- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- БҮРЭН БУЮУ БҮРЭН БУС СУУДЛЫН АВТОМАШИН, СУУДЛЫН АВТОМАШИНЫ КУЗОВЫГ ТОДОРХОЙЛОН АНГИЛАХ ЗААВАР
УГЕГ-ын даргын 2006 оны 02 тоот тушаалын 3 дугаар хавсралт
БҮРЭН БУЮУ БҮРЭН БУС СУУДЛЫН АВТОМАШИН, СУУДЛЫН АВТОМАШИНЫ КУЗОВЫГ ТОДОРХОЙЛОН АНГИЛАХ ЗААВАР
Нэг. Ерөнхий зүйл
1.1."Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем" /БТКУС/-ийн Жагсаалт, Тайлбар дүрмийн дагуу Зүйл 87.03-т хамаарах суудлын автомашинд зориулагдсан кузов (Мөр 8707.10), задалж салгасан байдлаар импортолж буй бүр-jn буюу бүрэн бус суудлын автомашин (Зүйл 87.03)-ыг тодорхойлон ашиглахад энэхүү зааврын зорилго оршино.
Хоёр. Кузовыг тодорхойлон ангилах
2.1.БТКУС-ийн Зүйл 87.03-г хамаарах суудлын автомашины кузов нь дараах шалгуур үзүүлэлтүүдийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд Мөр 8707.10 (Үндмсний код: 8707.10.00)-д хамааран ангилагдана. Үүнд:
(а)Хөдөлгүүр, хурдны хайрцаг, диск, хүч дамжуулах механизм, кардан дамжуулагч, дифференциал, хий хуваарилах систем, хөргөлтийн систем, тосолгооны систем, тэжээлийн систем болон тэдгээрийн аливаа агрегат, эд анги, түлшний бак угсрагдаагүй;
(б)Урд 5а хойд тэнхлэг. бул, амортизатор, пүрш, нум, дуу намдаагч, утааны яндан, тэдгээрийн аливаа эд анги угсрагдаагүй;
(в) Жолооны хүрд, жолооны гол, араа солих гар хөшүүрэг, газ, тоормос болон дисюн холбооны хөл гишгүүр (педаль), дугуй, обод болон жолооны механизмын аливаа бусад агрегат, эд анги угсрагдаагүй;
(г) Тоормосны систем, түүний механизм, агрегат, эд анги угсрагдаагүй;
(д) Хянах самбар, цахилгааны хэрэгсэл, гэрэлтүүлгийн хэрэгсэл, дохиоллын хэрэгсэл (жишээ нь: аккумулятор, стартер, генератор, хол ойрын том жижиг гэрэл, шил арчигч, цас мөс хайлуулах буюу цанталтаас хамгаалах хэрэгсэл г.м), тэдгээрийн угсралт-холболтын эд анги, цахилгааны утас, кабелиар тоноглогдоогүй;
(е) Суудал, аюулгүйн бүс, салхины урд ба хойд шил, хаалга, хаалганы цоож, шил, шил өргөх механизм, капот, ачаа ачих хэсэг /багаж/-ийн таг, ар талаа харах толь болон хажуугийн толь, толины суурь, тамхины үнсний сав, шалны дэвсгэр, шаврын хаалт, урд хойд хамгаалалтын буфер, ачааны тавиур, радио болон дуу авиа, дүрс бичлэг тоглуулагч хэрэгслээр тоноглогдоогүй, салоны болон ачаа ачих хэсэг /багаж/-ийн доторлогоо хийгдээгүй байна.
Гурав. Бүрэн буюу бүрэн бус тээврийн хэрэгслийг тодорхойлон ангилах
3.1.БТКУС-ийн Зүйл 87.03-ын суудлын автомашины кузовт 2.1-ийн (а)-Со)-д заасан систем, механизм, агрегат, тэдгээрийн аливаа эд анги, холболтын эд анги угсрагдаагүй, мөн аливаа хэрэгслээр тоноглогдоогүй байдалтай боловч тэдгээр нь задалж салгасан байдлаар иж бүрдлээрээ, эсхүл тэдгээрийн зарим хэсэг нь кузовтой хамт тээвэрлэгдэн ирсэн тохиолдолд эвлүүлж угсарсны дараа бүрэн буюу бүрэн бус суудлын автомашин болох ундэслэлээр Зүйл 87.07-д бус Зүйл 87.03-т хамааруулан ангилна.
Текст томруулах
A
A
A