A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ /Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны А/131 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны А/131 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэнд, спортын сайдын
2015 оны 06 сарын 30-ны өдрийн 254 дүгээр
тушаалын 3 дугаар  хавсралт


НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Олон улсын олимпийн хорооны ивээл дор явагдаж байгаа болон олон улсын шинжгэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийн тамирчинг сонгон шалгаруулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. Насанд хүрэпндийн үндэсний шигшээ багийн тамирчны сонгон шалгаруулалтыг энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын 1.3-т заасан Холбооны зөвлөл зохион байгуулна
1.3. Сонгон шалгаруулалтыг шударга өрсөлдөөн, ил тод байдлын зарчмыг үндэспэн Олимп, тивийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээн, улсын аварга шалгаруулах тэмцээний амжилт, өндөр амжилт гаргах магадлал, сахилга бат, ёс суртахуун, спортын ур чадвар зэргийг тооцон тухайн спортын холбооноос баталсан болзлын дагуу насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулна.
1.4. Олимп, паралимпийн наадамд албан ёсны эрх авч оролцсон спортын төрлүүдийн Үндэсний шигшээ багийн тамирчдыг сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс шинэчилсэн бүрэлдэхүүнийг Олимп, паралимпийн цикп дууссан өдрөөс хойш 90 хоногийн дотор шийдвэрлэнэ.


Хоёр. Холбооны зөвлөлийн бүрэлдэхүүн, бүрэн эрх
2.1. Холбооны Зөвлөл нь 5-аас доошгүй гишүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүцц холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Дасгалжуулагчийн зөвлөлийн төлөөлөл, Шүүгчийн зөвлөлийн төлөөлөл, ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн төлөөлөл орно.
2.2. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
2.3. Зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2.3.1. насанд хүрэп-щийн үндэсний шигшээ багийн тамирчныг сонгон шалгаруулах,
2.3.2. сонгон шалгаруулсан тамирчдын нэрсийг холбогдох материалын хамтаар орон тооны бус Зөвлөлд хүргүүлэх,
2.4. Холбооны зөвлөл нь хурлаар хэлэлцсэн асуудлаа хуралд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
2.5. Тэмдэглэлд хурал даргалагч, тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурсан байна.


Гурав. Сонгон шалгаруулалтыг зарлах, мэдээлэх
3.1. Сонгон шалгаруулалтын товыг шалгаруулалт эхлэхээс 20 хоногийн өмнө олон
нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд дараах зүйлийг тусгана;
3.1.1. сонгон шалгаруулалт явуулах газар, огноо, цаг,
3.1.2. сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа,
3.1.3. сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал,
3.1.4. Сонгон шалгаруулалтын тухай мэдээ. мэдээллийг Эрүүл мэнд, спортын яам /mohs.gov.mn/, Биеийн тамир, спортын хөгжлийн төв /sport.gov.mn/, Спортын холбооны цахим хуудсаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ.


Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх
4.1. Нэр дэвшигч нь спортын клуб, харьяалах байгууллагын тодорхойлолтоор болон бие даан сонгон шалгаруулалтад орж болно.
4.2. Сонгон шалгаруулалтанд оролцогчид сонгон шалгаруулалт эхлэхээс 5 хоногийн өмнө спортын холбоондоо бүртгүүлсэн байна.
4.3. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд;
4.3.1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл,
4.3.2. Төрийн албан хаагчийн анкет,
4.3.3. Дэлгэрэнгүй танилцуулга, /Спортоор хичээллэж эхэлсэн огноо, жил, хичээллэж байгаа клуб, анхны болон одоо дасгалжуулж буй дасгалжуулагчын нэр/
4.3.4. Спортын амжилтын танилцуулга, /тэмцээний протоколоор баталгаажна/
4.3.5. Спортын цолны үнэмлэх,
4.3.6. Үндсэн байгууллагын болон спортын хороо, холбооны тодорхойлолт,
4.3.7. Цээж зураг 3x4 хэмжээний 4 хувь,
4.3.8. Эрүүл мэндийн үзлэгт орсон магадлагаа, /Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, нүд, чих, хамар хоолой, мэс засал, эмэгтэйчүүд, гэмтэл, дотор, зүрх судас, сэтгэц, арьс өнгө/
4.3.9. Эрүүл мэндийн шинжилгээ, /биохими-элэгний үйл ажиллагаа, нойр булчирхайн үйл ажиллагаа, цус, шээсний ерөнхий шинжилгээ, элэг, дэлүү, бөөр, өндгөвч, умай, хеликобактер/


Тав. Сонгон шалгаруулалт
5.1. Хувь тамирчны үзүүлсэн амжилт, ерөнхий ажиллах чадварын үзүүлэлт, тухайн спортын төрлийн онцлогт тохирсон үзлэг, сорил, тест, спортын анагаах ухааны албаны дүгнэлтийг тус тус үндэслэн тухайн Холбооны зөвлөл тамирчдыг спортын төрлийн зай, жин тус бүрээр эрэмблэн шалгаруулна.
5.2. Холбооны зөвлөл сонгон шалгаруулалт дууссанаас 3 хоногын дотор тэнцсэн нэр дэвшигчдийн нэрсийг холбогдох материалын хамтаар Зөвлөлд ирүүлнэ.
5.3. Зөвлөл сонгон шалгаруулалтын дүн, материалыг хянаж, тамирчныг томилуулах дүгнэлтийг гарган Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
5.4. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Зөвлөлийн дүгнэлтийг баталгаажуулан ажлын 10 хоногт багтаан Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжпийн төвд хүргүүлнэ.

Зургаа. Насанд хурэгчдийн Үндэсний шигшээ багийн тамирчныг чөлөөлөх:
6.1. Дараахь тохиолдолд Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс тамирчныг чөлөөлөх үндэслэл болно.
6.1.1. тамирчны амжилт буурсан, төлөвлөсөн амжилтаа биелүүлээгүй, олимпийн эрх авч чадаагүй,
6.1.2. эрүүл мэндийн хувьд ажиллах боломжгүй болсон нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон,
6.1.3. гадаад улс оронд тэмцээн, наадамд оролцох үедээ улс орны нэр хүндийг унагаасан аливаа үйлдэл гаргаж олон улсын спортын холбоо арга хэмжээ авсан, тэмцээнд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хассан,
6.1.4. тамирчин өөрийн буруутай үйлдлээр тэмцээн, наадам, тойргын тоглолт, барилдаан, тулаан, гараанаас хоцорсон,
6.1.5. гадаад, дотоодын бэлтгэл цугларалтад гарсан үед хүндэтгэх шалтгаангүйгээр байраа орхин явах,
6.1.6. ажлын байранд, гадаад, дотоодод бэлтгэл цугларалт, тэмцээн наадамд оролцох үедээ согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн,
6.2. Энэ журмын 6.1 дэх зүйлд заасан шийдвэрийг гарсан даруйд Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Спортын холбооны цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.

----оОо------

 


Эрүүл мэнд, спортын сайдын
2015 оны 06 сарын 30-ны өдрийн 254 дүгээр   4 дүгээр хавсралт

 

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЯВУУЛАХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Зөвлөлийн дарга:               Эрүүл мэнд, спортын дэд сайд

Орлогч дарга:                      Эрүүл мэнд, спортын яамны /ЭМСЯ/ Нийтийн

биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Гишүүд:                               ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирап

ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн

ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн

ЭМСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн

ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багийн албаны дарга

ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын хэлтсийн дарга

ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга

Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч

Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч

 

Нарийн бичиг:                                   ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжпийн төвийн
                                                               Үндэсний шигшээ багийн албаны ахлах мэргэжилтэн