A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2001 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 49

Улаанбаатар хот

ГЭРЭЭ БАЙГУУЛЖ АЖИЛЛАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ /Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар/

Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран үзлэг, шалгалт явуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, мэдээлэл сурталчилгаа хийх, энэ чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулах талаархи төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг бүрэн эрхийнхээ хугацаанд гэрээ байгуулж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээр гүйцэтгүүлэн ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР