- Нүүр
- Сайдын тушаал
- Донороос шинжилгээний сорьц авах, ийлдсийн сан бүрдүүлэх журам /ЭМС-ын 2020 оны А/373-р тушаалаар хүчингүй болгосон/
/ЭМС-ын 2020 оны А/373-р тушаалаар хүчингүй болгосон/
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
Донороос шинжилгээний сорьц авах, ийлдсийн сан бүрдүүлэх журам
Нийтлэг үндэслэл:
Донороос цус, сийвэн цуглуулах бүртээ шинжилгээний сорьцыг авч холбогдох шинжилгээг хийх ба ийлдсийн санг бүрдүүлж, шаардлага гарсан үед лавлагаа шинжилгээ хийх, халдварын тандалт, эрдэм шинжилгээ судалгааны зорилгоор хэрэглэнэ.
Нэг. Сорьц цуглуулах:
1.1.Сургалтанд хамрагдаж, мэргэшсэн ажилтан цус, сийвэн цуглуулах донорыг танин тодруулж, донорын иргэний мэдээлэл, регистрийн дугаар, цус өгөлтийн кодтой тулгалт хийж, хянана.
1.2.Донороос цус, сийвэн, эсийг цуглуулах бүрд шинжилгээ болон ийлдсийн сан бүрдүүлэх зорилгоор доорх 4 төрлийн сорьцыг тус тус цуглуулна. Үүнд.
- Ийлдсийн санд хадгалах зорилгоор гель бүхий шар таглаатай 7 мл –ийн вакуум хуруу шилэнд
- Халдвар илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээ хийх зорилгоор ЭДТА урвалж бодис бүхий ягаан таглаатай 5 мл-ийн вакуум хуруу шилэнд
- Цусны бүлэг тодорхойлох зорилгоор ЭДТА урвалж бодис бүхий ягаан таглаатай эсвэл улаан таглаатай хоосон 3 мл-ийн вакуум хуруу шилэнд
- Халдвар илрүүлэх нуклейн хүчлийг олшруулах шинжилгээ хийх зорилгоор ЭДТА урвалж бодис бүхий ягаан таглаатай 7 мл-ийн вакуум хуруу шилэнд сорьц авна.
1.3.Цус цуглуулсан ажилтан нь шинжилгээний сорьц бүхий 4 ширхэг хуруу шилэн дээр 1 ижил код бичигдсэн эсэх, зөв донороос сорьц авч, зөв хаягласан эсэх зэргийг тулгаж шалган, хуруу шил бүр дээр тосон балаар хувийн дугаараа бичиж тэмдэглэнэ.
Хоёр. Лабораторид сорьцыг хүлээн авч, боловсруулах
2.1.Лабораторид сорьцын код дугаар, хэмжээ, чанар, бүрэн бүтэн байдлыг шалгана.
2.2.Шаардлага хангаагүй сорьцыг буцаах ба дахин шинэ сорьц авчруулна.
2.3.Шаардлага хангасан сорьцнуудыг хүлээн авч, бүртгэнэ.
2.4.Сорьцыг боловсруулан шинжилгээ хийх нэгжүүдэд хүлээлгэн өгнө.
Гурав. Сорьцыг хадгалах, лавлагаа шинжилгээнд илгээх, устгах
3.1.Шинжилгээнд хэрэглэсэн сорьцыг шинжилгээний хариу бүрэн гартал +2+8 хэмд лабораторид хадгална.
3.2.Хэрэв лавлагаа шинжилгээнд илгээх шаардлага гарвал халдвартай материал илгээх журмыг баримтлан дагалдах бичиг, албан тоотын хамт зохих нөхцлийг бүрдүүлэн лавлагаа шатны лабораторид илгээнэ.
3.3.ЦССҮТ рүү шинжилгээний сорьц илгээхдээ “Био-аюултай илгээмж биобэлдмэлийг тээвэрлэх журам”-ын дагуу дараах тохиолдлуудад тээвэрлэж ирүүлнэ. Үүнд:
3.3.1.Олон удаа цусаа бэлэглэсэн донорын халдвар илрүүлэх шинжилгээний хариу эерэг эсвэл эргэлзээтэй гарсан тохиолдолд 3-5 мл ийлдсийг албан тоотын хамт, шаардлагатай тохиолдолд сийвэнгийн бүтээгдэхүүний хамт
3.3.2.Цусны бүлэг зөрүүтэй, бүлэг тодорхойлогдохгүй байх, хувийн тохироо тохирохгүй зэрэг тохиолдлуудад ЭДТА урвалж бодис уусмалтай болон хоосон хуруу шилэнд цуглуулсан 3-5 мл 2 ширхэг сорьцыг шинжилгээний дагалдах бичгийн хамт
3.3.3.Бүтээгдэхүүнд хийгдэх чанарын шинжилгээнд хөндлөнгийн хяналт хийлгэх зорилгоор даршилсан улаан эс, хөлдөөсөн шинэ сийвэн болон бусад бүтээгдэхүүн тус бүрээс нэг нэгжийг жилд 1-ээс доошгүй удаа зарласан хугацаанд дээж болгон ирүүлнэ.
3.4.Хувийн тохироо тодорхойлох шинжилгээнд хэрэглэсэн сорьц болох бүтээгдэхүүний гэзэг гуурсыг 1 сар, ЦЦБ сэлбүүлсэн өвчтний сорьцыг 72 цаг +2+8 хэмд лабораторид хадгална.
3.5.Шинжилгээний хариу бүрэн гарсны дараа сорьцыг халдваргүйтгэл, устгалын ажилтанд хүлээлгэн өгч баримтжуулна.
Дөрөв. Ийлдсийн сан бүрдүүлэх
4.1.ЦССҮТ-д хуруу шилэн дээр наасан бар кодыг ийлдсийн сангийн цахим бүртгэлд уншуулан бүртгэнэ.
4.2.Цусны салбар болон сумын эрүүл мэндийн төвүүдэд хэрэв цахим сүлжээ нэвтрээгүй бол ийлдсийн санг цаасан хэлбэрээр бүртгэж баримтжуулна.
4.3.Ийлдсийн сангийн бүртгэлд дараах мэдээлэл орсон байна.
- Донорын код
- Цус цуглуулсан он, сар, өдөр
- Ийлдсийн санд бүртгэж авсан дугаар
- Ийлдсийн санд хадгалагдаж байгаа байрлал
- Бүртгэж авсан ажилтны дугаар
4.4.Ийлдсийн санд хадгалах ийлдэс бүхий хуруу шилийг тавиурт босоо байрлуулж, тавиурыг дугаарлан товъёог үүсгэнэ.
4.5.Ийлдсийн санд хадгалж буй сорьцыг -300С буюу түүнээс доош хэмтэй зориулалтын хөлдөөгчинд хийнэ. Хөлдөөгчний хэмийг өдөрт 2 удаа шалган, баримтжуулна.
4.6.Хөлдөөсөн дээжийг ЦССҮТ-д тусгай зориулалтын газар, аймгуудад цусны салбар төв дээр тус тус хадгална.
4.7.Ийлдсийн сан хадгалж буй хөлдөөгч нь цоож, лац тэмдэг бүхий өрөөнд байх ба эрх бүхий ажилтан чанарын албаны зөвшөөрөлтэйгээр нэвтэрнэ.
4.8.Ийлдсийн сангийн сорьцыг 3 ба түүнээс дээш жилийн хугацаагаар хадгална.
4.9.Хадгалалтын хугацаа дууссан сорьцуудыг халдваргүйжүүлэлт, устгалд шилжүүлэн баримтжуулна
Тав. Ийлдсийн сангаас дээж авч, лавлагаа лабораторид хүргүүлэх:
1.Ийлдсийн санд хадгалсан дээжийг лавлагаа шинжилгээ, халдварын тандалтын зорилгоор шинжлэх тохиолдолд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд захирлын тушаалаар, цусны салбар төвд ЦСЗСЗ-ийн даргын тушаалаар томилогдсон баг мөшгөн тогтоох ийлдсийг ялган авч баримтжуулан холбогдох газар нь албан тоотын хамт хүргүүлнэ.
2.Ийлдсийн сангаас ямар зорилгоор ямар дээжийг хэзээ хэрхэн авсан тухай бүртгэн протокол хөтөлж, баримтжуулна.
3.Хадгалалтын хугацаа дууссан сорьцыг эрдэм шинжилгээний ажлын зорилгоор хэрэглэх бол Цус сэлбэлт судлалын төвд захирлын тушаалаар, цусны салбар төвд ЦСЗСЗ-ийн даргын тушаалаар томилогдсон баг зөвшөөрлөөр олгож, хүлээлгэн өгсөн протокол үйлдэж, баримтжуулна.
Текст томруулах
A
A
A