A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИМПОРТООР ОРУУЛСАН БОЛОН МОНГОЛ УЛСАД ҮЙЛДВЭРЛЭН БОРЛУУЛСАН АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ АЛБАН ТАТВАРЫГ ХУРААН АВАХ, ТӨСӨВТ ТӨЛӨХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 334 дүгээр тушаалын хавсралт

 

ИМПОРТООР ОРУУЛСАН БОЛОН МОНГОЛ УЛСАД ҮЙЛДВЭРЛЭН БОРЛУУЛСАН АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ АЛБАН ТАТВАРЫГ ХУРААН АВАХ, ТӨСӨВТ ТӨЛӨХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Энэхүү журмын зорилго нь импортоор оруулсан, Монгол Улсад үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлш (цаашид “бүтээгдэхүүн” гэх)-нд салбарын онцлог харгалзан тогтоосон онцгой албан татвар, гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид “албан татвар” гэх)-ыг хураах, баталгаажуулах, төсөвт төлөх, тайлагнах, эдгээрт хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Албан татвар ногдох бүтээгдэхүүнийг тодорхойлох

2.1.Автобензин, дизелийн түлшийг импортолж байгаа эсхүл Монгол Улсад үйлдвэрлэн борлуулж буй этгээд (цаашид “албан татвар төлөгч” гэх) ийнхүү импортолсон болон үйлдвэрлэн борлуулсан бүтээгдэхүүнээ Засгийн газраас тогтоосон салбарын онцлогоор нь ангилан гааль, татварын байгууллагад мэдүүлж, тайлагнана. Гаалийн мэдүүлэг, татварын тайланд Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдэд борлуулах, нийлүүлэх гэрээ (цаашид “Гэрээ” гэх)-г хавсаргасан байна.

2.2.Албан татвар төлөгч нь бүтээгдэхүүний борлуулалт, нийлүүлэлтийн мэдээг энэ журмын 1, 2 дугаар хавсралтын дагуу гаргаж, Гэрээ, холбогдох бичиг баримтын хамт Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хавсарган Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хугацаанд харьяалах татварын албанд хүргүүлнэ.

2.3.Засгийн газраас тогтоосон онцлог салбарт үйл ажиллагаа эрхэлж албан татвар төлөгч нь тухайн үйл ажиллагаанд зориулж импортолсон болон худалдан авсан бүтээгдэхүүний мэдээг энэ журмын 3, 4 дүгээр хавсралтын дагуу гаргаж, сар бүрийн 10-ны дотор Татварын ерөнхий газарт хүргүүлнэ.

Гурав. Албан татварыг хураан авах, төсөвт төлөх

3.1.Албан татварыг дараах байдлаар хураан авч, төсөвт төвлөрүүлнэ:

3.1.1.Импортын бүтээгдэхүүний онцгой албан татварыг Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.10, 8.11 дэх хэсэгт заасны дагуу гаалийн байгууллага ногдуулан хураан авч, тухай бүр төрийн сангийн дансанд шилжүүлнэ;

3.1.2.Импортын бүтээгдэхүүний гаалийн албан татварыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35, 36, 39 дүгээр зүйлд заасны дагуу гаалийн байгууллага ногдуулан хураан авч, тухай бүр төрийн сангийн дансанд шилжүүлнэ;

3.1.3.Импортын бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу гаалийн байгууллага ногдуулан хураан авч, төрийн сангийн дансанд шилжүүлнэ;

3.1.4.Албан татвар төлөгч нь Монгол Улсад үйлдвэрлэн борлуулсан бүтээгдэхүүний онцгой албан татварыг Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт заасны дагуу төлж, тайлагнана;

3.1.5.Албан татвар төлөгч нь Монгол Улсад үйлдвэрлэн борлуулсан бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасны дагуу төлж, тайлагнана.

Дөрөв. Албан татварын ногдол, төлөлтийг хянах

4.1.Энэ журмын 2.2, 2.3-т заасны дагуу мэдүүлсэн албан татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, борлуулсан болон худалдан авсан бүтээгдэхүүний мэдээ, гэрээ, бусад баримт бичгийг үндэслэн тухайн албан татвар төлөгчийн тайлант хугацаанд Засгийн газрын онцлог салбарт зориулан борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ, өртөг, түүнийг нийлүүлсэн хуулийн этгээдийг Татварын ерөнхий газар хянаж, тодорхойлно.

4.2.Энэ журмын 4.1-д заасны дагуу тодорхойлсон мэдээний нэгтгэлийг Татварын ерөнхий газар тухайн сарын 15-ны өдрийн дотор Гаалийн ерөнхий газар, Сангийн яаманд хүргүүлнэ.

4.3.Татварын ерөнхий газраас хүргүүлсэн мэдээллийг Гаалийн ерөнхий газар энэ журмын 2.1-д заасан гаалийн мэдүүлэг, бусад баримт бичигтэй тулган албан татвар төлөлтөд хяналт тавина.

4.4.Татварын ерөнхий газар энэ журмын 4.1-д заасан мэдээлэлд үндэслэн Засгийн газраас салбарын онцлог харгалзан тогтоосон салбарын хэрэгцээнд борлуулсан Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтөд хяналт тавина.

4.5.Албан татварын дутуу төлөлтийг нөхөн төлүүлэх, илүү төлөлтийг суутгах, буцаан олгох асуудлыг татвар, гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

4.6.Энэ журмын 2.1-д заасан мэдүүлэг, татварын тайлангийн үнэн зөв эсэх, мэдүүлсэн бүтээгдэхүүний зориулалтын дагуу ашигласан эсэхэд татвар, гаалийн байгууллага хяналт тавина.

Тав. Бусад

5.1.Гаалийн болон татварын байгууллагад мэдүүлэх гэрээ, холбогдох баримт бичгийн үнэн зөвийг албан татвар төлөгч, ногдуулсан албан татварын дүнг хянаж баталгаажуулсан гаалийн болон татварын байгууллага, ажилтан хариуцна.

 

 

---- о0о ----

 

 

Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 334 дүгээр тушаалаар баталсан журмын нэгдүгээр хавсралт

 

Автобензин, дизелийн түлш импортлогч, үйлдвэрлэгч хуулийн этгээдийн автобензин, дизелийн түлш (бүтээгдэхүүн)-ний борлуулалт, хуваарилалтын мэдээ

 

Албан татвар төлөгчийн нэр: ……………………………………………..

Албан татвар төлөгчийн бүртгэлийн дугаар: …………………………..

Тайлант хугацаа ... сар

 

Д/д

Бүтээгдэхүүний төрөл

Импортолсон, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ (тонн)

Тайлант хугацаанд борлуулсан

Импортолсон бүтээгдэхүүний нийт дүн /тн.өссөн дүнгээр/

Татвар, гаалийн байгууллагад төлсөн албан татвар (өссөн дүн, мянган төгрөг)

тайлант хугацаа

өссөн дүн

Засгийн газраас тогтоосон салбарт

бусад салбарт

онцгой албан татвар

нэмэгдсэн өртгийн албан татвар

гаалийн албан татвар

А

Б

В

Г

Д

Е

Ж

З

И

К

1

90 хүртэл октантай автобензин

 

 

 

 

 

 

 

 

2

90-ээс дээш октантай автобензин

 

 

 

 

 

 

 

 

3

Дизелийн түлш

 

 

 

 

 

 

 

 

 

 

---- о0о ----

 

 

Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 334 дүгээр тушаалаар баталсан журмын хоёрдугаар хавсралт

 

Автобензин, дизелийн түлш (бүтээгдэхүүн) импортлогч, үйлдвэрлэгч хуулийн этгээдийн автобензин, дизелийн түлшний борлуулалт, хуваарилалтын мэдээ

(Засгийн газраас тогтоосон салбарт)

 

Албан татвар төлөгчийн нэр: ……………………………………………..

Албан татвар төлөгчийн бүртгэлийн дугаар: ………………………......

 

Тайлант хугацаа ... сар

 

Д/д

Засгийн газраас тогтоосон салбарт үйл ажиллагаа эрхлэгч

Бүртгэлийн дугаар

Нэр

Бүтээгдэхүүний төрөл (тонн)

90 хүртэл октантай автобензин

90-ээс дээш октантай автобензин

Дизелийн түлш

А

Б

В

Г

Д

Е

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

---- о0о ----

 

 

Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 334 дүгээр тушаалаар баталсан журмын гуравдугаар хавсралт

 

Засгийн газраас тогтоосон салбарт үйл ажиллагаа эрхлэгчийн худалдан авсан автобензин, дизелийн түлш (бүтээгдэхүүн)-ний зардлын мэдээ

 

Албан татвар төлөгчийн нэр: ………………………………..

Албан татвар төлөгчийн бүртгэлийн дугаар: ……………………

Тайлант хугацаа: ..................................................................

 

Д/д

Бүтээгдэхүүн борлуулсан, нийлүүлсэн этгээд

Худалдан авсан бүтээгдэхүүний төрөл (тонн)

бүртгэлийн дугаар

нэр

90 хүртэл октантай автобензин

90-ээс дээш октантай автобензин

Дизелийн түлш

А

Б

В

Г

Д

Е

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

---- о0о ----

 

 

Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 334 дүгээр тушаалаар баталсан журмын дөрөвдүгээр хавсралт

 

Засгийн газраас тогтоосон салбарт үйл ажиллагаа эрхлэгчийн импортолсон автобензин, дизелийн түлш (бүтээгдэхүүн)-ний зардлын мэдээ

 

Албан татвар төлөгчийн нэр: ………………………………..

Албан татвар төлөгчийн бүртгэлийн дугаар: ……………………

Тайлант хугацаа: ..................................................................

 

Д/д

Бүтээгдэхүүний төрөл

Өөрийн нөөц бүрдүүлэх зорилгоор шууд импортлосон бүтээгдэхүүний нийт дүн /тн/

Гаалийн байгууллагад төлсөн албан татвар

тайлант хугацаа

өссөн дүн

онцгой албан татвар

нэмэгдсэн өртгийн албан татвар

гаалийн албан татвар

А

Б

В

Г

Д

Е

Ж

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

---- о0о ----