- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2015 оны 248 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Хөтөлбөрийн зорилт |
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах байгууллага |
Хөрөнгө (сая.төг) |
Эх үүсвэр |
Нэгдүгээр зорилтын хүрээнд |
||||||
1 |
Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох |
Орон сууцны тухай хуульд түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, ашиглах, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлага, түрээсийн төлбөртэй холбогдсон нэмэлт, өөрчлөлт оруулах |
2015-2016 |
БХБЯ, ХЗЯ |
10,0 |
Улсын төсөв
|
Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах, тэдэнд хөнгөлөлт үзүүлэх журам боловсруулж хэрэгжүүлэх |
2015-2016 |
БХБЯ
|
- |
- |
||
Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхэд улс, орон нутгийн төсвөөс зарцуулсан хөрөнгийг буцаан төвлөрүүлэх тогтолцоог бүрдүүлэх |
2015-2016 |
БХБЯ, СЯ
|
- |
- |
||
Түрээсийн орон сууцны нэг сарын түрээсийн төлбөрийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг жил бүрийн “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-нд тулгуурлан өрхийн дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй байхаар хот, хөдөөд ялгавартай тогтоож мөрдүүлэх |
2015-2021 |
БХБЯ, ХАХНХЯ, СЯ |
- |
- |
||
Барилгын хийц, бүтээцээс хамааруулан орон сууцны барилгын 1м2 талбайн бодит өртгийг тооцон гаргаж, жил бүр индексжүүлэх замаар барилгын үнийн тогтолцоог шинэчлэх
|
2015-2016 |
БХБЯ, Мэргэжлийн ТББ-ууд |
- |
- |
||
Хоёрдугаар зорилтын хүрээнд |
||||||
2 |
Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх бодлого, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх |
Төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилгоор гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагаас хөрөнгө оруулалтын зээл авах төрийн байгууллагад Засгийн газар, Хөгжлийн банкнаас баталгаа гаргах |
2015-2021 |
БХБЯ, СЯ, Хөгжлийн банк |
- |
Улсын төсөв |
Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох
|
2015-2021 |
БХБЯ, СЯ, Аймаг, нийслэлийн Засаг дарга |
- |
Улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын бондын хөрөнгө |
||
Түрээсийн орон сууцны барилга барих иргэн, хуулийн этгээд инженерийн болон нийгмийн дэд бүтцэд ойрхон байрлалд газар эзэмших, ашиглахад зохих журмын дагуу дэмжлэг үзүүлэх, энэ тухай жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах |
2015-2021 |
Аймаг, нийслэлийн Засаг дарга |
- |
- |
||
Гуравдугаар зорилтын хүрээнд |
||||||
3
|
Түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглах
|
Түрээсийн орон сууцны барилга захиалан бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх |
2015-2016 |
БХБЯ, ТОСК |
89740,3 |
Улсын төсөв, Засгийн газрын бонд, гадаадын хандивлагч орнуудын зээл, тусламжийн хөрөнгө |
Орон сууцны барилга, хотхон, хороолол барих хөрөнгө оруулагчдад газар, бусад дэд бүтцийн асуудлыг хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдвэрлэж өгч, баригдсан орон сууцны нийт талбайн 2,0 хувийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэн авах замаар орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх (2800 хүртэл айлын) |
2015-2021 |
Аймаг, нийслэлийн Засаг дарга |
193757,2 |
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт |
||
Орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрээс жил бүр тодорхой хөрөнгө гаргаж, түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр баригдаж ашиглалтад орсон боловч борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх (5260 хүртэл айлын) |
2015-2021 |
Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга |
357148,7 |
Орон нутгийн төсөв, Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө |
||
Орон сууцны барилга, хотхон, хороолол барих хөрөнгө оруулагчидтай орон сууцны барилгын 2,0 хувийг худалдан борлуулахгүйгээр зөвхөн түрээсийн орон сууцны зориулалтаар ашиглуулах гэрээ байгуулах замаар хувийн хэвшлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглуулах (2800 хүртэл айлын) |
2015-2021 |
Аймаг, нийслэлийн Засаг дарга |
193757,2 |
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт |
||
Зах зээл дээр ашиглагдаж байгаа түрээсийн зориулалттай орон сууцны нарийвчилсан судалгаа гаргаж, эрүүл ахуй, аюулгүй байдал, стандартын нөхцөл, шаардлагыг хангуулах замаар хувийн хэвшлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх (7840 хүртэл айлын) |
2015-2021 |
Аймаг, нийслэлийн Засаг дарга, Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар |
- |
- |
||
Төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах тохиолдолд барилга угсралтын ажлыг зохих туршлагатай орон нутгийн компаниар гүйцэтгүүлэх, тэдний чадавхийг дээшлүүлэх арга хэмжээ авах |
2015-2021 |
ТОСК Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
- |
- |
||
Түрээсийн орон сууцны сангийн их болон урсгал засварын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, ашиглалтын хэвийн ажиллагааг хангах |
2015-2021 |
ТОСК Аймаг, нийслэлийн Засаг дарга |
271934,0 |
Улс, орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө |
||
Түрээсийн орон сууцны ашиглалт, зохицуулалтыг хариуцах бүтцийн нэгжийг байгуулж, тогтвортой ажиллуулах |
2015-2021 |
ТОСК Аймаг, нийслэлийн Засаг дарга |
12558,0 |
Улс, орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө |
||
Түрээсийн орон сууцанд амьдрах сонирхолтой иргэдийн бодит судалгааг гаргах, түрээсийн орон сууцанд үе шаттайгаар хамруулах ажлыг зохион байгуулах |
2015-2021 |
ТОСК Аймаг, нийслэлийн Засаг дарга |
- |
- |
||
4 |
Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, сая төгрөгөөр, үүнээс |
1 ,118, 905.44 |
|
|||
Улсын төсвийн хөрөнгө оруулалт |
108, 288.04 |
|
||||
Орон нутгийн төсөв, Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө |
478, 613.93 |
|
||||
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт |
532, 003. 47 |
|
Текст томруулах
A
A
A