- Нүүр
- Сайдын тушаал
- ИРГЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ
Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын 2015 оны 11 дугаар сарын 03 -ны өдрийн А/250/А379,437тоот хамтарсан тушаалын хавсралт
1.ИРГЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ
№ |
ГАЛТ ЗЭВСГИЙН АНГИЛАЛ |
СУМНЫ АНГИЛАЛ |
|
1.1.АН АГНАХ |
|||
1. |
Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх, хүхээгтээ арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй 4,5 мм-ээс 12,7 мм хүртэлх калибрийн галт зэвсгүүд; /Мосин-нагант, маузер болон түүнтэй ижил төстэй замагны түгжилттэй галт зэвсгүүдийг ойлгоно./ |
Тусгай зориулалттайгаас бусад 4,5 мм-ээс 12,7 мм хүртэлх калибрийн, хошуу нь зүрхэвчгүй бүх төрлийн ангийн зориулалттай сум;
|
|
2. |
Гөлгөр гол төмөртэй гараар цэнэглэгдэх, хүхээгтээ арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй галт зэвсгүүд; |
Гөлгөр гол төмөрт зориулагдсан бүх төрлийн ангийн сум; |
|
1.2.СПОРТ-СУРГАЛТЫН |
|||
1. |
Хуульд өөрөөр заагаагүй бол ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй, олон улсын спорт холбоодын дүрмээр зөвшөөрөгдсөн эсвэл үйлдвэрлэгчийн тодорхойлолттой галт зэвсгүүдийг ойлгоно. /Автоматаар буудах гэдгийг гохон дээрх нэг удаагийн даралтаар 2 ба түүнээс дээш тооны сум гаргахыг ойлгоно./ |
Тусгай зориулалттайгаас бусад 4,5 мм-ээс 12,7 мм хүртэлх калибрийн, сумны хошуу нь зүрхэвчгүй бүх төрлийн сум.
|
|
2. |
Гөлгөр гол төмөртэй ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй галт зэвсгүүд; |
Гөлгөр гол төмөрт зориулагдсан бүх төрлийн сум; |
|
1.3.ҮЗМЭР, ЦУГЛУУЛГЫН |
|||
1. |
Түүхэн, ховор, үнэт, дурсгалтай, холбогдох байгууллага болон гарал үүсэл, эх сурвалжийн тодорхойлолттой бүх төрлийн галт зэвсгүүд |
Тусгай зориулалттайгаас бусад хошуу нь зүрхэвчгүй бүх төрлийн сум |
|
2.ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ |
|||
№ |
ГАЛТ ЗЭВСГИЙН АНГИЛАЛ |
СУМНЫ АНГИЛАЛ |
|
1. |
Хуульд өөрөөр заагаагүй бол ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй 5,6 мм-ээс 9 мм хүртэлх калибрийн галт зэвсгүүдийг ойлгоно. |
Тусгай зориулалттайгаас бусад 5,6 мм-ээс 9 мм хүртэлх калибрийн, сумны хошуу нь зүрхэвчгүй бүх төрлийн сум; |
|
2. |
Гөлгөр гол төмөртэй ажиллагааны хувьд автоматаар /гохон дээрх нэг удаагийн даралтаар 2 ба түүнээс дээш тооны сум гаргахгүй/ буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй галт зэвсгүүд; |
Гөлгөр гол төмөрт зориулагдсан бүх төрлийн сум; |
|
3.Галт зэвсгийн тухай[1] хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цагдаагийн байгууллагад ан агнах, спорт-сургалт, цуглуулга, үзмэрийн зориулалтаар бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авсан бол иргэний, харуул хамгаалалтын зориулалтаар бүртгүүлж гэрчилгээ авсан бол харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг гэж үзнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A