- Нүүр
- Сайдын тушаал
- Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам
Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
“ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ”
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журмын зорилго нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Геодези, зураг зүйн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтуудын хүрээнд аж ахуйн нэгжид Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-ийг олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, гэрчилгээг нөхөн олгох, тайлан хүлээн авах, дүгнэлт гаргах, нийтэд мэдээлэх, лавлагаа олгох, хяналт тавихтай холбоотой харилцааг төрийн цахим мэдээлэл солилцох системийг ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх, төрийн үйлчилгээний систем /цаашид “цахим систем” гэх/-ийг ашиглан зохион байгуулах, үүнтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
/энэ заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
1.2.Тусгай зөвшөөрлийг олгохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасны дагуу улс орны батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримтална.
1.3.Энэхүү журам нь дараах хавсралттай байна.
1.3.1.Тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардлага /нэгдүгээр хавсралт/;
1.3.2.Аж ахуйн нэгжээс ирүүлэх өргөдлийн загвар /хоёрдугаар хавсралт/;
1.3.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загвар /гуравдугаар хавсралт/;
1.3.4.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загвар /дөрөвдүгээр хавсралт/;
1.3.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тайлангийн загвар /тавдугаар хавсралт/
1.3.6.Гэрээ дүгнэсэн тэмдэглэлийн загвар /зургаадугаар хавсралт/
1.4.Журмын нэгдүгээр хавсралтад заасан суурь нөхцөл шаардлагыг хангасан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.5 дахь заалтад хамаарах зөвхөн дотоодын аж ахуйн нэгжид холбогдох заалтаар тусгай зөвшөөрөл олгоно.
1.5.Тусгай зөвшөөрлийг олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, гэрчилгээг нөхөн олгох талаар урьдчилсан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг /цаашид “комисс” гэх/-ийн урьдчилсан дүгнэлтийг үндэслэн Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
1.6.Комиссыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр /цаашид “Сайдын тушаал” гэх/-ээр байгуулах бөгөөд комиссын дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын төлөөлөл бүхий 5-аас доошгүй гишүүнтэй байна. Комисст салбарын төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно./энэ заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
1.7.Тусгай зөвшөөрлийг дараах заалтаар олгоно.
1.7.1.Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
1.7.2.Зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх.
1.8. Цахим систем нь “license.gazar.gov.mn” хаягтай байх бөгөөд Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 220 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн байгууллагаас төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам” болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажиллана. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид “зохион байгуулагч байгууллага” гэх) нь цахим системийн хэвийн үйл ажиллагааг хариуцна.
/энэ заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар нэмсэн/
Хоёр. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ, ХУГАЦААГ СУНГАХ ХҮСЭЛТ ГАРГАХ, БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
2.1.Тусгай зөвшөөрөл авах, сунгах тухай хүсэлтээ зохион байгуулагч байгууллагад цахим системээр дамжуулан гаргана. /энэ заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
2.2.Аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөл шинээр авах, хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа энэхүү журмын 2.4, 2.6-д заасан бичиг баримтыг хоёрдугаар хавсралтын дагуу үнэн зөв бүрдүүлнэ.
2.3.Энэхүү журмын 2.5, 2.6-д заасан бичиг баримтыг эх хувиас нь сканнердаж цахим системд оруулна. /энэ заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
2.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас хуанлийн 30 ба түүнээс доошгүй өдрийн өмнө сунгуулах хүсэлтээ зохион байгуулагч байгууллагад цахимаар ирүүлнэ./энэ заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
2.5.Тусгай зөвшөөрөл авахад дараах бичиг баримт бүрдүүлнэ. Үүнд: /энэ заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
2.5.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичиг;
2.5.2.Удирдах болон инженер, техникийн ажилтан тус бүрийн диплом /энэ заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
2.5.3.зөвлөх инженер, мэргэшсэн инженерийн мэргэшлийн зэргийн гэрчилгээ;
2.5.4.хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулгын гэрчилгээ;
2.5.5.үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах норм норматив баримт бичгийн жагсаалт.
2.6. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад дараах баримт бичиг бүрдүүлнэ. Үүнд:
2.6.1. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлт”;
2.6.2. Инженер, техникийн ажилтан сүүлийн 3 жилийн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх /шилжилт хөдөлгөөнтэй холбоотой нэмэлт материалыг ирүүлэх/; /энэ заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар нэмсэн/
3/ “2.6.3. Удирдах болон инженер, техникийн ажилтан тус бүрийн диплом; /энэ заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар нэмсэн/
2.6.4.тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээг дүгнэсэн тэмдэглэл;
2.6.5.шинэчилсэн норм норматив баримт бичгийн жагсаалт.
Гурав. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
3.1.Хүсэлтийг зохион байгуулагч байгууллага цахим системээр дамжуулан хүлээн авч, суурь нөхцөл, шаардлагыг хангасан эсэх, удирдах болон инженер техникийн ажилтны мэдээллийн үнэн зөв байдлыг хянах, комиссын хуралд танилцуулах, дүгнэлт гаргах ажлыг ажлын 20 өдөрт багтаан зохион байгуулна.
3.2. Комиссын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулна.”;
3.3. Ирүүлсэн хүсэлтийг комиссын нарийн бичгийн дарга урьдчилан судалж холбогдох тэмдэглэлийн хамт сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд комиссын гишүүдэд шилжүүлнэ.
3.4. Комиссын гишүүд нарийн бичгийн даргын шилжүүлсэн хүсэлтүүдийг судалж, шийдвэрээ сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд багтаан цахим системд оруулна.
3.5. Комиссын бүх гишүүд шийдвэрээ цахим системд оруулсан тохиолдолд Комиссын цахим хурлыг хүчинтэй гэж үзнэ.
3.6. Танхимаар хурал зохион байгуулах тохиолдолд комиссын гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хүчин төгөлдөр болно.
3.7. Цахим хурлын шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй байх ба комиссын гишүүдийн олонхийн саналд үндэслэнэ.
3.8. Комиссын гишүүдийн шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдөрт багтаан хурлын тэмдэглэл, шийдвэрт комиссын дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж албажуулна.
3.9. Геодези, зураг зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох мэргэжилтэн зохион байгуулагч байгууллагаас ирүүлсэн комиссын хурлын тэмдэглэл, шийдвэрийг Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, Сайдын тушаалын төслийг боловсруулж, баталгаажуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрийг зохион байгуулагч байгууллагад хүргүүлнэ.
3.10. Тусгай зөвшөөрөл авах, хугацаа сунгуулах хүсэлтийг комиссын гишүүд дэмжээгүй бол энэ тухай тайлбар, үндэслэлийг зохион байгуулагч байгууллага цахим системээр дамжуулан аж ахуйн нэгжид мэдэгдэнэ.
/3.2-3.10 дахь заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар нэмсэн/
3.11.Энэ журмын 3.5, 5.2-т заасан нөхцөл үүссэн бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ.
3.12.Аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болсон болон бусад шалтгаанаар нөхөн олгох хүсэлт гаргасан бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүчингүйд тооцох тухай зарлуулсан баримт болон нөхөн олгох талаар комиссын урьдчилсан дүгнэлтийг үндэслэн геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гэрчилгээг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаагаар нөхөн олгоно.
3.13.Аж ахуйн нэгжийн ирүүлсэн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэхээр бол шийдвэрлэх хугацааг 10 хүртэл өдөрөөр сунгаж болно.
3.14.Комисс нь дараах нөхцөл байдал үүссэн тухай урьдчилсан дүгнэлт гарсан бол энэ тухай аж ахуйн нэгжид мэдэгдсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд дахин хүсэлт хүлээн авч, хэлэлцэхгүй.
3.14.1.тусгай зөвшөөрөл авах, сунгуулах хүсэлт гаргахдаа хуурамч гэрээ хэлцэл, баримт бичиг бүрдүүлсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоогдсон;
3.14.2.Энэхүү журмын 5.2-т заасан нөхцөл үүссэн.
3.15.Аж ахуйн нэгж нь гэрээний үүргээ 1 жил хүртэл хугацаанд хангалтгүй биелүүлсэн бол геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ.
3.16.Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах тухай Сайдын тушаал гарснаас хойш тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгохдоо ажлын 14 өдөрт багтаан зохион байгуулна.
Дөрөв. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ
4.1.Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу 3 жилээр олгоно. /энэ заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
4.2. Зохион байгуулагч тал Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг аж ахуйн нэгжид цахим системээр дамжуулан мэдэгдэж энэхүү журмын гуравдугаар хавсралтын дагуу гэрээ байгуулах, энэхүү журмын дөрөвдүгээр хавсралтын дагуу гэрчилгээг гаргаж, олгох ажлыг зохион байгуулна. /энэ заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
Тав. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ
5.1.Тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгана.
5.2.Дараах нөхцөлд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн хуулийн 6.4 дэх хэсгийг үндэслэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй. Үүнд:
5.2.1.2 ба түүнээс дээш жилийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
5.2.2.тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд олгогдсон зөвшөөрлийн хүрээнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй;
5.2.3.тусгай зөвшөөрлийн суурь, нөхцөл шаардлагыг 2 ба түүнээс дээш жилийн хугацаанд зөрчиж ажилласан нь хяналт шалгалтаар тогтоогдсон.
5.2.4. тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй, хуанлийн 30 хоног хэтрүүлсэн. /энэ заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар нэмсэн/
Зургаа. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ
5.1.Геодези, зураг зүйн талаархи хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий байгууллагаас баталсан заавар, дүрмийг зөрчсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
Долоо.ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
7.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэнийг нотолсон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн аж ахуйн нэгжид олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ.
7.2.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийн талаар тухайн аж ахуйн нэгж болон харъяалах татварын албанд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан хугацаанд бичгээр мэдэгдэж, албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
7.3.Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон аж ахуйн нэгжээс дахин тусгай зөвшөөрөл авах хүсэлт хүлээн авахгүй.
Найм. Цахим систем хэрэглэгчдийн эрх, үүрэг, зохион байгуулалт
/энэ зүйлийг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар нэмсэн/
8.1. Зохион байгуулагч байгууллага тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, хяналт тавих, мэдээллийн сангийн программ хангамж, сервер, сүлжээний аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана.”;
8.2. Цахим системд шаардлагатай иргэн, хуулийн этгээдтэй холбоотой мэдээллүүдийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээр дамжуулан төрийн бусад байгууллагуудаас холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээлэл солилцох гэрээ байгуулсны үндсэн дээр авч ашиглана.”;
8.3. Цахим систем нь дараах 5 төрлийн хэрэглэгчийн түвшинтэй байна. Үүнд:
8.3.1. Аж ахуйн нэгж
8.3.2. Зохион байгуулагч байгууллагын мэргэжилтэн
8.3.3. Комиссын гишүүн
8.3.4. Комиссын нарийн бичгийн дарга
8.3.5. Системийн администратор”;
8.4. Аж ахуйн нэгжийн эрх, үүрэг
8.4.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжийн удирдах болон инженер, техникийн ажилтан нар нь үндсэн ажилтан байх ба төрийн цахим үйлчилгээний “ДАН” системд бүртгүүлсэн байна.
8.4.2. Аж ахуйн нэгж нь “ХУР” системээр дамжин цахим системд хуулийн этгээдийн бүртгэл үүсгэж нэвтэрнэ. Хуулийн этгээд зөвхөн нэг бүртгэлтэй байна.
8.4.3. Шаардлагатай хүний нөөц, үндсэн инженер техникийн ажилтнуудыг цахим системд бүртгэн мэдээллийн сан үүсгэнэ.
8.4.4. Энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан суурь нөхцөл, шаардлагын дагуу удирдах болон инженер техникийн үндсэн ажилтнуудын боловсролын болон мэргэшлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын мэдээллийг төрийн мэдээллийн “ХУР” системээр дамжуулан баталгаажуулна.
8.4.5. Аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлийг шинээр авах хүсэлт гаргасан тохиолдолд инженер техникийн ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 1 сар, сунгах хүсэлт гаргасан тохиолдолд сүүлийн 3 жил тасралтгүй төлсөн байна.
8.4.6. Хэмжилтийн болон боловсруулалтын багаж, тоног төхөөрөмжийн мэдээллийг “Багаж бүртгэлийн систем”-ээс татаж цахим системд оруулна.
8.4.7. Энэхүү журмын 2.5, 2.6-д заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж, зааврын дагуу цахим системд оруулна.
8.4.8. Цахим системд бүртгэгдсэн өөрийн компанийн утас, хаяг, цахим шуудан, удирдлага, үйл ажиллагааны чиглэл, шаардлагатай хүний нөөц гэх мэт мэдээллүүдийг тогтмол шинэчилж байна.”;
8.5. Зохион байгуулагч байгууллагын мэргэжилтний эрх, үүрэг
8.5.1. Аж ахуйн нэгжээс ирүүлсэн тухайн оны тайланг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан хянах, гэрээг дүгнэх ажлыг зохион байгуулна.
8.5.2. Аж ахуйн нэгжээс ирүүлсэн тухайн оны тайланд цахим системээр дамжуулан гэрээг дүгнэн, тэмдэглэл үйлдэж, цахим системд оруулна.”;
8.6. Комиссын гишүүний эрх, үүрэг
8.6.1. Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн материалыг энэхүү журмын 3.4-д заасан хугацаанд хянан үзэж, шийдвэрээ хөндлөнгийн оролцоогүйгээр цахим системд оруулна.
8.6.2. Холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, ашиг сонирхлын зөрчилгүй мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллана.”;
8.7. Комиссын нарийн бичгийн даргын эрх, үүрэг
8.7.1. Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мэдээллийг хянан энэхүү журмын 3.3-д заасан хугацаанд комиссын гишүүдэд шилжүүлнэ.
8.7.2. Комиссын гишүүдийн гаргасан дүгнэлтийг нэгтгэн, цахим хурлын тэмдэглэл, шийдвэрийг баталгаажуулах ажлыг зохион байгуулна.
8.7.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй энэхүү журмын 3.16-д заасан хугацаанд гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулна.
8.7.4. Холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, ашиг сонирхлын зөрчилгүй мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллана.”;
8.8. Системийн администраторын эрх, үүрэг
8.8.1. Зохион байгуулагч байгууллагын даргын шийдвэрээр бүх төрлийн хэрэглэгчийг үүсгэнэ.
8.8.2. Цахим системийн программ хангамж, сервер, сүлжээний аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, сургалт, нууцлалыг хангаж ажиллана.
8.8.3. Цахим системийн тухай аливаа тодруулга, тайлбар, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, зохион байгуулагч байгууллага болон комиссын гишүүдэд өгнө.”;
8.9. Цахим системийг ашиглаж буй бүх төрлийн хэрэглэгчид өөрт нь эрх олгогдоогүй үйлдэл хийхээр турших, бусдын мэдээллийг өөрчлөх, системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах аливаа үйлдэл хийж цахим системийг зүй бусаар ашиглахыг хориглоно.”;
8.10. Цахим системийг ашиглаж буй бүх төрлийн хэрэглэгчид цахим системийн нэвтрэх эрхийн нууцлалыг хангаж ажиллана.”;
8.11. Цахим системийг ашиглаж буй бүх төрлийн хэрэглэгчдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа хариуцлагыг зохион байгуулагч байгууллага хариуцахгүй.”;
8.12. Системийн болон мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалтын асуудлыг зохион байгуулагч байгууллагын мэдээлэл, технологи ашиглах дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.
Ес. БУСАД ЗҮЙЛ
9.1.Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдгээрийн талаарх мэдээллийг шинэчлэх, баяжуулах, холбогдох өөрчлөлтийг хийх, мэдээллийн сангийн тасралтгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, байгууллага, иргэдийг мэдээллээр хангаж ажиллана.
9.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 дахь заалтад заасан төлбөрийг тусгай зөвшөөрөл шинээр авах, хугацаа сунгуулах, гэрчилгээг нөхөн авах зэрэгт нэгэн адил төлнө. /энэ заалтыг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар өөрчилсөн/
9.3.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байна.
9.4.Гэрчилгээг энэхүү журмын дөрөвдүгээр хавсралтын дагуу үйлдэнэ.
“Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын нэгдүгээр хавсралт
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУУРЬ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Д/д |
Заалт |
Гүйцэтгэх үйл ажиллагаа |
Инженер техникийн үндсэн ажилтан |
Тоног төхөөрөмж, программ хангамж |
1 |
Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх |
-Геодези, зураг зүйн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаа /4.1.3-аас бусад/ |
Геодезийн инженер – 1 /бакалавр зэрэгтэй/ |
Дараах багажны аль нэг нь байж болно. Үүнд: Тахеометр-1ш /±5сек/, GNSS-1ш /3см+1ppm/, Лазер сканнер /30м хүртэл ± 5мм/
|
2 |
Зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх |
ГЗЗТХ-ийн 4.1.3-д заасан үйл ажиллагаа |
Зураг зүйн инженер – 1 |
|
“Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын хоёрдугаар хавсралт
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Огноо: .......оны ......дугаар сарын ...-ны өдөр
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ/СУНГАХЫГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ
Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ
......................................................
Аж ахуйн нэгж байгууллагын нэр
...........Хуудас
УЛААНБААТАР
2015 он
Өргөдлийн загвар
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт
Тусгай зөвшөөрлийн тухай
Манай байгууллага нь дараах заалтаар тусгай зөвшөөрөл авах /сунгуулах/-аар хүсэлтээ хүргүүлж байна. Үүнд:
Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
Зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх.
Тусгай зөвшөөрөл авах /сунгуулах/-аар бүрдүүлсэн бичиг баримт нь үнэн зөв бөгөөд шаардлагатай тохиолдолд багаж, тоног төхөөрөмж, программ хангамж, ажлын байрыг үзүүлэхэд бэлэн болно.
Аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж:
Дарга / Захирал/ …........................................ / Овог нэр/
гарын үсэг
Тэмдэг
Огноо
Байгууллагын албан ёсны хэвлэмэл хуудсыг ашиглах ба хэвлэмэл хуудас нь Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар батлагдсан “ТӨРИЙН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮНДСЭН ЗААВАР”-ын 2.3.3-2.3.4 дэх шаардлагыг хангасан байна.
МАТЕРИАЛЫН БҮРДЭЛ
№ |
Нэр |
Тэмдэглэл ( √ ) |
|
1 |
Албан бичиг |
|
|
3 |
Маягт №1, 2, 3,4,5 |
|
|
4 |
Аж ахуйн нэгжийн дүрэм |
|
|
5 |
аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ |
|
|
6 |
Үндсэн ажилтан |
Иргэний үнэмлэх |
|
Диплом |
|
||
Нийгмийн даатгалын дэвтэр |
|
||
7 |
Гэрээт ажилтан |
Иргэний үнэмлэх |
|
Диплом |
|
||
Хөдөлмөрийн гэрээ |
|
||
8 |
Багаж баталгаажуулалтын гэрчилгээ |
|
/Маягт 1-г БХБС-ын 2022 оны 253 дугаар тушаалаар хассан/
Маягт №2
Удирдах болон инженер техникийн ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл
№ |
Овог нэр |
Нас хүйс |
Албан тушаал |
Мэргэжил |
Мэргэжилтний мэргэшлийн зэрэг |
Тухайн салбарт ажилласан жил |
Тухайн байгууллагад ажилласан жил |
Регистрийн дугаар |
НДД дугаар |
0 |
1 |
2 |
3 |
4 |
|
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тайлбар: Энэ маягтанд холбогдох заалтад шаардагдах инженер техникийн ажилтан бүрийн мэргэжлийн диплом, мэргэшлийн зэргийн гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтэр /нүүр, шимтгэл төлсөн байдал, ажилд орсон тушаалын бичилт/-ийн хуулбар, гэрээт ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргийн нотариатаар сүүлийн 6 сарын дотор баталгаажуулсан хувийг тус тус хавсаргана.
Дарга / Захирал/ ........................................... / Овог нэр/
гарын үсэг Тэмдэг
Маягт №3
Хэмжилтийн болон боловсруулалтын багажийн дэлгэрэнгүй мэдээлэл
№ |
Төрөл |
Үйлдвэрлэгч |
Марк |
Хувийн дугаар |
Нарийвчлал (өнцөг, зай, байрлал) |
Гэрчилгээний дугаар |
Баталгаажуулсан огноо |
0 |
1 |
2 |
3 |
4 |
|
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тайлбар: Энэ маягтанд холбогдох заалтад шаардагдах хэмжилт зураглалын багажны шалгалтын гэрчилгээний нотариатаар сүүлийн 6 сарын дотор баталгаажуулсан хуулбарыг хавсаргана.
Програм хангамжийн дэлгэрэнгүй мэдээлэл
№ |
Төрөл |
Нэр |
хувилбар |
Лиценз № |
Үйлдвэрлэсэн огноо |
0 |
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тайлбар: Энэ маягтанд холбогдох заалтад шаардагдах боловсруулалтын программ хангамжийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл /гэрээ, лиценз/-ийн хуулбарыг хавсаргана.
Дарга / Захирал/ ........................................... / Овог нэр/
гарын үсэг Тэмдэг
/Маягт 4-г БХБС-ын 2022 оны 253 дугаар тушаалаар хассан/
“Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын гуравдугаар хавсралт
БАТЛАВ:
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ
АЛБАН ТУШААЛ, ОВОГ НЭР
................................
/Гарын үсэг/
АЖ АХУЙ НЭГЖИЙГ ТӨЛӨӨЛЖ
АЛБАН ТУШААЛ, ОВОГ, НЭР ................................
/Гарын үсэг/
.......... ТООТ ГЭРЧИЛГЭЭ БҮХИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ
20.. оны ... дугаар |
№..... |
Улаанбаатар хот |
сарын ...-ний өдөр
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.6 дахь заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.7 дахь заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 20.... оны .... дугаар сарын ....-ний өдрийн ..... дугаар тушаалыг үндэслэн нэг талаас геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгогч (цаашид “тусгай зөвшөөрөл олгогч” гэнэ)-ийг төлөөлж ............................., нөгөө талаас геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ/ зураг зүйн үйлдвэрэлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэнэ)-ийг төлөөлж “................................” ХХК-ний геодези/зурагзүйн инженер ................................ нар энэхүү гэрээг байгуулав.
1.2.Энэхүү гэрээний зорилго нь тусгай зөвшөөрөл олгогч, эзэмшигчийн хооронд үүссэн харилцааг зохицуулах бөгөөд олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдэх геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэхэд оршино.
1.3. Хоёр тал нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Геодези, зураг зүйн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, журмын хүрээнд энэхүү гэрээг байгуулж, хууль тогтоомж болон журамд заагдсан эрх, үүргийг хүлээнэ./БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар нэмсэн/
Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
2.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эрхлэх нөхцөл шаардлагыг хангах, олгогдсон эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах;
2.2.Холбогдох хууль тогтоомж, норм, нормативыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллаж, ажлын үр дүнгээ захиалагчийн өмнө бүрэн хариуцах;
2.3.Захиалгат ажлыг гүйцэтгэхдээ хууль тогтоомж, журам, заавар зөрчсөн болон гүйцэтгэсэн ажил нь заавар, стандартын шаардлага хангаагүй нь тогтоогдвол уг ажлын дутагдал, доголдлыг өөрийн хөрөнгөөр дахин хийж, ажлыг бүрэн гүйцэд хүлээлгэн өгөх;
2.4.Тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй тайлан мэдээг батлагдсан загварын дагуу тухайн жилийн 12 дугаар сарын 20-ны дотор зохион байгуулагч байгууллага (Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар)-ын цахим систем /www.license.gazar.gov.mn/-ээр дамжуулан гаргаж, гэрээгээ дүгнүүлэн ажиллах ба хугацаа хожигдсон тайланг хүлээн авахгүй;
2.5.Геодези, зураг зүйн захиалгат ажлыг Монгол Улсад мөрдөж байгаа солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоонд холбогдох норматив баримт бичиг баримтлан гүйцэтгэх;
2.6.Байгууллагын удирдлага, хаяг, утас, электрон шуудан, удирдах болон инженер техникийн ажилтан, хэмжлийн багажийн өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг тухай бүр цахим системд оруулах;
2.7.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заагдсан ажил, үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэх;
2.8.Гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөхдөө тусгай зөвшөөрлийн суурь шаардлагад заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн ажилтан болох геодези/зурагзүйн инженер боловсруулах, хянах шатанд гарын үсгээ зурж, удирдах ажилтан батлах шатанд гарын үсгээ зурж, байгууллагын тэмдгээр албажуулах
2.9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас 30 ба түүнээс доошгүй өдрийн өмнө түүнийг сунгуулах тухай хүсэлтээ зохион байгуулагч байгууллага (Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар)-д гаргах;
2.10. Барилгын тухай хууль болон “Барилгын норм, норматив боловсруулах санг бүрдүүлэх, зарцуулах журам”-д заасны дагуу Норм, нормативын санд төвлөрүүлэх хөрөнгийг улирал бүрийн дараа сарын 15-ны дотор “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын Худалдаа хөгжлийн банкны 26 000 78 533 тоот дансанд шилжүүлж, тайланг ирүүлж байх;
2.11. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш ажлын 7 хоногийн дотор харьяалагдах татварын албанд эрхлэх үйл ажиллагааны чиглэлээ бүртгүүлсэн байх;
2.12. Геодези, зураг зүйн тусгай зөвшөөрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэхэд шаардлагатай хууль тогтоомж, эрх зүйн акт, норм, дүрэм, техникийн баримт бичиг, стандарт, журам, заавар, каталогийн фондыг тогтмол баяжуулах;
2.13. Ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийн талаарх заалтыг тусгаж, мөрдөх (ажил олгогч, ажил гүйцэтгэгч нарын хөдөлмөр хамгааллын талаарх харилцан хүлээх эрх, үүргийг тодорхой тусгах), аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
2.14. Гүйцэтгэж буй үйлдвэрлэл, үйлчилгээндээ дотоодын хяналтыг тогтмол хийх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтыг оруулж, дүгнүүлж ажиллах; /2.10-2.14 дэх хэсгийг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
Гурав. Тусгай зөвшөөрөл олгогчийн эрх, үүрэг
3.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн үйл ажиллагааны тайлан мэдээг Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журамд заасан хугацаанд, батлагдсан загварын дагуу жил бүр цахим систем /www.license.gazar.gov.mn/-ээр хүлээн авч дүгнэх, мэдээллийн санд нэгтгэн бүртгэж баталгаажуулах, гэрээ дүгнэсэн тэмдэглэлийг үйлдэн зөвлөмжийн хамт цахим байдлаар хүргүүлэх ба эх хувийг архивын нэгж үүсгэн хадгалах;
3.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн хүсэлтийг үндэслэн эрх бүхий этгээдэд холбогдох хуульд нийцүүлэн тодорхойлолт гаргаж өгөх;
3.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсон хүчний чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодын ижил төстэй ажил, үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын туршлагыг судлах, дадлага хийх, үзэсгэлэн семинар зохион байгуулах, оролцоход нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
3.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, шалгалтын дагуу ажлын удирдамж, чиглэл өгөх;
3.5.Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомж, Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журамд заасны дагуу арга хэмжээ авах;
3.6. Геодези, зураг зүйн салбарт мөрдөх шинээр болон шинэчлэгдэн гарч буй хууль тогтоомж, журам, стандарт, техникийн зохицуулалт, норм, нормативын баримт бичгүүд, заавар болон эрх зүйн актуудын талаарх мэдээллээр шуурхай хангах;
3.7. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг боловсруулах, батлах, сурталчлах зэрэг үйл ажиллагааны зардлыг улсын төсөв болон Барилга байгууламжийн норм, нормативын сангаас санхүүжүүлэхэд хөрөнгө төвлөрүүлэх шимтгэлийг тус хуулийн 5.7.1 дэх заалтад заасан хувиар тооцож хөрөнгийг төвлөрүүлэх;
3.8. Мэргэжлийн хяналтын байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн дагуу илэрсэн зөрчлийг “Тусгай бүртгэл”-д бүртгэх, энэ талаар зөрчил гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид албан бичгээр мэдэгдэх, зөрчлийг арилгах талаар хийсэн ажлын үр дүнг харгалзан бүртгэлээс хасах;
3.9. Тусгай зөвшөөрөл эзэмжигч нь тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээний тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн, ноцтой хохирол учруулан зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг комиссийн хуралд оруулж шийдвэрлүүлэн, харьяалах татварын алба, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, нийтэд мэдээлэх;
3.10. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй, хуанлийн 30 хоног хэтрүүлсэн тохиолдолд олгогдсон Тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцож, нийтэд мэдээлэх. /3.6-3.10 дэх хэсгийг БХБС-ын 2021 оны 253 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
Дөрөв. Бусад зүйл
4.1.Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэн Талууд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд гэрээний хүчинтэй байх хугацаа нь гэрээ байгуулсан гарсан өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн дуусах хугацаагаар тодорхойлогдоно.
4.2.Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Тусгай зөвшөөрөл олгогчийг төлөөлж: |
Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж:
|
/гарын үсэг/ ______________________ |
/гарын үсэг/ ______________________ |
|
|
Хаяг:
Утас:
Факс:
Цахим хуудас: |
Хаяг:
Утас:
Имэйл:
|
“Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын дөрөвдүгээр хавсралт
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ТОДОРХОЙЛОЛТ
1.Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх этгээдэд олгох гэрчилгээ /цаашид “гэрчилгээ” гэх/-ний загварыг тодорхойлов.
2.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь хуулийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.7-д заасан агуулгыг тусгасан байна. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно”.
3.Гэрчилгээний загварыг тодорхойлолтод хавсаргав.
ГЭРЧИЛГЭЭНИЙ НҮҮРЭН ТАЛ, АГУУЛГА
4.Гэрчилгээ нь А4 форматтай байна.
5.Гэрчилгээний дэвсгэрийг түмэн наст хээгээр дүүргэн, төвд хэсэгт монгол улсын хилийг саарал хүрээгээр 105х55мм, соёмбийг цагаан хүрээтэйгээр 70х30мм хэмжээтэйгээр оруулна.
6.Гэрчилгээний хүрээ алтлаг шаргал өнгийн алхан хээтэй байна.
7.Гэрчилгээний дээд төв хэсэгт 18х32 мм хэмжээтэй соёмбо байрлуулах ба MNS6262:2011 стандартад заасан шаардлагыг хангасан байна.
8.Соёмбын доод талд “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ” гэсэн гарчиг, тусгай зөвшөөрлийн дугаар байна.
9.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаарыг 7-н оронтой /00-000/00/ тоогоор тэмдэглэж, ангилал, кодыг оруулах ба 00- аймаг, дүүргийн зипкодны эхний 2 орон, 000- тухайн жилд олгогдож буй тусгай зөвшөөрлийн дугаар, 00- тусгай зөвшөөрөл олгогдсон оныг илэрхийлнэ.
10.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаарыг 11-н оронтой /YYYYMMDD/000/ тоогоор тэмдэглэж, YYYY- эрх олгосон он, MM- эрх олгосон сар, DD- эрх олгосон өдөр, 000- тухайн жилд олгогдож буй тусгай зөвшөөрлийн дугаарыг илэрхийлнэ.
11.Гэрчилгээний доод талд гэрчилгээ олгосон Барилга, хот байгуулалтын сайдын нэр, олгосон огноо, олгосон газрыг бичсэн байна.
ГЭРЧИЛГЭЭНИЙ АР ТАЛ, АГУУЛГА
12.Гэрчилгээний дээд хэсэгт “СУНГАЛТ” гэсэн үг байх ба түүний “………….......-ийг..... оны .... дугаар сарын ....-ны өдрөөс эхлэн .... жилийн хугацаатайгаар сунгав.“ гэсэн бичвэрийг жижгээр, олгосон “Барилга, хот байгуулалтын сайд”-ын нэрийг том үсгээр тус тус оруулж бичсэн байна.
13.Гэрчилгээний дунд хэсэгт “Нэмэлт өөрчлөлт” гэсэн бичвэр, түүний доор “……….........-ийг ...... оны .......дугаар сарын ... өдрөөс эхлэн .... жилийн хугацаатай олгов” баталгаажуулсан Барилга, хот байгуулалтын сайдын нэр, нэмэлт өөрчлөлтийг оруулсан “огноо”-г оруулна.
/14 дэх хэсгийг БХБС-ын 2022 оны 253 дугаар тушаалаар хассан/
СОЁМБО
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Дугаар
Монгол улсын Геодези, зураг зүйн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудын холбогдох заалтыг үндэслэн ........................................./регистрийн дугаар/-д ..........................................................
заалт тусгай зөвшөөрлийг ... оны ... дугаар сарын ........-ны өдрөөс ...... жилийн хугацаатай олгов.
Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь гэрээний хамт хүчинтэй
САЙД
Улаанбаатар
огноо
СУНГАЛТ
....................................................................................................................................-ийг
Заалт
...... оны .......дугаар сарын ... өдрөөс эхлэн .... жилийн хугацаатай сунгав.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД .............................. /гарын үсгийн тайлал/
Огноо
НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
....................................................................................................................................-ийг
Заалт
...... оны .......дугаар сарын ... өдрөөс эхлэн .... жилийн хугацаатай олгов.
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД .............................. /гарын үсгийн тайлал/
Огноо
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ХАЯГ ...................................................
...................................................................................................................................
УТАС:
ФАКС:
Е-MAIL:
“Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох
журам”-ын тавдугаар хавсралт
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ХОТ БАЙГУУЛАЛТ ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ БОДЛОГЫН ГАЗАРТ
Тусгай зөвшөөрлийн тайланг хүргүүлэх тухай
Манай байгууллага нь ...................../дугаар/ тусгай зөвшөөрөл эзэмшдэг ба .... оны ... тоот гэрээний дагуу ... оны дэлгэрэнгүй тайланг үнэн зөв, бүрэн бүрдүүлж хавсралтаар хүргүүлэв.
Хянан үзэж, гэрээг дүгнэж өгнө үү.
Байгууллагыг төлөөлж:
албан тушаал ________________________________
овог нэр ________________________________
ТАМГА
Байгууллагын албан ёсны хэвлэмэл хуудсыг ашиглах ба хэвлэмэл хуудас нь Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар батлагдсан “ТӨРИЙН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮНДСЭН ЗААВАР”-ын 2.3.3-2.3.4 дэх шаардлагыг хангасан байна.
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Огноо: .......оны ......дугаар сарын ...-ны өдөр
.......................ХХК-ийн .... ОНЫ тайлан
.....................
Заалт
ТАНИЛЦСАН:....................................../ /
ХЯНАСАН:.........................................../ /
БИЧСЭН:............................................./ /
...........Хуудастай
*Тайланг хянасан нь тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулсан мэргэжилтэн,
танилцсан газрын дарга тус тус байна.
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУХАЙН ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАНГЫН БҮРДЭЛ
/Энэ хэсэг нь аж ахуйн нэгжээс ирүүлэх тайлангийн бүрдэлд хамаарахгүй/
- Тухайн жилд хийж гүйцэтгэсэн нийт ажлын жагсаалт /хавсралт №2/ ;
- Шинээр орсон гарсан инженер техникийн ажилчдын жагсаалт /хавсралт №1/;
- Багаж, тоног төхөөрөмжийн жагсаалт /хавсралт №1/;
- Ангилсан ажилбар тус бүрээс 1 ажлын зохих бүрдэл /БД 11-106-08-ийн хавсралт/ ийг хангасан техникийн тайлангийн хуулбар хувь эсвэл Геодези, зураг зүйн улсын нэгдсэн санд баримт хүлээлгэн өгсөн актын хуулбарын нотариатаар баталгаажуулсан хуулбар байна.
Хавсралт № 1
ЧАДВАРЫН МЭДЭЭЛЭЛ
Боловсон хүчний мэдээлэл |
|||||
Удирдах ажилтан |
|||||
Овог нэр |
Мэргэжил |
Албан тушаал |
Утас |
Еmail |
хаяг |
|
|
|
|
|
|
Үндсэн ажилтан |
|||||
Овог нэр |
Регистр |
Албан тушаал |
Мэргэжил |
Дипломны дугаар |
Ажилласан жил |
Б.Батдорж |
Хх00000000 |
Геодезийн инженер |
Геодези |
D2008007 |
5 |
|
|
|
|
|
|
Гэрээт ажилтан |
|||||
|
|
|
|
|
|
*Энэхүү жагсаалт нь Мэргэжлийн диплом, Нийгмийн даатгалын дэвтэр (нүүр хуудас, ажилд орсон тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилтийн хамт)-ийн хуулбар, гэрээт ажилтнуудын ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбарын хамт хүчинтэй
Багаж тоног төхөөрөмж |
||||||
Байрлал болон зайн хэмжилт хийх |
||||||
Төрөл |
Үйлдвэрлэгч |
Марк |
Хувийн дугаар |
Нарийвчлал (өнцөг, зай, байрлал) |
Гэрчилгээний дугаар |
Баталгаажуулсан огноо |
GNSS |
Trimble |
R8 |
12151234 |
Rtk 10mm+10ppm |
№12456 |
2013.01.01 |
|
||||||
|
||||||
Өндрийн хэмжилт хийх |
||||||
|
||||||
|
*Энэхүү жагсаалт нь багаж баталгаажуулалтын гэрчилгээний баталгаажуулсан хуулбарын хамт хүчинтэй.
Боловсруулалтын программ хангамж |
||||
Байрлал, Өнцөг, Зай, GNSS-ийн өгөгдөл боловсруулах |
||||
Төрөл |
Нэр |
хувилбар |
Лиценз № |
Үйлдвэрлэсэн огноо |
GPS өгөгдөл боловсруулах |
Leica |
Geo office |
12151234 |
2013 он |
Бусад |
||||
*Энэхүү жагсаалт нь программ хангамжийн үйлдвэрлэгчийн лиценз, эсвэл худалдан авсан тухай гэрээний хуулбарын хамт тус тус ирүүлнэ.
Хавсралт дах материалын бүрдлийг санаатай болон санамсаргүй байдлаар орхигдуулсан тохиолдолд ирүүлсэн тайланг бүрдэл дутуу гэж үзэх ба тухайн компанийг үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэхийг анхаарна уу.
№ |
Ажлын нэр |
Зориулалт |
Зураглалын арга |
Санхүүжилт |
Талбай /га/ |
Гүйцэтгэсэн хугацаа |
Байрлал /1:100000 нэрлэвэр/ |
Засаг захиргааны нэгж |
Том масштабын байр зүйн зураглалын ажил |
||||||||
1 |
Байр зүйн зураг М1:1000 |
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх |
Газрын хэмжилт |
Улсын төсөв |
12000 |
2013.10.01 |
L-48-10 |
Төв аймаг сэргэлэн сум |
Геодезийн сүлжээ байгуулах |
||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хавсралт
“Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох” журмын зургаадугаар хавсралт
....................................... ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН ГЭРЭЭНИЙ …… ОНЫ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭСЭН ТЭМДЭГЛЭЛ
Аж ахуйн нэгжийн нэр: |
“..........................................” ХХК |
||||
Гэрээний дугаар: |
ТЗ 20.../.. |
||||
Удирдах албан тушаалтан: |
.............. овогтой............... |
||||
|
|||||
Инженер техникийн ажилчид |
|||||
№ |
Овог, нэр |
Мэргэжил |
Туршлага /геодезийн/зураг зүйн инженер/ ажилласан жил |
||
|
|
|
|
||
|
|
|
|
||
Багаж тоног төхөөрөмжийн баталгаажуулалт |
|||||
№ |
Багажны төрөл, загвар |
Баталгаажуулсан эсэх (√) |
|||
|
|
|
|||
|
|
|
|||
|
|
|
|||
|
|||||
№ |
Хууль, тогтоомжийн заалт |
Мөрдсөн эсэх (√) |
|||
1 |
ГЗЗТХуулийн 6.1.2 дах заалт |
|
|||
2 |
ГЗЗТХуулийн 6.1.3 дах заалт |
|
|||
3 |
ГЗЗТХуулийн 9.2 дах хэсэг |
|
|||
4 |
ГЗЗТХуулийн 10.2 дах хэсэг |
|
|||
5 |
Бусад батлагдсан хуулийн заалтууд |
|
|||
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын үр дүн |
|||||
№ |
Ажлын нэр |
Гүйцэтгэл |
|||
|
|
|
|||
ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ:.................................. |
|||||
Аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл, шаардлага, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан байдлыг харгалзан үзэж, гэрээний үүргээ хангалттай эсвэл хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэнэ. Аж ахуйн нэгжээс ирүүлсэн тухайн жилд гүйцэтгэсэн ажлын техникийн тайлантай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч болно
Тэмдэглэл:
.............................................. ХХК нь гэрээний үүргээ ….... онд ................... биелүүлсэн гэж үзэв.
Аж ахуйн нэгжид өгсөн зөвлөмж:
- ..............................................................
- ..............................................................
Танилцсан:
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын
Геодези, зураг зүйн хэлтсийн дарга гарын үсэг /…………………../
тэмдэг
Дүгнэсэн:
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын
Геодези, зураг зүйн хэлтсийн мэргэжилтэн гарын үсэг /…………………../
Текст томруулах
A
A
A