- Нүүр
- Сайдын тушаал
- НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ /Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны А/131 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
/Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны А/131 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Эрүүл мэнд, спортын сайдын
2015 оны 06 сарын 30-ны өдрийн 254 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт
НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Олон Улсын Олимпийн Хорооны ивээл дор явагдаж байгаа болон олон улсын шинжтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцох насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагчийг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтлана.
1.2. Улсын төсвийн дэмжпэг авах насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчын сонгон шалгаруулалтыг энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын 1.2-т заасан Зөвлөл, дасгалжуулагчын сонгон шалгаруулалтыг 1.3-т заасан Холбооны зөвлөл зохион байгуулна.
1.3. Улсын төсвийн дэмжпэг авах насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулапнийг сонгон шапгаруулахдаа шударга өрсөлдөөн, ил тод байдлын зарчмыг үндэслэн бэлтгэсэн тамирчдын амжилт, мэргэжил, мэргэшлийн мэдлэг, ур чадвар, туршлага, манлайлал, сахилга бат, ёс суртахуун зэргийг тооцон үзнэ.
1.4. Ахлах дасгалжуулапн, дасгалжуулапнид үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлыг хүндэтгэн, удирдах, удирдуулах ёсыг эрхэмлэн ялгаварлан гадуурхах, дарамтлах, бэлгийн дарамт, шударга бус өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчил, авлига хээл хахуулиас ангид байх зарчмыг баримтлана.
1.5. Олимпийн наадмаас аптан медальтан төрүүлсэн дасгалжуулагч насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, спортын холбоотой зөвшилцсөний үндсэн дээр тухайн спортын төрөлдөө үндэсний шигшээ багийн орон тооны бус зөвлөх дасгалжуулагчаар хамтран ажиллаж болно.
1.6. Насанд хүрэпндийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчыг сонгон шалгаруулж, баталгаажсаны дараа Холбооны зөвлөлөөр үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг сонгон шалгаруулна.
Хоёр. Холбооны зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний бүрэн эрх
2.1. Холбооны Зөвлөл нь 5-аас доошгүй гишүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнд холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Дасгапжуулагчийн зөвлөлийн төлөөлөл, Шүүгчийн зөвлөлийн төлөөлөл, ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн төлөөлөл орно.
2.2. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
2.3. Зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2.3.1. Насанд хүрэпчдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчыг сонгон шалгаруулах,
2.3.2. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчыг сонгон шалгаруулах мэргэжпийн комиссийн бүрэлдэхүүнийг Холбооны ерөнхийлөгчөөр батлуулах,
2.3.3. сонгон шалгаруулсан дасгалжуулагчын нэрсийг холбогдох материалын хамтаар Зөвлөлд хүргүүлэх,
2.4. Холбооны зөвлөл нь хурлаар хэлэлцсэн асуудлаа хуралд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
2.5.Холбооны зөвлөл үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг сонгон шалгаруулж Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчтай зөвшилцөнө.
2.6.Тэмдэглэлд хурал даргалагч, тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурсан байна.
Гурав. Ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг зарлах, мэдээлэх
3.1. Сонгон шалгаруулалтын товыг шалгаруулалт эхлэхээс 20 хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд дараах зүйлийг тусгана;
3.1.1. сонгон шалгаруулалт явуулах газар, огноо, цаг,
3.1.2. сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа,
3.1.3. сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал.
3.2. Сонгон шалгаруулалтын тухай мэдээ, мэдээллийг Эрүүл мэнд, спортын яам /mohs.gov.mn/, Биеийн тамир, спортын хөгжлийн төв /sport.gov.mn/, Спортын холбооны цахим хуудсаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх:
4.1. Нэр дэвшигч нь спортын клуб, харьяапах байгууллагын тодорхойлолтоор болон бие даан сонгон шалгаруулалтад орж болно.
4.2. Сонгон шалгаруулалтанд оролцох нэр дэвшигчид сонгон шалгаруулалт эхлэхээс 5 хоногийн өмнө спортын холбоондоо бүртгүүлсэн байна.
4.3. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ Үүнд;
4.3.1. Өргөдөл
4.3.2. Төрийн албан хаагчийн анкет, маягт 1
4.3.3. Иргэний үнэмлэхний хуулбар, /нотариатаар баталгаажуулсан/
4.3.4. Мэргэжлийн диплом болон мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, диплом, сертификатийн хуулбар, /нотариатаар баталгаажуулсан/
4.3.5. Нийгмийн даатгал болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
4.3.6. Хүн амын орлогын албан татварын дэвтэрийн хуулбар,
4.3.7. Спортын цолны үнэмлэхний хуулбар,
4.3.8. Цээж зураг 4 хувь,/3x4/
4.3.9. Эрүүл мэндийн ерөнхий үзлэгт орсон магадлагаа,
4.3.10. Ажлын дадлага туршлагын тухай урьд ажиллаж байсан байгууллага, үндсэн байгууллагын болон тухайн спортын хороо, холбооны тодорхойлолт,
Тав. Сонгон шалгаруулалт:
5.1. Тухайн спортын төрлийн насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахпах дасгалжуулагчийг сонгон шалгаруулахдаа Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан шалгалтын комисс мэргэжлийн болон хэлний шалгалтыг авч, ажлын хэсэг материалын бүрдүүлэлтийг хүлээн авч Зөвлөл ярилцлагыг авна.
5.1.1. материалын бүрдүүлэлт /Юоноо/
5.1.2. мэргэжлийн шалгалтын дүн/60 оноо/
5.1.3. хэлний шалгалт/10 оноо/
5.1.4. ярилцлага /20 оноо/
5.2. Нэр дэвшигч нь ярилцлаганд орохдоо үндэсний шигшээ багийн тамирчдыг бэлтгэх, сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, амжилггыг тогтмол түвшинд хадгалах үүднээс ажиллах баг дээр хэрэгжүүлэх жил болон 4 жилийн хөтөлбөр, төлөвлөлт, төлөвлөгөөний төсөл, гадаад, дотоодын өрсөлдөгчийн судалгааг хийсэн байна.
5.3. Зөвлөлийн гишүүд ярилцлага авна.
5.4. Мэргэжлийн шапгалтанд 40-өөс дээш оноо авсан тохиолдолд хэлний шалгалт болон ярилцлагад орох эрх үүснэ. Мэргэжлийн шалгалтад тэнцсэн нь сонгон шалгаруулалтад бүрэн тэнцэх үндэслэл болохгүй.
5.5. Ажлын хэсэг нь насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагчийг сонгон шалгаруулахдаа мэдлэг, ур чадвар, мэргэшсэн байдал, ажлын туршлага, манлайлал, сахилга бат, ёс зүй, харилцааны соёл, бэлтгэсэн тамирчдын амжилт зэргийг харгапзан бичиг баримтын бүрдэл, мэргэжлийн шапгаптын дүн, хэлний шалгалт, ярилцлагын онооны нийлбэрээр нь спортын төрөл тус бүрээр эрэмблэн байр эзлүүлнэ.
5.6. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдээс тэнцээгүй тохиолдолд дараагийн сонгон шалгаруулалтыг явуулна.
5.7. Нэр дэвшипн нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд;
5.7.1. Биеийн тамир, спортын их, дээд сургууль төгссөн байх.
5.7.2. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх,
5.7.3. Өндөр зэрэглэлийн тамирчидтай ажиллаж байсан туршлагатай байх.
5.7.4. Удирдсан тамирчид тив, дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн байх. /протоколоор баталгаажна/
5.7.5. Харилцааны өндөр соёлтой, хүний эрхийн талаар мэдлэгтэй байх,
5.7.6. Багаар ажиллах чадвартай, сүүлийн 1 жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчилгүй, ёс зүй, сахилгын шийтгэлгүй байх.
5.7.7. Интернетийн орчинд ажиллах. гадаад хэлний /орос, англи/ зохих түвшний мэдлэг, ярианы чадвартай байх. /шалгапт/
5.7.8. Сургалт - дасгалжуулалтын онол, арга зүй, технологи болон спортын анагаах ухааны мэдлэгтэй байх, /шалгалт ба ярилцлага/
5.7.9. Спортын анагаах ухаан, тамирчны бэртэл гэмтлийн үед үзүүлэх анхан шатны тусламж, допингийн эсрэг зохих түвшний мэдлэгтэй байх /шалгалт ба ярилцлага/
5.8. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг энэ журмын 5.1-5.4 дэх заалтыг баримтлан Холбооны Зөвлөл сонгон шалгаруулна.
5.9. Холбооны зөвлөл сонгон шалгаруулалт дууссанаас 3 хоногийн дотор тэнцсэн нэр дэвшигчдийн нэрсийг холбогдох материалын хамтаар Зөвлөлд ирүүлнэ.
5.10. Зөвлөл сонгон шалгаруулалтын дүн, материапыг хянаж, дасгалжуулагчийг томилуулах дүгнэлтийг гарган Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
5.11. Биеийн тамир, спортын асуудап эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвлөлийн дүгнэлтийг баталгаажуулан ажлын 10 хоногт багтаан Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжпийн төвд хүргүүлнэ.
Зургаа. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагчийг чөлөөлөх:
6.1. Дараахь тохиолдолд ахлах дасгалжуулагч, дасгалжуулагчийг Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс чөлөөлөх үндэслэл болно.
6.1.1. дасгалжуулсан баг, тамирчдын амжилт буурсан, гэрээнд тусгасан амжилтын зорилтоо биепүүлээг/й буюу биелүүлэхээс татгалзсан үйл ажиллагаа явуулсан,
6.1.2. эрүүл мэндийн хувьд ажиллах боломжгүй болсон нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон, хариуцсан багийн тамирчдыг ялгаварлан гадуурхсан, хүчирхийлэл хэрэглэсэн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон,
6.1.3. гадаад улс оронд тэмцээн, наадамд оролцох үедээ улс орны нэр хүндийг унагаасан аливаа үйлдэл гаргаж олон улсын спортын холбооноос арга хэмжээ авсан, тэмцээнд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хассан,
6.1.4. дасгалжуулагч өөрийн буруутай үйлдлээр баг, тамирчдаа тэмцээн, наадам, тойргын тоглолт, барилдаан, тулаан, гараанаас хоцроосон,
6.1.5. гадаад, дотоодын бэлтгэл цугларалтад гарсан үед хүндэтгэх шалтгаангүйгээр тамирчид болон байраа орхин явсан,
6.1.6. ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан, тамирчиддаа допинг хэрэглэхийг зөвшөөрсөн, шахсан, хэрэглэхийг завдсан зэрэг нь нотлогдсон тохиолдолд,
6.1.7. ажлын байранд, гадаад, дотоодод бэлтгэл цугларалтад гарах, тэмцээн наадамд оролцох үедээ архидан согтуурсан, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн,
6.2. Энэ журмын 6.1 дэх зүйлд заасан шийдвэрийг гарсан даруйд Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Спортын холбооны цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.
-----------оОо-------
Текст томруулах
A
A
A