A

A

A

Бүлэг: 1979

/ТӨБЗГ-ын 2016.09.28-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

 

Төрийн Өмчийн Хорооны 2003 оны 238 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАгЫГ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫн АРГААР ХУВЬЧЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Монгол Улсын "Иргэний хууль", "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль", Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн салбарт өөрчлөлт,   шинэчлэл,   хувьчлал   хийх   үндсэн   чиглэл"-ийг   үндэслэн   нийгмийн салбарын  байгууллагыг /цаашид "байгууллага" гэх/ уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахад энэхүү нийтлэг журам /цаашид "журам" гэх/-ыг мөрдөнө.

1.2.Тухайн байгууллагыг хувьчлах үед түүний онцлогийг тусгасан тусгай журмыг энэхүү нийтлэг журмыг үндэслэн тухай бүр батална.

1.3.Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг Төрийн өмчийн хороо гүйцэтгэнэ.

Хоёр. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:

2.1."Уралдаант шалгаруулалт" /цаашид "тендер" гэх/ гэж "Төрийн болон орон нутгийн өмчийн  тухай  хууль"-ийн 46-54 дүгээр зүйлд заасны дагуу тендерийг зарлан дүгнэж, ялагчийг тодруулан, түүнтэй "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулах үйл ажиллагааг хэлнэ.

2.2."Тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага" гэж хувьчлагдах байгууллагын үйлчилгээний болон төсөв, санхүүжилтийн бодлогыг хариуцдаг яамыг хэлнэ.

2.3."Зар мэдээ" гэж Төрийн өмчийн хорооноос тендер явуулах тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сонордуулсан албан ёсны мэдээллийг хэлнэ.

2.4."Хүсэлт гаргагч" гэж тендерт оролцох тухай өргөдөл ирүүлсэн хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ.

2.5."Өргөдөл" гэж хуулийн этгээд, хувь хүнээс тендерт оролцох тухай бичгээр ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудыг хэлнэ.

2.6."Тендерийн хураамж" гэж тендерийн бичиг баримтын үнийг хэлнэ. Тендерийн хураамжийн хэмжээг Төрийн өмчийн хороо тогтооно. Тендерийн хураамжийг буцаан олгохгүй.

2.7."Нууцыг хадгалах гэрээ"  гэж Төрийн өмчийн хороо,  тухайн салбарын төрийн захиргааны   төв   байгууллага   болон   хувьчлагдах   байгууллагаас  өгөх   аливаа мэдээллийг ямар  нэгэн хэлбэрээр тараах болон  мэдээлэх,  энэхүү тендерийн зориулалтаас бусад зорилгоор ашиглахыг хориглосон гэрээг хэлнэ.

2.8."Тендерт оролцогч" гэж тендерт оролцогчид тавих шаардлагыг хангаж, энэ тухай Төрийн өмчийн хорооноос мэдэгдэл хүлээж авсан хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ.

2.9."Тендерийн бичиг баримт" гэж Байгууллагын тухай ерөнхий мэдээлэл, Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам, Худалдах, худалдан авах гэрээний төслөөс бүрдсэн бичиг баримтын иж бүрдлийг ойлгоно.

2.10."Тендерийн санал" гэж тендерт оролцогчоос тендерийн хуваарьт заасан хугацаанд, тендерийн   шаардлагыг хангахуйцаар  боловсруулж  ирүүлсэн  техникийн  болон санхүүгийн саналын иж бүрдлийг хэлнэ.

2.11."Техникийн санал" гэж тендерийн журамд заасан нөхцөл, болзлыг хангасан бизнес төлөвлөгөөний төслийг хэлнэ.

2.12."Санхүүгийн    санал"    гэж    тухайн    байгууллагыг   худалдан    авахаар    тендерт оролцогчоос санал болгож буй үнийг хэлнэ.

2.13."Дэнчин" гэж тендерт оролцогчоос "Худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулах чадвар, санхүүгийн эх үүсвэрийн нотолгоо болгон Төрийн сан дахь Төрийн өмчийн хорооны дансанд урьдчилан төлж, байршуулах мөнгөн хадгаламжийг хэлнэ.

2.14."Тендерийн комисс" гэж тендерийн саналд үнэлгээ хийх шинжээчдийн багийг хэлнэ.

2.15."Худалдах, худалдан авах гэрээ" гэж Төрийн өмчийн хорооноос тендерт ялагчтай байгуулах гэрээг хэлнэ.

Гурав. ТЕНДЕРИЙН ХУВААРЬ

3.1.Тендерийг энэхүү журамд (загвар болгон) хавсаргасан хуваарийн дагуу зохион байгуулж явуулна.

Дөрөв. ЗАР МЭДЭЭ

4.1.Зар мэдээнд "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 36 дугаар зүйлийн 2, 47 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хувьчлагдах байгууллагын эрхэлдэг үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, түүний онцлог, хөрөнгө, санхүү, эдийн засгийн үр ашгийн талаарх мэдээлэл, байгууллагыг хувьчлах журам, тендерийн шаардлага болон тендертэй холбоотой бусад мэдээллийг оруулна. Мөн холбогдох мэдээллийг лавлах телефон, хаягийг нийтэлнэ.

Тав. ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ГАРГАХ

5.1.Тендерийн зар мэдээ гарсны дараа тендерт оролцох хүсэлтэй хуулийн этгээд, хувь хүн /хүсэлт гаргагч/ нь тендерт оролцох сонирхлоо  илэрхийлсэн албан ёсны захидлыг дараахь материалын хамт Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын газарт ирүүлнэ. Үүнд:

5.1.1.Өргөдөл;

5.1.2.Хүсэлт гаргагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг зурсан нууцыг хадгалах гэрээ;

5.1.3.Буцааж төлөгдөхгүй нөхцөлтэй тендерийн хураамж төлснийг нотлох баримт;

5.1.4.Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тохиолдолд түүнд зохих журмын дагуу олгосон итгэмжлэл;

5.1.5.Хүсэлт гаргагчийн тухай танилцуулга. Үүнд дараахь зүйлийг оруулна:

Хүсэлт  гаргагчийн  эрх  зүйн   байдал,  үйл   ажиллагаа  явуулж  ирсэнтуршлага,  тендерт оролцогчид тавих шаардлагыг хэрхэн хангаж буйтухай дэлгэрэнгүй танилцуулга, хувь хүн бол анкет, ажлын туршлагынтухай   дэлгэрэнгүй   танилцуулга,   боловсрол,   мэргэжлийн   дипломыннотариатаар баталгаажуулсан хуулбар /хамтарч оролцох тохиолдолдэнэ шаардлага бүх хамтрагч нарт адил хамаарна/

Сүүлийн жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл, холбогдох хавсралтууд Тендерт оролцохыг зөвшөөрч хүсэлт гаргагчийн удирдах байгууллагаас гаргасан шийдвэр Тендерт хамтарсан хэлбэрээр оролцох тохиолдолд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ Тендерт    оролцохыг    хүссэн    хуулийн    этгээдийг   үүсгэн    байгуулж бүртгүүлсэн тухай баримт бичгүүд /гэрээ, дүрэм, гэрчилгээ, лицензийн нотариатиар    баталгаажуулсан    хуулбар,    хувь    хүн    бол    иргэний үнэмлэхийн нотариатиар баталгаажуулсан хуулбар/

5.2.Өргөдөл болон нууцыг хадгалах гэрээний загварыг Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын газраас авна.

5.3.Тендерийн   хураамжийг  Төрийн   сан   дахь   Төрийн   өмчийн   хорооны   дансанд шилжүүлнэ. Хэрэв өргөдөлд тендерийн хураамж төлсөн баримтыг хавсаргаагүй тохиолдолд өргөдлийг хүлээн авсанд тооцохгүй.

5.4.Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын газар нь өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын   10   хоногт   багтаан   хүсэлт   гаргагчид   ирүүлсэн   өргөдөл   нь   тендерт оролцогчид тавих шаардлагыг хангасан эсэх тухай бичгээр мэдэгдэнэ.

5.5.Шаардлага хангасан тухай мэдэгдлийг хүлээн авснаар тухайн хүсэлт гаргагч нь "тендерт   оролцогч"   болно.   Тендерт   оролцогчид   тендерийн   бичиг   баримтыг хүргүүлнэ.

Зургаа. ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ТАВИХ ШААРДЛАГА

6.1.Тендерт оролцогчийн эрх зүйн байдал

6.1.1.Монгол  улсын  болон  гадаадын  дор дурьдсанаас бусад хувийн  өмчийн хуулийн этгээд, хувь хүн тендерт оролцож болно:

1Төрийн байгууллага, албан газар

2/Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд

З/Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд

4/Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг төрийн бус байгууллага

5/Төрийн албан хаагч эрхэлж буй албан тушаалын нэрийн өмнөөс

6.1.2.Хуулийн этгээд, хувь хүн дангаараа, эсвэл хамтарсан хэлбэрээр тендерт оролцож болно. Энэ тохиолдолд тэдгээрийн хооронд тендерт хамтран оролцох тухай гэрээ байгуулсан байна.

6.1.3.Тендерт оролцогч  өөрийгөө  төлөөлүүлэн  оролцуулахаар  итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тохиолдолд түүний төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр баталгаажуулна.

6.1.4.Хэд хэдэн хуулийн этгээд, хувь хүн тендерт хамтран оролцож байгаа бол тэд зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.

6.1.5.Тендерт    оролцогч    тухайн    хувьчлагдах    байгууллагын    удирдах    үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр өөрийн удирдлагын багийг бүрдүүлж болно. Удирдлагын багийн бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувь нь тухайн салбарт 3-аас доошгүй жил ажилласан өндөр мэргэжлийн, дадлага туршлагатай мэргэжилтэн байна.

6.1.6.Тендерт оролцогч тендерт ялсан тохиолдолд хэрвээ түүний удирдлагын багийн гишүүнээр төрийн албан хаагч ажиллахаар байвал түүний эрх зүйн байдал   нь   "Төрийн   албаны   тухай   хууль"-иар   зохицуулагдаж,   төрийн албанаас татгалзана.

6.2.Тендерт оролцогчид тавих хязгаарлалт

6.2.1.Тендерийг албан ёсоор зарласнаас эхлэн тендерийн үйл ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд  оролцогч  болон  түүний  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  нь бусад     оролцогч,     тэдгээрийн     итгэмжлэгдсэн     төлөөлөгчтэй     тухайн байгууллагын   хувьчлалтай   холбоотой   асуудлаар   аливаа   хэлцэл   хийх, харилцаа холбоо тогтоохыг хориглоно.

6.2.2.Тендерт оролцогч нь тухайн байгууллагатай холбогдох мэдээллийг бусдад
задруулахгүй байх үүрэг хүлээх бөгөөд энэ талаар Төрийн өмчийн хороотой
нууцыг хадгалах гэрээ байгуулна.

6.3.Тендерт оролцогчийн эрх Тендерт оролцогч нь дараах эрх эдэлнэ:

6.3.1.Тендерийн бичиг баримтыг Төрийн өмчийн хорооноос авах

6.3.2.Төрийн өмчийн хорооноос баталсан хуваарийн дагуу байгууллагын үйл ажиллагаа   болон   өмч   хөрөнгө,   санхүүгийн   байдалтай   танилцаж,   дүн шинжилгээ хийх

6.3.3.Төрийн өмчийн  хороо  болон тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага,   тухайн   байгууллагын   удирдлага,   ажиллагсадтай   уулзах, ярилцлага хийх

6.3.4.Энэхүү журам болон тендерийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийн талаар тайлбар авах, тодруулга хийх зорилгоор Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн   төлөөлөгчтэй   уулзах.   Тендерийн   санал   авах   хугацаа дуусахаас ажлын 5-аас доош өдөрт ирүүлсэн тайлбар авах, тодруулга хийх хүсэлтийг Төрийн өмчийн хороо хүлээж авахгүй.

6.3.5.Тендерийн саналд үнэлгээ хийх тендерийн комиссын гишүүн /шинжээч/-ийг хуульд заасан үндэслэлээр татгалзах,  түүний үйл  ажиллагааны талаар томилсон байгууллагад гомдол гаргах

6.3.6.Монгол Улсын "Иргэний хууль", "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-д заасан бусад эрх

6.4.Тендерт оролцогчийн үүрэг Тендерт оролцогч дор дурдсан үүрэг хүлээнэ:

6.4.1.Өөрийн эрхэлж буй үйл  ажиллагаа болон эрх зүй, хөрөнгө,  санхүүгийн байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөх

6.4.2.Тендерт оролцох явцад өөрийн үйл ажиллагаа, эрх зүй, хөрөнгө, санхүүгийн байдалд   гарсан,   тендерт   оролцоход   нь   нөлөөлж   болзошгүй   аливаа
материаллаг  өөрчлөлтийн  талаар  Төрийн  өмчийн  хороонд   нэн  даруй мэдэгдэх

6.4.3.Тендерт оролцохтой холбогдон гарах бүх зардлыг өөрөө хариуцах

6.4.4.Тендерт оролцогчоос гаргасан хөрөнгийн баталгаа нь банк болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд барьцаалсан хөрөнгө байж болохгүй

6.4.5.Тендерийн саналыг битүүмжилж, Төрийн өмчийн хороонд өөрөө өгөх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх, хэрэв ийнхүү хүргэх боломжгүй бол
баталгаат шуудангаар илгээж, зар мэдээнд заасан хугацаанд ирүүлэх

6.4.6.Хөрөнгийн     баталгаа,     төлбөрийн    чадвар    болон    тендерт    ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцах

6.4.7.Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү журмыг сахин биелүүлэх

6.5.Тендерийн санал  боловсруулах,  ирүүлэхтэй холбогдуулан тендерт оролцогчид тавигдах шаардлага:

6.5.1.эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх

6.5.2.мэргэжлийн чадавхитай боловсон хүчний хангамж, нөөцтэй байх

6.5.3.тендерийн саналыг зарласан нөхцөлийн хэмжээнд, холбогдох мэргэжлийн түвшинд хийсэн байх

6.5.4.мэргэжлийн дүгнэлт гаргуулсан байх

6.5.5.тендерийн саналыг зарласан хугацаанд ирүүлсэн байх

6.5.6.дэнчингээ хугацаанд нь тавьсан байх

Долоо.ТЕНДЕРИЙН БИЧИГ БАРИМТ

7.1.Тендерт оролцогч тус бүрт тендерийн журам,  байгууллагын талаарх ерөнхиймэдээлэл болон Худалдах, худалдан авах гэрээний төслөөс бүрдсэн тендерийн бичиг баримтын нэг иж бүрэн багцыг олгоно.

7.2.Тендерийн бичиг баримтад Төрийн өмчийн хорооны тэмдэг дарсан байна.

7.2.1өрийн өмчийн хороо тендертэй холбоотой мэдээллийг аль болох бүрэн хэмжээгээр тендерийн бичиг баримтад оруулна. Энэхүү мэдээллийг ашиглахтай холбоотойгоор үүсч болох аливаа үүрэг, хариуцлагыг Төрийн өмчийн хороо хүлээхгүй.

Найм.БАЙГУУЛЛАГА ДЭЭР ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

8.1.Тендерт оролцогчдыг тэдгээрийн хүсэлтийн дагуу Төрийн өмчийн хороо, тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагын холбогдох албан тушаалтан болон байгууллагын удирдлагатай уулзах, газар дээр нь танилцах бололцоогоор хангана.

8.2.Тендерт оролцогчдыг техникийн саналаа бэлтгэх зорилгоор байгууллага дээр очиж эд хөрөнгө, санхүү, өр төлбөрийн талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийх, хувьчлалын дараахь үйл ажиллагаанд Төрийн өмчийн хороо, тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагаас тавих нөхцөлүүдийг хэлэлцэх бололцоогоор хангана. Төрийн өмчийн хороо тендерт оролцогч тус бүрт байгууллага дээр очиж түүний үйл ажиллагаанд нарийвчилсан дүн шинжилгээ хийхэд зориулж гурван долоо хоногийн хугацаа1 олгоно.

8.3.Төрийн өмчийн хороо нь байгууллага дээр очиж дүн шинжилгээ хийх хуваарийг хүсэлт хүлээж авсан дарааллаар гаргаж, тендерт оролцогчид энэ тухай албан бичиг, факс буюу электрон шуудангаар мэдэгдэнэ.

8.4.Тендерт оролцогч нь тендерийн саналаа ирүүлснээр байгууллагын байдал, үйл ажиллагааг судлан, Төрийн өмчийн хорооноос буюу түүний өмнөөс гарган өгсөн бүх мэдээллийн үнэн зөв болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Холбогдох мэдээлэл, бодит байдалтай танилцаж чадаагүй тендерт оролцогч нь тендерийн санал, Худалдах, худалдан авах гэрээний төслийг боловсруулах үүргээс чөлөөлөгдөхгүй. Төрийн өмчийн хороо, тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага, хувьчлагдаж буй байгууллага, тэдгээрийн төлөөлөгчдийн гаргаж өгсөн мэдээлэлд үндэслэн тендерт оролцогчийн гаргасан дүгнэлт, тайлбарын талаар Төрийн өмчийн хороо, тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага, хувьчлагдаж буй байгууллага, тэдгээрийн төлөөлөгчдийн аль аль нь хариуцлага хүлээхгүй.

8.5.Тендерт оролцогч дүн  шинжилгээ хийхгүй  байхаар  шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн санал өгөх эрхтэй хэвээр үлдэнэ.

Ес.ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БОЛОВСРУУЛАХ

9.1.Тендерт оролцогч  нь тендерийн  санал  ирүүлэх хугацаанаас өмнө Худалдах, худалдан авах гэрээний төслийг Төрийн өмчийн хороотой эцэслэн тохиролцсон байна.

9.2.Тендерт оролцогч нь тендерийн бичиг баримттай хамт хүлээн авсан Худалдах, худалдан авах гэрээний төсөлд нэмэлт,  өөрчлөлт оруулах саналтай бол энэ талаар тендерийн бичиг баримтыг хүлээн авснаас хойш хоёр долоо хоногийн дотор Төрийн өмчийн хороонд бичгээр ирүүлнэ.

9.3.Тендерт оролцогчоос Худалдах, худалдан авах гэрээний төсөлд оруулахаар санал болгосон   нэмэлт,   өөрчлөлтийг   харгалзан   Төрийн   өмчийн   хороо   Худалдах, худалдан авах гэрээний төслийг санал хүлээн авснаас хойш нэг долоо хоногийн дотор шинэчлэн боловсруулж, энэ тухай тендерт оролцогч тус бүрт мэдэгдэнэ.

9.4.Тендерт оролцогчдод "Худалдах, худалдан авах гэрээ"-ний шинэчилсэн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах саналтай бол энэ тухай нэг долоо хоногийн дотор ирүүлэхийг санал болгоно. Энэ өдрөөс хойш ирүүлсэн санал, тайлбарыг хүлээж авахгүй.

1 Үйл ажиллагааны цар хүрээ, онцлог, хөрөнгийн их, бага болон бусад хүчин зүйлийг харгалзан байгууллага тус бүр дээр өөрөөр тогтоож болно.

2 Энэ "Ес" дүгээр зүйлд дурьдсан хугацааг хувьчлагдах байгууллага тус бүр дээр түүний үйл ажиллагааны цар хүрээ, онцлог, хөрөнгийн их, бага болон бусад хүчин зүйлийг харгалзан өөр өөрөөр тогтож болно.

9.5.Тендерт оролцогчоос Худалдах, худалдан авах гэрээний шинэчилсэн төсөлд оруулахаар санал болгосон нэмэлт, өөрчлөлтүүдийг харгалзан Төрийн өмчийн хороо "Худалдах, худалдан авах тухай гэрээ"-ний эцсийн төслийг боловсруулж, тендерт оролцогч тус бүрт тендерийн санал ирүүлэх хугацаанаас өмнө хүргүүлнэ.

Арав.ТЕНДЕРИЙН САНАЛ БЭЛТГЭХ, ИРҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

10.1.Тендерт оролцогч тендерийн саналыг монгол хэл дээр бэлтгэж, нэг эх хувь болон дөрвөн хуулбарыг ирүүлнэ.

10.2.Саналын эх хувь болон хуулбаруудын хооронд аливаа зөрүү гарах тохиолдолд эх хувийг баримтална.

10.3.Тендерт оролцогч   буюу  түүний  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  тендерийн  саналын хуудас бүрт хар буюу хөх өнгийн бэхээр гарын үсэг зурна.

10.4.Тендерийн   саналд   оруулсан   бүх   засварт   тендерт   оролцогч   буюу   түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсгээ зурж баталгаажуулна.

10.5.Тендерийн саналыг шуудангаар ирүүлсэн тохиолдолд Төрийн өмчийн хороон дээр хүлээн авсан өдрийг тендерийн санал ирүүлсэн өдөр гэж тооцно.

10.6.Тендерт оролцогч нь тендерийн санал хүлээн авах хугацаа дуусахаас өмнө Төрийн өмчийн хороонд бичгээр мэдэгдэж, тендерийн саналаа өөрчлөх, эсвэл татан авах эрхтэй.

Арван нэг. ДЭНЧИН

11.1.Дэнчингийн хэмжээг Төрийн өмчийн хорооноос тогтооно. Дэнчин төлсөн санхүүгийн баримтыг техникийн саналд хавсаргана.

11.2.Тендерт оролцогч нь дэнчин тавиагүй тохиолдолд тендерийн саналыг буцаана.

11.3.Тендерт ялагчаар шалгарсан оролцогчийн тавьсан дэнчинг худалдан авах үнэд оруулан тооцно.

11.4.Тендерт ялагчаар шалгараагүй оролцогчийн дэнчинг бүрэн буцаан олгоно.

11.5.Тендерийн дэнчинг дараах тохиолдолд буцааж олгохгүй:

11.5.1.Ялагч   нь  санхүүгийн   саналтайгаа  хамт  гарын  үсэг  зурсан  Худалдах, худалдан авах гэрээний эцсийн төслийг ирүүлээгүй;

11.5.2.Ялагч   нь   Худалдах,   худалдан   авах   гэрээний   нөхцөл,   болзлын   дагуу худалдан авах үнийн төлбөрийг хийгээгүй;

11.5.3.Ялагч нь Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй

11.5.4.Дэнчинд хүү төлөхгүй.

11.5.5.Дэнчин төлөхтэй холбогдсон банкны бүх зардлыг тендерт оролцогч хариуцна.

Арван хоёр.ТЕНДЕРИЙН САНАЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

12.1.Тендерт оролцогч нь дор дурьдсан зарчмын шаардлагыг хангасан, байгууллагыг хөгжүүлэх 2 жилийн бизнес төлөвлөгөөний төсөл /техникийн санал/ боловсруулна. Үүнд:

12.1.1.Үндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх

12.1.2.Үйлчилгээ,    үйл    ажиллагааны    хүрсэн    түвшинг    бууруулахгүй    байх, сайжруулах

12.1.3.Үйлчилгээнд хамрах хүрээг өргөтгөх

12.1.4.Ажиллагчдад учрах эрсдлийг бууруулах

12.1.5.Хөрөнгө   оруулж,    техник,   технологийг   шинэчлэх   замаар   хувьчлагдах байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг нь дээшлүүлэх

12.2Энэхүү    шаардлага    дээр   тухайн    байгууллагыг   хувьчлах   үед   түүний   үйл ажиллагааны чиглэл,  онцлог,  мэргэжлийн бэлтгэл,  дадлага,  туршлага зэргийг харгалзан тусгасан нэмэлт нөхцөл, болзлыг тавьж болно.

12.3.Бизнес төлөвлөгөөний төсөлд дор дурьдсан зорилт, арга хэмжээг тусгасан байвал зохино. Үүнд:

12.3.1.Стратегийн зорилт, байгууллагын үр дүнг дээшлүүлэх арга хэмжээ

12.3.2.Үйл ажиллагааны хүрэх түвшин, зах зээлийн хүрээ

12.3.3.Үйлчилгээний хөгжил, шинэ нэр төрөл, түүнийг нэвтрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

12.3.4.Төлөвлөж   буй   санхүүгийн  үндсэн  үзүүлэлтүүдийн   прогноз  /орлого,   үр дүнгийн төлөвлөгөө, мөнгөн урсгалын төлөвлөгөө г.м./

12.3.5.Байгууллагын мэдээллийн технологийг боловсронгуй болгох, үйлчилгээний чадавхыг   дээшлүүлэх   арга   хэмжээ,   хөрөнгө   оруулалтын   төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх хугацаа

12.3.6.Хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө /үндсэн ажиллагсдын тоо, хөдөлмор эрхлэлтийн түвшин, цалин, урамшуулал, мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр г.м./

12.4.Тендерт оролцогчийн санхүүгийн санал нь тухайн байгууллагын худалдах доод үнээс багагүй байна.

Арван гурав.ТЕНДЕРИЙН САНАЛЫГ БЭЛТГЭН ИРҮҮЛЭХ

13.1.Тендерийн санал дараахь хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:

1Техникийн санал /бизнесийн төлөвлөгөөний төсөл/ 2/Санхүүгийн санал /худалдан авах үнийн санал/

13.2.Техникийн болон санхүүгийн саналын эх хувь болон хуулбаруудыг "ЭХ ХУВЬ", "ХУУЛБАР", "ТЕХНИКИЙН САНАЛ", "САНХҮҮГИЙН САНАЛ" гэж хаяглан тус тусад нь битүүмжлэн дугтуйлна.   Эдгээр дугтуйг өөр дугтуйд давхар хийж битүүмжилнэ. Гаднах дугтуй  дээр  Төрийн  өмчийн  хорооны  Өмч  хувьчлалын  газрын хаяг, тендерт оролцогчийн албан ёсны нэр, хаягийг бичиж: "  -ыг худалдан авах ТЕНДЕРИЙН САНАЛ ТЕНДЕРИЙН КОМИССЫГ БАЙЛЦУУЛАХГҮЙГЭЭР НЭЭХИЙГ ХОРИГЛОНО" гэсэн тэмдэглэл хийнэ.

13.3.Тендерийн саналыг Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын газрын дараахь хаягаар ирүүлнэ. Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын газар Засгийн газрын IҮ байр, 417-р өрөө Улаанбаатар-11, Монгол Улс Утас: 976-11-..., Факс: 976-11-...

13.4.Техникийн  саналын  эх хувьд дэнчин  төлсөн  баримт болон  энэхүү тендерийн журмыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан хувийг хавсаргасан байна. Тендерт оролцогч нь тендерийн журамд гарын үсэг зурснаар энэхүү журмын заалтыг сахин мөрдөхийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлнэ.

13.5.Санхүүгийн саналын эх хувьд тендерт оролцогч буюу эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг зурсан 3 хувь Худалдах, худалдан авах гэрээний эцсийн төсөл, энэхүү гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрсөн хуулийн этгээдийн удирдах байгууллагын шийдвэрийг хавсаргасан байна.

Арван дөрөв.ТЕНДЕРИЙН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ, НЭЭХ

14.1.Тендерийн саналыг Төрийн өмчийн хорооны бичиг хэргийн бүртгэлээр дамжуулан тухайн байгууллагын хувьчлалын асуудлыг хариуцсан Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авна.

14.2.Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн авсан тендерийн саналын тухай тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан, тус тусад нь хадгална.

14.3.Тендерийн санал нээх өдөр Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирсэн бүх тендерийн саналыг тэмдэглэлийн хамт тендерийн комисст хүлээлгэн өгнө.  Тендерийн  саналыг хүлээлгэн өгөх үед өөрөө хүсвэл  тендерт оролцогч байлцаж болно.

14.4.Тендерийн комисс тендерт ирүүлсэн санал бүрийн бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авах бөгөөд энэ тухай акт үйлдэнэ.

14.5.Тендерийн комисс тендерийн санал тус бүрийг задалж, түүнд байгаа бүх баримт бичиг, зар мэдээ, журамд заасан баримтыг бүрэн ирүүлсэн эсэхийг шалгана.

14.6.Хэрэв  баримт  бичиг дутуу  байвал  Тендерийн   комисс энэ  тухай  оролцогчид мэдэгдэж, тухайн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, эсхүл бууруулах, тендерийн саналыг шалгаруулалтаас хасаж буцаах шийдвэрийн аль нэгийг гаргана.

Арван тав.ТЕНДЕРИЙН САНАЛЫН ҮНЭЛГЭЭ

15.1.Тендерийн саналуудад үнэлгээ хийлгүүлэх зорилгоор Төрийн өмчийн хорооны дарга тендерийн саналыг нээх өдөр Тендерийн комиссыг томилно. Тендерийн комиссыг томилохдоо "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг баримтална.

15.2.Тендерийн саналыг үнэлэх үйл ажиллагаа нь дараах 2 үе шаттай байна. Үүнд:

Нэг дэх шат - Техникийн саналын үнэлгээ

Хоёр дахь шат - Санхүүгийн саналын үнэлгээ

15.3.Нэг дэх шатанд техникийн саналыг шалгаруулж, энэхүү журмын 12 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангаж чадах үзүүлэлтүүдийг үндэслэн 100 хүртэлх онооны системээр үнэлнэ.

15.4.Техникийн   саналыг  үнэлэх  үзүүлэлтүүд,   ногдуулах  онооны   системийг тухайн байгууллагын хувьчлалыг зарлах үед байгууллага тус бүр дээр тогтооно.

15.5.Техникийн саналын үнэлгээгээр 80 ба түүнээс дээш оноо авсан тендерт оролцогч нь хоёр дахь шатны шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

15.6.Техникийн саналыг үнэлэх үйл ажиллагааг дуусгасны дараа Тендерийн комисс нь техникийн саналын үнэлгээний тайлан гаргана.

15.7.Техникийн саналын үнэлгээ дууссаны дараа Төрийн өмчийн хороо техникийн санал нь  тэнцсэн  оролцогчид  тендерт  цаашид  оролцохоор  шалгарсан  тухай  болон санхүүгийн саналыг нээхээр товлосон газар,  цагийг мэдэгдэнэ. Төрийн өмчийн хороо техникийн санал нь тэнцээгүй оролцогчид энэ тухай болон дэнчинг буцаан олгох   тухай    мэдэгдэнэ.    Мэдэгдлийг   буухиа   шуудан,   факс   буюу   электрон шуудангаар явуулж болно.

15.8.Санхүүгийн    саналуудыг    тендерт    оролцогчдын    итгэмжлэгдсэн    төлөөлөгчийг байлцуулан нийтийн өмнө тендерийн хуваарьт заасан өдөр задална.

15.9.Санхүүгийн  саналуудыг нээхэд хамгийн өндөр үнийн  санал  гаргасан тендерт оролцогчийг ялагчаар шалгаруулна.

15.10.Байгууллагыг худалдан авах хамгийн өндөр үнийн саналууд тэнцсэн тохиолдолд нэг дэх шатны шалгаруулалтад аль өндөр оноо авсан оролцогч ялагч болно.

15.11.Тендерийн саналыг үнэлэх үйл ажиллагаа дууссаны дараа Тендерийн комисс тендерийн үнэлгээний нэгдсэн тайлан гаргана.

15.12.Тендерийн   комисс  нь  тендерийн  үнэлгээний   нэгдсэн  тайланг Төрийн  өмчийн хорооны хуралдаанд оруулан хэлэлцүүлнэ. Төрийн өмчийн хорооны хуралдаанд тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгчийг оролцуулж болно. Төрийн өмчийн хорооны хуралдаанаас үнэлгээний тайланг үндэслэлтэй гэж үзвэл батлах, үндэслэлгүй болон хууль зөрчсөн гэж үзвэл дахин үнэлгээ хийлгэх
шийдвэрийн аль нэгийг гаргана.

15.13.Тендерийн   ялагчтай   Төрийн  өмчийн  хороо   Худалдах,   худалдан   авах  гэрээг байгуулна.

Арван зургаа.ТЕНДЕРИЙГ ЯВАГДААГҮЙД БОЛОН ХҮЧИНГҮЙД ТООЦОХ, ӨРГӨДӨЛ, САНАЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦААГ СУНГАХ

16.1.Тендерийг явагдаагүйд болон хүчингүйд тооцох, өргөдөл, тендерийн санал ирүүлэх хугацааг сунгах тухай шийдвэр, тендерийн журамд өөрчлөлт оруулахыг Төрийн өмчийн хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ. Төрийн өмчийн хорооны хуралдааны шийдвэрийг ажлын журмаар гаргаж болно.

16.2.Тендерт оролцох тухай нэг ч өргөдөл ирээгүй тохиолдолд тендерийг явагдаагүйд тооцно.

16.3.Дараах тохиолдолд тендерийг хүчингүйд тооцно. Үүнд:

(а)Зөвхөн нэг өргөдөл ирсэн

(б)Нэг ч техникийн санал нэг дэх шатны шалгаруулалтын нөхцөлийг хангаагүй

16.4.Төрийн   өмчийн   хороо   өргөдөл,   тендерийн   санал   ирүүлэх   хугацааг  өөрийн санаачилгаар болон тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу сунгах буюу тендерийн хуваарийг хэдийд ч, ямар ч байдлаар өөрчилж болно.

16.5.Өргөдөл,   тендерийн   санал   ирүүлэх  хугацааг  сунгасан,   тендерийн  хуваарийг өөрчилсөн тухай болон тендерийн журамд өөрчлөлт оруулах шаардлага гарвал Төрийн өмчийн хороо энэ тухай бүх оролцогчид бичгээр мэдэгдэнэ.

Арван долоо. МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

17.1.Тендертэй холбоотой гарсан аливаа гомдол,  маргааныг Төрийн өмчийн хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

17.2.Гомдол, маргаан гаргагч нь Төрийн өмчийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл зохих шатны шүүхэд хандаж болно.

Энэхүү журмыг хүлээн зөвшөөрсөн

тендөрт оролцогчийн гарын үсэг    _______________ ___/____________ /

                                                                                                            /гарын үсэг/               /нэр/

Он, сар, өдөр