A

A

A

Бүлэг: 1979

Ерөнхий сайдын 2015 оны 134 дүгээр

                                                          захирамжийн хавсралт

 

 

2016-2017 ОНД ХЭВЛЭГДЭХ ШУУДАНГИЙН

МАРКИЙН СЭДВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Маркийн сэдэв

Маркийн

нэр, төрөл

Тайлбар

2016 онд хэвлэгдэх шуудангийн маркийн сэдэв

1.

Жилийн марк

2 нэрийн

 

Жил бүрийн уламжлалт аргаар хийнэ.

2.

Зуны XXXI Олимпийн наадам

4 нэрийн

Рио де Жанейро-2016.

3.

Таван хошуу мал

5 нэрийн

Эцэг мал, төл малыг дүрсэлнэ.

 

4.

ASEM-ын чуулга уулзалт

хэлхээ

ASEM-ын 20 жилийн ой болон 11 дэх чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулж байгаатай холбогдуулан тус байгууллагын лого, гишүүн орнуудын далбаа, ASEM-ын чуулга уулзалт Монгол Улсад болж байгааг дүрслэн харуулна.

5.

Алтайн ятга

1 блок

2008 онд Ховд аймгийн Манхан суманд олдсон эртний хөгжмийн зэмсэг болох Алтайн ятгыг тоглож байгаа Монгол үндэсний хувцастай хүнийг дүрсэлнэ.

6.

Монгол Үндэсний бахархалт “Бэр цэцэг”

1 блок

Засгийн газрын 2014 оны 355 дугаар тогтоолоор “Үндэсний бахархалт цэцэг”-ээр өргөмжлөн зарласан “Бэр цэцэг”-ийг эртний монголчууд хайр сэтгэлийн илэрхийлэл болгож байсан утгаар нь илэрхийлэн дүрсэлнэ.

7.

Үндэсний хувцас, гоёл чимэглэл

4 нэрийн

Халх, Буриад, Баяд, Хотон үндэстний хувцас, гоёл чимэглэлийг дүрслэн харуулна.

8.

Ардын Хувьсгалын 95 жил

1- 2 нэрийн

Соёмбо үсгийг дүрсэлсэн тарифын үнэ бүхий марк байна.

9.

Хөсөг тэрэг

1 блок,

 4 нэрийн

Монголд эртнээс өнөөг хүртэл хэрэглэж байгаа үхэр, морь, тэмээн хөсөг тэргүүдийг дүрсэлнэ.

10.

Өгөөдэй хаан

830 жил

1 блок

Өгөөдэй хааны хөрөг болон Алтан гэрэгийг дүрсэлнэ.

11.

Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний

95 жил

4 нэрийн

Тэмдэглэлт ойд зориулсан худалдаанд гаргах тарифын үнэ бүхий марк байна.

12.

Нөөц

4

 

13.

Тусгай

2

 

2017 онд хэвлэгдэх шуудангийн маркийн сэдэв

1.

Жилийн марк

2 нэрийн

Жил бүрийн уламжлалт аргаар хийнэ.

2.

Монгол бөө

1 блок,

4 нэрийн

Монгол бөөгийн төрөл, зүйл, онцлог шинжийг дүрслэн харуулна.

3.

Монгол эмээл

4 нэрийн

Монгол үндэстнүүдийн эмээлийн хийцийг дүрслэн харуулна.

4.

Монгол телевизийн

50 жил

1 нэрийн

Тэмдэглэлт ойд зориулсан худалдаанд гаргах тарифын үнэ бүхий марк байна.

5.

Галт тэргийн зүтгүүр

хэлхээ

Монгол Улсад ашиглагдаж байсан болон одоо ашиглагдаж байгаа төмөр замын зүтгүүрийг дүрсэлсэн хэлхээ бүхий марк байна.

6.

“Их Майдар” цогцолбор

1 блок

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт босгож байгаа “Их Майдар” цогцолборыг дүрсэлнэ.

7.

Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн

70 жил

1 нэрийн

Монгол-Оросын найрамдлын логотой тэмдэглэлт ойд зориулсан тарифын үнэ бүхий марк байна.

8.

Шар шувуу

 

4 нэрийн

Байгаль хамгаалах агуулгатай марк байна.

9.

“Цонжин Болдог буюу XIII зуун” цогцолбор

1 блок

“Цонжин Болдог” цогцолбор болон XIII зууны үеийн Монголчуудын ахуй амьдралыг харуулна.

10.

Есөн Эрдэнэ

1 блок

Алт, мөнгө, шүр, сувд, тана, оюу, номин, зэс, ган эрдэнийг дүрсэлнэ.

11.

Нөөц

4

 

12.

Тусгай

2