A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Гадаад улсын Засгийн газар, Олон улсын байгууллагаас авсан хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам
Бүлэг: 1979

Гадаад улсын Засгийн газар, Олон улсын байгууллагаас авсан хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар Гадаад Улсын Засгийн газар, Олон улсын байгууллагаас авсан хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

Хоёр.Нэр томьёо

Энэхүү журамд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1.Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас авсан хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтад заасан хүрээнд энэхүү журам үйлчлэх болно.

2.1.2.Олон улсын хүмүүнлэгийн байгууллага гэж Нэгдсэн үндэсний байгууллагаас хүлээн зөвшөөрсөн гурав буюу түүнээс дээш улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг ойлгоно.

2.1.3.Бүртгэлийн хуудас гэж Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн үндэслэлтэй болохыг хянан тухайн асуудал хариуцсан газрын албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан хуудсыг ойлгоно.

Гурав.Гадаад улсын Засгийн газар болон Олон улсын байгууллагатай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд ирэх тусламжийн барааг чөлөөлүүлэх хүсэлтэд бүрдүүлэх бичиг баримт

3.1.Гадаадын тусламжийн /цаашид “тусламж” гэнэ/ хүрээнд импортоорнийлүүлэгдэж буй бараа, тоног төхөөрөмжийг бүртгүүлэх тухай хүсэлтээ тухайн барааг хүлээн авагч байгууллага нь харьяалах төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

3.2.Тусламжийн барааг бүртгүүлэх, барааны бүртгэлийн хуудас авахад хуульд заасан ангиллаасхамааруулан дараах байдлаар баримт, бичгийн бүрдүүлэлтийг хийнэ.

3.1.1.Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариу төлбөргүйгээр хүлээн авсан барааны баримтын бүрдэлд:

-Тусламж олгох талаар байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хуулбар;

-Тусламж хүлээн авагч байгууллагын харьяалах төрийн захиргааны төв байгууллага (Төрийн нарийн бичгийн даргаас доошгүй албан тушаалтны гарын үсэгтэй)-аас тухайн барааг гадаадын тусламжийн бараа болохыг тодорхойлсон, түүнчлэн барааны нэр, төрөл тоо хэмжээ, үнэ, чанарыг хянан бүртгэж, өөрийн харьяа байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэгдэхийг тодорхойлж, бүртгэлийн хуудас олгохыг хүссэн албан бичиг. (Албан бичигт хандивлагч орон, олон улсын байгууллага, хэрэгжүүлж буй төслийн нэр, бараа хүлээн авагч байгууллагын хаяг зэрэг нь тодорхой байна.)

-Тусламж хүлээн авагч байгууллагын албан хүсэлт /Энэхүү журмын хавсралтын Маягт

-Тухайн бараа гаалийн хяналтад байгааг гэрчилсэн гаалийн байцаагчийн тэмдэг бүхий барааны нэхэмжлэх, барааны жагсаалт, тээврийн баримт, манифестийнхуулбар;

-Бараа хүлээлгэн өгөх гэрээ болон захиалгын хуудас;

3.2.2.Олон Улсын хүмүүнлэгийн байгууллагаас хариу төлбөргүйгээр хүлээн авсан барааны баримтын бүрдэлд:

-Олон улсын хүмүүнлэгийн байгууллага болохыг нотолсон баримт бичиг /байгууллагын гэрчилгээний хуулбар;

-Тусламж хүлээн авагч байгууллагын албан хүсэлт /Энэхүү журмын хавсралтын Маягт

-Тусламж өгч байгаа Олон улсын байгууллагын мэдэгдэх захидал. (Албан бичигт хандивлагч орон, олон улсын байгууллага, хэрэгжүүлж буй төслийн нэр, бараа хүлээн авагч байгууллагын хаяг зэрэг нь тодорхой байна);

-Тухайн бараа гаалийн хяналтад байгааг гэрчилсэн гаалийн байцаагчийн тэмдэг бүхий барааны нэхэмжлэх, барааны жагсаалт, тээврийн баримт, манифестийн хуулбар;

-Бараа хүлээлгэн өгөх гэрээ болон захиалгын хуудас;

3.2.3.Давтагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулсан барааны баримтын бүрдэлд:

-Тусламж хүлээн авагч байгууллагын харьяалах төрийн захиргааны төв байгууллага (Төрийн нарийн бичгийн даргаас доошгүй албан тушаалтны гарын үсэгтэй)-аас тухайн барааг гадаадын тусламжийн бараа болохыг тодорхойлсон, түүнчлэн барааны нэр, төрөл тоо хэмжээ, үнэ, чанарыг хянасан байна;

-Тусламж хүлээн авагч байгууллагын албан хүсэлт /Энэхүү журмын хавсралтын Маягт

-Тухайн бараа гаалийн хяналтад байгааг гэрчилсэн гаалийн байцаагчийн тэмдэг бүхий барааны нэхэмжлэх, барааны жагсаалт, тээврийн баримт, манифестийнхуулбар;

-Бараа хүлээлгэн өгөх гэрээ болон захиалгын хуудас

3.3.Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн асуудалтай холбоотой нэмэлт материалыг шаардаж болно.

3.4.Энэхүү журмын 3.2.1-3.2.3 дахь заалтад баримт бичгийн бүрдэл дутуу албан хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.

3.5.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтад заасан хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоол, шийдвэр гарсан тохиолдолд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхгүй.

Дөрөв.Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг бүртгэх, бүртгэлийн хуудас олгох

4.1.Бараа, бүтээгдэхүүний хэлбэрээр олгож буй гадаадын хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирэх тухай бүр төрөл, тоо хэмжээгээр нь Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэн, бүртгэлийн хуудас олгоно.

4.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь баримт бичгийн бүрдэл хангагдсан албан хүсэлтэд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлт хариуцсан мэргэжилтэн хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт бүртгэлийн хуудсыг /Энэхүү журмын хавсралтын Маягт-1/ олгоно.

4.3.Энэхүү бүртгэлийн хуудсанд харьяалах газрын хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн хөрөнгийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн хоёрдугаар гарын үсэг, тухайн газар, хэлтсийн дарга нэгдүгээр гарын үсэг зурж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тэмдэг дарж баталгаажуулна.

4.4.Гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлт хариуцсан мэргэжилтэн хууль эрх зүйн хүрээнд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэлгүй хүсэлтийг ажлын 3 хоногт албан бичгээр татгалзсан хариу өгнө.

4.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон барааны бүртгэлийн хуудасны эх хувийг үндэслэн Гаалийн ерөнхий газар тухайн барааг бүртгэж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

4.6.Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр орж ирж буй бараа гаалийн хяналтын бүсээс гарсан тохиолдолд бүртгэлийн хуудсыг нөхөж олгохгүй болно.

4.7.Гаалийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан барааг гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийгдсэн тохиолдолд бүртгэлийн хуудсыг гаалийн хяналтад байгааг гэрчилсэн гаалийн байцаагчийн тэмдэг бүхий барааны нэхэмжлэх, барааны жагсаалт, тээврийн баримт, манифестийнхуулбаргүйгээр урьдчилан бүртгэлийн хуудсыг олгож болно.

4.8.Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтээр гарсан бүртгэлийн хуудасны баримт бичгийн бүрдлийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хугацаанд гаргаж өгөх баталгааг бичгээр гаргана. Тусламж хүлээн авагч байгууллага гаргасан хугацаанд баримт бичгийн бүрдлийг нөхөж өгөхийг бүрэн хариуцна.

Тав.Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааны бүртгэлийн бааз үүсгэх

5.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх гадаадын хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн хөрөнгийг онлайн бүртгэлийн програмд хүсэлт хүлээн авсан тухайн өдөрт бүртгэнэ.

5.2.Онлайн бүртгэлийн програмд харьяалах төрийн захиргааны төв байгууллагын ирүүлсэн албан хүсэлт, хүлээн авагч байгууллагын албан хүсэлт ирүүлсэн өдөр, удирдлагын цохолт хийгдсэн өдөр, хариуцсан мэргэжилтэн хүлээн авсан өдөр, гэрээ, хэлэлцээрийн хуулбар болон гарсан бүртгэлийн хуудасны хамт бүртгэн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн бүртгэлийн баазыг үүсгэнэ.

5.3.Гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн барааны бүртгэлийн хуудас болон албан хүсэлтийн хариуг онлайн бүртгэлийн програмд тухайн шийдвэр гарсан өдөрт нь цахим хэлбэрээр байршуулна.

5.4.Гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх барааг бүртгэх онлайн бүртгэлийн програм нийтэд ил тод байна.

Зургаа.Тусламжийн барааг бүртгэн, татвараас чөлөөлсөн тухай мэдээ тайлан гаргах, түүнд хяналт тавих

6.1.Тусламж хүлээн авагч байгууллага нь тухайн барааг нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлан тодруулгад тусгажНягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, “Төсвийн тухай хуулийн” 54 дүгээр зүйлийн 54.4, 54.5 дахь хэсэгтзаасны дагуу тайлангаа гаргаж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор ирүүлнэ.

6.2.Гаалийн ерөнхий газар нь Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон барааны бүртгэлийн хуудсыг үндэслэн тусламжийн барааг бүртгэж, холбогдох татвараас чөлөөлсөн тухай тайланг улирал бүр гаргаж, дараагийн улирлын эхний сарын 15-ны дотор Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

6.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусламжийн барааг бүртгэж, холбогдох татвараас чөлөөлсөн тухай тайланг хандивлагч орон, олон байгууллага, салбар болон төсвийн ерөнхийлөн захирагч, хүлээн авагч байгууллагаар нь ангилан дараа оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн дотор энэхүү журмын хавсралтад заасан Маягт 3-ын дагуу гаргана.

6.4.Гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх барааг бүртгэх цахим бүртгэлийн програмд байршуулан дээрх тайлан мэдээг нийтэд ил тод мэдээлнэ.

6.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллана.