- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ (Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2015 оны 477 дугаар
тогтоолын хавсралт
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН
СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын суралцагчид тэтгэлэг олгоход энэхүү журмыг баримтална.
1.2. Сургалтын байгууллагын мэргэжлийн боловсролын 1 болон 2,5 жил, техникийн боловсролын 1,5 болон 3 жилийн сургалтад хамрагдаж байгаа 24 хүртэлх насны суралцагчдид тэтгэлэг олгоно.
Хоёр. Тэтгэлэг олгох нөхцөл
2.1. Сургалтын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байх;
2.1.2. жил бүр элсэлтийн хяналтын тоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, орон нутгийн захиалгад үндэслэн мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан байх;
2.1.3. сургалтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөөг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан байх.
2.2. Дараах шаардлагыг хангасан суралцагчид тэтгэлэг олгоно:
2.2.1. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу элссэн байх;
2.2.2. хүндэтгэн үзэх шалтгаантайгаас (эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал гэх мэт) бусад тохиолдолд онолын болон дадлагын сургалтад 75 хувиас доошгүй ирцтэй оролцсон байх.
Гурав. Санхүүжилт
3.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.2-т заасны дагуу суралцагчид олгох тэтгэлгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
3.2. Сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн сарын ирцийн мэдээллийг энэхүү журмын хавсралтад заасан маягтын дагуу тооцон нэгтгэж, дараа сарын 5-ны өдрийн дотор мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.3. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.2-т заасан мэдээллийг хянан магадласны үндсэн дээр тэтгэлгийг суралцагчийн дансанд сар бүр шилжүүлнэ.
3.4. Суралцагч сургалтын байгууллагаас албан ёсны чөлөө авсан, сургуулиа орхисон тохиолдолд тэтгэлгийг зогсооно. Энэ тохиолдолд сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан албан ёсны шийдвэр гаргасан байна.
3.5. Тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэл сарын хугацаанд олгоно.
Дөрөв. Бусад
4.1. Сургалтын байгууллага нь дараах баримт бичгийг дор дурдсан хугацаанд мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
4.1.1. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг хичээлийн шинэ жилийн эхэнд;
4.1.2. суралцагчдыг шинээр элсүүлсэн, төгсгөсөн болон анги дэвшүүлсэн, суралцагчдын шилжилт хөдөлгөөний тухай захирлын тушаалын хуулбарыг тухай бүр.
4.2. Сургалтын байгууллага суралцагчийн ирцийн мэдээллийг бодитой бус үнэлсэн, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг буруу гаргасан, удаа дараа хугацаа хоцроож ирүүлсэн нь тогтоогдвол сургалтын байгууллагын удирдлага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
--оОо--
Мэргэжлийн боловсрол, сургалтын
байгууллагад суралцагчдад
тэтгэлэг олгох журам”-ын
хавсралт
……………….. (байгууллагын нэр) СУРАЛЦАГЧДЫН
2015 ОНЫ …-Р САРЫН ТЭТГЭЛГИЙН ТООЦОО
Он сар өдөр
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Танилцсан сургуулийн
захирал: (Гарын үсэг) Нэр
Тооцооллыг хийж гүйцэтгэсэн
нягтлан бодогч: (Гарын үсэг) Нэр
Хянасан сургалтын
менежер: (Гарын үсэг) Нэр
Текст томруулах
A
A
A