A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИНД-183 “Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн шалгагч”-д оруулах нэмэлт
Бүлэг: 1979

Зам, тээврийн сайдын 2015 оны

05 дугаар сарын 20  -ны өдрийн

148 дугаар тушаалын хавсралт

 

 

ИНД-183 “Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн шалгагч”-д оруулах нэмэлт

 

Нэг. ИНД-183-ын В Бүлэгт дор дурдсан агуулгатай 183.111 болон 183.113 дугаар зүйл, хэсгийг нэмсүгэй.

         1/ 183.111. Агаарын хөлгийн итгэмжлэгдсэн шалгагч диспатчер

(а) Агаарын хөлгийн итгэмжлэгдсэн шалгагч диспатчер нь энэ дүрмийн 183.51-ийн (в)-д заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

1/ агаарын хөлгийн диспатчерийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшсэн байх;
2/ ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн сургалтын байгууллагад суралцан амжилттай төгсөж, гэрчилгээжсэн байх;
3/ Монгол, англи хэл дээр уншиж, бичиж, ярьж, ойлгох чадвартай байх.

(б)Агаарын хөлгийн итгэмжлэгдсэн шалгагч диспатчер нь дараах эрхийг эдэлнэ:

1/ агаарын хөлгийн диспатчерийн үнэмлэхэнд заасан бүх эрх;
2/ агаарын хөлгийн диспатчерийн мэргэжлийн үнэмлэх хүсэж өргөдөл гаргагч  этгээдээс мэргэжлийн онолын шалгалтыг бичгээр, мөн дадлагын болон ур чадварын шалгалт авах;
3/ агаарын хөлгийн диспатчераар бэлтгэгдэж байгаа этгээдэд ажлын байранд нь  зааварчилгаа өгөх, хяналт тавих;
4/ агаарын хөлгийн диспатчерийн үнэмлэх эзэмших этгээдийн мэргэшил, мэдлэгт үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах.

2/ 183.113. Нисэхийн англи хэлний ур чадварыг шалгах итгэмжлэгдсэн шалгагч

(а)  Нисэхийн англи хэлний ур чадварыг шалгах итгэмжлэгдсэн шалгагч нь энэ дүрмийн 183.51-ийн (в)-д заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

1/ англи хэлний заах арга зүйн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх;

2/ нисэхийн англи хэлний заах арга зүйн сургалтад амжилттай хамрагдаж, гэрчилгээжсэн байх;

3/ Олон улсын нислэгийн радио холбооны талаарх онолын мэдлэг, туршлагатай байх (нислэгийн удирдагч, нисгэгч, эсхүл дадлагажуурын нисгэгч);

4/ ESL чиглэлээр багшилсан туршлагатай байх;

5/ харилцан ярилцах аргачлалаар нисэхийн англи хэлний тестийн материал боловсруулах болон нисэхийн англи хэлний шалгагчийн сургалтад амжилттай  хамрагдаж, гэрчилгээжсэн байх;

6/ нисэхийн англи хэлний тест боловсруулж, шалгалт авч байсан туршлагатай  байх.

(б) Англи хэлний ур чадварын итгэмжлэгдсэн шалгагч нь дараах эрхийг эдэлнэ:

1/ олон улсын нислэгийн үйл ажиллагаанд оролцож буй нислэгийн удирдагч болон олон улсын нислэгт радио холбоо ашиглан нислэг үйлдэх нисгэгчээс нисэхийн англи хэлний ур чадварын шалгалт авах;

2/ олон улсын нислэгийн үйл ажиллагаанд оролцож буй нислэгийн удирдагч болон  олон улсын нислэгт радио холбоо ашиглан нислэг үйлдэх нисгэгчээс нисэхийн англи хэлний ур чадварт үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах.

 

3/ ИНД-183-ын 183.55 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай (д) болон (е) хэсэг нэмэх:

                                                                

          183.55. Томилолтын хугацаа

(д) Агаарын хөлгийн итгэмжлэгдсэн шалгагч диспатчерийн томилолтын хугацаа энэ зүйлийн (ж)-д заасны дагуу хугацаанаасаа өмнө дуусгавар болохоос бусад тохиолдолд, томилогдсон өдрөөс хойш 3 жил байна.

(е) Нисэхийн англи хэлний ур чадварын итгэмжлэгдсэн шалгагчийн томилолтын хугацаа энэ зүйлийн (ж)-д заасны дагуу хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос бусад тохиолдолд, томилогдсон өдрөөс хойш 1 жил байна.

 

 

---оОо-----