- Нүүр
- Сайдын тушаал
- Цусны албаны хог хаягдлын ангилал, устгал, аюулгүй ажиллагааны журам /ЭМС-ын 2020 оны А/373-р тушаалаар хүчингүй болгосон/
/ЭМС-ын 2020 оны А/373-р тушаалаар хүчингүй болгосон/
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар тушаалын 5 дугаар хавсралт
Цусны албаны хог хаягдлын ангилал, устгал, аюулгүй ажиллагааны журам
Нэг. Нийтлэг үндэслэл:
1.1.Цусны албанаас гарч буй хог хаягдлыг биологийн хувьд халдвартай гэж үзэн био-аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан халдваргүйжүүлж, устгана.
1.2.Цусны албаны хог хаягдлын менежментийг өвөрмөцөөр анхааран үзэх шаардлагатай байдаг. Энэ нь:
- Харьцангуй эрүүл доноруудаас цус, сийвэнг их хэмжээгээр цуглуулдаг.
- Их хэмжээгээр цуглуулсан цус, цусан бүтээгдэхүүнийг шинжилгээгээр халдвартай гарах, стандартын шаардлага хангахгүй болох, цуглуулалт, үйлдвэрлэлийн явцад бохирдох, хадгалалтын хугацаа дуусах зэрэг олон шалтгаанаар устгах шаардлагатай болдог.
- Цусны албанд ажиллаж байгаа эмч, ажиллагсад ажлаа хийх явцдаа эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг.
Хоёр. Цусны алба нь дараах халдварын сэргийлэлт, хяналтын стандартыг заавал мөрдөнө.
2.1 Цусны албаны бүх ажиллагсад үндэсний био-аюулгүй ажиллагааны удирдамж болон цус сэлбэлтээр дамжих халдварын талаар ойлголт авч, сэргийлэх талаар сургагдсан байх.
2.2 Халдвартай сорьц, цусны хүүдий хагарах, асгарах, болон цус, биологийн шингэнээр бохирлогдсон зүүнд хатгуулах зэрэг эрсдэл учирахад яаралтай мэдээлж, өртөлтийн дараах арга хэмжээг нэн даруй авч, баримтжуулна.
2.3 Ажиллагсад нь Гепатитийн В вирүсийн эсрэг вакцинд бүрэн хамрагдаж, вирүсийн эсрэг дархлаа тогтсоныг тодорхойлуулан жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна.
2.4 Гал тогоо, донорын цус цуглуулах, технологийн, лабораторийн тасгийн ажиллагсад хамар залгиурын нян тээгч, цагаан хорхой илрүүлэх шинжилгээнд жилдээ 1-ээс доошгүй удаа хамрагдаж эмчлэгдэн эрүүлжсэн байна.
Гурав. Цусны албаны бүх ажиллагсад дараах аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөнө.
3.1 Бүх ажиллагсад цусны албаны халдварын сэргийлэлт, хяналтын, аюулгүй ажиллагааны журам, заавартай танилцаж, сэргийлэх, эрсдэл учирсан үед авах арга хэмжээг эзэмшсэн байна.
3.2 Бүх ажиллагсад өөрсдөө халдварт өртөхөөс сэргийлж сурах, мөн халдвартай зүйлсийг зөв халдваргүйжүүлж устгах аргад суралцаж эзэмшсэн байна.
3.3 Бүх ажиллагсад өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангаж, амны хаалт, бээлий, нүдний шил, нүүрний хаалт, ажлын хувцас, хамгаалалтын халад, зориулалтын углааш зэрэг хувийн хамгаалах хэрэгсэлийг өмсөнө.
3.4 Лаборатори, үйлдвэрлэлийн тасагт хоол хүнсний зүйл хадгалах, идэж, уух, гоо сайхны зүйл хэрэглэх, утсаар ярихыг хатуу хориглоно.
3.5 Цусны албанд зөвхөн зөвшөөрөл бүхий ажилтан нэвтэрнэ. Дагалдан сурагч эмч нар халдварын сэргийлэлт, хяналт, аюулгүй ажиллагааны журам заавартай танилцаж, хувийн хамгаалах хэрэгсэлийг бүрэн өмсөж тусгай зөвшөөрлөөр нэвтэрнэ.
3.6 Бүх биологийн халдвартай хог хаягдлыг халдваргүйжүүлэлт устгалд хүлээлгэн өгөх болон дахин хэрэглэдэг материалыг хэрэглэхийн өмнө заавал халдваргүйжүүлж ариутгана.
3.7 Зүүнд хатгуулсан тохиолдолд цусыг шахаж гоожуулаад савандаж усаар урсгаж эсвэл антисептик уусмалаар угаана. Эрсдлийн бүртгэлд бүртгэнэ.
3.9 Цусны албаны бүх ажиллагсад нь хувийн хамгаалах хувцастайгаа байгууллагаас гарах, гэртээ аваачиж угаахыг хориглоно.
3.10 Явуулын хэлбэрээр цус цуглуулах үед бий болсон хог хаягдлыг зөв ангилан ялгаж, аюулгүй хадгалж, тээвэрлэн төв дээр авчирч халдваргүйтгэл, устгалыг хийнэ.
Дөрөв. Цусны албаны хог хаягдлын ангилал
Аюулгүй хог хаягдал |
Халдвартай хог хаягдал |
Хурц үзүүртэй хог хаягдал |
Химийн хог |
Цус цуглуулах үйл ажиллагаанд хэрэглэгдэх материалын сав, баглаа, боодол, хайрцаг |
Цус, цусан бүтээгдэхүүнээр бохирлогдсон бээлий, хөвөн, мараль, хэрэглэсэн хундага, хуруу шил, таваг, хадгалалтын хугацаа дууссан, ЦСДамжих Халдвар-ийн шинжилгээгээр хасагдсан цус, цусан бүтээгдэхүүн, хэрэглэсэн цусны уут, бүтээгдэхүүн хийх явцад гарсан шилжүүлсэн хоосон уутнууд болон дагалдах хэрэгсэл, цусны хүүдийн гэзэг гуурс, шинжилгээнд хэрэглэсэн шил, сав, дусаагуур, тариур, эс угаасан шингэн, сорьцууд, цусны бүлэг тодорхойлох угаасан улаан эс,улаан эсийн хөвмөл оношлуурын эерэг хяналт. |
Цус цуглуулах уутны зүү, бусад сорьц авсан зүүнүүд, өндөг цоологч, хагарсан хуруу шил, шилэн тавиур, хагарсан шил сав, тарианы ампуль, гуурс холбогчийн ялтас |
Антикоагулянт уусмал, зэсийн сульфат, урвалжууд, ариутгалын бодис, стандарт ийлдэс, бүлэг тодорхойлох оношлуур, буферийн уусмал.
|
Тав. Хог хаягдлыг цуглуулах
Хог хаягдлын төрөл |
Савны өнгө / тэмдэг |
Савны төрөл |
Халдвартай хог хаягдал |
“ Халдвартай” гэсэн Шар өнгөтэй гялгар уут, эсвэл олон улсын био-аюулгүйн тэмдэглэгээтэй хуванцар сав байна. |
Ус нэвтрэхгүй, бат бөх гялгар уут эсвэл автоклавдах бололцоотой хуванцар сав байна. |
Халдварын зэрэг өндөртэй хог хаягдал |
“Халдвартай” гэсэн Улаан өнгөтэй гялгар уут, эсвэл олон улсын био-аюулгүйн тэмдэглэгээтэй хуванцар сав байна. |
Ус нэвтрэхгүй, бат бөх гялгар уут эсвэл автоклавдах бололцоотой хуванцар сав байна. |
Хурц үзүүртэй хог |
“SHARPS” гэсэн тэмдэглэгээтэй шар өнгөтэй хуванцар сав байна. Шар цаасан хайрцаг байж болно. |
Цоорохгүй, ус нэвтрэхгүй, таглаатай хуванцар сав байна. Нягт цаасаар хийсэн эсвэл металл хайрцаг байж болно. |
Халдваргүй хог хаягдал |
Ногоон эсвэл хар гялгар уут байна. |
Гялгар уут байна. |
Зургаа. Цус, цусан бүтээгдэхүүн халдваргүйжүүлж, устгах
6.1 ЦСДХ-ын шинжилгээгээр /+/ эерэг гарсан халдвартай цусыг халдваргүйжүүлж устгана.
6.2 Хог хаягдлын автоклавт +121 хэмд 30 минут, эсвэл +138 хэмд 18 минут зааврын дагуу халдваргүйжүүлнэ.
6.3 Халдваргүйтгэсний дараа шатаах, ландфильдийн аргаар булна.
6.4 Эсвэл +1200 хэмээс дээш хэмийн шатаах зууханд шатааж болно.
6.5 Хэрэв автоклав, шатаах зуух байхгүй бол шатаасан хогийг булах ландфильдийн аргыг сонгоно.
6.6 Устгалд ирсэн ууттай цусыг онгойлгож хувин, угаалтуур руу юүлж болохгүй. Мөн халдваргүйжүүлэх уусмалыг цусны уут руу оруулж болохгүй.
6.7 Улаанбаатар хотод халдвартай хог хаягдлыг халдваргүйжүүлэлт хийхгүйгээр ялган ангилж, тэмдэглэл хийн тусгай зөвшөөрөл бүхий компанид хүлээлгэн өгч баримтжуулна.
Текст томруулах
A
A
A