлэх.
3. Конвенцийн Тал болох Бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага нь арбитрын ажиллагаатай холбоотой асуудлаар 2 дахь хэсэгт заасны дагуу дээрхтэй төстэй мэдэгдэл гаргаж болно.
4. Энэ зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт заасны дагуу гаргасан мэдэгдэл нь тухайн өргөдөлд заасан хугацаа дуусах хүртэл, эсхүл эх бичвэр хадгалагчид бичгээр гаргасан хүчингүй болгох тухай шинэ өргөдөл ирсэн өдрөөс хойш 3 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна.
5. Маргалдагч Талууд харилцан тохиролцоонд хүрээгүй тохиолдолд өргөдлийн хугацаа дуусах, өргөдлөө хүчингүй болгох, эсхүл шинэ өргөлдөл гаргах нь маргааныг арбитрын шүүх, эсхүл Олон улсын шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөх ёсгүй.
6. Маргалдагч Талууд 2 эсхүл 3 дахь хэсэгт заасан маргааныг шийдвэрлэх адилхан аргыг харилцан хүлээн зөвшөөрөөгүй, үүссэн маргаанаа 1 дэх хэсэгт заасан арга замаар аль нэг Талаас нөгөө Талдаа маргааны талаар мэдэгдснээс хойш 12 сарын дотор шийдвэрлэж чадаагүй тохиолдолдуг маргааныг маргалдагч аль нэг Талын хүсэлтээр эвлэрүүлэх комисст шилжүүлнэ. Хавсралт Д-гийн 2 дахь хэсэгт заасан журмыг энэ зүйлийн хүрээнд эвлэрүүлэх ажиллагаанд баримтлана.
26 дугаар зүйл
Конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах
1. Аль ч Тал конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гаргаж болно.
2. Конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг Талуудын бага хурлаар батална. Оруулах нэмэлт, өөрчлөлтийн бичвэрийг Нарийн бичгийн дарга нарын газар уг нэмэлт, өөрчлөлтийг батлах хуралдаан болохоос 6 сарын өмнө Талуудад тараана. Нарийн бичгийн дарга нарын газраас нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг энэхүү конвенцид гарын үсэг зурсан Талууд болон эх бичвэр хадгалагчид мэдээллийн журмаар мөн хүргүүлнэ.
3. Талууд энэхүү конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлтийг нэгдсэн саналаар батлах хүчин чармайлт гаргана. Хэрэв нэгдсэн саналаар батлах боломжгүй буюу тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд нэмэлт, өөрчлөлтийг тухайн хуралдаанд оролцож буй санал өгөх эрхтэй нийт Талуудын дөрөвний гуравын саналаар батлана.
4. Баталсан нэмэлт, өөрчлөлтийг эх бичвэр хадгалагч бүх Талуудад соёрхон батлуулах, хүлээн зөвшөөрүүлэх эсхүл батлуулахаар хүргүүлнэ.
5. Нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн эсхүл баталсан тухайгаа эх бичвэр хадгалагчид бичгээр мэдэгдэнэ. 3 дахь хэсэгт заасны дагуу батлагдсан нэмэлт, өөрчлөлт нь түүнийг хүлээн зөвшөөрсөн Талуудын хувьд эдгээр нэмэлт, өөрчлөлтийг батлах үед конвенцийн Тал байсан Талуудын дөрөвний гурваас доошгүй нь нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн эсхүл баталсан тухай батламж бичгээ эх бичвэр хадгалагчид хадгалуулснаас хойш 90 дэх хоногоос хүчин төгөлдөр болно. Түүнээс хойш соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн эсхүл баталсан бусад Талын хувьд холбогдох батламж бичгийг эх бичвэр хадгалагч хүлээн авснаас хойш 90 дэх хоногоос хүчин төгөлдөр болно.
27 дугаар зүйл
Хавсралтыг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах
1. Конвенцийн хавсралт нь энэхүү конвенцийн салшгүй хэсэг байх бөгөөд өөрөөр заагаагүй бол энэхүү конвенцоос иш татах нь түүний аль нэг хавсралтаас иш татсантай адилд тооцогдоно.
2. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш батлагдсан нэмэлт хавсралт нь дэг журмын, шинжлэх ухааны, техникийн болон захиргааны асуудлаар хязгаарлагдана.
3. Энэхүү конвенцид нэмэлт хавсралт оруулах санал гаргах, батлах, хүчин төгөлдөр болоход дараахь журмыг баримтлана:
(а) Энэхүү конвенцийн 26 дугаар зүйлийн 1 - 3 дахь хэсэгт заасан журмыг баримталж нэмэлт хавсралтыг санал болгож, батлана;
(б) Нэмэлт хавсралтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа аль ч Тал энэ тухайгаа нэмэлт хавсралтыг баталсан тухай эх бичвэр хадгалагч Талуудад мэдэгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор бичгээр эх бичвэр хадгалагчид мэдэгдэнэ. Эх бичвэр хадгалагч ийм мэдэгдлийг хүлээн авсан даруйдаа Талуудад мэдэгдэнэ. Аль ч Тал нэмэлт хавсралтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн өмнөх мэдэгдлээ буцаан татаж буйгаа эх бичвэр хадгалагчид бичгээр хэзээ ч мэдэгдэж болох бөгөөд ингэснээр уг хавсралт нь тухайн Талын хувьд доорх (в) заалтын дагуу хүчин төгөлдөр болно;
(в) Эх бичвэр хадгалагчаас Талуудад нэмэлт хавсралт батласныг мэдэгдсэн өдрөөс хойш нэг жилийн дараа тухайн хавсралтыг (дээрх (б) заалтын дагуу) хүлээн зөвшөөрөөгүй гэсэн мэдэгдэл хийгээгүй бүх Талын хувьд хүчин төгөлдөр болно.
4. Конвенцийн хавсралтанд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах, батлах, хүчин төгөлдөр болох ажиллагаа нь шинээр нэмэлт хавсралт оруулах санал гаргах, батлах, хүчин төгөлдөр болох журамтай ижил байна. Харин хавсралтад оруулсан нэмэлт, өөрчлөлт энэхүү конвенцийн 30 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэл гаргасан Талуудын хувьд хүчин төгөлдөр болохгүй. Энэ тохиолдолд тухайн Тал эх бичвэр хадгалагчид нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан эсхүл нэгдэн орсон тухай бичгээ хадгалуулснаас хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
5. Хэрэв нэмэлт хавсралт эсхүл хавсралтанд нэмэлт, өөрчлөлт оруулах нь энэхүү конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцлийг үүсгэсэн бол конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос наана шинэ хавсралт, эсхүл хавсралтын нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болохгүй.
28 дугаар зүйл
Санал өгөх эрх
1. Энэхүү конвенцийн Тал тус бүр энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад бүх тохиолдолд саналын нэг эрхтэй байна.
2. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага өөрийн эрхлэх ажлын хүрээний асуудлаар энэхүү конвенцийн Тал болох өөрийн гишүүн улсын тоогоор саналын эрхтэй байна. Хэрэв ийм байгууллагын гишүүн улс өөрийн санал өгөх эрхээ эдэлж байгаа бол тус байгууллага тус улсын өмнөөс санал өгөхгүй ба гишүүн орны хувьд мөн адил байна.
29 дүгээр зүйл
Гарын үсэг зурах
Энэхүү конвенцид бүх улс болон бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага 2013 оны 10 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд Япон Улсын Кумамото хотноо, дараа нь 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэл Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байна.
30 дугаар зүйл
Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах эсхүл нэгдэн орох
1. Энэхүү конвенцийг улс болон бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх эсхүл батлах ёстой. Конвенц нь түүнд гарын үсэг зурах ажиллагаа зогссон өдрөөс эхлэн улс болон бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага нэгдэн ороход нээлттэй байна. Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах эсхүл түүнд нэгдэн орох тухай батламж бичгийг эх бичвэр хадгалагчид хадгалуулна.
2. Энэхүү конвенцийн Тал болж буй бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага нь хэрэв тухайн байгууллагын гишүүн аль нэг улс энэ конвенцийн Тал бус бол конвенцийн дагуу бүх үүргийг хүлээх ёстой. Хэрэв ийм байгууллагын нэг болон түүнээс дээш гишүүн улс энэхүү конвенцийн Тал бол тухайн байгууллага болон гишүүн улсууд энэхүү конвенцийн дагуу хүлээх өөрсдийн үүргийг хэрхэн хариуцах талаар өөрсдөө хоорондоо тохиролцож шийдвэрлэнэ. Ийм тохиолдолд тухайн байгууллага болон түүний гишүүн улс энэхүү конвенцоор олгосон эрхийг нэгэн зэрэг эдлэхгүй.
3. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах эсхүл нэгдэн орох батламж бичигтээ конвенцоор зохицуулагдах асуудлын талаар эдлэх эрх хэмжээнийхээ хүрээг тодорхойлох ёстой. Ийм байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд гарсан холбогдох өөрчлөлтийн талаар эх бичвэр хадгалагчид мэдээлнэ. Эх бичвэр хадгалагч цааш нь Талуудад мэдэгдэнэ.
4. Улс бүр болон бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага Нарийн бичгийн дарга нарын газарт энэхүү конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах эсхүл нэгдэн орохдоо энэхүү конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний талаар мэдээлэл хүргүүлнэ.
5. Соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан эсхүл нэгдэн орсон тухай батламж бичигтээ Талууд хавсралтад оруулах нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан эсхүл нэгдэн орсон тухай батламж бичгийг хадгалуулсан тохиолдолд тухайн Талын хувьд хүчин төгөлдөр болно гэдгийг мэдэгдэж болно.
31 дүгээр зүйл
Хүчин төгөлдөр болох
1. Энэхүү конвенц соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан эсхүл нэгдэн орсон тухай 50 дахь батламж бичгийг хүлээн авч хадгалсан өдрөөс хойш 90 дэх өдөр хүчин төгөлдөр болно.
2. Энэхүү конвенцийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан эсхүл нэгдэн орсон тухай 50дахь батламж бичгийг хүлээн авч хадгалсан өдрөөс хойш угконвенцийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан эсхүл нэгдэн орсон улс болон бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллагын хувьд энэхүү конвенц соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан эсхүл нэгдэн орсонтухай батламж бичгээ хүлээлгэн өгч хадгалуулсан өдрөөс хойш 90 дэх хоногт хүчин төгөлдөр болно.
3. Энэ зүйлийн 1 болон 2 дахь хэсгийн зорилгоор бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллагаас хадгалуулсан батламж бичгийг тухайн байгууллагын гишүүн улсын хадгалуулсан батламж бичиг дээр нэмж тоолохгүй.
32 дугаар зүйл
Тайлбар
Энэхүү конвенцид ямар нэгэн тайлбар хийхгүй.
33 дугаар зүйл
Конвенцоос гарах
1. Аль нэг Талын хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилийн дараа аль ч үед тухайн Тал эх бичвэр хадгалагчид бичгээр мэдэгдэл гаргаж конвенцоос гарч болно.
2. Эх бичвэр хадгалагчид бичгээр гаргасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа, эсхүл гарах мэдэгдэлдээ тодорхой хожуу хугацаа заасан бол тухайн хугацаа болоход конвенцoос гарах хүсэлт хүчин төгөлдөр болно.
34 дугаар зүйл
Эх бичвэр хадгалагч
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү конвенцийн эх бичвэрийг хадгалагч байна.
35 дугаар зүйл
Эх бичвэр
Энэхүү конвенцийг эх хувийг эх бичвэрийг хадгалагч хадгална. Конвенцийн араб, хятад, англи, франц, орос, испани хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.
ДЭЭРХИЙГ НОТОЛЖ зохих ёсоор эрх олгогдсон дор дурдсан хүмүүс энэхүү конвенцид гарын үсэг зурав.
Хоёр мянга арван гурван оны аравдугаар сарын аравны өдөр Япон Улсын Кумамотод үйлдэв.
ХАВСРАЛТ А
Мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн
Дор дурдсан бүтээгдэхүүн уг хавсралтанд хамаарахгүй:
(а) Хүн амын аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалахад ашиглагдах
бүтээгдэхүүн;
(б) Эрдэм шинжилгээний бүтээгдэхүүн, багаж тохируулах, жишиг стандарт
байдлаар ашиглах бүтээгдэхүүн;
(в) Мөнгөн ус агуулаагүй орлуулах бүтээгдэхүүн байхгүй тохиолдолд, залгуур,
релей, цахим бүтээгдэхүүний дэлгэцэнд ашиглагддаг хүйтэн катодын
флюрецентийн гэрлийн шил, гадна электродтой флюрецентийн гэрэл
болон хэмжилтийн багаж, төхөөрөмж;
(г) Шашин, уламжлалт зан үйлийн холбогдолтой бүтээгдэхүүн; болон
(д) Тиомерсал нөөшлөгч агуулсан вакцин.
1 дүгээр хэсэг: 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хамаарах бүтээгдэхүүн
Мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн |
Үйлдвэрлэл, хэрэглээ, импорт, экспортыг цаашид үл зөвшөөрөх хугацаа (үе шаттайгаар зогсоох хугацаа) |
Зай хураагуур (мөнгөн усны <2% агууламжтай цайр зэсийн оксидын товчин зай хураагуур, <2% агууламжтай цайр-агаарын товчин зай хураагуураас бусад) |
2020 |
Залгуур, релей (өндөр давтамжийн радио долгионы залгуур, релей болон ажиглалт, хяналтын багажны өндөр нарийвчлалтай тусгаарлагч болон алдагдал хэмжигчийн зэрэгцээ холболттой, холболт тус бүр нь 20 мг-аас ихгүй хэмжээний мөнгөн ус агуулсан залгуур, релейнээс бусад) |
2020 |
≤30 ваттын хүчин чадал бүхий гэрэлтүүлгийн ерөнхий зорилгоор ашигладаг, өдөөгч тус бүртээ 5 мг-аас их хэмжээтэй мөнгөн ус агуулсан компакт флюрецентийн гэрэл (CFL) |
2020 |
Гэрэлтүүлгийн ерөнхий зорилгоор ашигладаг шугаман бүтэцтэй флюрецентийн гэрэл: а. <60 ваттын хүчин чадалтай, чийдэн тус бүрдээ 5 мг-аас их хэмжээтэй мөнгөн ус агуулсан гуравчийн холбоотой фосфорын гэрэл, б. ≤40 ваттын хүчин чадалтай чийдэн тус бүрдээ 10 мг-аас их мөнгөн ус агуулсан Галофосфатын фосфорын гэрэл |
2020 |
Гэрэлтүүлгийн ерөнхий зориулалтын өндөр даралтат мөнгөн усны уур агуулсан гэрэл |
2020 |
Цахим дэлгэц үйлдвэрлэхэд ашигладаг хүйтэн катодын флюрецентийн гэрэл болон гаднаа электродтой флюрецентийн гэрэлд (CCFL, EEFL) агуулагддаг мөнгөн ус: а. Богино урттай (≤500 мм), тус бүртээ 3.5 мг-аас их хэмжээтэй мөнгөн ус агуулсан чийдэн, б. Дунд зэргийн урттай (>500 мм ба ≥1500 мм), тус бүртээ 5 мг-аас их хэмжээтэй мөнгөн ус агуулсан чийдэн в. Урт хэмжээтэй (>1500 мм), тус бүртээ 13 мг-аас их хэмжээтэй мөнгөн ус агуулсан чийдэн |
2020 |
1 мг/кг-аас их мөнгөн усны агууламжтай арьс цайруулагч саван, тос зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн1 (мөнгөн усыг орлуулах хоргүй бодис байхгүй тохиолдолд нөөшлөгч бодис байдлаар ашигладаг нүд орчмын гоо сайхны бүтээгдэхүүнээс бусад) |
2020 |
Пестицид, биоцид болон ариутгал халдваргүйтлийн бодис |
2020 |
Мөнгөн усыг орлуулах боломжгүй, томоохон тоног төхөөрөмжинд суулгасан цахим бус хэмжилтийн багаж болон өндөр нарийвчлалтай хэмжилтийн багаж тоног төхөөрөмжөөс бусад дараахь төрлийн цахим бус хэмжилтийн тоног төхөөрөмж (a). Барометр (орчны даралт хэмжигч); (б). Хигрометр (агаарын чийг хэмжигч); (в). Манометр (даралт хэмжигч); (г) Термометр (температур хэмжигч); (д) Сфигмоманометр (цусны даралт хэмжигч).
|
2020
|
1/Бүтээгдэхүүнд ердийн байдлаар үлдсэн мөнгөн усны тодорхой хэмжээний бохирдолтой гоо сайхны хэрэгсэл, саван, тосыг хамруулахгүй байх зорилготой.
2 дугаар хэсэг: 4 дүгээр зүйлийн 3 дахь заалтад хамаарах бүтээгдэхүүн
Мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн |
Заалт |
Шүдний амальгам |
Дотоодын нөхцөл байдал болон олон улсын байгууллагаас гаргасан холбогдох зөвлөмжийг харгалзан үзэж Талууд шүдний амальгамын хэрэглээг үе шаттайгаарзогсоох арга хэмжээг авах ёстой бөгөөд дор дурдсан арга хэмжээнээс 2 болон түүнээс дээшхийг хэрэгжүүлнэ. Үүнд: (i) Шүд хорхойтох өвчин болон эрүүл мэндийг дэмжих үндэсний зорилтыг дэвшүүлэх замаар шүд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагыг багасгах; (ii) Амальгамын хэрэглээг багасгах талаар үндэсний зорилт дэвшүүлэх; (iii) Өртөг, зардлын хэмнэлттэй, эмчилгээний үр өгөөж өндөртэй мөнгөн ус ашигладаггүй орлуулагч материалыг шүд нөхөн сэргээхэд ашиглахыг хөхүүлэн дэмжих; (iv) Шүд нөхөн сэргээх мөнгөн ус агуулаагүй, чанар сайтай материалын судалгаа, хөгжүүлэлтийг хөхүүлэн дэмжих; (v) Шүдний мэргэжлийн эмч нар, оюутнуудад шүд нөхөн сэргээхмөнгөн ус агуулаагүй орлуулагч материал ашиглах, энэ салбарын шилдэг практик ажиллагааг хөхүүлэн дэмжих талаар боловсрол олгох, сургалт явуулахад шүдний мэргэжлийн байгууллага, шүдний эмч бэлтгэдэг сургуулиудын төлөөллийг уриалах; (vi) Шүд нөхөн сэргээхэд мөнгөн устай амальгам ашиглах ажиллагааг даатгалын гэрээ, хөтөлбөрөөр дэмжихгүй байх; (vii) Мөнгөн ус агуулаагүй,чанартай орлуулагч материалыг шүд нөхөн сэргээхэд ашиглахыг даатгалын гэрээ, хөтөлбөрөөр дэмжих; (viii) Шүдний амальгамийг зөвхөн капсултай байдлаар нь хэрэглэхээр хязгаарлах; (ix) Ус, хөрсөнд ялгарах мөнгөн ус, түүний нэгдлийг бууруулах байгаль орчинд ээлтэй практик ажиллагааг шүдний эмнэлгүүдэд нэвтрүүлэхийг хөхүүлэн дэмжих. |
ХАВСРАЛТ Б
Мөнгөн ус эсхүл түүний нэгдлийг ашигладаг үйлдвэрлэл
1 дүгээр хэсэг: 5 дугаар зүйлийн 2 дахь заалтад хамаарах үйлдвэрлэл
Мөнгөн ус эсхүл түүний нэгдлийг ашигладаг үйлдвэрлэл |
Үе шаттайгаар зогсоох хугацаа |
Хлор-шүлтийн үйлдвэр |
2025 |
Мөнгөн ус, түүний нэгдлийг катализатор болгон ашигладаг ацетальдегидийн үйлдвэр (цуу хүчлийн альдегидийн) |
2018 |
2 дугаар хэсэг: 5 дугаар зүйлийн 3дахь заалтад хамаарахүйлдвэрлэл
Мөнгөн ус ашигладаг үйлдвэрлэл |
Заалт |
Винил хлоридын мономерийн үйлдвэрлэл |
Талууд дор дурдсан арга хэмжээг (гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй) авна. Үүнд: (i) 2020 онд нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагдаж буй мөнгөн усны хэмжээг 2010 онтой харьцуулахад 50 хувиар бууруулсан байх; (ii) Үндсэнолборлолтоор үйлдвэрлэж буй мөнгөн усны хэрэглээг бууруулах арга хэмжээг хөхүүлэн дэмжих; (iii) Байгаль орчинд ялгарч буй мөнгөн усны алдагдал, ялгарлыг бууруулах арга хэмжээ авах; (iv) Мөнгөн ус агуулаагүй катализатор, үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих; (v) Одоо явуулж буй үйлдвэрлэлийн процесст тулгуурлан мөнгөн ус агуулаагүй катализатор хэрэглэх нь техник, эдийн засгийн хувьд боломжтой гэж Талуудын Бага хурлаас шийдвэр гаргаснаас хойш 5 жилийн дараа мөнгөн ус ашиглахыг хориглох; (vi) Талууд 21 дүгээр зүйлд заасны дагуу мөнгөн усыг орлуулах бүтээгдэхүүн гаргасан эсхүл олж тогтоосон тухайгаа болон мөнгөн усны хэрэглээг шат дараатай хязгаарлахаар авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар Талуудын бага хуралд мэдээлэх. |
Натри, калийн метилят эсхүл этилятийн үйлдвэрлэл |
Талууд дор дурдсан арга хэмжээг (гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй) авна. Үүнд: (i) Мөнгөн усны хэрэглээг бууруулах арга хэмжээг авах, чингэхдээ энэ хэрэглээг үе шаттайгаар зогсоох зорилгод нийцүүлэн аль болох хурдан буюу конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дотор авах; (ii) 2020 онд нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагдаж буй мөнгөн усны хэмжээг 2010 онтой харьцуулахад 50 хувиар бууруулах; (iii) Үндсэн олборлолтоор үйлдвэрлэсэн шинэ мөнгөн усны хэрэглээг хориглох; (iv) Мөнгөн ус ашигладаггүй үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих; (v) Мөнгөн ус ашигладаггүй үйлдвэрлэлийг техник, эдийн засгийн хувьд боломжтой гэжТалуудын Бага хурлаас шийдвэр гаргаснаас хойш 5 жилийн дараа мөнгөн ус ашиглахыг хориглох; (vi) Талууд 21 дүгээр зүйлд заасны дагуу мөнгөн усыг орлуулах бүтээгдэхүүн гаргасан эсхүл олж тогтоосон тухайгаа болон мөнгөн усны хэрэглээг шат дараатай хязгаарлахаар авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар Талуудын бага хуралд мэдээлэх. |
Мөнгөн ус агуулсан катализатор ашигладаг полиуретаны үйлдвэрлэл |
Талууд дор дурдсан арга хэмжээг (гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй) авна. Үүнд: (i) Мөнгөн усны хэрэглээг бууруулах арга хэмжээг авах, чингэхдээ энэ хэрэглээг үе шаттайгаар зогсоох зорилгод нийцүүлэн конвенц хүчин төгөлдөр болсноосхойш 10 жилийн дотор аль болох хурдан авах; (ii) Үндсэнолборлолтоор үйлдвэрлэж буй мөнгөн усны хэрэглээг бууруулах арга хэмжээ авах; (iii) Байгаль орчинд ялгарч буй мөнгөн усны алдагдал, ялгарлыг бууруулах арга хэмжээ авах; (iv) Мөнгөн ус агуулаагүй катализатор, үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих; (v) Талууд 21 дүгээр зүйлд заасны дагуу мөнгөн усыг орлуулах бүтээгдэхүүн гаргасан эсхүл олж тогтоосон тухайгаа болон мөнгөн усны хэрэглээг шат дараатай хязгаарлахаар авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар Талуудын бага хуралд мэдээлэх. 6 дугаар зүйлийн 5 дахь заалт энд дурдсан үйлдвэрлэлд хамаарахгүй. |
ХАВСРАЛТ В
Гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлох
Үндэсний хөтөлбөр
1. Конвенцийн 7 дугаар зүйлийн 3 дугаар заалтад хамаарах Талууд Үндэсний хөтөлбөртөө дараахь зүйлсийг тусгана.Үүнд:
(а) Үндэсний зорилт, хэрэглээ бууруулах төлөвлөгөө;
(б) Зогсоох үйл ажиллагаа:
(i) Бүхэл хүдрийн амальгамжуулалт;
(ii) Боловсруулсан болон боловсруулаагүй амальгамын ил шатаалт;
(iii) Хүн ам суурьшсан газарт амальгам шатаах болон
(iv) Мөнгөнусны үлдэгдлийг анхлан зайлуулалгүйгээр хурдас, хүдэр эсвэл хаягдлын санд цианидаар уусгах ажиллагаа.
(в) Гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлогчдыг албан ёсоор ажиллуулах эсхүл эрх зүйн зохицуулалт хийх ажлыг хөнгөвчлөх шат дараалсан үйл ажиллагаа;
(г) Өөрийн газар нутгийн хэмжээнд хийсэн гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлох, боловсруулахад ашигласан мөнгөн усны тооцоолсон хэмжээ, ашигладаг практик ажиллагааны талаарх суурь судалгаа;
(д) Гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлох, боловсруулахад(мөнгөн ус ашигладаггүй аргыг оролцуулан) үүсэх мөнгөн усны ялгарал, түүнд өртөх байдлыг бууруулахыг дэмжсэн бодлого;
(е) Гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлоход ашигладаг мөнгөн ус болон түүний нэгдлийн гадаад, дотоод худалдааны зохицуулалт, тархалтаас сэргийлэх бодлого;
(ж) Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үргэлжлүүлэн боловсруулахад оролцогч талуудыг татан оролцуулах бодлого;
(з) Гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлогчид, тэдгээрийн нийгмийн бүлгийн мөнгөн усанд өртөх байдлын талаарх эрүүл мэндийн бодлого. Ийм бодлого нь тухайлбал, эрүүл мэндийн талаарх мэдээлэл цуглуулах, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад сургалт явуулах, эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан мэдлэг олгох зэрэг ажлуудыг багтаана;
(и) Гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлоход ашигладаг мөнгөн усанд хүн амын эмзэг хэсэг, тухайлбал, хүүхэд, хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүд, нэн ялангуяа жирэмсэн эхчүүд өртөхөөс урьдчилан сэргийлэх бодлого;
(к) Гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлогчид, мөнгөн усны нөлөөнд өртөгч нийгмийн бүлгүүдийг мэдээллээр хангах бодлого,
(л) Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хуваарь.
2. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд дэвшүүлсэн мөнгөн ус ашиглахгүйгээр гар аргаар болон бичил уурхай эрхлэх замаар алт олборлох стандарт, зах зээлд суурьласан механизм эсхүл маркетингийн арга хэрэгслийг ашиглах, нэвтрүүлэх зэрэг нэмэлт бодлогуудаа Талууд өөрийн үндэсний хөтөлбөртөө багтааж болно.
ХАВСРАЛТ Г
Агаар мандалд ялгарах мөнгөн ус, түүний нэгдлийн эх үүсвэрийн жагсаалт
Эх үүсвэрийн ангилал:
Нүүрсэн галлагаатай дулааны цахилгаан станц;
Нүүрсэн галлагаатай үйлдвэрийн уурын зуух;
Хар төмөрлөгийн үйлдвэрд ашигладаг хайлуулах, цэвэршүүлэх ажиллагаа;1
Хог хаягдал шатаах байгууламж;
Цементийн үйлдвэр.
1 Зөвхөн энэхүү Хавсралтын зорилгоор “хар төмөрлөг” гэдэгт хар тугалга, цайр, зэс болон үйлдвэрийн алт орж байгаа болно.
ХАВСРАЛТ Д
Арбитр, эвлэрүүлэх журам
1 дүгээр хэсэг: Арбитрын ажиллагааны журам
Энэхүү конвенцийн 25 дугаар зүйлийн 2 (а) заалтад нийцүүлэн арбитрын ажиллагаа дараахь журмаар явагдана. Үүнд:
1 дүгээр зүйл
1. Аливаа Тал энэхүү конвенцийн 25 дугаар зүйлд заасны дагуу маргааны нөгөө Тал эсхүл маргааны бусад Талуудын нэр дээр бичгээр мэдэгдэл гаргаж арбитрт хандаж болно. Мэдэгдэлд гомдол болон бусад холбогдох баримт бичгийг хавсаргасан байна. Мэдэгдэлд арбитраар шийдвэрлүүлэх гэж буй асуудлыг ялангуяа, тус конвенцийн аль зүйл, заалтыг тайлбарлах, хэрэглэх талаар маргаан гаргасан талаар тодорхой тусгасан байна.
2.Нэхэмжлэгч Тал тус конвенцийн 25 дугаар зүйлд заасны дагуу маргааныг арбитраар шийдвэрлүүлэх гэж байгаа тухайгаа Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгднэ. Мэдэгдэлд дээрх 1 дүгээр зүйлд заасанчлан нэхэмжлэгч Талын бичгээр гаргасан гомдол болон бусад холбогдох баримт бичгийг хавсаргасан байна. Нарийн бичгийн дарга нарын газар бүх Талуудад тус мэдээллийг дамжуулна.
2 дугаар зүйл
1.Дээрх 1 дүгээр зүйлд заасны дагуумаргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр болсон бол арбитрын шүүх байгуулна. Тус шүүх 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
2. Маргалдагч Тал тус бүр нэг арбитрч томилж, томилогдсон хоёр арбитрч нь гурав дахь арбитрчийг харилцан тохиролцож томилох бөгөөд ийнхүү томилогдсон гурав дахь арбитрч нь тус шүүхийн даргалагч болно. Маргаан нь хоёроос дээш Талын хооронд үүссэн бол адил ашиг сонирхолтой Тал хамтарч нэг арбитрч томилж болно. Арбитрын шүүхийг даргалагч нь маргалдагч аль нэг Талын иргэн биш, нутаг дэвсгэрт нь оршин суудаггүй, алба хашдаггүй, өөр бусад ямар нэгэн байдлаар уг маргаантай холбоогүй этгээд байна.
3. Арбитрын шүүхэд гарсан сул орон тоог арбитрын шүүхийн гишүүдийг анхлан томилсон зарчмаар нөхнө.
3 дугаар зүйл
1. Маргааны аль нэг Тал арбитрын ажиллагааны тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш хоёр сарын хугацаанд арбитрч томилоогүй бол, нөгөө тал нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж, тэрээр дараагийн хоёр сарын хугацаанд томилгоо хийнэ.
2. Хоёрдогч арбитрчыг томилсон өдрөөс хойш хоёр сарын дотор арбитрын шүүхийн Ерөнхийлөгчийг томилоогүй бол Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга аль нэг Талын хүсэлтээр дараагийн хоёр сарын хугацаанд Ерөнхийлөгчийг томилно.
4 дүгээр зүйл
Арбитрын шүүх энэхүү Конвенцийн заалтууд, олон улсын хуулийн хүрээнд шийдвэрээ гаргана.
5 дугаар зүйл
Маргалдагч Талууд өөрөөр тохиролцоогүйбол арбитрын ажиллагаа явуулах дэгийг арбитрыншүүх өөрөө тогтооно.
6 дугаар зүйл
Арбитрын шүүх маргалдагч аль нэг Талын хүсэлтээр хамгаалалтын түр арга хэмжээ зөвлөмж болгож болно.
7 дугаар зүйл
Маргалдагч Талууд арбитрын шүүхийнүйл ажиллагааг хөнгөвчлөх ёстой ба өөрт байгаа бүх бололцоог ашиглан:
а. Холбогдох бүх баримт бичиг, мэдээлэл, шаардлагатай хэрэгслээр хангах;
б. Шаардлагатай тохиолдолд гэрч эсхүл шинжээч дуудах, тэдгээрийн мэдүүлэг, нотолгоог авах боломжоор хангах.
8 дугаар зүйл
Маргаалдагч Талууд болон арбитрчид арбитрын шүүх ажиллагааны явцад хүлээн авч байгаа аливаа мэдээлэл, баримт бичгийн нууцыг хадгалах үүрэгтэй.
9 дүгээр зүйл
Арбитрын шүүх тухайн хэргийн тодорхой нөхцөл байдлын улмаас өөр шийдвэр гаргахгүй бол арбитрын ажиллагааны зардлыг маргалдагч Талын дунд тэнцүү хувааж төлүүлнэ. Арбитрын шүүх бүх зардлын бүртгэлийг хөтөлж, эцсийн тайланг Талуудад гаргаж өгнө.
10 дугаар зүйл
Маргааны үндсэн асуудалд хууль ёсны ашиг сонирхолтой байгаа аль нэг Тал арбитрын шүүхээс гаргасан шийдвэрээр ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байгаа бол арбитрын шүүхийн зөвшөөрөлтэйгээр арбитрын ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, үзэл бодлоо илэрхийлж болно.
11 дүгээр зүйл
Арбитрын шүүх маргааны үндсэн асуудлаас шууд урган гарсан асуудлаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэж болно.
12 дугаар зүйл
Дэгийн болон өмч хөрөнгийн аль альнийх нь талаар шийдвэр гаргахдаа арбитрын шүүх гишүүдийнхээ олонхийн саналаар шийднэ.
13 дугаар зүйл
1. Маргалдагч аль нэг Тал арбитрын шүүх хуралдаанд ирээгүй эсхүлөөрийн нэхэмжлэлээ хамгаалж чадаагүй бол нөгөө Тал нь арбитрын шүүх хурлыг үргэлжлүүлэх, шийдвэр гаргахыг хүсч болно. Шүүх хуралдаанд ирээгүй эсхүл нэхэмжлэлээ хамгаалж чадаагүй байх нь арбитрын ажиллагаа явуулахад саад болохгүй.
2.Эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө арбитрын шүүх нэхэмжлэлийг баримтын болон эрх зүйн хувьд бүрэн үндэслэлтэй гэдгийг бүрэн баталгаажуулсан байна.
14 дүгээр зүйл
Арбитрын шүүх нь бүрэн бүрэлдэхүүнээр байгуулагдсанаас хойш 5 сарын дотор эцсийн шийдвэрээгаргах бөгөөд хэрэв хугацааг сунгах шаардлагатай бол дахин 5 сараас хэтрэхгүй хугацаагаар сунгана.
15 дугаар зүйл
Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр зөвхөн маргааны үндсэн асуудлааргарах бөгөөд уг маргаан үүссэн шалтгааныг тусгасан байна. Эцсийн шийдвэр гаргасан огноо, оролцсон гишүүдийн нэрсийг бичсэн байна. Арбитрын шүүхийн аль ч гишүүн эцсийн шийдвэртэй санал нийцэхгүй байвал өөрийн байр сууриа тусад нь хавсаргаж өгч болно.
16 дугаар зүйл
Эцсийн шийдвэрийг маргалдагч Талууд заавал биелүүлнэ. Эцсийн шийдвэрт тусгасан конвенцийн тайлбарыг энэ хэсгийн 10 дугаар зүйлд дурдагдсан хөндлөнгөөс оролцогч Тал ч мөн заавал биелүүлэх үүрэг хүлээнэ. Маргалдагч Тал давж заалдах тухай урьдчилан тохиролцоогүй бол арбитрын шүүхээс гаргасан эцсийн шийдвэрийг давж заалдах эрхгүй.
17 дугаар зүйл
Дээрх 16 дугаар зүйлд заасанчлан эцсийн шийдвэрийн талаар Талууд санал зөрөлдсөн буюу тухайн шийдвэрийг тайлбарлах эсвэл биелүүлэх арга замын талаар санал зөрөлдсөн тохиолдолд уг асуудлыг тухайн шийдвэрийг гаргасан шүүхийн бүрэлдэхүүнд маргалдагч Талуудын аль нь ч мэдүүлж болно.
2 дүгээр хэсэг: Эвлэрүүлэх журам
Энэхүү конвенцийн 25 дугаар зүйлийн 6дугаар заалтад нийцүүлэн эвлэрүүлэх ажиллагаа дараахь журмаар явагдна. Үүнд:
1 дүгээр зүйл
Энэхүү конвенцийн 25 дугаар зүйлийн 6 дугаар заалтын дагуу маргалдагч аль нэг Талаас эвлэрлийн комисс байгуулах тухай хүсэлтээ Нарийн бичгийн дарга нарын газарт хандаж бичгээр гаргах бөгөөд хуулбарыг маргалдагч нөгөө Талд илгээнэ. Нарийн бичгийн дарга нарын газар тэр даруй бүх Талд журам ёсоор мэдэгдэнэ.
2 дугаар зүйл
1. Маргалдагч Талууд өөрөөр тохиролцоогүй бол, эвлэрлийн комиссын бүрэлдэхүүн маргалдагч Талаас томилогдсон тус бүр нэг гишүүнээс гадна эдгээр гишүүд харилцан тохиролцож сонгосон Ерөнхийлөгчийн хамт нийт 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
2. Хоёроос дээш Талын хооронд үүссэн маргаанд адил ашиг сонирхолтой Талууд тохиролцон гишүүдээ томилно.
3 дугаар зүйл
Дээр дурдсан 1 дүгээр зүйлд зааснаар Нарийн бичгийн дарга нарын газар бичгээр хүсэлт хүлээн авснаас хойш 2 сарын дотор маргалдагч Талууд гишүүнээ томилоогүйбол Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга аль нэг Талын хүсэлтээр дараагийн 2 сарын хугацаандгишүүдийг томилно.
4 дүгээр зүйл
Хорооны 2 дахь гишүүн томилогдсоноос хойш 2 сарын дотор эвлэрлийн комиссийн Ерөнхийлөгчийг томилж чадаагүй бол маргалдагч аль нэг Талын хүсэлтээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга дараагийн 2 сарын дотор томилно.
5 дугаар зүйл
Эвлэрлийн комисс маргалдагч Талуудад асуудлаа эв зүйгээр шийдвэрлэхэд нь бие даасан, хараат бус, аль нэг Талыг баримтлалгүйгээр туслана.
6 дугаар зүйл
1. Эвлэрлийн комисс үүссэн маргааны нөхцөл байдал, маргалдагч Талуудын санал бодол, хүсэлтийг бүрэн харгалзан үзэж, өөрийн хамгийн тохиромжтой гэж үзсэн байдлаар эвлэрүүлэх ажиллагааг явуулна. Талууд өөрөөр тохиролцоогүй бол комисс үйл ажиллагааны дэгээ өөрөө тогтоож болно.
2.Эвлэрүүлэх хороо маргааныг шийдвэрлэх талаар санал зөвлөмжийг үйл ажиллагааныхаа аль ч үед гаргаж болно.
7 дугаар зүйл
Маргалдагч Талууд эвлэрлийн комисстой хамтарч ажиллана. Ялангуяа, комиссоос шаардсан материалыг бичгээр гаргаж өгөх, нотлох баримтаар хангах, уулзалтад оролцох зэргээр чармайлт гарган ажиллана. Эвлэрлийн комиссийн гишүүн болон Талууд аливаа баримт бичиг, мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй.
8 дугаар зүйл
Эвлэрлийн комисс шийдвэрээ гишүүдийнхээ олонхийн саналаар гаргана.
9 дүгээр зүйл
Нэгэнт маргаан шийдэгдээгүй тохиолдолд эвлэрлийн комисс байгуулагдсанаасаа хойш 12 сараас илүүгүй хугацааны дотор маргааныг шийдвэрлэх талаар санал зөвлөмжийг тусгасан тайланг гаргах бөгөөд маргалдагч Талууд уг санал зөвлөмжийг аль болох нааштайгаар харгалзан үзэх ёстой.
10 дугаар зүйл
Эвлэрлийн комисс маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх байгаа эсэх талаар гарсан санал зөрөлдөөнийг комисс өөрөө шийдвэрлэнэ.
11 дүгээр зүйл
Өөрөөр тохиролцоогүй бол эвлэрлийн комиссийн зардлыг маргалдагч Талууд адил хэмжээгээр хуваан төлнө. Хороо бүх зардлын тооцоог хөтлөн, эцсийн тайланг Талуудад гаргаж өгнө.
Текст томруулах
A
A
A