A

A

A

Бүлэг: 1979

/УБСЕГ-ын даргын 2016-03-04-ний А/187 тоот тушаалаар хүчингүй болгосон/

 

Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 63/421 дүгээр тогтоол/тушаалын хавсралт

 

 

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ НЯГТЛАН ШАЛГАХ, ТҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэнийг бүртгэх, иргэний үнэмлэхийн мэдээлэл нь зөрүүтэй бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэний мэдээлэлд залруулга хийх, сонгогчийн шилжилт хөдөлгөөний бүртгэл болон санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг сонгогчдын нэрийн жагсаалтаас иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулгаж, нягтлан шалгахтай холбогдсон ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.

1.3.Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэлтэй, төрсөн он, сар, өдрөөс нь тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин сууж байгаа хаягийг бүртгэх бөгөөд сонгогчийн нэрийг оршин сууж байгаа хаягаар нь дараалуулан бичнэ.

1.4.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.4, 20.7-д тус тус заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас сонгуулийн хэсэг тус бүрээр гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороо, хэсгийн хороо, түүний гишүүд өөрчлөх, нэмэх, шинээр үйлдэхийг хориглоно.

1.5.Сонгогчдын нэрийн жагсаалтын цахим санд сонгогчийн гэрэл зураг ба биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн мэдээллийг оруулсан байна.

1.6.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгахдаа иргэний үнэмлэх, иргэний бүртгэл, мэдээллийн улсын санг ашиглана.

1.7.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах үйл ажиллагаанд сонгуулийн тухай хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.8.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгасны үндсэн дээр оруулсан өөрчлөлтийн үнэн зөвийг түүнийг гаргасан улсын бүртгэлийн холбогдох байгууллага, салбар, нэгж, ажилтан, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан тус тус хариуцна.

1.9.Сонгуулийн хороод, улсын бүртгэлийн байгууллагууд мэдээллийн технологийн ололтод тулгуурлан цахим хэлбэрээр мэдээлэл солилцож болох бөгөөд цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Хоёр. Аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгж сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах

2.1.Сум, дүүрэг, хорооны улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтны Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тухайн нутаг дэвсгэрийн баг, хорооны хүн амын хаягийн бүртгэлийг үндэслэн гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгж хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

2.2.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь хүлээн авсан сонгогчдын нэрийн жагсаалтыг дараах байдлаар нягтлан шалгана:

2.2.1.тухайн аймаг, нийслэл, дүүргийн харьяалах нутаг дэвсгэрт оршин суух бүртгэлтэй бүх сонгогч бүртгэгдсэн эсэх;

2.2.2.сонгогчийн талаарх мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бүртгэгдсэн эсэх;

2.2.3.сонгогчдын нэрийн жагсаалтаас нас барсан, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийлгэсэн, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг хассан эсэх.

2.3.Аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгасны дараа түүний дүнг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлт оруулна:

2.3.1.сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй орхигдсон бол сонгогчийг нэмж бүртгэх;

2.3.2.сонгогчийн мэдээлэл зөрүүтэй бүртгэгдсэн тохиолдолд иргэний бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллийг үндэслэн зөрчлийг арилгах;

2.3.3.энэ журмын 2.2.3-д заасан иргэнийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасах.

2.4.Аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь энэ журмын 2.3-т заасан өөрчлөлт оруулсан тухай мэдээ, тайланг үндэслэл бүрээр гаргаж сонгогчдын нэрийн жагсаалтын хамт Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Гурав. Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байрлуулах, түүнд өөрчлөлт оруулах

3.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгжээс ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг тэмдэглэл үйлдэн хүлээн авах бөгөөд хуульд заасан хугацаанд өөрийн www.burtgel.mn цахим хуудаст байрлуулна.

3.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусгана. Үүнд:

3.2.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаар сонгогчоос гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;

3.2.2.сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;

3.2.3.нас барсан иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт;

3.2.4.эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болон хорих газарт ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлт.

Дөрөв. Сонгогчдын нэрийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх, нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах

4.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 3.2-т заасан сонгуулийн насны иргэдийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг тусгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд заасан хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

4.2.Сонгогчдын нэрийн жагсаалтын цаасан болон цахим хувийг хүлээлцэж буй этгээд нь хүлээлцсэн тухай акт үйлдэж, гарын үсэг зурна.

4.3.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3, 18.3.4, 20 дугаар зүйлийн 20.10-д заасны дагуу гаргасан сонгуулийн хэсгийн хорооны мэдэгдэл, энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу гаргасан сонгогчийн гомдлыг тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн хуулбарын хамт сум, хорооны улсын бүртгэгчид хүргүүлнэ.

4.4.Сум, хорооны улсын бүртгэгч энэ журмын 4.3-д заасан баримт бичгийг хүлээн авч 7 хоногийн дотор холбогдох лавлагааг /журмын 4, 6 дугаар хавсралт/ иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд гаргаж өгнө.

4.5.Сонгуулийн ерөнхий хороо нь гадаад улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраас хүлээн авч Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд тус байгууллага нь уг жагсаалтыг нягтлан шалгаад тэдгээр иргэдийг Монгол Улс дахь байнга оршин суух хаягаараа бүртгэгдсэн сонгуулийн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасч, энэ тухай лавлагааг холбогдох сум, хорооны улсын бүртгэгчид жагсаалтын хамт хүргүүлнэ.

Сум, хорооны улсын бүртгэгч нь уг жагсаалтыг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй хүргүүлнэ.

4.6.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлтийг сум, хорооны улсын бүртгэгчид хүргүүлнэ.

Сум, хорооны улсын бүртгэгч нь уг жагсаалтыг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй хүлээлгэн өгнө.

4.7.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь энэхүү журмын 4.4, 4.5, 4.6-т заасны дагуу зөвхөн сонгогчийн бүртгэлийн талаар гаргасан улсын бүртгэлийн холбогдох байгууллагын мэдээллийн сангаас гаргасан иргэний улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдох өөрчлөлтийг 3 хоногийн дотор оруулна.

4.8.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах бөгөөд энэ тухай мэдээллийг хэсгийн хороонд тухай бүр лавлагаагаар гаргаж өгнө.

4.9.Хэсгийн хороо энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт заасан иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтны лавлагаагаар ирүүлсэн мэдээллийг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт холбогдох өөрчлөлтийг бүртгэн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

Тав. Сонгогч шилжих

5.1.Сонгогч санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө албан ажил, эрүүл мэндийн зэрэг үндэслэл бүхий шалтгаанаар шилжих бол өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсгийн хороонд хүсэлтээ бичгээр гаргана.

5.2.Хэсгийн хороо сонгогчийн шилжих хүсэлт /журмын 2 дугаар хавсралт/ болон иргэний үнэмлэхийг үндэслэн тухайн сонгогчид сонгогчийн шилжүүлгийн хуудас /журмын 3 дугаар хавсралт/ олгож сонгогч шилжин явсан тухай тэмдэглэлд шилжсэн тухай бичиж, баталгаажуулан иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй өгөх бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт сонгогч шилжсэн тухай бүртгэж тухайн сонгогчоор гарын үсэг зуруулна.

5.3.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь сонгогчийн шилжүүлгийн хуудсыг баталгаажуулан иргэнд, сонгогч шилжин явсан тухай тэмдэглэлийг баталгаажуулан өөртөө авч үлдэнэ.

5.4.Хэсгийн хороо шилжин ирсэн сонгогчийг иргэний үнэмлэх, сонгогчийн шилжүүлгийн хуудас, хэрвээ сонгогч иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоохоос өмнө оршин сууж байсан нутаг дэвсгэрийн иргэний бүртгэлээс хасуулсан боловч шилжин ирсэн нутаг дэвсгэрийн иргэний бүртгэлд бүртгүүлж амжаагүй тохиолдолд иргэний үнэмлэх, шилжилт хөдөлгөөний маягтыг тус тус үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт бүртгэх бөгөөд сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэлийг бичиж, сонгогчийн шилжүүлгийн хуудсыг баталгаажуулан иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй өгнө.

5.5.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь сонгогчийн шилжүүлгийн хуудсыг баталгаажуулан иргэнд, сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэлийг баталгаажуулан өөртөө авч үлдэнэ.

5.6.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь энэхүү журмын 5.3, 5.5-т заасан хүлээн авсан сонгогч шилжин явсан тухай болон сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэлийг жагсаалтын хамт харьяа сум, хорооны улсын бүртгэгчид 3 хоногийн дотор хүргүүлнэ.

5.7.Сум, хорооны улсын бүртгэгч нь энэхүү журмын 5.6-д заасан сонгогч шилжин явсан тухай болон сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэлийг жагсаалтын хамт хүлээн авмагц сонгогчдын нэрийн жагсаалтын шилжилт хөдөлгөөний програмд тухай бүр холбогдох өөрчлөлтийг тусгана.

5.8.Сум, хорооны улсын бүртгэгч нь сонгогчийн шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон өөрчлөлтийн лавлагааг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд тухай бүр хүргүүлнэ.

5.9.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь энэхүү журмын 5.8-д заасан улсын бүртгэлийн холбогдох байгууллагын мэдээллийн сангаас гаргасан иргэний улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдох өөрчлөлтийг санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнөх хугацаанд тухай бүр тусгаж ажиллана.

5.10.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 5.9 дэх хэсэгт заасан сонгогчийн шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон өөрчлөлтийн лавлагааг хэсгийн хороонд өгөх бөгөөд хэсгийн хороо уг лавлагааг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт холбогдох өөрчлөлтийг бүртгэн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

5.11.Сонгогчийн шилжүүлгийн хуудаст тухайн сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн дугаар, регистрийн дугаар, оршин суугаа хаяг зэргийг бичиж хэсгийн хорооны тэмдэг дарах бөгөөд хэсгийн хорооны дарга эсхүл түүний эзгүйд нарийн бичгийн дарга болон иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан тус тус гарын үсэг зурсан байна.

Зургаа. Сонгуулийн санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг нягтлан шалгах ажиллагаа

6.1.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн санал авах өдөр сонгогчийн бүртгэлийн ажиллагаанд ашиглах техник хэрэгслийг ашиглан сонгогчийн бүртгэл хөтлөх ажлыг хариуцан ажиллах ба саналаа өгөхөөр ирсэн сонгогчийн хувийн мэдээллийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим сангаас дараах байдлаар шалгана:

6.1.1.сонгогч биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг уншуулан таниулж, сонгогчийг гэрчлэх иргэний үнэмлэх дэх регистрийн дугаар, оршин суух хаяг, гэрэл зураг зэрэг мэдээллийг нягтлан шалгах;

6.1.2.хэрвээ тухайн сонгогчийн хурууны хээний мэдээлэл цахим санд байхгүй буюу уншигдахгүй бол сонгогчийг гэрчлэх иргэний үнэмлэх дэх регистрийн дугаар, оршин суух хаяг, гэрэл зураг зэрэг мэдээллийг нягтлан шалгах.

6.2.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн хувийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалтын цахим сангаас шалгаж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчид “Бүртгэлийн хуудас” /журмын 5 дугаар хавсралт/ хэвлэж олгоно. Бүртгэлийн хуудсанд тухайн сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар зэрэг мэдээлэл хэвлэгдэх бөгөөд дугаар хэсэгт тухайн сонгуулийн тойрог, хэсгийн дугаар хэвлэгдсэн байна.

6.3.Сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт бүртгэл хөтлөхөөр үүрэг хүлээсэн хэсгийн хорооны гишүүн энэ журмын 6.2 дахь хэсэгт заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн “Бүртгэлийн хуудас”-ыг хураан авч иргэний үнэмлэхийг сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэр дэх бүртгэлтэй тулгаж, тухайн сонгогчоор нэрийнх нь ард гарын үсэг зуруулж саналын хуудас олгоно.

6.4.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 6.1 дэх хэсэгт заасны дагуу сонгогчийн хувийн мэдээллийг шалгахад тухайн сонгогч уг санд бүртгэгдээгүй, мэдээлэл нь буруу эсхүл дутуу бүртгэгдсэн бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасныг баримтлан сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулж болохгүй учрыг тухайн сонгогчид мэдэгдэж, бүртгэхгүй.

6.5.Сонгогчийн иргэний үнэмлэхийн хаягийн бичвэр нь сонгогчдын нэрийн жагсаалтын хаягийн бичвэрээс бичилт өөр боловч нэг утгыг илэрхийлж байвал хаягийн бүртгэлийн зөрүү гэж үзэхгүй.

Долоо. Бусад

7.1.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4, 5 дугаар зүйлд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, түүнд зохих өөрчлөлтийг оруулсан талаарх тайлан, мэдээг гаргаж гарын үсэг зурж баталгаажуулан тухайн сонгуулийн хэсгийн хороо, сум, хорооны улсын бүртгэгчид санал авах өдрөөс өмнө тус тус хүлээлгэн өгөх бөгөөд түүнд дараах мэдээллийг тусгасан байна:

7.1.1.сонгогчдын нэрийн жагсаалтад нийт хэдэн сонгогчийн мэдээлэлд ямар өөрчлөлт оруулсныг жагсаалтаар гаргах;

7.1.2.сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулсан үндэслэл тус бүрээр гаргах;

7.1.3.сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулсан огноог сонгогч тус бүрийн мэдээлэлд үндэслэн гаргах.

7.2.Хэсгийн хороо энэ журмын 7.1 дэх хэсэгт заасан итгэмжлэгдсэн ажилтны тайлан, мэдээг санал хураалт дууссаны дараа тойргийн хороонд тэмдэглэл үйлдэж, хүлээлгэн өгнө.

7.3.Тойргийн хороо уг тайлан, мэдээг үндэслэн нэгдсэн тайлан, мэдээг гаргаж хэсгийн хороодоос ирүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнуудын тайлан, мэдээний хамт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

7.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуулийн хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтныг томилж, түүнд үнэмлэх /журмын 1 дүгээр хавсралт/олгоно.

7.5.Энэхүү журмын 4.7, 5.8-д заасан лавлагаа нь зөвхөн аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгжээс олгогдох бөгөөд газар, хэсгийн дарга, сум, хорооны улсын бүртгэгч, итгэмжлэгдсэн ажилтны гарын үсэг, тэмдэгээр баталгаажсан байна.

7.6.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь сум, хорооны улсын бүртгэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн лавлагааг нэн даруй гаргаж, хүргүүлнэ.

7.7.Лавлагаа нь бар код, давтагдашгүй дугаар бүхий үнэт цаасан дээр хэвлэгдсэн байна.

 

”Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журам”-ын 1 дүгээр хавсралт

 

 

СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ХОРООНЫ ДЭРГЭД АЖИЛЛАХ ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИТГЭМЖЛЭГДСЭН

АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР

 

 

9.5 см

 

 

      ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

      УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

Эцэг /эх/-ийн нэр:

 

Өөрийн нэр:

 

РД:

 

УИХ-ын сонгуулийн ... дугаар тойргийн ... дугаар хэсгийн хорооны дэргэдэх Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан

Дугаар: 0001

 

 

Олгосон хугацаа:

2012 оны ... дугаар сарын ...-ны өдөр

 

 

 

Дуусах хугацаа:

2012 оны ... дугаар сарын ...-ны өдөр

 

 

... аймаг /нийслэл/-ийн Улсын бүртгэлийн хэлтэс

/газар/-ийн дарга .........................            /тамга/

 

Дугаар: 0001

 

 


 

”Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журам”-ын 2 дугаар хавсралт

 

СОНГОГЧ ШИЛЖИХ ТУХАЙ ХҮСЭЛТ

 

 

2012 он ... сар ... өдөр

 

 

            ............................. аймаг, хот ............................. сум, дүүргийн ............................. дугаар баг, хорооны .................... байр, гудамжны ............................ тоотод оршин суугч ..................................-ны .................................. /РД:                                          / миний бие ........................................................................................................................................... ......................................................................................................................................................................................... шалтгаанаар аймаг, хот ............................... сум, дүүрэг рүү явах болсон тул Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ............... дугаар тойргийн ...... дугаар хэсгийн хорооны сонгогчийн нэрийн жагсаалтаас хасч, шилжүүлэг олгож өгнө үү.

 

 

 

Өргөдөл гаргасан:                                      /............................./

 


 

”Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журам”-ын 3 дугаар хавсралт

 

 

 

СОНГОГЧИЙН ШИЛЖҮҮЛГИЙН ХУУДАС

 

Дугаар ...

 

.............................-ний .......................... нь Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ..... дугаар тойргийн ...... дугаар хэсгээс .............................. ..................................................... шалтгааны улмаас шилжих болсон тул шилжүүлгийн хуудас олгов.

 

Сонгогчийн:

  • Иргэний үнэмлэхний дугаар ........................
  • Регистрийн дугаар ........................
  • Оршин суугаа газрын хаяг ........................

       ..................................................................

 

Сонгуулийн .................. дугаар

хэсгийн хорооны дарга

/нарийн бичгийн дарга/

 

Тэмдэг

......................................................................

      /Гарын үсэг/            /Гарын үсгийн тайлал/

 

Иргэний бүртгэлийн байгууллагын

итгэмжлэгдсэн ажилтан

......................................................................

      /Гарын үсэг/            /Гарын үсгийн тайлал/

 

2012 он ... сар ... өдөр

Сонгогч шилжсэн тухай тэмдэглэл

 

Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ..... дугаар тойргийн ...... дугаар хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасав.

 

Иргэний бүртгэлийн байгууллагын

итгэмжлэгдсэн ажилтан

......................................................................

      /Гарын үсэг/            /Гарын үсгийн тайлал/

 

Тэмдэг ................................

 

2012 он ... сар ... өдөр

Сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэл

 

Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ..... дугаар тойргийн ..... дугаар хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад нэмж бүртгэв.

 

Иргэний бүртгэлийн байгууллагын

итгэмжлэгдсэн ажилтан

......................................................................

      /Гарын үсэг/            /Гарын үсгийн тайлал/

 

Тэмдэг ................................

 

2012 он ... сар ... өдөр

 

СОНГОГЧ ШИЛЖИН ЯВСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

 

        Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ..... дугаар тойргийн ...... дугаар хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтын .......... дугаарт бүртгэгдсэн ...........................-ын ............................. /РД:                /-ыг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасч ... дугаартай сонгогчийн шилжүүлгийн хуудас олгов.

 

Хэсгийн хорооны дарга

................................... /                     /

Тэмдэг           Нарийн бичгийн дарга

................................... /                     /

Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн

ажилтан

................................... /                     /

 

 

 

2012 он ... сар ... өдөр

 

/Улсын бүртгэлийн холбогдох байгууллагын хувь/

 

СОНГОГЧ ШИЛЖИН ИРСЭН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

 

Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ..... дугаар тойргийн ...... дугаар хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтын .......... дугаарт бүртгэгдсэн ...........................-ын ............................. /РД:               /-ыг иргэний үнэмлэх, ....... дугаартай сонгогчийн шилжүүлгийн хуудсыг үндэслэн Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ..... дугаар тойргийн ...... дугаар хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтын .......... дугаарт бүртгэв.

 

Хэсгийн хорооны дарга

................................... /                     /

Тэмдэг           Нарийн бичгийн дарга

................................... /                     /

Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн

ажилтан

................................... /                     /

 

2012 он ... сар ... өдөр

 

/Улсын бүртгэлийн холбогдох байгууллагын хувь/

 


 

”Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журам”-ын 4 дүгээр хавсралт

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЛАВЛАГАА

 

... он ... сар ... өдөр

 

Үндсэн мэдээлэл:

 

РД:

Ургийн овог:

Эцэг /эх/-ийн нэр:

Нэр:

Хүйс:

Төрсөн огноо:

Иргэний үнэмлэхийн дугаар:

Хаяг:

_____________________________________________________

 

Сонгогчдын нэрийн жагсаалтад

өөрчлөлт оруулсан утга:

 

УИХ-ын сонгуулийн санал өгөх

 

Тойргийн хорооны дугаар:

 

Хэсгийн хорооны дугаар:                                            Аймаг /нийслэл,

дүүрэг,

сум, хороо/

Сонгогчдын нэрийн жагсаалтад

өөрчлөлт оруулах үндэслэл:

_____________________________________________________

 

......... Аймаг /нийслэл, дүүрэг/-ийн                      ............... сум /хороо/-ын

Улсын бүртгэлийн                                                  улсын бүртгэгч

хэлтэс /газар/-ийн дарга ...............                        ..................................

 

тэмдэг                                                                      тэмдэг

_____________________________________________________

Лавлагааг үндэслэн жагсаалтад нэмэлт, хасалт, өөрчлөлт оруулсан:

 

УИХ-ын сонгуулийн ..... дугаар тойргийн ..... дугаар хэсгийн хорооны иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан

 

Бар код               .................................

/Гарын үсэг/

 


 

”Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журам”-ын 5 дугаар хавсралт

 

 

БҮРТГЭЛИЙН ХУУДАС

 

Эцэг /эх/-ийн нэр:

............................

Нэр:

............................

РД:

............................

Дугаар:

......./......

 

 

Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журам”-ын 6 дугаар хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ СОНГУУЛИЙН ... ДУГААР ТОЙРГИЙН ... ДУГААР ХЭСГИЙН ХОРООНД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 20.10 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫ ДАГУУ ЦЭРГИЙН АНГИ, САЛБАР, ЦАГДААГИЙН БОЛОН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГААС ХҮРГҮҮЛСЭН СОНГОГЧДЫН ТАЛААРХ ЛАВЛАГАА

 

Сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр

Нас

Хүйс

Иргэний үнэмлэхийн дугаар

Регистрийн дугаар

Оршин суугаа газрын хаяг

Тайлбар

А

Б

В

Г

Д

Е

Ж

З

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЛАВЛАГААНЫ ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТАЛГААЖУУЛСАН:

 

......... аймаг /нийслэл, дүүрэг/-ийн                                   ............... сум /хороо/-ын

Улсын бүртгэлийн хэлтэс /газар/-ийн                            улсын бүртгэгч

дарга ................................                                                     ..................................

 

Тэмдэг                                                                                   Тэмдэг

 

Лавлагааг үндэслэн жагсаалтад өөрчлөлт оруулсан:

 

УИХ-ын 2012 оны сонгуулийн ..... дугаар тойргийн ..... дугаар хэсгийн хорооны Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан ....................... /гарын үсэг/