A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам
Бүлэг: 1979

Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22 -ны өдрийн  дугаар А/114 дүгээр тушаалын хавсралт

 

Аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал,

эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам

1.1.Аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн зорилго нь /цаашид “Зөвлөл” гэнэ/ тухайн байгууллагын түвшинд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

1.2.Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.6-д заасны дагуу ажил олгогч хариуцна.

1.3.Зөвлөлийг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хамтран ажиллана.

1.4.Зөвлөл нь үйл ажиллагааныхаа талаар захиргаа, ажилтны хамт олны өмнө жил бүр тайлагнана.

1.5.Зөвлөл нь үйл ажиллагааны жилийн тайлан, мэдээг аймаг, дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлд жил бүрийн 12 дугаар сарын 15- ны дотор багтаан хүргүүлнэ.

Хоёр. Зөвлөлийн удирдпага, бүрэлдэхүүн

2.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу 20-иос дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлтэй байна.

2.2.Зөвлөлийг тухайн байгууллагын ажил олгогчийн шийдвэрээр байгуулж ажиллуулна.

2.3.Зөвлөлийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтцийн нзгжийн дарга эсвэл ажилтан ахална.

2.4.Зөвлөл нь тухайн байгууллагын ажилтны тооноос хамааран ажил олгогчийн болон ажилтны төлөөллийн 3-9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.5.Энэхүү үлгэрчилсэн журмыг жишиг болгон зөвлөлийн ажиллах журам боловсруулж, зөвлөлийн хурлаар батлан мөрдөнө.

Гурав. Зөвлөлийн ажлын чиглэл

3.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг байгууллагын түвшинд зохион байгуулахад оролцох;

3.2.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөтөлбөр төлөвлөгөө, төсөвт тусгах асуудлыг боловсруулах, шаардлагатай дүрэм, журмыг баталж, мөрдүүлэхэд санал өгөх, хамтран ажиллах;

3.3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан нөхцөлийн талаар хэлэлцэх, санал, зөвлөмж гаргах;

3.4.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар зөвлөгөөн, сургалт, семинар зохион байгуулах ажпыг ажил олгогчтой хамтран хийх;

3.5.Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийж, осолд дөхсөн тохиолдлыг илрүүлэхэд оролцох, бүртгэл судалгаатай танилцах, ажил олгогчоос шаардлагатай мэдээлэл гаргуулж авах;

3.6.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд үзлэг шалгалт хийх, дүнг ажил олгогч, ажилтнуудад мэдээлэх;

3.7.Ажпын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт, хэрэглээ, ахуйн байрны орчин нөхцөл, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдал, түүний мөрөөр хийгдсэн эмчилгээ, сувилгаатай танилцах, хоолны чанарт хяналт тавих, үр дүнг мэдээлэх;

3.8.Аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссын гишүүдийг чадавхижуулах арга хэмжээг ажил ологчтой хамтран зохион байгуулах;

3.9.Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа талаар ажил олгогчийн тайлан мэдээллийг зөвлөлийн хурлаар хэлэлцэх, зөвлөмж, шийдвэр гаргах;

3.10.Хууль тогтоомжид заасан бусад асуудал;

Дөрөв. Зөвлөлийн хурал

4.1.Зөвлөл нь аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хэлэлцүүлэг хийх, зөвлөлдөх, зөвлөмж, санал гаргах, шаардлага өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулахад оролцох чиглэлээр ажил олгогч, ажилтны төлөөлөлтэй хамтран ажиллах хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.

4.2.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна.

4.3.Зөвлөлийн хурлыг нийт гишүүдийн 50-иас дээш хувийн ирцтэй хийнэ.

4.4.Зөвлөлийн хурлыг зөвлөлийн дарга зарлан хуралдуулна.

4.5.Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан тухайн байгууллагын холбогдох ажилтныг хуралд оролцуулж болно.

4.6.Зөвлөлийн хурлаас шаардлага, зөвлөмж гаргана. Асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тэмдэглэл хөтөлнө.

 

 

 

 

---оОо---