A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЯЛААС ЧӨЛӨӨЛӨХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ /ХЗДХС, ЭМС-ын 2019 оны А/152, А/366 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗДХС, ЭМС-ын 2019 оны А/152, А/366 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

ЯЛААС ЧӨЛӨӨЛӨХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Эрүүгийн хуулийн 75 дугаар зүйлийн 75.3, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 333 дугаар зүйл, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн 114.3, 134.2.3 дугаар зүйлүүдийг үндэслэн ялтныг өвчний учир ялаас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү жагсаалтыг ашиглана.

 

Хоёр. Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт

 

2.1.Ялтан дор дурдсан өвчнөөр хүнд өвчилж эд эрхтэний эргэшгүй өөрчлөлтийн улмаас хүний асрамжинд орсон үед ялаас чөлөөлөх өвчнөөр өвдсөн гэж үзнэ.

   

2.1.1.Цусны эсийн хорт хавдар,

2.1.2.Цус төлжихгүй болсон цус багадалт,

2.1.3.Үргэлжилсэн уналт, таталтын байдал /эпилепси статус/, хоёроос дээш эмэнд дасалтай эпилепси,

2.1.4.Чихрийн шижин өвчний хүндрэл, эрхтэн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарах,

2.1.5.Холбогч эдийн тогтолцооны өвчний хүндрэл, эрхтэн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарах,

2.1.6.Үе барьцалдсанаас өөртөө үйлчилж чадахгүй болсон /Окороковын үйл ажиллагааны ангилалын III үе, Бейнклерийн ангилалын IV үе/,

2.1.7.Олдмол ухаан тэнэгрэлийн хүнд хэлбэр, /F00, F01, F02, F03/,

2.1.8.Үлдэц шизофрени /сэтгэцийн нэгдмэл үйл задрах эмгэгийн тасралтгүй болон дефект улам нэмэгдэх хандлагатай үе үе хөдлөх шизофрени /F20.50, F20.51/

2.1.9.Хөгшрөлтийн улмаас өөртөө үйлчлэх чадвар алдагдсан, бусдын асрамжинд орсон,

2.1.10.Тархи, нуруу нугас, хязгаарын мэдрэлийн дарагдал, үрэвслийн хүнд хэлбэр /бусдын асрамжинд орох/:

2.1.10.1.Сөнөрөлд өртсөнөөс  үүссэн хос, тал саа,

2.1.10.2.Дөрвөн мөчийн саажилт,

2.1.10.3.Аарцгийн үйл ажиллагааны хямрал /баас, шээс хоригдох эсвэл задгайрах.

2.1.11.Хоёр гар оролцон гурван мөч, эсхүл дөрвөн мөчийг өвдөг, тохойн үеээс дээгүүр тайрагдсан,

2.1.12.Хоёр нүд сохрох,

2.1.13.Өмөнгийн 3-4 дүгээр үе,

2.1.14.Ясны идээт үрэвслийн улмаас эрүүг мэс заслаар авсан тохиолдол,

2.1.15.Гэмтэл болон өвчний улмаас үүссэн амин эрхтний үйл ажиллагааны дутмагшил:

2.1.15.1.Тархины  комын байдалтай,

2.1.15.2.Цусны эргэлтийн архаг дутмагшлын II-III үе,

2.1.15.3.Амьсгалын архаг дутмагшлын II-III үе,

2.1.15.4.Элэгний архаг дутмагшлын II-III үе,

2.1.15.5.Бөөрний архаг  дутмагшлын II-III үе,

2.1.15.6.Гэдэсний архаг дутмагшлын шувтаргын үе /нарийн, бүдүүн гэдэсний архаг өвчний улмаас 21 хоногоос дээш мэдээгүй суулгаж тураалын III-IҮ зэрэгт орсон бол/,

2.1.15.7.Олон эрхтний архаг дутмагшил.

2.1.16.Сүрьеэгийн хүнд хэлбэрүүд нь сүрьеэгийн эмчилгээний эсрэг заалт бүхий өвчнүүдтэй хавсарсан тохиолдол:

                   2.1.16.1 Элэгний циррозийн ээнэгшил алдагдсан үе,

2.1.17.Сүрьеэгийн менингитийн улмаас мөчдийн саажилт үүссэн өвчтөн бусдын асрамжид орох,

2.1.18.Хүний дархлал хомсдлын вирүс (ХДХВ)-ийн халдварын IV үе шат (ДОХ) дараах өвчний амь насанд аюултай үе шат хавсарсан:

            2.1.18.1. ДОХ уялдаат өвчин,

            2.1.18.2. Дагалдах халдвар,

            2.1.18.3. Суурь өвчин.

 

2.2. Энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан өвчнийг дараах шинжилгээ, оношилгоогоор баталгаажуулна.

 

Д/д

Өвчний нэр

Шалгуур

1.

Цусны эсийн хорт хавдар

 

  • Гематологийн шинжилгээнд залуу эсүүд гарах
  • Цус, чөмөгний түрхэцийн шинжилгээ
2.

Цус төлжихгүй болсон цус багадалт

  • Цусны түрхэц шинжилгээ /+/
  • ЦЕШ
3.

Үргэлжилсэн уналт таталтын байдал, хоёроос дээш эмэнд тэсвэртэй эпилепси

  • Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг
  • ЭКГ
  • Толгойн КТГ
  • Хүчил шүлтийн тэнцвэр
  • Тархины цахилгаан бичлэг /агшин болон унталтын үеийн/
4.

Чихрийн шижин өвчний хүндрэл, эрхтэн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарах

  • Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, дүгнэлт
  • ЦЕШ
  • ШЕШ
  • ЭКГ
  • Глюкозжижсан гемоглобин
  • Нүдний уг харах
  • Биохимийн холбогдох үзүүлэлтүүд
  • Давамгайлан гэмтсэн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг үнэлэх  нарийвчилсан шинжилгээ, төрөлжсөн мэргэжлийн үзлэг дүгнэлт
5.

Холбогч эдийн тогтолцооны өвчний хүндрэл, эрхтэн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарах

 

  • Эрхтэн тогтолцоог үнэлэх лабораторийн болон багажийн шинжилгээ
  • Иммунологийн эсрэгбие шинжилгээ
  • Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, дүгнэлт
  • Давамгайлан гэмтсэн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг үнэлэх  нарийвчилсан шинжилгээ, төрөлжсөн мэргэжлийн үзлэг дүгнэлт
6.

Үе барьцалдсанаас өөртөө үйлчилж чадахгүй болсон үе /Окороковын үйл ажиллагааны ангилалын III үе, Бейнклерийн ангилалын IV үе/

 

  • Үений рентген зураг
  • Үений КТ, шаардлагатай бол MRI
  • Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, дүгнэлт
  • Ясны нягтын шинжилгээ
7.

Олдмол ухаан тэнэгрэлийн хүнд хэлбэр

/F00, F01, F02, F03/

  • Сэтгэцийн  төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Эмгэг сэтгэл судлалын шинжилгээ
  • Шаардлагатай тохиолдолд тархины   багажийн шинжилгээ /КТГ, MRI, рентген зураг./
  • Шүүх сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээний үнэлгээ дүгнэлт
8.

Үлдэц шизофрени /сэтгэцийн нэгдмэл үйл задрах эмгэгийн тасралтгүй болон дефект улам нэмэгдэх хандлагатай үе үе хөдлөх шизофрени

 /F20.50, F 20.51/  

  • Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээний үнэлгээ дүгнэлт
  • -Эмгэг сэтгэл судлалын шинжилгээ
9.

Хөгшрөлтийн улмаас өөртөө үйлчлэх чадвар алдагдсан, бусдын асрамжинд орсон

  • Сэтгэцийн  төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Настны бие даах чадварын Катзын үнэлгээ  / 9-0 балл /
  •  Настны багаж хэрэгсэлтэй ажиллах чадварын  лавтоны  үнэлгээ /13-6 балл /
  • Настны сэтгэцийг үнэлэх хураангуй сорил  буюу 30 онооны ММЕТ /13-6 балл/
  • Настны сэтгэл гутралыг үнэлэх сорил, 15 асуулттай  /5 ба түүнээс дээш оноо/
10.

Тархи, нуруу нугас, хязгаарын мэдрэлийн дарагдал, үрэвслийн хүнд хэлбэр /бусдын асрамжинд орох/

  • сөнөрөлд өртсөнөөс хос, тал саа,
  • дөрвөн мөчийн саажилт,
  • аарцгийн үйл ажиллагааны хямрал /баас, шээс хоригдох эсвэл задгайрах

 

  • Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Тухайн эрхтний КТГ
  • Нүдний уг харах
  • MRI шинжилгээгээ
11.

Хоёр гар оролцон гурван мөч, эсхүл дөрвөн мөчийг өвдөг, тохойн үеээс дээгүүр тайрагдсан

  • Рентген зураг
  • Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, дүгнэлт

 

12.

Хоёр нүд сохрох

 

  • Нүдний төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ, дүгнэлт
13.

Өмөнгийн 3-4 дүгээр үе

  • Хавдарын маркер
  • Эд, эсийн шинжилгээ
  • Тухайн эрхнийн КТГ
  • Биохими
  • Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, дүгнэлт
14.

Ясны идээт үрэвслийн улмаас эрүүг мэс заслаар авсан тохиолдол

  • Гавлын рентген зураг
  • Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, дүгнэлт
15.

Гэмтэл болон өвчний улмаас үүссэн амин эрхтний үйл ажиллагааны архаг дутмагшил

 

  • Холбогдох шинжилгээ, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг

Комын байдлыг үнэлэхдээ

  • Ухаан санааны үнэлгээ /3-8 балл/
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн үзүүлэлтүүд
  • Протромбины хугацаа
  • Цусны өсгөвөр
  • ЭКГ
  • Цээжний рентген зураг
  • КТГ
  • Нугасны ус
  • Хэвлийн хэт авиан шинжилгээ
  • Тархины доплер
  • Тархины цахилгаан бичлэг
16.

Сүрьеэгийн хүнд хэлбэрүүд нь сүрьеэгийн эмчилгээний эсрэг заалт бүхий өвчнүүдтэй хавсарсан тохиолдол:

  • Элэгний циррозийн ээнэгшил алдагдсан үе
  • Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, дүгнэлт
  • Хэвлийн ЭХО
  • Рентген зураг
  • ЦЕШ
  • Цэрний түрхэц
  • Микобактери илрүүлэх шинжилгээ
  • Биохими
  • Хепатитийн вирүсийн маркер
17.

Сүрьеэгийн менингитийн улмаас мөчдийн саажилт үүссэн өвчтөн бусдын асрамжид орох,

 

  • Сүрьеэгийн эмчийн үзлэг
  • Мэдрэлийн эмчийн үзлэг
  • Рентген зураг
  • Тархи, нугасны шингэний шинжилгээ
  • ЦЕШ
  • Биохими
18.

 Хүний дархлал хомсдлын вирүс (ХДХВ)-ийн халдварын IV үе шат (ДОХ) дараах өвчний амь насанд аюултай үе шат хавсарсан:

  • ДОХ уялдаат өвчин
  • Дагалдах халдвар
  • Суурь өвчин

 

  • Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг
  • CD4 эсийн тоо
  • ХДХВ-ийн ачаалал
  • Бусад дагалдах халдварын лабораторийн шинжилгээ
  • ЦЕШ
  • Биохими
  • Хэвлийн ЭХО