- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЭРЭЭ БАЙГУУЛЖ АЖИЛЛАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ГЭРЭЭ БАЙГУУЛЖ АЖИЛЛАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 18
Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Ахмад настны нийгмийн хамгааллын асуудлаар гарсан хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг сурталчлах, улс, нутаг дэвсгэрийн хэмжээний ажилд ахмад настныг татан оролцуулах, тэдний санал бодлыг сонсч ахмад настан нэг бүрт хүрч ажиллах талаар төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг бүрэн эрхийнхээ хугацаанд гэрээ байгуулж Монголын ахмадын байгууллагаар гүйцэтгүүлэн ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
