- Нүүр
- Сайдын тушаал
- УРГАМАЛ ХАМГААЛЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН 2012-01-18 ӨДРИЙН А/05,19 ДҮГЭЭР ХАМТАРСАН ТУШААЛААР ХҮЧИНГҮЙ БОЛСОН.
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 1998 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/70/147 дугаар тушаалын хавсралт
УРГАМАЛ ХАМГААЛЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
“Ургамал хамгааллын тухай хууль” , “Байгалийн ургамлын тухай” хуулийн холбогдох заалтыг мөрдлөг болгон бэлчээр, хадлан, таримал ургамлыг өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, зайлшгүй устгалт хийх голомт газруудад тэмцэх арга хэмжээг /цаашид “ургамал хамгааллын арга хэмжээ” гэнэ/ шуурхай зохион байгуулахад Хөдөө аж ахуйн газар, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Ургамал хамгааллын арга хэмжээний төлөвлөгөөний төсөл зохиох, хянах
1.Сумдын Засаг даргын Тамгын газар нь “Ургамал хамгааллын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн тав, “Байгалийн ургамлын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн нэгд заасны дагуу ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан хог ургамлын тархалт, олшролт, хөнөөлийн мэдээ, баримт, тэмцэх талбайн хэмжээ, санал хүсэлтээ батлагдсан зааврын дагуу жил бүрийн 6 дугаар сарын 01-ний дотор гаргаж аймгийнхаа Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
2.Аймгуудын Засаг даргын Тамгын газар нь сумдын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн мэдээ, баримт, санал хүсэлтийг нэгтгэж, аймгийнхаа хэмжээнд ургамал хамгааллын талаар авах арга хэмжээг төлөвлөн Хөдөө аж ахуйн газарт жил бүрийн 7 дугаар сарын 01-ний дотор хүргүүлнэ.
3.Хөдөө аж ахуйн газар нь аймгуудын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн ургамал хамгааллын арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтэй танилцаж тухайн орон нутагт нь тодотгох судалгаа, тооцоог хийсний дараа мэргэжлийн дүгнэлт гарган энэхүү журмын 1 дүгээр хавсралт маягтаар нэгтгэж улсын хэмжээнд ургамал хамгааллын талаар авах арга хэмжээний төлөвлөгөө, зардлын төсөвийн төслийг зохиож жил бүрийн 8 дугаар сарын 01-ний дотор ХААҮЯ, Сангийн яаманд хүргүүлнэ.
4.Сангийн яам нь дээрх арга хэмжээний төсвийн төслийг хянан үзэж улсын төвлөрсөн төсвийн төсөлд тусган батлуулна.
Гурав. Ургамал хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэх
1.Ургамал хамгааллын арга хэмжээний дараах зардлуудыг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлнэ. Үүнд:
1.1.Бэлчээр, хадлангийн онц хөнөөлт үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх ажилд шаардагдах хими, биологийн бодис, ургамлын тос, будаа бусад техник тоног төхөөрөмж худалдан авах, тэдгээрийн тээврийн зардал, авиахимийн нислэгийн төлбөр, газрын техникийн шатахууны зардал, технологич-мэргжилтний албан томилолт, түр ажилчдын цалин, хөдөлмөр хамгааллын зардал;
1.2.Бэлчээр хадлангийн онц хөнөөлт үлийн цагаан оготно, царцааны тархалт, олшролт, хөнөөлийн судалгааг улсын хэмжээнд хоёроос гурван жилд, тодотгох судалгааг жил бүрийн хавар, намар, шаардлагатай аймаг, суманд хийж мэргэжлийн дүгнэлт гаргах зардал;
1.3.Ургамлын онц хөнөөлтэй өвчин, шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын гэнэтийн олшролын үед тэмцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахад шаардлагатай хими, биологийн бодис, техник төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх зардал;
1.4.Ургамал хамгааллын талаарх бусад арга хэмжээний зардал.
Дөрөв. Ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, бүртгэх, тайлагнах, хяналт тавих
1.Хөдөө аж ахуйн газрын хэрэгжүүлэх үүрэг:
1.1.Ургамал хамгааллын арга хэмжээний зардлыг улсын төвлөрсөн төсөвт тусгасны дараа энэхүү журмын 2 дугаар хавсралт маягтаар төлөвлөн хуваарилаж ХААҮ-ийн сайдаар батлуулан холбогдох аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэнэ;
1.2.Төлөвлөгөө, хуваарь, гэрээний дагуу ургамал хамгааллын арга хэмжээг зохион явуулах орон нутагт шаардагдах хими, биологийн бодис, ургамлын тос, будаа, техник, төхөөрөмжийг хүргүүлнэ;
1.3.Ургамал хамгааллын арга хэмжээний зардлын зориулалтын явц, гүйцэтгэл, үр дүнг Сангийн яаманд танилцуулан батлагдсан төсвийн хэмжээнд багтаан шаардагдах санхүүжилтийг жил бүр хийлгэнэ;
1.4.Ургамал хамгааллын арга хэмжээнд зориулан улсын төвлөрсөн төсвөөс олгосон хөрөнгийг гэрээ, хэлцэл, ажлын акт, санхүүгийн бичиг баримтыг үндэслэн зориулалтын дагуу зарцуулна;
1.5.Ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх ажилд шаардагдах материал /хими, биологийн бодис, ургамлын тос, будаа г.м/, техник, төхөөрөмжийг төвлөрсөн журмаар бэлтгэж агуулахын бүртгэлд авч зарцуулалт болон үлдэгдлийг нягтлан бодох бүртгэлийн холбогдох данс, тайлан тэнцэлд тусгана;
1.6.Ургамал хамгааллын арга хэмжээний зардлын гүйцэтгэлийн улирлын тайланг дараа сарын 05-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 20-ны дотор энэхүү журмын 5, 6 дугаар хавсралт маягтаар гаргаж Сангийн яаманд хүргүүлнэ;
1.7.Ургамал хамгааллын арга хэмжээний тухайн жилийн төсөвт тусгагдсан арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй, төсвийн норм, норматив, үнэ, тарифт өөрчлөлт орсноос хэмнэгдсэн төсвийн хөрөнгийг улсын төвлөрсөн төсөвт буцаан оруулна;
1.8.Ургамал хамгааллын арга хэмжээний ажлын нэгдсэн гүйцэтгэл, үр дүнгийн тайланг ХААҮЯам, Сангийн яаманд хагас, бүтэн жилээр тайлан гаргаж хүргүүлнэ;
1.9.Бэлчээрт хөнөөл учруулж байгаа үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх ажлыг химийн болон биологийн аргаар зохион байгуулна;
1.10.Ургамал хамгааллын талаар гарсан төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй тус газрын Газар тариалан, ургамал хамгааллын алба “ургамал хамгааллын арга хэмжээ”-г улсын хэмжээнд хариуцан гүйцэтгэнэ.
2.Хөдөө аж ахуйн газраас томилолтоор ажиллаж байгаа технологич мэргэжилтэний гүйцэтгэх үүрэг:
2.1.Авиахимийн нислэг хийж буй нисэх баг, уг ажлыг зохион явуулах үүрэгтэй аймаг, сумын комисстой хамтран ургамал хамгааллын арга хэмжээг зохих хугацаанд нь технологийн дагуу зохион байгуулж ажлын үр дүнг хамтран гаргана;
2.2.Авиахимийн нислэг хийж буй онгоц, газрын техникийн ажилласан цаг, шатахуун зарцуулалт, хор найруулж буй ажлын чанар, материалын орцын норм, хортой өгөшний га-гийн норм, ажилчдын цагийн бүртгэл, ажлын үр дүнд өдөр тутамд хяналт тавьж технологи, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг удирдлага, зааварчлагаар хангах үйл ажиллагааг бүрэн хариуцна;
2.3.Ургамал хамгааллын арга хэмжээг дууссаны дараа тухайн ажлын бэлтгэл, явц, үр дүнгийн талаар аймаг, сумын Засаг даргын Тамгын газарт танилцуулан аж ахуйн гэрээгээ дүгнэн, ажил гүйцэтгэсэн тухай актыг энэхүү журмын 3, 4 дүгээр хавсралт маягтаар уг ажлыг зохион байгуулсан сумын комисс, нисэх багтай хамтран 4 хувь үйлдэн гарын үсэг зуруулан холбогдох байгууллагын тамга, тэмдэг дарж баталгаажуулна. Баталгаажуулсан актын 1 хувийг сумын Засаг даргын Тамгын газарт, 1 хувийг Нисэх багт, 2 хувийг Хөдөө аж ахуйн газарт өгнө;
2.4.Орон нутагт томилолтоор ажиллах ургамал хамгааллын арга хэмжээг зохион байгуулсан технологич мэргэжилтэн нар 7 хоногийн дотор ажлын тайлан, зардлын тооцоог Хөдөө аж ахуйн газартай хийж дуусгана.
3.Ургамал хамгааллын арга хэмжээний ажлын явц, үр дүн, гүйцэтгэл, хөрөнгийн зарцуулалт, материалын хадгалалтад Хөдөө аж ахуйн улсын хяналтын болон санхүүгийн хяналтын байгууллага шууд хяналт тавьж уг арга хэмжээний зардал, хими, биологийн бодис, техник хэрэгслийг зориулалт бусаар зарцуулах, чанар байдлыг алдагдуулсан нөхцөлд холбогдох байгууллага, албан тушаалтан нараар хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.
4.Ургамал хамгаалах технологийн горим зөрчсөн албан тушаалтанд зохих хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулна.
---о0о---
“Ургамал хамгааллын арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх журам”-ын 1 дүгээр хавсралт
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРААС ... ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ УРГАМАЛ ХАМГААЛЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ,
ЗАРДЛЫН ТӨСВИЙН ТӨСӨЛ
№ |
Арга хэмжээг хэрэгжүүлэх аймаг, сумын нэр |
Тэмцэх талбайн хэмжээ мян.га |
Зарцуулах материалын нэр |
|||||||||||
Будаа |
Химийн хор |
Ургамлын тос |
Бактерийн бэлдмэл |
|||||||||||
хэм жээ тн |
нэгжийн үнэ мян.төг |
бүгд үнэ мян.төг |
хэм жээ тн |
нэгжийн үнэ мян.төг |
бүгд үнэ мян.төг |
хэм жээ тн |
нэгжийн үнэ мян.төг |
бүгд үнэ мян.төг |
хэм жээ тн |
нэгжийн үнэ мян.төг |
бүгд үнэ мян.төг |
|||
1 |
Үлийн цагаан оготнотой тэмцэх ажил |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
Хөнөөлт царцаатай тэмцэх ажил |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
Онц хөнөөлтэй өвчин, шавьж, мэрэгч амьтны гэнэтийн олшролын үед тэмцэх ажил |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ДҮН |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-үргэлжил-
Тээврийн зардал |
Нислэгийн зардал |
Унааны зардал |
Томилолтын зардал |
||||||||||
ачаа тн |
талын км |
тн/км |
нэгжийн үнэ мян.төг |
бүгд үнэ мян.төг |
нисэх цаг |
цагийн хөлс мян.төг |
бүгд мян.төг |
явах км |
нэгжийн үнэ төг |
бүгд үнэ мян.төг |
хүний тоо |
хоног |
бүгд зардал мян.төг |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-үргэлжлэл-
Шатахууны зардал |
Түр ажилчдын цалин |
Хөдөлмөр хамгааллын зардал |
Бүгд зардал мян.төг |
1 га-ийн зардал төг |
||||||||
1 га-д зарцуулсан хэмжээ /л/ |
бүгд зарцуулсан хэмжээ /л/ |
нэгжийн үнэ төг |
бүгд үнэ мян.төг |
хүний тоо |
ажил лах цаг |
1 цагийн хөлс |
бүгд цалин мян.төг |
урьдчилан сэргийлэх зардалд мян.төг |
нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэгсэл мян.төг |
бүгд зардал мян.төг |
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ТӨЛӨВЛӨСӨН: ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
“Ургамал хамгааллын арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх журам”-ын 2 дугаар хавсралт
БАТЛАВ
ХААҮ-ИЙН САЙД
ХААГ-ын Газар тариалан, ургамал хамгааллын албанаас . . . онд хэрэгжүүлэх ургамал хамгааллын арга хэмжээний төлөвлөгөө, зардлын хуваарилалт
№ |
Арга хэмжээний нэр төрөл |
Хаана зохион байгуулах |
Хугацаа |
Шаардагдах зардал мян/төг |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ТӨЛӨВЛӨСӨН: ХААГ-ын Газар тариалан, ургамал хамгааллын албаны дарга / /
ХЯНАСАН: Хөдөө аж ахуйн газрын дарга / /
“Ургамал хамгааллын арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх журам”-ын 3 дугаар хавсралт
ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦСЭН АЖЛЫН АКТ
. . . он . . cap . . өдөр Газрын нэр . . . . . . . . . . . .
Хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, ургамал хамгааллын албанаас явуулсан үлийн цагаан оготны тархалт, хөнөөлийн тодотгох судалгааг үндэслэн:
. . . . . . . . . . аймгийн . . . . . . . . . . сумын нутагт . . . . . . . . . . мянган га-д оготнотой тэмцэх ажлыг . . . . . . . . . . . . . . . . . . . . аргаар зохион байгуулав. Үүнд:
Нэг. Бэлтгэл ажлын талаар
А/ . . . . . . . . . . сумаас
- Өгөш найруулах, ачих ажилд . . . хүн
- Дохиочин . . . хүн
- Манаач, тогооч . . . хүн
- Автомашин ...
- Трактор ...
- Өгөш цацах төхөөрөмж ...
- Орон сууц ...
- Түлш ...
- Бусад ...
Б/ Нисэх компаниас
- Бүрэн төхөөрөмжтэй онгоц . . .
- Нисэх багийн хүний тоо ...
- Сумлагч машин . . .
- Холбооны хэрэгсэл ...
- Авиабензин . . . тн
- Авиамасло . . . тн
В/ Хөдөө аж ахуйн газраас
- Технологич мэргэжилтэн . . . хүн
- Өгөш найруулах тэвш ...
- Бензиний сав ...
- Химийн хор ...
- Тос ...
- Будаа...
- Машин ...
- Ургамал хамгаалах техник, төхөөрөмж ...
- Бактерийн бэлдмэл ...
- Бусад ...
Хоёр. Ажлын гүйцэтгэл, үр дүн
Үлийн цагаан оготнотой . . . . . . . . . . аргаар тэмцэхийн өмнө явуулсан судалгаагаар 1 га-д эзэнтэй нүх . . . байсан бол тэмцэл хийсний дараа 3-7 хоногийн дараа тооцож үзэхэд эзэнтэй нүхний тоо . . . болж ажлын үр дүн . . . хувьтай боллоо.
Уг ажилд 1 га-д будаа . . . кг, химийн бодис . . . гр, тос . . . гр, өгөш . . . кг, бактерийн бэлдмэл . . . кг, бусад . . . зарцуулсан байна.
Онгоцоор өгөш цацахад . . . цаг . . . минут авиахимийн нислэг хийж, Улаанбаатараас орон нутагт очих, буцахад . . . цаг . . . минутын нислэг хийж бүгд . . . цаг . . . минутын нислэг хийснийг бүртгэсэн байна. Оготнотой тэмцэх ажилд ажилласан нислэгийн цагийн төлбөр төгрөг . . . мөнгөнөөс нисэх багт үйлчилсэн тогооч, манаачийн цалин, нисэх багийн хоол, байрны үнэ, бензиний савны ашиглалт, тээврийн зардал, бусад . . . бүгд . . . төгрөг . . . мөнгийг суутган тооцож үлдсэн . . . төгрөг . . . мөнгийг нислэгийн цагийн бүртгэлийг үндэслэн нисэхийн компанид шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Газрын техникээр .... га-д өгөш цацахад бүгд . . . литр шатахуун, . . . литр тослох материал зарцуулсан тул шаардагдах . . төгрөг . . . мөнгийг ажлын цагийн бүртгэлийг үндэслэн . . . . . . . . . . сумын ....... -нд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гурав. Зарцуулсан материал, зардлын талаар
А/ Хөдөө аж ахуйн газраас:
- будаа . . . тн, нэгжийн үнэ . . . төгрөг, бүгд үнэ . . . төгрөг
- химийн бодис . . . тн, нэгжийн үнэ . . . төгрөг, бүгд үнэ . . . төгрөг
- ургамлын тос . . . тн, нэгжийн үнэтөгрег, бүгд үнэтөгрөг
- бактерийн бэлдмэл . . . тн, нэгжийн үнэ . . . төгрөг, бүгд үнэ . . . төгрөг
- материалын тээврийн зардал . . . төгрөг
- томилолтын зардал . . . төгрөг
- түр ажилчдын цалин . . . төгрөг
- машины явсан . . . км . . . төгрөг
- хортой нөхцөлийн нэмэгдэл . . . төгрөг
- хөдөлмөр хамгааллын зардалд . . . төгрөг
- бусад . . . төгрөг.
Улсын төсвөөс зарцуулсан бүгд . . . төгрөг . . . мөнгө. Нэг га-д дундажаар . . . төгрөг . . . мөнгөний зардал гаргав.
Б/ . . . . . . . . . . сумаас
- тээврийн зардал . . . төгрөг
- түлш . . . төгрөг
- бусад . . . төгрөг.
В/ Нисэхийн компаниас:
- нисэгчдийн байр, хоолны үнэ . . . төгрөг
- бензины савны ашиглалт болон тээврийн зардалд . . . төгрөг
- тогоочийн цалин . . . төгрөг
- манаачийн цалин . . . төгрөг
- бусад . . . төгрөг
Дөрөв. Нийт гарсан зардал
Үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд улсын төсвөөс . . . төгрөг . . . мөнгө, орон нутгаас . . . төгрөг . . . мөнгө, нийт . . . төгрөг . . . мөнгөний зардал гарч нэг га-ийн зардал . . . төгрөг . . . мөнгө болов.
АКТ БИЧСЭН:
Хөдөө аж ахуйн газрын технологич мэргэжилтэн . . . . . . . . . . / /
. . . . . . . . . . аймгийн . . . . . . . . . . сумын комиссын дарга . . . . . . . . . . / /
гишүүд . . . . . . . . . . / /
. . . . . . . . . . / /
. . . . . . . . . . / /
Нисэх багийн гишүүд . . . . . . . . . . / /
“Ургамал хамгааллын арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх журам”-ын 4 дүгээр хавсралт
ХӨНӨӨЛТ ЦАРЦААТАЙ ТЭМЦСЭН АЖЛЫН АКТ
.... он ... cap . . . өдөр Газрын нэр . . . . . . . . . .
Хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, ургамал хамгааллын албанаас явуулсан хөнөөлт царцааны тархалт, хөнөөлийн тодотгох судалгааг үндэслэн . . . . . . . . . . аймгийн . . . . . . . . . . сумын нутагт ....... мянган га-д царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулав. Үүнд:
Нэг. Бэлтгэл ажлын талаар
А/ . . . . . . . . . . сумаас
- Хор найруулах, цэнэглэх ажилд . . . хүн
- Дохиочин . . . хүн
- Манаач, тогооч . . . хүн
- Автомашин ...
- Трактор . . .
- Ургамал хамгаалах техник, төхөөрөмж ...
- Орон сууц . . .
- Түлш ...
- бусад ...
Б/ Нисэх компаниас
- Төхөөрөмжтэй онгоц ...
- Нисэх багийн тоо . . .
- Сумлагч машин . . .
- Авиабензин . . . тн
- Авиамасло . . . тн
- бусад ...
В/ Хөдөө аж ахуйн газраас
- Технологич мэргэжилтэн . . . хүн
- Химийн бодис . . . тн
- Бензиний сав . . .
- Машин ...
- Ургамал хамгаалах техник . . .
- бусад ...
Хоёр. Ажлын гүйцэтгэл, үр дүн
Хөнөөлт царцаатай . . . . . . . . . . аргаар тэмцэхийн өмнө явуулсан судалгааны дундажаар 1 м2 талбайд .... царцаа байсан бол тэмцэл хийсний дараа 3-7 хоногийн дараа тооцож үзэхэд 1 м2 талбайд . . . болж, ажлын үр дүн . . . хувьтай боллоо.
Уг ажилд 1 га-д . . . литр химийн бодис орж, ажлын уусмал . . . литрыг зарцуулсан байна.
Онгоцоор ажлын уусмалыг шүршихэд ... цаг . . . минутын нислэг хийж, Улаанбаатараас орон нутагт очих, буцахад . . . цаг . . . минутын нислэг хийж бүгд . . . цаг . . . минутын нислэг хийсэн байна. Царцаатай тэмцэх ажилд ажилласан нислэгийн цагийн төлбөр . . . . . . . . . . төгрөг . . . мөнгөнөөс нисэх багт үйлчилсэн тогооч, манаачийн цалин, нисэх багийн хоол, байрны үнэ, бензиний савны ашиглалт, тээврийн зардал, бусад . . . . . . . . . . бүгд . . . . . . . . . . төгрөг . . . мөнгийг суутган тооцож үлдсэн . . . . . . . . . . төгрөг . . . мөнгийг нислэгийн цагийн бүртгэлийг үндэслэн нисэхийн компанид шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Газрын техникээр . . . . . . . . . . га-д шингэн хор шүршихэд бүгд . . . литр шатахуун, . . . литр тослох материал зарцуулсан тул шаардагдах . . . . . . . . . . төгрөг . . . мөнгийг ажлын цагийн бүртгэлийг үндэслэн . . . . . . . . . . сумын . . . . . . . . . .-нд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гурав. Зарцуулсан материал, зардлын талаар
А/ Хөдөө аж ахуйн газраас:
-химийн бодис . . . тн, нэгжийн үнэ .... төгрөг, бүгд үнэ ...төгрөг
- тээврийн зардал . . . төгрөг
- томилолтын зардал . . . төгрөг
- машины явсан . . . км, нэгжийн үнэ ... төгрөг, бүгд үнэ . . . төгрөг
- түр ажилчдын цалин . . . төгрөг
- хортой нөхцөлийн нэмэгдэл . . . төгрөг
- хөдөлмөр хамгааллын зардал . . . төгрөг
- шатах, тослох материалын зардал . . . төгрөг
- бусад зардал . . . төгрөг.
Улсын төсвөөс зарцуулсан бүгд . . . . . . . . . . төгрөг . . . мөнгө. Нэг га-д дундажаар . . . . . . . . . . төгрөг . . . мөнгөний зардал гаргав.
Дөрөв. Нийт гарсан зардал
Хөнөөлт царцаатай тэмцэх ажилд улсын төсвөөс . . . . . . . . . . төгрөг . . . мөнгө, орон нутгаас . . . . . . . . . . төгрөг . . . мөнгө, нийт . . . . . . . . . . төгрөг . . . мөнгөний зардал гарч нэг га-ийн зардал .... төгрөг . . . мөнгө болов.
АКТ БИЧСЭН:
Хөдөө аж ахуйн газрын технологич мэргэжилтэн . . . . . . . . . . / /
. . . . . . . . . . аймгийн . . . . . . . . . . сумын комиссын дарга . . . . . . . . . . / /
гишүүд . . . . . . . . . . / /
. . . . . . . . . . / /
. . . . . . . . . . / /
Нисэх багийн гишүүд . . . . . . . . . . / /
“Ургамал хамгааллын арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх журам”-ын 5 дугаар хавсралт маягт
. . . . . . . . . . АЙМАГ . . . . . . . . . . СУМЫН НУТАГТ . . . . . . . . . . АРГААР
ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦСЭН АЖЛЫН ЗАРДЛЫН ГҮЙЦЭТГЭЛ
№ |
Аймаг, сумын нэр |
Тэмцсэн талбай мян.га |
Зарцуулсан материал |
|||||||
Будаа |
Химийн бодис |
Ургамлын тос |
Бактерийн бэлдмэл |
|||||||
хэмжээ тн |
үнэ мян.тег |
хэмжээ тн |
үнэ мян.төг |
хэмжээ тн |
үнэ мян.төг |
хэмжээ тн |
үнэ мян.төг |
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-үргэлжлэл-
Тээврийн зардал |
Нислэгийн зардал |
Унааны зардал |
Томилолтын зардал |
||||||||||
Будаа тээвэр |
Хорны тээвэр |
Тосны тээвэр |
Бактерийн бэлдмэл |
ниссэн цаг |
үнэ мян.төг |
явсан км |
үнэ мян.төг |
хоног |
үнэ мян.төг |
||||
ачаа тн |
үнэ мян.төг |
ачаа тн |
үнэ мян.төг |
ачаа тн |
үнэ мян.төг |
ачаа тн |
үнэ мян.төг |
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-үргэлжлэл-
Шатахууны зардал |
Ажилчдын цалин |
Бүгд зардал мян.төг |
1 га-ийн зардал төг |
Үр дүн /хувиар/ |
||
хэрэглэсэн хэмжээ /л/ |
үнэ мян.төг |
ажилласан хоног |
үнэ мян.төг |
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нэгтгэсэн: Технологич мэргэжилтэн / /
Хянасан: Нягтлан бодогч / /
“Ургамал хамгааллын арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх журам”-ын 6 дугаар хавсралт маягт
. . . . . . . . . . АЙМАГ . . . . . . . . . . СУМЫН НУТАГТ . . . . . . . . . . АРГААР
ХӨНӨӨЛТ ЦАРЦААТАЙ ТЭМЦСЭН АЖЛЫН ЗАРДЛЫН ГҮЙЦЭТГЭЛ
№ |
Аймаг, сумын нэр |
Тэмцсэн талбай мян.га |
Зарцуулсан материал |
Тээврийн зардал |
||||||
Химийн бодис |
Шатах, тослох материал |
Химийн бодис |
Бусад |
|||||||
хэмжээ тн |
бүгд үнэ мян.төг |
хэмжээ тн |
бүгд үнэ мян.төг |
хэмжээ тн |
бүгд үнэ мян.төг |
хэмжээ тн |
бүгд үнэ мян.төг |
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-үргэлжлэл-
Унааны зардал |
Нислэгийн зардал |
Томилолтын зардал |
Түр ажилчдын цалин |
Бүгд зардал /мян.төг/ |
1 га-ийн зардал /төг/ |
Үр дүн /хувиар/ |
||||
явсан км |
бүгд үнэ мян.төг |
ниссэн цаг |
бүгд үнэ мян.төг |
хоног |
бүгд үнэ мян.төг |
ажилласан хоног |
бүгд цалин мян.төг |
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нэгтгэсэн: Технологич мэргэжилтэн / /
Хянасан: Нягтлан бодогч / /
Текст томруулах
A
A
A