A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГЭРЭЭ ЦУЦЛАХ ТУХАЙ

2003 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 200

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь заалт, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн, Тагнуулын ерөнхий газрын дүгнэлтэд тулгуурлан "Төрийн өмчийн хороо болон Ийст Ойл Интернейшнл консорциумын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-ний 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсгийн "г"-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны 80 хувийг төлөөлөх төрийн өмчийн 16760768 ширхэг энгийн хувьцааг худалдах, худалдан авахаар "Ийст Ойл Интернейшнл" консорциумтай байгуулсан гэрээг цуцлахыг Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд даалгасугай.

2. "НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны 80 хувийг төлөөлөх төрийн өмчийн 16760768 ширхэг энгийн хувьцааг уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах саналыг шинээр дахин боловсруулж Засгийн газарт оруулахыг Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ