A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, нөөц бүрдүүлэх, ханган нийлүүлэх, захиалах, олгох журам /ЭМС-ын 2020 оны А/373-р тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2020 оны А/373-р тушаалаар хүчингүй болгосон/

 

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар тушаалын 6 дугаар хавсралт

 

Цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, нөөц бүрдүүлэх, ханган нийлүүлэх, захиалах, олгох журам

Нэг. Донорын цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх журам

1.1.Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс (ЦССҮТ) боловсруулж, баталгаажуулсан донороос цус, сийвэн, эс авах, цус цусан бүтээгдэхүүнийг (ЦЦБ) үйлдвэрлэх стандарт ажиллагааны зааврыг мөрдөж ажиллана.

1.2.Донороос цус, сийвэн, эс авах, ЦЦБ-нийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх зэрэг бүх үйл ажиллагаанд анхан шатны маягт, бүртгэл хөтлөн, хянаж, баримтжуулна.

1.3.Цус, сийвэн, эс авч боловсруулах үйл ажиллагааг тусгай төрөлжсөн мэргэжил эзэмшсэн технологич эмч, сувилагч нар хариуцан ажиллана.

1.4.Сумын түвшинд бүхэл цус цуглуулах үйл ажиллагааг баталгаажсан стандарт ажиллагааны зааврын дагуу сумын эрхлэгч эмч, их эмчийн хяналтан дор явуулна.

1.5.Стандартын шаардлага хангасан бүхэл цус, цитоферез, аферезийн аргаар бэлтгэсэн сийвэнгээс ЦЦБ-нийг үйлдвэрлэнэ.

1.6.Цус, сийвэн, ялтас эс авах болон ЦЦБ-нийг бэлтгэх, боловсруулахад нэг удаагийн хэрэглээний зүйлсийг хэрэглэнэ.

1.7.ЦЦБ-ний үйлдвэрлэлийг хаалттай аргыг ашиглан явуулна.

1.8.Шинжилгээний хариу гараагүй бүтээгдэхүүнийг “Хорионы бүтээгдэхүүн” гэсэн анхааруулга бүхий таних тэмдэг тавьж хаягжуулан, тусад нь хөргөгч, хөлдөөгчинд, боломжтой бол тусдаа өрөөнд, тохирсон хэмд, зохих горимын дагуу зөв хадгалан, баримтжуулна.

1.9.ЦЦБ-нийг бэлтгэх, боловсруулах технологи, хадгалалт, тээвэрлэлт нь бүтээгдэхүүний биологийн шинж чанарыг алдагдуулахгүй, бохирдлоос сэргийлэх нөхцөлийг хангана.

1.10.ЦЦБ-нийг бэлтгэх, боловсруулах технологи, хадгалах, тээвэрлэлтийн үед халдвар хамгаалалын дэглэм, халдваргүйжүүлэлтийг холбогдох тушаал, зааврын дагуу хийнэ.

Хоёр. Цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл, нэгж хэмжээ

ЦЦБ-ний нэр, төрөл

Тодорхойлолт

Нэгж хэмжээ (мл)

Улаан эсийн бүтээгдэхүүн

  1.  

Бүхэл цус

Цусны бүрдэл хэсгүүдийг нь салгалгүйгээр даршлах уусмал бүхий зориулалтын хүүдийд цуглуулсан цус

 350-400

  1.  

Даршилсан улаан эс (ДУЭ)

Бүхэл цусны сийвэнг бүгдийг нь ялгаж, улаан эсийг даршлах уусмал нэмсэн бүтээгдэхүүн

230-300

  1.  

Улаан эсийн өтгөрүүлэг (УЭӨ)

Бүхэл цуснаас сийвэнг ялгасан улаан эсийн бүтээгдэхүүн

150-230

  1.  

Угаасан улаан эс (УУЭ)

Бүхэл цуснаас сийвэнг хурилтуурдан ялгаж, үлдсэн улаан эсийг 0,9%-ийн натри хлорид уусмалаар 3 удаа угаасан улаан эс

140-170

  1.  

Цагаан эсгүйжүүлсэн бүхэл цус

Цусны бүрдэл хэсгүүдийг нь салгалгүйгээр даршлах уусмал бүхий хүүдийд цуглуулсан бүхэл цусыг зориулалтын шүүлтүүрээр шүүж цагаан эсийг нь цөөрүүлсэн бүтээгдэхүүн

300-350

  1.  

Цагаан эсгүйжүүлсэн даршилсан улаан эс

ДУЭ-ийг зориулалтын шүүлтүүрээр шүүж цагаан эсийг нь цөөрүүлсэн бүтээгдэхүүн

160-250

  1.  

Цагаан эсгүйжүүлсэн улаан эсийн өтгөрүүлэг

УЭӨ-ийг зориулалтын шүүлтүүрээр шүүж цагаан эсийг нь цөөрүүлсэн бүтээгдэхүүн

100-160

  1.  

Туяагаар шарсан улаан эс

25-50 грей давтамжтай туяагаар шарсан улаан эс

230-300

  1.  

Хөлдөөж, угаасан улаан эс

Зориулалтын төхөөрөмжөөр улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж хадгалан, эмчилгээнд хэрэглэхийн өмнө гэсгээж угаасан улаан эсийн бүтээгдэхүүн

200-250

 

Сийвэнгийн бүтээгдэхүүн

  1.  

Хөлдөөсөн шинэ сийвэн

Бүхэл цуснаас 6-10 цагийн дотор ялгасан, бүлэгнэлтийн тогтвортой, тогтворгүй факторууд, уураг, фибриноген агуулсан бүтээгдэхүүн

180-250

  1.  

Криопреципитат

Хөлдөөсөн сийвэнг гэсгээн цус бүлэгнүүлэх уургийн тундасыг цуглуулан авч, 10-15 мл сийвэнд уусгасан бүтээгдэхүүн

15

  1.  

К- сийвэн

Криопреципитатыг бэлтгэх явцад үлдсэн, /III фактор агуулаагүй, сийвэнд агуулагдах фибриногений тэн хагасыг агуулсан завсрын сийвэнгийн бүтээгдэхүүн

150-160

  1.  

Вирүсийг идэвхгүйжүүлсэн сийвэн

Уусгагч буюу уураг задлагч бодис (Solvent detergent), метилен хөх (methylene blue phototreatment) ашиглан 590 НМ гэрлээр вирүсийг идэвхгүйжүүлсэн сийвэнгийн бүтээгдэхүүн

160-230

Эсийн бүтээгдэхүүн

  1.  

Ялтаст эсийн өтгөрүүлэг (ЯЭӨ)

1 нэгж бүхэл цуснаас бэлтгэсэн 50х109дээш ялтаст эсийг агуулсан бүтээгдэхүүн

50

  1.  

Цитоферезийн аппаратаар бэлтгэсэн ялтаст эсийн өтгөрүүлэг (ЯЭӨ)

Нэг донороос цитоферезийн аргаар ялгаж бэлтгэсэн нэг хүүдийд 4-6 нэгж буюу 200-300х109 ялтаст эс агуулсан бүтээгдэхүүн

200-300

  1.  

Туяагаар шарсан ЯЭӨ

4-6 нэгж буюу 200-300х109ялтаст эс агуулсан бүтээгдэхүүнийг 25-50 грей давтамжтай туяагаар шарсан бүтээгдэхүүн

200-300

  1.  

Вирүсийг идэвхгүйжүүлсэн ЯЭӨ

Уусгагч буюу уураг задлагч бодис(Solvent detergent),метилен хөх (methylene blue phototreatment) ашиглан 590 НМ гэрлээр вирүсийг идэвхгүйжүүлсэн ЯЭӨ

200-300

Цусны АВО бүлэг тодорхойлох урвалж

  1.  

Стандарт ийлдэс О,А,В,АВ

Донорын цуснаас бэлтгэсэн цусны АВО бүлгийн α, β эсрэгбие агуулсан болон агуулаагүй ийлдэс

1 цомог 70 мл

  1.  

Стандарт А, В улаан эс

Донорын цуснаас бэлтгэсэн цусны АВО бүлгийн А болон В эсрэгтөрөгч агуулсан улаан эс

1 цомог 20 мл

 

Гурав. Цус, цусан бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх журам

3.1.Цус, цусан бүтээгдэхүүнийг хадгалах

1.ЦЦБ-нийг хадгалах нөхцөл, хугацаа

ЦЦБ-ний нэр, төрөл

Хадгалах нөхцөл

Хадгалах хугацаа

Улаан эсийн бүтээгдэхүүн

  1.  

Бүхэл цус

+2˚+6˚С

 

8 хоног хүртэл

  1.  

Даршилсан улаан эс(ДУЭ)

42***хоног

  1.  

Улаан эсийн өтгөрүүлэг(УЭӨ)

21*, 35** хоног

  1.  

Угаасан улаан эс(УУЭ)

24 цаг хүртэл

  1.  

Цагаан эсгүйжүүлсэн бүхэл цус

21 хоног

 

  1.  

Цагаан эсгүйжүүлсэн даршилсан улаан эс

  1.  

Цагаан эсгүйжүүлсэн улаан эсийн өтгөрүүлэг

  1.  

Туяагаар шарсан улаан эс

+2˚+6˚С

 

Бэлтгэсэн даруйд нь эмчилгээнд хэрэглэнэ

  1.  

Хөлдөөж угаасан улаан эс

Сийвэнгийн бүтээгдэхүүн

  1.  

Хөлдөөсөн шинэ сийвэн

-25˚-30˚ С

-30˚-45˚С

-45˚С доош

3 сар

1 жил

2 жил

  1.  

Криопреципитат

  1.  

К сийвэн

  1.  

Вирүсийг идэвхгүйжүүлсэн сийвэн

Эсийн бүтээгдэхүүн

  1.  

Ялтаст эсийн өтгөрүүлэг (ЯЭӨ)

+22˚+24˚С

 

6 цагт багтаан хэрэглэнэ

+22˚+24˚С

зориулалтын сэгсрэгчид 5 хоног

  1.  

Цитоферезийн аппаратаар бэлтгэсэн ялтаст эсийн өтгөрүүлэг (ЯЭӨ)

+22˚+24˚С

зориулалтын сэгсрэгчид 5-7 хоног

  1.  

Туяагаар шарсан ЯЭӨ

+22˚+24˚С

 

Бэлтгэсэн даруйд нь эмчилгээнд хэрэглэнэ

  1.  

Вирүсийг идэвхгүйжүүлсэн ЯЭӨ

Цусны АВО бүлэг тодорхойлох урвалж

  1.  

Стандарт ийлдэс О,А,В,АВ

+2˚+6˚С

3 сар

  1.  

Стандарт А, В улаан эс

+2˚+6˚С

14 хоног

Тайлбар: * -CPD,**-CPDA, ***-SAGM/MAP уусмал агуулсан бүтээгдэхүүн

2.Цус, цусан бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөгч, хөлдөөгчид стандартад заасан нөхцөлд заагдсан хугацаагаар хадгална.

3.Цус, цусан бүтээгдэхүүнийг хадгалах хөргөгч, хөлдөөгчний хэмийг өдөрт 3-аас доошгүй удаа хянаж, бүртгэж, баримтжуулна.

4.Сумын эмнэлэгт цусыг хадгалах боломжгүй бол бэлтгэсэн даруйд эмчилгээнд хэрэглэнэ.

5.Сийвэнгийн бүтээгдэхүүнийг түргэн хугацаанд аль болох өндөр хасах хэмд бүрэн хөлдөөнө. Хөлдөөсөн сийвэнг -25 хэмээс доош хэмд хадгална.

6.Хөлдөөж хадгалсан сийвэнгийн бүтээгдэхүүнийг зааврын дагуу гэсгээж 2 цагийн дотор хэрэглэх ба дахин хөлдөөж хадгалахыг хориглоно.

7.Улаан эсийн бүтээгдэхүүнийг хадгалах явцад өдөрт нэг удаа зөөлөн хөдөлгөж даршлах уусмалтай нь холино.

 3.2.Цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэх

1.Цус, цусан бүтээгдэхүүнийг халалт, хөрөлт, доргилтоос хамгаалсан зориулалтын, термометр бүхий хүйтэн хэлхээний цэвэр, түгжээтэй саванд хадгалах нөхцлийг алдагдуулахгүйгээр тээвэрлэнэ.

2.ЦЦБ-нийг тээвэрлэхэд дараах зүйлсийг бэлтгэнэ:

  • зориулалтын хүйтэн хэлхээний, түгжээтэй сав
  • хатуу савтай мөс
  • гелен мөс
  • хэм хэмжигч
  • хяналтын бүртгэл

3.Зориулалтын хүйтэн хэлхээний савны багтаамж, ЦЦБ-нийг тээвэрлэх хэмээс хамааран мөсний тоо ширхэг бүтээгдэхүүний нэр төрлөөс хамааран харилцан адилгүй тул савандаа тохируулан тээвэрлэлтийн хэмийг урьдчилан тооцоолж, хүснэгтэнд заасан тохирох нөхцөлийг бүрдүүлнэ.

ЦЦБ-ний төрөл

Тээвэрлэх хэм

Мөсний төрөл

Зориулалтын хүйтэн хэлхээний сав

1

Улаан эсийн бүтээгдэхүүнийг

+2˚+10˚С

Гелен мөс

2

Сийвэнгийн бүтээгдэхүүнийг

-25˚С

Хатуу мөс

3

Ялтаст эсийн өтгөрүүлэг

+22˚+24˚С

 

4.Улаан эсийн бүтээгдэхүүнийг шууд гелен мөсөн дээр тусгаарлагчгүйгээр хийхийг хориглоно.

5.Хөлдөөсөн сийвэнгийн бүтээгдэхүүний гэзэг гуурс, хүүдий хугарч гэмтэхээс сэргийлэн, хэт олноор, багтаамжгүй саванд, чихэж хийхийг хориглоно.

6.Улаан эс, сийвэн, ялтаст эсийн бүтээгдэхүүнийг нэг саванд хамт тээвэрлэхийг хориглоно.

7.Тээвэрлэлт эхлэхийн өмнө болон эцэст савны доторх хэмийг тус тус хэмжин баримтжуулах ба тээвэрлэлтийн горим алдагдаагүй тохиолдолд эмчилгээнд олгоно.

8.ЦЦБ-нийг тээвэрлэх үйл ажиллагааг тухайн эмнэлгийн удирдлагын шийдвэрээр томилогдсон эмч, сувилагч нар хариуцах ба хэрэв ажлын бус цагаар бол зөвшөөрөл бүхий сургагдсан ажилтан байна.

9.Хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдан зөөвөрлөсөн цус, цусан бүтээгдэхүүнийг өвчтөнд сэлбэхийг хориглоно.

10.Цусны салбар төвийн эрхлэгч, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын шийдвэрээр шаардлагатай ЦЦБ-ний захиалгыг баталгаажуулж ЦССҮТ болон ойролцох ЦСТ-д ирүүлнэ.

11.Алсын тээвэрлэлтийг дараах схемээр гүйцэтгэнэ:

 

 12.Алсын тээвэрлэлтийг ЦЦБ-ний тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэн, тохирсон хэмжээний мөстэй, доргилт, сэгсрэлтээс хамгаалагдсан зориулалтын хүйтэн хэлхээний саванд 12 цаг хүртэлх хугацаанд тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

13.Алсын тээвэрлэлтийг онгоцоор хийх бол ЦЦБ халдвар илрүүлэх шинжилгээгээр халдваргүй болохыг тодорхойлсон албан бичиг болон дараах зүйлсийг бэлтгэнэ:

  • зориулалтын хүйтэн хэлхээний түгжээтэй сав
  • хатуу савтай мөс
  • гелен мөс
  • хэм хэмжигч
  • хяналтын бүртгэл

14.ЦЦБ-нийг тээвэрлэх заалтууд:

  • Резус сөрөг улаан эс, сийвэнгийн бүтээгдэхүүн
  • Тухай орон нутагт ЦЦБ-ний хэрэглээ өсөж нөөц хүрэлцэхгүй үед
  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж эвдэрсэн
  • Онцгой байдал, гамшгийн үед бүтээгдэхүүн шаарлагатай болсон үед тус тус тээвэрлэнэ.

ЦЦБ-ний төрөл

Тээвэрлэх хэм

Тээвэрлэх нөхцөл

Зориулалтын хүйтэн хэлхээний сав

1

Улаан эсийн бүтээгдэхүүн

+2˚+10˚С

 

Гелен мөс

2

Сийвэнгийн бүтээгдэхүүн

-25˚С

 

Мөс

15.Бартаатай шороон, доргио ихтэй замаар бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд доргилт, сэгсрэлт, зайлалтаас шалтгаалж улаан эс механик гэмтэлд орж задрах тул улаан эсийн бүтээгдэхүүнийг тээвэрлэхийг хориглоно.

16.Тухайн эмнэлгээс ЦЦБ-нийг хүлээн авахаар томилогдсон мэргэжилтэн тээвэрлэлтийг хариуцна.

17.Хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдан зөөвөрлөсөн цус, цусан бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэхийг хориглоно.

18.Алсын тээвэрлэлтээр ЦЦБ-нийг хүлээн авсан байгууллага бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар эргэн мэдээлнэ.

                                           

Дөрөв. Цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт, нөхөн хангалтын журам

4.1.Цус, цусан бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр үйлдвэрлэж, хүрэлцээтэй нөөц бүрдүүлэх зорилгоор цусны алба (ЦА) нь хэрэглэгч эмнэлгүүдтэй ЦЦБ захиалах, нийлүүлэх гэрээ байгуулж, хамтран ажиллана.

4.2.ЦЦБ-ний бэлэн байдал, хэрэглээ, бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа хэтрэлтийг хянаж, үнэлэх тогтолцоог хэрэгжүүлж ажиллана.

4.3.Эмнэлгийн дэргэдэх цус сэлбэлтийг зохицуулах салбар зөвлөл нь өөрийн эмнэлгийн ЦЦБ-ний хэрэглээг улирал бүр хянаж, хэрэгцээгээ тооцон хагас, бүтэн жилээр ЦА-нд албан тоотоор мэдээлнэ.

4.4.ЦЦБ-ний хэрэглээг үндэслэн бодит хэрэгцээгээ тооцож, ердийн болон яаралтай үед хэрэглэх ЦЦБ-ний хамгийн бага, хамгийн их хэмжээний бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлж ажиллана. Үүнд:

  • Даршилсан улаан эс (О,А,В,АВ)
  • Хөлдөөсөн шинэ сийвэн (О,А,В,АВ)
  • Резус сөрөг даршилсан улаан эс (О)
  • Криопреципитат

4.5.ЦЦБ-ний нөөцийн зохицуулалтын үйл ажиллагааг зохион байгуулахад дараах стандарт ажиллагааны заавруудыг боловсруулан дагаж мөрдөнө. Үүнд:

  • Нөөцөнд байвал зохих ЦЦБ-ний хамгийн бага хэмжээг тогтоох
  • ЦЦБ-ний нөөцийг бүрдүүлэх, хадгалах, нөхөн хангалт хийх
  • Багассан нөөцийг нэмэгдүүлэхэд авах арга хэмжээний төлөвлөгөө

4.6.Нөөцөнд хадгалагдаж байгаа бүтээгдэхүүнийг байнга хянан, хүчинтэй хугацаанаас өмнө тогтмол хугацаанд нөхөн хангалт, сэлгэлтийг хийж, баримтжуулна.

Тав. Цус, цусан бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх журам

5.1.Цус албаны үүрэг

  1. Эмнэлгийн захиалгын дагуу аюулгүй, чанартай цус цусан бүтээгдэхүүнийг (ЦЦБ) үйлдвэрлэн, хүрэлцээтэй хэмжээгээр хангана.
  2. ЦЦБ-нийг захиалах маягт болон цахим сүлжээгээр захиалга авч бүтээгдэхүүнийг олгоно.
  3. Бүрэн, гаргацтай бөглөөгүй, алдаатай, мэдээлэл зөрсөн захиалгын маягтаар бүтээгдэхүүн олгохгүй.
  4. Эмнэлгээс томилогдсон, сургагдсан эмнэлгийн мэргэжилтэнд цус цусан бүтээгдэхүүнийг олгоно.
  5. ЦЦБ-нийг тохирох нөхцөлийг хангасан тээвэрлэх зориулалтын хүйтэн хэлхээний савтай эмнэлгүүдэд бүтээгдэхүүнийг олгоно.
  6. Тээвэрлэлтийн нөхцөлийг хангаагүй мөн түүнчлэн өвчтөн, тэдгээрийн ар гэрийнхэнд ЦЦБ-нийг олгохгүй.

 5.2.ЦЦБ-нийг хэрэглэгч эмнэлгийн байгууллагын үүрэг

1. ЦЦБ-нийг захиалах, хүлээн авах, тээвэрлэх, тасаг нэгжүүдэд түгээх, хадгалах асуудлыг хариуцсан эмч, тусгай мэргэжилтэнг сургаж, эмнэлгийн удирдлагын шийдвэрээр томилон ажиллуулна. Хавсарч, орлож ажиллах мэргэжилтэнг сургаж бэлтгэсэн байна.

2. ЦЦБ-ний захиалгыг цахим сүлжээгээр ирүүлэх, цусны АВО, резус бүлгийг тасаг нэгжид, хувийн тохироог лабораторид тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

3. ЦЦБ-нийг захиалгын дагуу хүлээн авах, тээвэрлэх, эмнэлэгт нөөцлөн хадгалах, бүртгэх, тасаг нэгжүүдэд түгээх, хянах, баримтжуулах ажлыг томилогдсон эмч, тусгай мэргэжилтэн хариуцна. ЦЦБ-нийг эмнэлэг хооронд шилжүүлэхийг хатуу хориглоно.

4. Төлөвлөгөөт хагалгаанд шаардлагатай их хэмжээний цус, цусан бүтээгдэхүүний захиалгыг 7 хоногийн өмнө ирүүлнэ.

5. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа болон эмчилгээний шинэ аргын үед хэрэглэгдэх бүтээгдэхүүний захиалгыг нэг сарын өмнө албан бичгээр мэдэгдэн, захиалгыг 3-4 долоо хоногийн өмнө ирүүлнэ.

6. ЦЦБ-ний хэрэглээг тооцох,захиалах,тээвэрлэх, хадгалах, сэлбэх үйл ажиллагаа, урвал хүндрэл, бүртгэх, мэдээллэх, хянах, үнэлэх тогтолцоог хэрэгжүүлж ажиллана.

Зургаа. Цус, цусан бүтээгдэхүүнийг захиалах, олгох журам

6.1.ЦЦБ-ний зохистой хэрэглээний удирдамжийн дагуу өвчтөний онош, биеийн байдал, лабораторийн шинжилгээний үзүүлэлт зэргийг үндэслэн сэлбэх бүтээгдэхүүний нэр, төрөл, хэмжээг тогтоож, захиалах маягтыг 3 хувь, бүрэн, гаргацтай, зөв бөглөж, цахимаар илгээж, захиалгыг цусны албанд хүргүүлнэ.

6.2.Эмнэлгийн томилогдсон ажилтан нь цус, цусан бүтээгдэхүүн захиалах маягтын дагуу бүтээгдэхүүний чанарыг шалган хүлээн авч, халалт, хөрөлт, доргилтоос хамгаалсан зориулалтын хүйтэн хэлхээний саванд улаан эс, ялтаст эс, сийвэнгийн бүтээгдэхүүнийг тус тусад нь тээвэрлэн, захиалсан тасаг нэгжид хүлээлгэн өгнө.

6.3.Тасаг нэгж бүр ЦЦБ-ний захиалсан болон хүлээн авсан бүртгэлийг хөтөлнө.

6.4.ЦЦБ-ий зохистой хэрэглээний удирдамжийг баримтлан, бүтээгдэхүүнийг олгоно.

6.5.ЦЦБ-нийг захиалгын маягтаар:

ЦЦБ-ний нэр төрөл

Шууд хүлээн авах боломжтой бүтээгдэхүүн

24-48 цагийн дараа бэлэн болох бүтээгдэхүүн

Даршилсан улаан эс

 

Улаан эсийн өтгөрүүлэг

 

Хөлдөөсөн шинэ сийвэн

 

К сийвэн

 

Ялтаст эсийн өтгөрүүлэг

 

Угаасан улаан эс

 

Цагаан эсгүйжүүлсэн улаан эс

 

Криопреципитат

 

ЦЦБ-ний жижиглэн савлалт

 

Сөрөг улаан эсийн бүтээгдэхүүн

 

6.6.Захиалсан ЦЦБ-нийг цусны албанаас хүлээн авахдаа захиалгын маягт, бүтээгдэхүүний хаягны мэдээлэл тохирч байгаа эсэхийг нягтлан шалгана, үүнд:

  • Захиалсан ЦЦБ-ний нэр төрөл     √
  • Цусны АВО, резус бүлэг                  √
  • Хэмжээ                                                 √

6.7.Тохирсон ЦЦБ-нийг хүлээн авахдаа дараах зүйлийг нарийвчлан шалгана:

  • Бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа                        √
  • Хүүдий, гэзэг гуурсны бүрэн бүтэн байдал         √
  • Хувийн тохирооны сорьц хүрэлцээтэй эсэх       √
  • Бүтээгдэхүүний өнгө, хөвдөс тунадас, бүлэн байгаа эсэх      √         
  • Хүүдийний гуурсны код, хаягны хүүдийний кодтой тохирч байгаа эсэх

6.8.Захиалгын маягтын дагуу тохирсон ЦЦБ-ний 2D зураасан кодыг уншуулан, захиалгыг баталгаажуулахын өмнө дахин тулгалтыг хийнэ, үүнд:

  • Захиалсан ЦЦБ-ний нэр төрөл     √
  • Цусны АВО, резус бүлэг                  √
  • Хэмжээ                                                 √
  • Бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа                        √         
  • Хүүдийний гуурсны код, хаягны хүүдийний кодтой тохирч байгаа эсэх √
  • Бүтээгдэхүүнийг олгосон хугацаа √

6.9.Дахин тулгалт хийсний дараа захиалгыг баталгаажуулж, маягтыг 3 хувь хэвлэж, хүлээн авсан, олгосон ажилтан гарын үсэг зурж баталгаажуулна.

6.10.Баталгаажуулсан маягтын нэг хувь Цусны алба, нөгөө хоёр хувийг ЦЦБ-ний хамт эмнэлэгт олгогдоно.

6.11.Эмнэлэгт олгосон ЦЦБ-нийг буцаан авахгүй.