- Нүүр
- Сайдын тушаал
- Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох журам /БХБС-ын 2019 оны 191 дүгээр тушаалаар 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосон/
/БХБС-ын 2019 оны 191 дүгээр тушаалаар 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосон/
Барилга, хот байгуулалтын сайдын 2015оны 12 дугаар сарын 17-ны өдрийн
246 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
“ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН КАДАСТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ”
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журмын зорилго нь Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллага /цаашид “мэргэжлийн байгууллага” гэх/-ын эрхийг олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, гэрчилгээг нөхөн олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэхүү журам нь дараах хавсралттай байна.
1.2.1.Мэргэжлийн байгууллагын суурь нөхцөл шаардлага /нэгдүгээр хавсралт/;
1.2.2.Аж ахуйн нэгжээс ирүүлэх өргөдлийн загвар /хоёрдугаар хавсралт/;
1.2.3.Мэргэжлийн байгууллагын эрх эзэмшигчтэй байгуулах гэрээний загвар /гуравдугаар хавсралт/;
1.2.4.Мэргэжлийн байгууллагын гэрчилгээний загвар /дөрөвдүгээр хавсралт/;
1.2.5.Мэргэжлийн байгууллагын эрх эзэмшигчийн тайлангийн загвар /тавдугаар хавсралт/
1.2.6.Гэрээ дүгнэсэн тэмдэглэлийн загвар /зургаадугаар хавсралт/.
1.3.Журмын нэгдүгээр хавсралтад заасан суурь нөхцөл шаардлагыг хангасан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.5 дахь заалтад хамаарах Монгол Улсад бүртгэлтэйаж ахуйн нэгжид холбогдох заалтаар мэргэжлийн байгууллагын эрхийг олгоно.
1.4.Мэргэжлийн байгууллагын эрхийг олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, гэрчилгээг нөхөн олгохталаар урьдчилсан дүгнэлт гаргах үүрэг бүхий комисс /цаашид “комисс” гэх/-ийг Газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр /цаашид “Сайдын тушаал” гэх/-ээр байгуулна.
1.5.Комиссын дүгнэлтийг үндэслэн Сайдын тушаалаар мэргэжлийн байгууллагын эрхийг олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, гэрчилгээг нөхөн олгох асуудлыг шийдвэрлэнэ.
1.6.Комиссын ахлагч, нарийн бичгийн дарга нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл бүхий 5-аас доошгүй гишүүнтэй байна. Комисст салбарын төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.
1.7. Мэргэжлийн байгууллагын эрхийг дараах заалтаар олгоно.
1.7.1.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа,газрын нөхөн сэргээлт хийх;
1.7.2.Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх;
1.7.3. Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх.
1.8.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, холбогдох хууль болон энэ журамд нийцүүлэн зохих арга хэмжээг авч ажиллана.
Хоёр. МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ АВАХ, ХУГАЦААГ СУНГАХ ХҮСЭЛТ ГАРГАХ, БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
2.1.Хүсэлтийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр гаргах эсвэл албан ёсны цахим шуудангаар илгээж болно.
2.2.Аж ахуйн нэгж нь мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах, хугацааг сунгуулах хүсэлтээ гаргахдаа энэхүү журмын 2.5,2.6-д заасан бичиг баримтыг хоёрдугаар хавсралтын дагуу үнэн зөв бүрдүүлнэ.
2.3.Энэхүү журмын 2.5.1-2.5.4-т заасан бичиг баримтыг сүүлийн 6 сарын дотор нотариатаар баталгаажуулсан байна.
2.4.Мэргэжлийн байгууллагын эрх эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас хуанлын 30 ба түүнээс доошгүй өдрийн өмнө сунгуулах хүсэлтээ, гэрээ дүгнэсэн тэмдэглэлийн хамт Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. Дурдсан хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд шинээр авах хүсэлт гаргана.
2.5.Мэргэжлийн байгууллагын эрхавахад бүрдүүлэх баримт бичиг
2.5.1.аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм
2.5.2.инженер, техникийн ажилтан тус бүрийн диплом, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр;
2.5.3.зөвлөх болон мэргэшсэн инженерийн мэргэшлийн зэргийн гэрчилгээ;
2.5.4. хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулгын гэрчилгээ;
2.5.5. үйл ажиллагаанд ашиглах норм норматив баримт бичгийн жагсаалт.
2.6.Мэргэжлийн байгууллагын эрхийн хугацааг сунгахад бүрдүүлэх баримт бичиг
2.6.1.Мэргэжлийн байгууллагын эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлт;
2.6.2.Мэргэжлийн байгууллагын эрх эзэмшигчтэй байгуулсан гэрээг дүгнэсэн тэмдэглэл;
2.6.3.шинэчилсэн норм норматив баримт бичгийн жагсаалт.
Гурав. МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
3.1.Комисс нь аж ахуйн нэгжийн ирүүлсэн хүсэлтийг ажлын 18 өдрийн дотор хянан хэлэлцэж, урьдчилсан дүгнэлтээ Газрын эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэрлүүлнэ.
3.2.Энэ журмын 3.6, 5.2-т заасан нөхцөл үүссэн болтатгалзсан үндэслэлийг дурьдаж, ажлын 5 өдөрт багтаан албан бичгээр хариу мэдэгдэнэ.
3.3.Аж ахуйн нэгж нь мэргэжлийн байгууллагын гэрчилгээг гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болсон болон бусад шалтгаанаар нөхөн олгох хүсэлт гаргасан бололон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүчингүйд тооцох тухай зарлуулсан баримт болон нөхөн олгох талаар комиссын урьдчилсан дүгнэлтийг үндэслэн Газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гэрчилгээг мэргэжлийн байгууллагын эрхийн хүчинтэй хугацаагаар нөхөн олгоно.
3.4.Аж ахуйн нэгжийн ирүүлсэн баримт бичгийгхолбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэхээр бол шийдвэрлэх хугацааг 10 хүртэл өдрөөр сунгаж болно.
3.5.Мэргэжлийн байгууллагын эрхийг олгохдоо улс орны батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримтална.
3.6.Комисс нь дараах нөхцөл байдал үүссэн тухай урьдчилсан дүгнэлт гарсан бол энэ тухай аж ахуйн нэгжид мэдэгдсэнээс хойш 3 жилийн хугацаанд дахин хүсэлт хүлээн авч, хэлэлцэхгүй.
3.6.1.Мэргэжлийн байгууллагын эрх авах, сунгуулах хүсэлт гаргахдаа хуурамч гэрээ хэлцэл, бичиг баримт бүрдүүлсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоогдсон;
3.6.2.Энэхүү журмын 5.2-т заасан нөхцөл үүссэн.
3.7. Аж ахуйн нэгж нь гэрээний үүргээ 1 жил хүртэл хугацаанд хангалтгүй биелүүлсэн бол газрын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
3.8. Мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгох, сунгах тухай Сайдын тушаал гарснаас хойш мэргэжлийн байгууллагын эрх эзэмшигчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажлыг ажлын 15 өдөрт багтаан зохион байгуулна.
Дөрөв. МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ
4.1.Мэргэжлийн байгууллагын эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгоно.
4.2.Мэргэжлийн байгууллагын эрх эзэмшигчтэй байгуулах гэрээнд дараах асуудлыг тусгана.
4.2.1.Олгогдсон эрхийн үйл ажиллагааны хүрээнд Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, норм дүрэм, нөхцөл шаардлагыг баримталж ажиллах;
4.2.2.Мэргэжлийн боловсон хүчин, хэмжилтийн багажны шилжилт, өөрчлөлтийг тухай бүр бүртгүүлэх.
4.3.Мэргэжлийн байгууллагын эрх олгогдсон тухай аж ахуйн нэгжид ирүүлсэн баримт бичиг дээрх цахим хаяг эсвэл утсаар нь мэдэгдэх ба гэрээ байгуулсны дараа олгогдсон эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
Тав. МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХИЙН ХУГАЦААГ СУНГАХ
5.1.Мэргэжлийн байгууллагын эрхийг анх олгосон хугацаагаар сунгана.
5.2.Дараах нөхцөлд мэргэжлийн байгууллагын эрхийн хугацааг сунгахгүй. Үүнд:
5.2.1. 2 ба түүнээс дээш жилийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй
5.2.2.мэргэжлийн байгууллагын эрхийн хүчинтэй хугацаанд олгогдсон эрхийн хүрээнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй;
5.2.3. мэргэжлийн байгууллагын эрхийн суурь, нөхцөл шаардлагыг 2 ба түүнээс дээш жилийн хугацаанд зөрчиж ажилласан нь хяналт шалгалтаар тогтоогдсон.
Зургаа. МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ
6.1.Мэргэжлийн байгууллага нь гүйцэтгэж буй ажилдаа алдаа, зөрчил гаргасны улмаас байгууллага, иргэн, аж ахуйн нэгжид цаг хугацааны болон мөнгөн хохирол учруулсаннь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол олгогдсон эрхийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг Газрын асуудал эрхэлсэн улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.
Долоо.МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
7.1.Дараах нөхцөл байдал үүсвэлмэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгоно. Үүнд:
7.1.1.Аж ахуйн нэгж татан буугдсан;
7.1.2.Мэргэжлийн байгууллагын эрх эзэмшигч хүсэлт гаргасан;
7.1.3.Мэргэжлийн байгууллагын эрх авах, хугацааг сунгуулахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
7.1.4.Мэргэжлийн байгууллагын эрхийн суурь нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
7.1.5.Газрын асуудал эрхэлсэн улсын байцаагчын зөрчил арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
7.2.Мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгосон шийдвэрийн талаар тухайн аж ахуйн нэгж болон харъяалах татварын албанд ажлын 3 өдөрт багтаан бичгээр мэдэгдэж, албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
7.3.Мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгосон аж ахуйн нэгжээс дахин мэргэжлийн байгууллагын эрх авах хүсэлт хүлээн авахгүй.
Найм. БУСАД ЗҮЙЛ
8.1.Мэргэжлийн байгууллагын эрх олгосон байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдгээрийн талаарх мэдээллийг шинэчлэх, баяжуулах, холбогдох өөрчлөлтийг хийх, мэдээллийн сангийн тасралтгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, байгууллага, иргэдийг мэдээллээр хангаж ажиллана.
8.2.Мэргэжлийн байгууллагын эрхтэй аж ахуйн нэгжийн мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байна.
8.3.Гэрчилгээг энэхүү журмын дөрөвдүгээр хавсралтын дагуу үйлдэнэ.
Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн
байгууллагын эрх олгох журмын нэгдүгээр хавсралт
Заалт |
Заалт |
Эрхлэх үйл ажиллагаа |
Байвал зохих инженер техникийн ажилтан |
Аж ахуйн нэгжийн өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, программ хангамж |
1 |
Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа,газрын нөхөн сэргээлт хийх, |
Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан |
1. Газар зохион байгуулагч инженер–1 2. Газрын кадастрын инженер – 1 эсвэл газар зүйн мэдээллийн системийн инженер-1 3. Хөрс судлаач-1 4. Ургамал судлаач-1 эсвэл агрономич -1 |
1. Газрын нөхөн сэргээлт хийх машин механизм /бульдозер-1, автосамосвал-1/-тай, эсвэл бусадтай энэ чиглэлээр байгуулсан гэрээ 2. Эрхэлж буй ажилтай холбоотой гарын авлага материалын жагсаалт 3. Хөрсний РН, корроз болон бусад найрлага тодорхойлогч лаборатори-1 эсвэл бусадтай энэ чиглэлээр байгуулсан гэрээ |
2 |
Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх |
Газрын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан |
1. Газар зохион байгуулагч инженер–2 2. Газрын кадастрын инженер – 1 Газар зохион байгуулагч инженерийн аль нэг нь мэргэшсэн зэрэгтэй байна. |
1.Эрхэлж буй ажилтай холбоотой гарын авлага материалын жагсаалт |
3 |
Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх |
Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан |
1. Мэргэшсэн газар зохион байгуулагчинженер-1 2. Кадастрын инженер – 1 3. Хөрс судлаач – 1 4. Ургамал судлаач – 1 5. Газар зүйн мэдээллийн системийн эсвэл газарзүйч-1 |
1. Электрон тахеометр-1 эсвэл өндөр нарийвчлалын GNSS-ийн багаж-1 2. Эрхлэх ажилтай холбоотой гарын авлага материалын жагсаалт 3. Хөрсний РН, корроз болон бусад найрлага тодорхойлогч лаборатори-1 эсвэл бусадтай энэ чиглэлээр байгуулсан гэрээ 4. Хээрийн туршилтын багажууд/хөрсний дулааны горим хэмжигч-1, шүүрлийн коэффициент тодорхойлогч-1, газар хөдлөлийн балл тодорхойлогч-1, хөрсний физик механик шинж чанар тодорхойлогч-1/ |
Жич:
1.Хөрс судлаач, ургамал судлаач нь мэргэжлийн байгууллагын эрх бүхий 2 хүртэл ААН-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болно.
Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын
эрх олгох журмын хоёрдугаар хавсралт
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Огноо: .......оны ......дугаар сарын ...-ны өдөр
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ/ СУНГАХЫГ
ХҮССЭН ӨРГӨДӨЛ
Заалт 1
Заалт 2
.............................................................................
Аж ахуйн нэгж байгууллагын нэр
...........Хуудас
УЛААНБААТАР
20.. он
Хүсэлтийн загвар
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ХОТ БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ БОДЛОГЫН ГАЗАРТ
Мэргэжлийн байгууллагын эрх хүсэх сунгуулах тухай
Манай байгууллага нь газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг дараах заалтааравах /сунгуулах/ хүсэлтээ илэрхийлж байна. Үүнд:
- Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газрын нөхөн сэргээлт хийх;
- Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх;
- Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх;
Тус эрхийг авахад бүрдүүлсэн бичиг баримт нь үнэн зөв бөгөөд шаардлагатай тохиолдолд тоног төхөөрөмж, программ хангамж, ажлын байрыг үзүүлэхэд бэлэн болно.
Аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж:
Дарга / Захирал/ …........................................ / Овог нэр/
гарын үсэг
Тэмдэг
Огноо
Байгууллагын албан ёсны хэвлэмэл хуудсыг ашиглах ба хэвлэмэл хуудас нь Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар батлагдсан “ТӨРИЙН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮНДСЭН ЗААВАР”-ын 2.3.3-2.3.4 дэх шаардлагыг хангасан байна.
МАТЕРИАЛЫН БҮРДЭЛ
№ |
Нэр |
Тэмдэглэл ( √) |
|
1 |
Албан бичиг |
||
3 |
Маягт №1, 2, 3,4,5 |
||
4 |
Аж ахуйн нэгжийн дүрэм |
||
5 |
аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ |
||
6 |
Үндсэн ажилтан |
Иргэний үнэмлэх |
|
Диплом |
|||
Нийгмийн даатгалын дэвтэр |
|||
Мэргэшсэн зэргийн гэрчилгээ |
|||
7 |
Гэрээт ажилтан |
Иргэний үнэмлэх |
|
Диплом |
|||
Хөдөлмөрийн гэрээ |
|||
8 |
Багаж баталгаажуулалтын гэрчилгээ |
||
9 |
Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ |
Маягт №1
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХҮСЭГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ
№ |
Үзүүлэлт |
Тайлбар |
1 |
Оноосон нэр, өмчийн хэлбэр |
|
2 |
Аж ахуйн нэгжийн хэлбэр |
|
3 |
Улсын бүртгэлийн дугаар: Регистрийн дугаар: |
|
4 |
Энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн хугацаа: |
|
5 |
Аж ахуйн нэгжийн албан ёсны хаяг: |
|
6 |
Шуудангийн хайрцаг, харилцах утас, факс, E-mail |
|
7 |
Харьяалагдах татварын алба /дүүрэг/ |
|
8 |
Байгуулагдсан он: |
Тайлбар: Энэ маягтанд холбогдох мэдээллийг нотлох баримтуудыг хавсаргана.
Дарга /Захирал/ ........................................... /Овог нэр/
гарын үсэг
Тэмдэг
Маягт №2
Удирдах болон ИТА-ны тодорхойлолт
№ |
Овог нэр |
Нас хүйс |
Албан тушаал |
Мэргэжил |
Мэргэжилтний мэргэшлийн зэрэг |
Тухайн салбарт ажилласан жил |
Тухайн байгууллагад ажилласан жил |
Регистрийн дугаар |
НДД дугаар |
0 |
1 |
2 |
3 |
4 |
6 |
7 |
8 |
9 |
|
Тайлбар: Энэ маягтанд холбогдох заалтад шаардагдах инженер техникийн ажилтан бүрийн мэргэжлийн диплом, мэргэшлийн зэргийн гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулсан хуулбар /нүүр, шимтгэл төлсөн бичилт, тушаалын хэсгийн хамт/, гэрээт ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээний хуулбарыг хавсаргана.
Дарга / Захирал/ ........................................... / Овог нэр/
гарын үсэг Тэмдэг
Маягт №3
Багаж тоног төхөөрөмжийн тодорхойлолт
№ |
Төрөл |
Үйлдвэрлэгч |
Марк |
Хувийн дугаар |
Нарийвчлал (өнцөг, зай, байрлал) |
Гэрчилгээний дугаар |
Баталгаажуулсан огноо |
0 |
1 |
2 |
3 |
4 |
6 |
7 |
|
Тайлбар: Энэ маягтанд холбогдох заалтад шаардагдах хэмжилт зураглалын багажны шалгалтын гэрчилгээний баталгаажуулсан хуулбарыг хавсаргана.
Программ хангамжийн тодорхойлолт
№ |
Төрөл |
Нэр |
хувилбар |
Лиценз № |
Үйлдвэрлэсэн огноо |
0 |
1 |
2 |
3 |
4 |
|
Тайлбар: Энэ маягтанд холбогдох заалтад шаардагдах боловсруулалтын программ хангамжийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл /гэрээ, лиценз/-ийн хуулбарыг хавсаргана.
Дарга / Захирал/ ........................................... / Овог нэр/
гарын үсэг Тэмдэг
Маягт №4
ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫН ТОДОРХОЙЛОЛТ
/ИТА бүрт тусад нь хуудас бөглөнө./
1. Овог нэр:
2. Хийж гүйцэтгэсэн ажлын туршлага: