- Нүүр
- Сайдын тушаал
- Цусны донор сонгох эрүүл мэндийн шалгуур үзүүлэлт /ЭМС-ын 2020 оны А/373-р тушаалаар хүчингүй болгосон/
/ЭМС-ын 2020 оны А/373-р тушаалаар хүчингүй болгосон/
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
Цусны донор сонгох эрүүл мэндийн шалгуур үзүүлэлт
Бүхэл цус, сийвэн болон эсийн донор сонгохдоо дараах шалгуур үзүүлэлтийг баримтална.
Нэг. Бүхэл цусны донор сонгох шалгуур үзүүлэлт
Шалгуур үзүүлэлт |
Зөвшөөрөгдөх хэмжээ |
|
Нас |
17-60 |
|
Биеийн жин |
эр |
50кг дээш |
эм |
45кг дээш |
|
Гемоглобин |
эр |
125г/л буюу дээш |
эм |
120г/л буюу дээш |
|
Цус өгөх хоорондын зай |
эр |
2 сар |
эм |
3 сар |
Хоёр. Сийвэнгийн болон эсийн донор сонгох шалгуур үзүүлэлт
Шалгуур үзүүлэлт |
Зөвшөөрөгдөх хэмжээ |
|
Нас |
18-55 |
|
Цус өгөлтийн удаа |
3-аас дээш |
|
Биеийн жин |
эр |
55 кг дээш |
эм |
50 кг дээш |
|
Гемоглобин |
эр |
125г/л буюу дээш |
эм |
120г/л буюу дээш |
|
Ялтаст эсийн тоо |
180х109/л дээш |
|
Сийвэн өгөлтийн хоорондын зай |
14 хоног |
|
Ялтаст эс өгөлтийн хоорондын зай |
1 сар |
|
ЭКГ |
40-өөс дээш насны аферезийн донорт жилд нэг удаа |
Гурав. Доноруудаас цус, сийвэн, ялтаст эс авах хэмжээ, давтамж
Донорын шалгуур |
Бүхэл цусны донор |
Сийвэнгийн донор |
Эсийн донор |
|
1 удаад өгөх хэмжээ |
350-400 мл
|
500-600 мл |
200-300х109 хүртэл 4-6 нэгж |
|
1 жилд өгөх удаа, хэмжээ |
эр |
6-аас дээшгүй удаа |
16-аас дээшгүй, 9.6 литрээс ихгүй |
12-аас дээшгүй, 3600х109 литрээс дээшгүй |
эм |
4-ээс дээшгүй удаа |
|||
|
|
Дөрөв. Цус өгөхийг хориглох заалт
4.1.Түр хугацаагаар хориглох заалт
1.Биеийн ерөнхий байдалд:
- Цусны систолийн даралт 160-аас дээш 90 –ээс доош, диастолийн даралт 100-аас дээш, 60-аас доош мөнгөн усны баганын даралттай байх
- 6 цагаас бага хугацаагаар унтсан
- Биеийн халуун 37 хэмээс дээш
- Судасны цохилт 1 минутанд 60-аас доош, 100 дээш
2.Эмэгтэй донорт:
- Жирэмсэн
- Төрснөөс хойш 1 жилийн дотор
- Хөхүүл
- Үр хөндүүлсэн зулбасан бол 6 сарын дотор
- Дутуу төрөлтөөс хойш 6 сарын дотор
- Сарын тэмдэг дууссанаас хойш 3 хоногийн дотор
3.Мэс ажилбар:
- Жижиг мэс ажилбар хийлгэсний дараа 6 сар, том хэмжээний мэс ажилбар хийлгэсний дараа 1 жилийн дотор
- Цус цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн бол 12 сар, зүү эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 6 сарын дотор
- Шивээс, чих цоолуулсан бол 6 сарын дотор, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн бол 1 жилийн дотор
4.Амьсгалын замын өвчин
- Гүйлсэн булчирхайн үрэвсэл, томуу, амьсгалын замын цочмог халдваруудаар өвдсөн тохиолдолд бүрэн эдгэрснээс хойш 14 хоногийн дотор /Тухайлбал бронхит/
- Уушигны хатгалгаа эдгэрснээс хойш 6 сарын дотор
- Багтраа сэдрэлийн үед болон стеройд даавар хэрэглэж байгаа
5.Халдварт өвчин:
- Улаанбурхан, улаанууд, гахайн хавдар, салхинцэцэг өвчин эдгэрснээс хойш 1 сарын дотор
- Татран сахуу, халдварт мононуклеоз, цусан суулга өвчин эдгэрснээс хойш 1 сарын дотор
- Хомхой цэврүү гарсан тохиолдолд бүрэн эдгэртэл
- Ямар нэг халдварт өвчний хавьталтай бол 3 сарын дотор
6.Халдварын голомттой улс оронд аялсан:
- Хумхаа нутагшмал хэлбэрээр гардаг бүс нутагт аялсан бол 6 сарын дотор /Бангледаш, Энэтхэг, Индонези, Лаос, Малайз, Шриланк, Тайланд, Вьетнам, Камбоджа г.м /
- Тухайн цаг хугацаанд илэрсэн халдварын голомттой улс оронд амьдарч, аялсан бол 6 сарын дотор
7.Гэмтэл:
- Жижиг хугарал, ясны жижиг цуурал, үений мултралтай хавсарсан байвал эдгэрснээс хойш 6 сарын дотор
- Олон яс, том ясны хугарал эдгэрснээс хойш 1-2 жилийн дотор
- Бага талбайг хамарсан хөнгөн түлэгдэлтийн үед шарх бүрэн эдгэх хүртэл
8.Эмийн эмчилгээ:
- Антибиотик хэрэглэснээс хойш 14 хоногийн дотор
- Удаан үйлчилгээтэй сонгомол антибиотик эмчилгээ хэрэглэж байгаа бол эмчилгээ дууссанаас 1 сарын дотор
- Аспирин: 5 хоног дотор
- Үрэвслийн эсрэг дааврын бус бусад бэлдмэлүүд: 48 цаг дотор
- Ацитретин: 3 жил дотор
- Изотретиноин: 28 хоног дотор
- Дутастерид: 6 сар дотор
- Финастерид: 28 хоног дотор
9.Дархлаажуулалт:
- Улаанбурхан, улаанууд, гахайн хавдар, салхинцэцэг, шар чичрэг, томуугийн урьдчилан сэргийлэх тарилга хийлгэснээс хойш 1 сарын дотор
- Булчин задрах тахал, хижиг, менингитээс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэснээс хойш 72 цагийн дотор
- Амьгүй вакцин хийлгэснээс хойш 10 хоногийн дотор ( татран, сахуу, хөхүүл ханиад, хижиг, булчин задрах гэх мэт )
- Татрангийн антитоксин – 3 сарын дотор
- Татрангийн иммуноглобулин – 6 сарын дотор
- Амьд вакцин (тарваган тахал, БЦЖ, татран) хийлгэснээс хойш 1 сарын дотор
- Галзуу, гепатит В, бруцеллёзын урьдчилан сэргийлэх тарилга хийлгэснээс хойш 1 жилийн дотор
10.Бэлгийн замын өвчин:
- Заг хүйтэн өвчин эдгэрснээс хойш 12 сарын дотор
11.Хоол боловсруулах замын өвчин:
- Ходоодны шарх бүрэн эдгэртэл
12.Зүрх судасны өвчин:
- Эмээр хянаж болдог, тогтвортой хүндрэлгүй артерийн даралт ихсэлтийн үед донор байж болно.
- Хэрвээ одоо эхэлж байгаа болон даралт бууруулах эмчилгээг сольсон тохиолдолд цусны даралт тогтворжсоноос хойш 28 хоног хүртэлх хугацаагаар
13.Бусад:
- Архи согтууруулах ундаа хэрэглэснээс хойш 3 хоногийн дотор
- Харшил сэдэрсэн үед
- Төмөр, витамин B12, фолийн хүчлийн дутагдлын цус багадалт бүрэн эдгэртэл
- Хамуу өвчин бүрэн эдгэртэл
- Цус өгөхөөс өмнө өөх, тостой хоол, айраг, сүү хэрэглэсэн бол 1 өдөр
- Бүслүүр үлд, псориаз өвчин сэдэрсэн үед
- Хатиг, арьсны идээт үрэвсэл эдгэрснээс хойш 1 сарын дотор
- Шүд авах эмчилгээний дараа 10 хоногийн дотор
4.2.Цус өгөхийг бүрмөсөн хориглох заалт:
- Сүрьеэ
- В, С гепатитаар өвдсөн болон вирүс тээгч
- Тархины судасны эмгэг, тархины цус харвалт, тархины цус хомсрох байдал, тархины гэмтэл.
- Сэтгэцийн өвчин
- Зүрхний цусан хангамжийн дутагдал, зүрхний шигдээс, зүрхний хэм алдагдал, зүрхний гажиг, зүрхний кардиомиопатия, зүрхний төрөлхийн эмгэгүүд
- Чихрийн шижин, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайн өвчнүүд
- Хорт хавдар
- Шалтгаан тодорхойгүйгээр тунгалгийн булчирхай томрох, гүйлгэх, турах /5кг-аас дээш/ биеэр тууралт гарах, шөнө хөлрөх шинж тэмдэгтэй.
- Тромбоцитопени, полицитеми, лейкоз, гемоглобинопати, лимфома, эритроцитоз, гемофили А ба В, таласеми
- Эпилепси
- 12 нугалаа гэдэс, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, элэгний хатуурал
- Архаг архичин
- Зүрх, тархины ямар нэг мэс засал хийлгэсэн
- Дэлүү, бөөр авах мэс засал хийлгэсэн
- Тархмал склероз
- Бөөрний аяганцрын цочмог болон архаг үрэвсэл
- Бөөрний цочмог, архаг дутагдал
- Тэмбүү
- ХДХВ-ийн халдвартай хүмүүс
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ямар нэг эрхтний төрөлхийн аномалия
- Дор дурьдсан эрсдэлтэй зан үйл бүхий хүмүүс
- Ижил хүйстэн эрчүүд болон бисекс хүмүүс
- Мансуурах бодис хэрэглэгчид
- Биеэ үнэлэгч
- Ариутгаагүй, хурц үзүүртэй багажаар өөрийгөө гэмтээгч зан үйлтэй
- Дээрх зан үйл бүхий хүмүүстэй бэлгийн хавьталд орогчид
- Шорон болон хорих байгууллагын хоригдлууд
Текст томруулах
A
A
A