A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН НЭГДСЭН БА ХЭРЭГЛЭГЧИЙН СИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ЭТГЭЭДИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2016 оны 5 дугаар тушаалын хавсралт

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН НЭГДСЭН БА ХЭРЭГЛЭГЧИЙН СИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ЭТГЭЭДИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.Монгол Улсад импортоор оруулсан эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчийн системээр дамжуулан нэгдсэн системд цуглуулах, боловсруулах, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2.Энэ журамд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (цаашид “хууль” гэх)-д заасан нэр томьёог хэрэглэнэ.

Хоёр. ХАМРАХ ХҮРЭЭ

2.1.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон бараа борлуулсан, ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд(цаашид “худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэх), хэрэглэгчийн систем нийлүүлэгч энэхүү журмыг мөрдлөг болгож ажиллана.

Гурав. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

3.1.Нэгдсэн систем хариуцагч болон хэрэглэгчийн систем нийлүүлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллана.

3.2.Нэгдсэн систем хариуцагч нь үйл ажиллагаандаа шударга,нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэнэ.

3.3.Хэрэглэгчийн систем нийлүүлэгч нь зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмыг баримтална.

3.4.Хэрэглэгчийн систем нийлүүлэгч нь төрийн болон худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчийн эрх ашгийг эрхэмлэнэ.

3.5.Хэрэглэгчийн систем нийлүүлэгч нь худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гэрээ (цаашид “гэрээ” гэх) байгуулан хэрэглэгчийн систем нийлүүлнэ.

3.6.Гэрээгэнэ журамтай нийцүүлэн байгуулна.

Дөрөв. НЭГДСЭН СИСТЕМ ХАРИУЦАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

4.1.Нэгдсэн систем хариуцагч нь нэгдсэн системийн удирдлага, зохион байгуулалт, өргөтгөл, нэмэлт хөгжүүлэлт, болон үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай, хэвийн нөхцлийг хариуцаж ажиллана.

4.2.Нэгдсэн систем хариуцагч нь хэрэглэгчийн системээс нэгдсэн системд төлбөрийн баримтын мэдээлэл дамжуулах програмыг(цаашид “програм” гэх)боловсруулж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.2.1.Худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч, түүнийг төлөөлөх эрх бүхий хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн програм авах хүсэлтийг ажлын арав /10/ хоногийн дотор шийдвэрлэннэгдсэн системийн цахим хуудсаар мэдэгдэнэ.

4.2.2.Энэхүү журмын 4.2.1-д заасан хүсэлтэд худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчийн татвар төлөгчийн дугаар, програм суурилуулах хэрэглэгчийн системийн үйлдлийн систем, болон тухайн хэрэглэгчийн системийн байршлын газарзүйн кординат, аймаг, дүүргийн мэдээллийг агуулсан байна.

4.2.3.Шинэчилсэн, өөрчлөлт орсон програмыг холбогдох шинэчлэлт, өөрчлөлтийн мэдээллийн хамт цахим хуудсаар зарлана.

4.2.4.Програмыналдаагүй, хэвийн ажиллагааг хангана.

4.3.Нэгдсэн систем хариуцагч ньнэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримт гаргах нөхцөл хангасан төлбөрийн баримтын цахим системийг хөгжүүлж, хариуцан ажиллана.

4.4.Төлбөрийн баримтын цахим систем нь хэрэглэгчийн системийн нэг хэлбэр гэж ойлгоно.

4.5.Төлбөрийн баримтын цахим систем ашиглаж буй худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч нь дараах үүргийг хүлээнэ:

4.5.1Төлбөрийн баримтын мэдээллийг үнэн зөв оруулах;

4.5.2.Төлбөрийн баримтын цахим системд нэвтрэх эрх болон бусад холбогдох мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

4.6.Нэгдсэн системийн 60 /жар/ минутаас багагүй хугацаанд үргэлжлэх төлөвлөгөөт саатлын тухай мэдээллийг албан ёсоор худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч, болон хэрэглэгчийн систем нийлүүлэгчид 24 /хориндөрөв/-өөс багагүй цагийн өмнө цахим хуудас, цахим шуудан болон бусад хэлбэрээр мэдэгдэнэ.

4.7.Нэгдсэн систем ньхудалдан авагч, худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн систем нийлүүлэгч, болон бусад оролцогч талуудын санал, хүсэлт, гомдол хүлээж авах хэсэгтэй байна.

4.8.Нэгдсэн систем хариуцагч нь энэхүү журмын 4.2.1-д зааснаас бусад санал, гомдол, хүсэлтэд30/гуч/ хүртэл хоногийн дотор хариу өгнө.

4.9.Нэгдсэн систем хариуцагч нь хэрэглэгчийн систем нийлүүлэгчээс дамжуулсан төлбөрийн баримтын мэдээллийг хуулийн 17.7.1-17.7.3-т зааснаас бусад этгээдэд танилцуулах, мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.

Тав. ХЭРЭГЛЭГЧИЙН СИСТЕМ НИЙЛҮҮЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

5.1.Хэрэглэгчийн систем нийлүүлэгч нь гэрээний хүрээнд хэрэглэгчийн системийн аюулгүй байдал, найдвартай, хэвийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана.

5.2.Худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч нь өөрөө хэрэглэгчийн систем нийлүүлэгч байж болно.

5.3.Худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийн системдээ програм суурилуулан ашиглах үүрэгтэй.

5.4.Хэрэглэгчийн систем нийлүүлэгч нь гэрээ, эсхүл бичгээр өгсөн зөвшөөрлийн хүрээндхудалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчийг төлөөлөн нэгдсэн систем хариуцагч болон нэгдсэн системтэй холбоотой үйл ажиллагаанд оролцоно.

5.5.Төлбөрийн баримтын мэдээллийг нэгдсэн системд дамжуулахдаа Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нууцлалыг хангаж ажиллана.

5.6.Хэрэглэгчийн систем нь төлбөрийн баримтын сугалааны дугаар болон шифрлэгдсэн нууцлалын мэдээллийг төлбөрийн баримт дээр хэвлэхээс өөрөөр ашиглахыг хориглоно.

5.7.Хэрэглэгчийн системээс нэгдсэн системд анх бүртгэгдэн төлбөрийн баримтын мэдээлэл дамжуулснаас хойш 3 /гурав/ хоногийн төлбөрийн баримтын мэдээллийг туршилтын мэдээлэл гэж үзэх бөгөөд энэ хугацааг туршилтын үе гэнэ.

5.8.Туршилтын үе дууссан мөчөөс хэрэглэгчийн системээс нэгдсэн системд дамжуулсан төлбөрийн баримтын мэдээллийг албан мэдээлэл гэж үзнэ.

5.9.Хэрэглэгчийн системийн туршилтыгбодит үйл ажиллагаандхийжболохгүй.

5.10.Төлбөрийн баримтын мэдээллийг төлбөр хийгдсэнээс 3/гурав/ хоногийн дотор нэгдсэн системд илгээсэн байна.

5.11.Хэрэглэгчийн систем нь төлбөрийн баримтын мэдээллийг 18 /арван найм/ сараас багагүй хугацаанд аливаа хэлбэрээр устгахгүй, өөрчлөхгүй байх нөхцөлийг хангасан байна.

5.12.Хэрэглэгчийн системддараах үйл ажиллагааг хориглоно:

5.12.1.төлбөрийн баримтын мэдээллийгбараа, ажил, үйлчилгээ эрхлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хуулбарлах, хадгалахыг;

5.12.2.Буруу тооцоололтой, эсхүл буруу дүнтэй төлбөрийн баримт болон тайлан хэвлэхийг.

Зургаа. БУСАД

6.1.Энэхүү журмын заалтыг биелүүлээгүй этгээдэд Татварын ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.