- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- РЕНТГЕН КАБИНЕТ, ИОНЖУУЛАГЧ ТУЯА ҮҮСГЭГЧ АППАРАТ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАХ, СУУРИЛУУЛАХ БОЛОН РЕНТГЕН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ҮЕД МӨРДӨХ ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ /Ерөнхий сайдын 2018 оны 130 дугаар захирамжаар хүчингүй болсон/
/Ерөнхий сайдын 2018 оны 130 дугаар захирамжаар хүчингүй болсон/
Цөмийн энергийн газрын даргын 2010 оны 357 дугаар тушаалын хавсралт
РЕНТГЕН КАБИНЕТ, ИОНЖУУЛАГЧ ТУЯА ҮҮСГЭГЧ АППАРАТ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАХ, СУУРИЛУУЛАХ БОЛОН РЕНТГЕН
ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ҮЕД МӨРДӨХ ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
Нэг. Зориулалт
Энэхүү дүрэм нь ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цацрагтай орчинд аюулгүй ажиллах шаардлагууд болон түүнийг дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоосон эрх зүйн акт юм.
Хүний биед сөргөөр нөлөөлөх ионжуулагч цацрагийн үйлчлэлийн зөвшөөрөгдөх хэм хэмжээ нь энэхүү дүрмээр тогтоогдоно.
Иргэний (өвчтөний) рентген шинжилгээний үед авах эмнэлгийн шарлагын тун нь цацрагийн аюулгүйн үндсэн стандарт, дүрэм, хэм хэмжээнд заасны дагуу зөвлөх хэм хэмжээнээс хэтрэхгүй байна.
Энэхүү дүрэм нь Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, ионжуулагч цацрагийн үйлчлэлээс хамгаалах Олон улсын Үндсэн стандарт”-ын шаардлагыг мөрдлөг болгосон.
Хоёр. Хамрах хүрээ
2.1.Рентген дүрс оношилгооны кабинет, ионжуулагч туяа үүсгэгч аппарат тоног төхөөрөмжийг ашиглах, суурилуулах болон рентген шинжилгээ хийх үед мөрдөх цацрагийн аюулгүйн дүрэм нь урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, судалгааны зорилгоор Эрүүл мэндийн байгууллагуудад цацраг туяа ашиглаж байгаа болон хэрэглэсэн аргаас үл хамааран цацрагтай ажиллагчийн, өвчтөн, хүн амын цацрагийн хамгаалалтын дэд бүтцийг сайжруулах үндсэн зарчим хэм хэмжээг тогтоосон баримт бичиг юм.
2.2.Энэхүү дүрмийн шаардлагыг цацраг туяатай холбоотой үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, хуулийн этгээдүүд тэдгээрийн харьяалал, өмчийн хэлбэрээс үл хамааран (Монгол Улсын захиргааны субъектүүд, орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан, иргэд) заавал баримтлана.
Гурав. Нэр томъёо, тодорхойлолт
3.1.Рентген дүрс оношилгооны тасгийн ажилтан болон техникчийн автоматчилагдсан ажлын байр
Мэдээлэл цуглуулах, тоон боловсруулалт хийх, харах ба рентген дүрсийг архивлах, программчлагдсан аппаратын цогцолбор.
3.2 .Рентген аппарат Рентген хоолой, цахилгаан тэжээлийн төхөөрөмж, рентген хоолойн ажлын горимыг тохируулах систем, цацрагийг хүлээн авагч /хувиргагч/ болон тогтоох төхөөрөмжөөс бүрдэнэ.
3.3 .Рентген мэс заслын хэсэг Эмнэлгийн байгууллагын рентген тоног төхөөрөмжийг ашиглан мэс ажилбар хийгдэх рентген дүрс оношилгооны тасгийн хэсэг.
3.4.Шингэсэн тун (D) Биеийн нэгж массад шингэсэн ионжуулагч цацрагийн энергийн хэмжээ:
D=dE/dm
dE-биеийн dm масс-д шингэсэн ионжуулагч цацрагийн энерги. Шингэсэн тунгийн Си систем дэх нэгж нь Грей, (1 Гр=1Дж/1кг). Урьд нь 0.01Гр–тэй тэнцүү системийн бус Рад нэгжийг шингээлтийн тунг хэмжих нэгж болгон хэрэглэж байсан.
1Рад=0.01Гр
3.5.Эквивалент тун НT,R- Эд эрхтэнд шингээгдсэн DT. R тунг тухайн цацрагийн жинлэх коэффициент WR-оор үржүүлсэнтэй тэнцүү хэмжигдэхүүн
НT,R= WR* DT. R
WR нь хэмжээсгүй бөгөөд цацрагийн төрлүүдийн биологийн үйлчлэлийг харуулдаг.
Рентген цацрагийн хувьд WR=1 байдаг. Эквивалент тунгийн Си систем дэх нэгж нь Зиверт, (Зв). Урьд нь системийн бус 0,01Зв–тэй тэнцүү бэр нэгжийг хэрэглэж байсан. 1бэр=0.01Зв
3.6.Эффектив тун Е Хүний бие, эд эрхтэн бүрийн цацрагт мэдрэг байдлыг тооцон хүний биеийн авсан нийт тун бөгөөд цаашид үүсэн гарах үр дагаврын хэмжээг үзүүлэхэд ашигладаг хэмжигдэхүүн юм. Энэ нь эд эрхтэн бүрийн авсан эквивалент тун /HT/-г тухайн эд эрхтний жинлэх коэффицент/ WT /-оор үржүүлсэн үржвэрүүдийн нийлбэр юм.
Е=åWT*HT
Эффектив тунгийн Си систем дэх нэгж нь Зиверт, (Зв).
3.7.Цацрагийн хяналтын газрын дүгнэлт Тухайн тохиолдолд рентген кабинетийн үйл ажиллагаа нь тогтоосон хууль, цацрагийн аюулгүйн дүрэм, журамд тохирч байгаа эсэхийг баталгаажуулсан баримт бичиг.
3.8.Рентген туяа цацаргагч Цацрагийг шүүгч болон чиглүүлэгч төхөөрөмж /өрц/ бүхий хамгаалалттай гэр дотор байрлуулсан рентген хоолой.
3.9.Рентген цацраг Рентген хоолойн дотор хурдассан электрон анодыг ирж мөргөсний дүнд үүсдэг цацраг.
3.10.Рентген дүрс оношилгооны кабинет Эмнэлийн байгууллага өвчнийг оношлох зорилгоор рентген цацраг хэрэглэдэг тусгай аппарат төхөөрөмжөөр тоноглосон өрөө тасалгааны цогцолбор.
3.11.Ангиографийн кабинет Судсан доторхи болон бусад оношилгоо, эмчилгээ хийх зорилгоор ангиографийн аппаратаар тоноглож, суурилуулсан өрөө
3.12.Рентген компьютерт томографийн кабинет Эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагад өвчнийг оношлох зорилгоор рентген компьютерт томографын аппаратыг рентген оношилгооны тасагт тусгайлан тоноглож суурилуулсан өрөө тасалгааны цогцолбор.
3.13.Рентген дүрс оношилгооны кабинетийн удирдлагын өрөө Рентген шинжилгээ хийх үед өвчтөний биеийн байдлыг хянаж ажиглах, рентген аппаратыг алсаас удирдаж ажиллуулах удирдлагын самбар /систем/ байрласан өрөө.
3.14.Тунгийн чадал Нэгж хугацаан дахь шингээгдсэн тунгийн хэмжээ (сек, мин, цаг)
3.15.Эмнэлгийн шарлага Оношилгоо ба эмчилгээ хийх үед цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн үүсгүүрээс өвчтөнд үзүүлэх нөлөөлөл.
3.16.Рентген дүрс оношилгооны тасаг Эмнэлгийн байгууллагын өвчнийг оношлох, эмчлэх зорилгоор рентген цацрагийн үүсгүүр бүхий аппарат тоног төхөөрөмж хэрэглэдэг тусгай төхөөрөмжөөр тоноглосон өрөө тасалгаануудын цогцолбор.
3.17.Байгууллагын рентген аппарат ашиглах эрхийн зөвшөөрөл Байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны байдлыг тодорхойлон гаргасан үнэлгээг үндэслэн эрх бүхий байгууллагаас олгосон рентген аппарат ашиглах эрхийн бичиг.
3.18.Цацрагтай ажиллагч Ионжуулагч цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг хүмүүс /А групп/ буюу ажлын нөхцөл нь цацрагийн үйлчлэлийн хүрээнд байрласан хүмүүс.
3.19.Тунгийн хязгаар (ТХ) Ажлын хэвийн нөхцөлд түүнээс хэтэрч болохгүй жилийн цацрагийн эффектив ба эквивалент тунгийн зөвшөөрөгдөх хэмжээ. (Жилийн тунгийн хязгаарыг мөрдөж ажиллах нь тохиолдож болох хортой үр дагавраас урьдчилан сэргийлэх бөгөөд тунгийн энэ түвшинд стохастик нөлөө үүсэхгүй)
3.20.Рентген дүрс оношилгооны өрөө Рентген туяа үүсгэгч аппаратыг байрлуулж, рентген дүрс оношилгоо буюу эмчилгээ хийх тусгайлан тоноглосон өрөө.
3.21.Рентген зураг авах Рентген цацраг ашиглан нэг буюу хэд хэдэн дүрсийг нягт диск болон хальсан дээр буулган авч өвчнийг оношлох рентген судалгааны арга.
3.22.Дижитал рентген аппарат Рентген мэдээллээс тоон хувиргагчийн тусламжтайгаар рентген зураг (дүрс) гаргаж авах рентген аппарат
3.23.Рентген эмчилгээ Рентген цацрагаар өвчний голомтонд үйлчилж эмчлэх.
3.24.Рентген шинжилгээ Өвчний оношийг тогтоохын тулд рентген цацрагийг ашиглан өвчтөнийг судлах нэг буюу хэд хэдэн хэсгээс бүрдэх рентген шинжилгээний үйл ажиллагаа.
3.25.Рентген судлалын үйл ажиллагаа Оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх шаардлагатай өвчтөний эд эрхтэн буюу биеийн аль нэг хэсгийг харах эсвэл өвчтөнийг эмчлэх зорилгоор шарлага хийхийн тулд рентген цацрагийг ашиглах.
3.26.Рентгенээр харах Хяналтын болон флуоресценцийн дэлгэцэнд эрхтний олон талт хөдөлгөөнт дүрслэлийг гарган авах рентген шинжилгээний арга.
3.27.Тоон хувиргагчийн тусламжтайгаар рентгенээр харах
Рентген мэдээллээс тоон хувиргагчийн тусламжтайгаар хөдөлж байгаа эд эрхтний рентген дүрслэлийг гаргаж авах рентген шинжилгээний арга.
3.28.Компьютерт рентгентомограф Компьютер ба тусгай аппарат ашиглан бие эд эрхтэнийг нарийн зүсэлттэйгээр үе үеэр нь рентген зураг авч шинжлэх рентген шинжилгээний арга.
3.29.Хар тугалгын эквивалент Тухайн нөхцөлд авч үзэж байгаа материалын рентген цацрагийг сулруулах хэмжээг цэвэр хар тугалгын шингээх чадварт хөрвүүлсэн, хар тугалгын мм-ээр өгөгдсөн зузаан.
3.30.Цацрагийн хувийн хамгаалалтын хэрэгсэл Рентген шинжилгээний үед хүний бүх бие буюу тухайн эд эрхтнийг цацрагаас хамгаалахад зориулсан өмсөх хувцас хэрэгсэл.
3.11.Цацрагаас хамгаалах суурин хэрэгсэл
Рентген дүрс оношилгооны кабинетийн нэг чухал хэсэг болж хийгдсэн рентген цацрагийн хамгаалалт бүхий барилгын байгууламж болон бүтэц. Мөн цацрагаас хамгаалж хязгаарлах хэрэгсэл. Жишээ нь: хамгаалалттай хаалга, хана, тавиур, тугалгажуулсан шил, цонхны самбар.
3.12.Цацрагаас хамгаалах зөөврийн хэрэгсэл Рентген шинжилгээ хийх үед бүх бие эд эрхтнийг рентген цацрагаас хамгаалахад зориулагдсан зөөх зориулалттай хаалт, самбар.
3.13.Рентген хоолой Рентген цацрагийг үүсгэн гаргах анод катод бүхий битүүмжлэгдсэн хоолой буюу төхөөрөмж.
3.14.Шарлагын хяналтын түвшин Цацрагийн аюулгүй ажиллагааны зөвшөөрөгдөх түвшинг дагаж мөрдөх, цацрагтай ажиллагчид болон өвчтөний шарлагын тунг зохистой хэмжээний доод түвшинд байлгах, улмаар бууруулах зорилгоор цацрагийн хяналтаар тогтоогдсон цацрагийн тун буюу тунгийн чадлын тоон хэмжээ.
3.15.Флюорограф Флуоресценцийн дэлгэцтэй рентген дүрслэлийг гарган авах рентген шинжилгээний арга.
3.16.Фотолаборатори Рентген хальсанд буулгасан дүрсэнд фотохимийн боловсруулалт хийх зориулалттай тусгай төхөөрөмжөөр тоноглосон өрөө.
Дөрөв. Ерөнхий зүйл
4.1.Эмнэлгийн байгууллагад рентген шинжилгээ хийх үеийн цацрагийн аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээнд үндэслэлгүйгээр аливаа шарлага үүсгэхгүй байх, шарлагын тунг зохистой хэмжээний доод түвшинд байлгах, хүн ам, үүний дотор цацрагтай ажиллагчийг шарлагын тунгийн тогтоосон хязгаараас илүүгээр өртүүлэхгүй байх гэсэн гурван үндсэн зарчмыг баримтлан хэрэгжүүлэх шаардлагатай. (Үндэслэлтэй байх, зүй зохистой байх, хязгаарлалтай байх)
4.1.1.Шарлагын тунгийн тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх зарчим нь цацрагийн аюулгүйн (тунгийн зөвшөөрөгдөх хязгаар) хэм хэмжээ /норм/-г тогтоосноор хэрэгжинэ.
А группэд ажиллагчдын жилийн дундаж эффектив тун 20 мЗв /0.02 зиверт/ буюу 5 жилд ажиллах хугацаан дахь эффектив тун 0.1 зиверт байна. Дараалан ажилласан таван жилийн дундаж эффектив тунгийн хэмжээ 20 мЗв –ээс ихгүй байх нөхцөлд шарлагын нэг жилийн эффектив тунгийн хэмжээ 50 мЗв (0.05 зиверт)-ээс ихгүй байхыг зөвшөөрнө. 45 хүртэлх насны эмэгтэйчүүдэд хэвлийн доод хэсгийн гадаргууд эквивалент тунгийн хэмжээ сард 1 мЗв-ээс ихгүй байна.Эрүүл хүмүүст урьдчилан сэргийлэх рентген шинжилгээ хийх үед жилийн эффектив тунгийн хэмжээ 1 мЗв (0.001 Зиверт)-ээс хэтрэхгүй байна.
4.1.2.Рентген шинжилгээг хийх үеийн үндэслэлтэй байх зарчимд дараах шаардлагуудыг тооцож хэрэгжүүлнэ. Үүнд:
1.Цацрагийн биш аргыг эн тэргүүнд хэрэглэж байх
2.Зөвхөн эмчийн заалтаар шинжилгээг хийж байх
3.Рентген шинжилгээний хамгийн оновчтой аргыг сонгох
4.Рентген шинжилгээ хийлгэх хэрэгцээ нь рентген шинжилгээ хийхэд авах шарлагын эрсдлээс илүү байх нь тодорхой байх.
4.1.3.Зүй зохистой байх зарчимд дараах шаардлагуудыг тооцож хэрэгжүүлнэ. Үүнд:
1.Хүлээж байгаа эмчилгээний үр дүн нь амьдралын чухал эд эрхтний үйл ажиллагааг хэвийн байлгах талаараа бусад эмчилгээний үр дүнгээс илүү байх тохиолдолд дээрх аргыг хэрэглэх.
2.Цацраг туяагаар эмчилгээ хийлгэхээс татгалзах эрсдэл нь энэ эмчилгээг хийлгэхэд авах шарлагын эрсдлээс илүү байх.
4.1.4. Шарлагын тунг зохистой хэмжээний доод түвшинд байлгах зарчим нь эдийн засаг, нийгмийн хүчин зүйлүүдийг оролцуулан оношилгооны мэдээлэл буюу эмчилгээний үр дүнгийн чанар, зайлшгүй шаардлагатай хэм хэмжээг бүрэн хангасан нөхцөлд шарлагын тунг хүрч болох хамгийн доод түвшинд барьж байх замаар рентген шинжилгээг хийх явдал юм. (Хавсралт 9)
4.2.Рентген шинжилгээ хийх үед цацрагийн аюулгүй ажиллагааг хангахад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
1.Эрүүл ахуй, эмнэлэг-урьдчилан сэргийлэх, техникийн болон зохион байгуулах иж бүрэн арга хэмжээ авах;
2.Цацрагийн аюулгүй ажиллагааны норм, дүрэм зааврыг дагаж мөрдөх;
3.Цацрагийн тунгийн ачаалал, туяаны болзошгүй хор уршиг, цацрагийн аюулгүй байдлыг хангахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай ард иргэдэд мэдээлэх;
4.Рентген шинжилгээг гүйцэтгэж байгаа болон түүнийг хийхээр томилогдсон хүмүүсийг цацрагийн аюулгүй байдлыг хангах арга зүйд сургасан байх;
4.3.Рентген дүрс оношилгооны кабинетийн цацрагийн аюулгүй ажиллагаанд дараах шаардлага тавигдана. Үүнд:
1.Оношилгооны мэдээлэл, эмчилгээний шаардлагатай үр дүнг үзүүлж чадахгүй, тохируулга, чанарын баталгаажилтын шаардлага хангаагүй рентген аппарат, тоног төхөөрөмж хэрэглэхийг хориглох;
2.Өрөөнүүд, тэдгээрийн байрлал болон бүтэц зохион байгуулалт нь зөв, үндэслэлтэй хийгдсэн байх;
3.Тоног төхөөрөмжийн байрлал, ашиглалт, гэрэлтүүлэг нь техникийн шаардлагыг хангасан байх;
4.Рентген шинжилгээг хийх үед рентген аппаратын ажлын физик-техникийн хамгийн зөв үзүүлэлтийг ашигладаг байх;
5.Суурин, хөдөлгөөнтэй болон хувийн цацрагийн хамгаалалтын хэрэгслийг тогтмол хэрэглэх;
6.Рентген шинжилгээ хийх аюулгүй аргад ажиллагчдыг сургасан байх;
7.Тоног төхөөрөмжүүд болон холболтын ашиглалтын дүрмийг мөрдөж ажиллах;
8.Цацрагтай ажиллагчид болон өвчтөний авч байгаа шарлагын тунг хянах;
9.Рентген шинжилгээ, эмчилгээ хийж байгаа үед цацрагийн аюулгүй ажиллагааны хэм хэмжээ, дүрэм заавар хэрхэн биелэгдэж байгаад хяналт тавих;
4.4.Засварласан буюу шинээр гадаадаас авч байгаа рентген оношилгооны аппарат нь өвчтөний авч болох цацрагийн тунг хэмжих багажтай байна. Мөн хэмжих багаж нь тогтоогдсон журмын дагуу улсын жин хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулагдсан байна.
4.5.Эмнэлгийн байгууллага, албан газрууд нь рентген аппаратыг ашиглахдаа дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.Цацрагийн аюулгүй ажиллагааг хангах ажлыг төлөвлөж, зохион байгуулах, хэрэгжүүлэх;
2.Ажлын байр, рентген дүрс оношилгооны кабинет, байгууллагын орчин тойрны цацрагийн түвшинд хяналт тавих;
3.Цацрагтай ажиллагчид, хүн амын авч байгаа хувийн тунгийн хяналт, тооцоог хийж байх, цацрагийн хувийн дозиметрийн хяналт, тооцоо нь улсын хэмжээний хяналтын нэгдсэн системийн хүрээнд хийгдэх;
4.Удирдлага, гүйцэтгэх ажилтан, мэргэжилтнүүд рентген аппараттай байнгын буюу түр харьцаж ажилладаг бусад хүмүүсийг цацрагийн аюулгүй ажиллагааг хангах асуудлаар бэлтгэх, сургах, давтан сургах, мэргэшүүлэх;
5.Цацрагтай ажиллагчдыг ажилд орохоос нь өмнө болон тодорхой хугацаанд мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн байнгын үзлэгт хамруулах;
6.Ажлын байран дахь ионжуулагч цацрагийн түвшин ба тухайн хүний авсан цацрагийн хувийн тунгийн хэмжээг цацрагтай ажиллагчдад тогтмол мэдээлж байх;
7.Цацрагийн ослын байдлын тухай холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон бусад байгууллагад цаг тухайд нь мэдээлэх;
8.Төрийн захиргааны төв байгууллага болон Цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны тушаал заавар, дүгнэлт, шаардлагыг биелүүлэх;
9.Иргэн бүр цацрагийн аюулгүй ажиллагааг хангахад идэвхтэй оролцох.
4.6.Цацрагийн үүсгүүр бүхий аппарат тоног төхөөрөмж ашигладаг бүх байгууллага нь өөрийн үйл ажиллагааны нөхцөл, онцлогт тохируулан дотооддоо цацрагийн хяналт тавих дүрмийг боловсруулан гаргаж, Цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар (цаашид цацрагийн хяналтын газар гэх) хянуулж баталгаажуулсан байна. Тухайн байгууллага нь цацрагийн аюулгүй ажиллагаанд дотоодын хяналт тавих ажилтанг тушаалаар томилон ажиллуулах ба уг ажилтан нь байгууллагын дотоодод цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.
4.7.Рентген аппаратыг орлого, зарлагын тооллогын бүртгэлд бүртгэнэ. Жил бүр тухайн байгууллагын захиргаанаас томилсон комисс нь рентген аппаратын тооллогыг хийнэ.
4.8.Цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэхүү дүрмийн шаардлагыг хангаагүй рентген кабинетийн үйл ажиллагааг илэрсэн зөрчлийг арилгах хүртэл зогсоох арга хэмжээ авна.
4.9.Рентген дүрс оношилгооны кабинетийг ашиглах явцад дараах (аюултай, хортой) хүчин зүйлийг тооцоолох, Үүнд:
1.Ионжуулагч цацрагийн түвшин ихсэх
2.Цахилгаан хэлхээнд аюул учруулж болох өндөр хүчдэл байгаа үед гүйдлийн богино холболт хүний биеэр дамжих
3.Гэрэлтүүлгийн элементийн халалт ихсэх
4.Рентген төхөөрөмжийг ашиглах явцад түүнийг цохиж гэмтээх
5.Агаар дуслын замаар болон шүргэлцэх замаар халдвар дамжих
6.Техник хангамжийн үүсгэж байгаа дуу шуугианы түвшин ихсэх
7.Галын аюул
4.10.Фотолабораторийг ашиглах явцад дараах (аюултай болон хортой) хүчин зүйлийн үйлчлэлийг анхаарах:
1.Гэрэлтүүлэг муу байх
2.Химийн идэвхт (метол, гидрохинонийн хэлбэрийн исэлдүүлэгч) бодистой шүргэлцэл үүсэх.
3.Зургийн хальсыг шатаах үед хордлого үүсгэх нэгдэл бий болох
4.11.Цацрагтай ажиллагчид ба хүн амын шарлагын түвшин нь Цацрагийн хамгаалалт. Цөмийн цацрагийн тунгийн зөвшөөрөгдөх хэмжээ, MNS 5631:2006-д тогтоосон тунгийн үндсэн хязгаараас (хүснэгт 1) хэтрэхгүй байна.
Тунгийн үндсэн хязгаар
Хүснэгт 1
Хэмжигдэхүүн |
Тунгийн хязгаар |
||
Цацрагтай ажиллагчид А групп |
Цацрагтай ажиллагчид Б групп |
Хүн ам |
|
Эффектив тун |
Дурын дэс дараалсан 5 жилийн дундаж хэмжээ 20 мЗв. Гэхдээ 1 жилд 50 мЗв-с хэтэрч болохгүй |
5 мЗв жилд |
Дурын дараалсан 5 жилийн дундаж хэмжээ 1 мЗв. Гэхдээ 1 жилд 5 мЗв-с хэтэрч болохгүй |
Жилд авах эквивалент тун Нүдний болор Арьс Сарвуу, тавхай |
150 мЗв 500 мЗв 500 мЗв |
38 мЗв 125 мЗв 125 мЗв |
15 мЗв 50 мЗв 50 мЗв |
Тав. Рентген дүрс оношилгооны кабинетийг байгуулах, тоног төхөөрөмжийг суурилуулах, зохион байгуулах ажилд тавигдах шаардлага
5.1.Рентген дүрс оношилгооны тасаг (кабинет)-ийг зохих техникийн зураг төслийн дагуу зохион байгуулна. Үйл ажиллагаа явуулах байр нь ионжуулагч цацрагтай орчинд ажиллах дүрмийн шаардлага хангасан тухай цацрагийн хяналтын газраас дүгнэлт гаргуулсан байна.
5.2.Рентген дүрс оношилгооны тасаг, (кабинет)-ийг орон сууц, хүүхдийн байранд байрлуулж болохгүй. Онцгой тохиолдолд шүдний рентген аппаратыг энэ дүрмийн 11-р зүйлд заасны дагуу орон сууцанд байрлуулж болно.
Орон сууцны байранд байгаа амбулаторийн рентген кабинетийн зэрэгцээ хэвтээ, босоо өрөөнд хүн ам оршин суудаггүй бол ажиллуулахыг зөвшөөрнө.
Рентген дүрс оношилгооны кабинетийг орон сууцанд залгаж барьсан барилга, түүнчлэн доод давхарт нь байгуулахыг зөвшөөрнө.
5.3.Рентген дүрс оношилгооны тасгийн бүрэлдэхүүнд орж байгаа рентген кабинетийг төвлөрсөн байдлаар зохицуулан байрлуулах ба эмнэлэг, амбулатори хоёрын уулзварт байрлуулах нь илүү тохиромжтой. Рентген кабинетийг эмнэлгийн халдвартын, сүрьеэгийн, эх барих эмэгтэйчүүдийн тасгаас өөр хэсэгт байгуулах ба зайлшгүй шаардлагатай үед флюорографийн кабинетийг амбулатори, хүлээн авах тасагт байрлуулж болно.
5.4.Эмнэлгийн амбулаторийн өвчтөнд үйлчлэх рентген кабинетийг тухайн хэсэгт байгуулна. Рентген тасаг нь явуулын хүмүүс дамжин өнгөрөхөөр нэг урсгалтай байж болохгүй. Эмнэлэг болон поликлиникийн рентген тасгийн орох хаалга нь кабинетээс тусдаа буюу давхар хаалгатай байна. Зөвхөн эмнэлгийн амбулатори ба эмнэлгийн өвчтөнд үйлчлэх рентген дүрс оношилгооны кабинетийг барилгын дээд хэсэгт байгуулж болно. Рентген дүрс оношилгооны тасаг нь гадны хүмүүс дамжиж өнгөрөхөөр нэвт хаалгатай байж болохгүй. Эмнэлэг болон амбулаторийн рентген тасагт орох зориулалт бүхий тусгай хаалгатай байна.
5.5.Дээрээс нь ус нэвтэрч болзошгүй (бассейн, угаалга, усанд орох) өрөөний доор рентген кабинетийг байгуулж болохгүй. Рентген кабинетийг хүүхэд болон жирэмсэн эмэгтэй хэвтэж байгаа өрөөтэй зэрэгцээ байгуулахыг хориглоно.
5.6.Рентген дүрс оношилгооны кабинетийн ердийн буюу тусгай зориулалттай өрөөний талбай, бүтцийг Хавсралт 3-т үзүүлэв. (Үүнд хийгдэж байгаа рентген шинжилгээний онцлог болон шинж чанарыг тооцож үзэх шаардлагатай бөгөөд шинээр зохион байгуулж буй рентген кабинетийн талбай болон бүтцийг хүснэгт 2-д үзүүлэв)
5.7.Рентген дүрс оношилгооны тасгийн аппарат байрласан өрөөнүүд нь тогтоогдсон журмын дагуу батлагдаж, дараах шаардлагуудыг тусгасан зохих техникийн зураг төслөөр хийгдсэн байна. Үүнд:
1.Рентген шинжилгээ явуулах өрөө нь хүрэлцэхүйц хангалттай зай багтаамжтай байна;
2.Хамгаалалтын бага хаалтны ар талын ажиллагчийн ажлын байрнаас өрөөний хана хүртэлх зай нь 1.5 м-ээс багагүй;
3.Хамгаалалтын том хаалтны ар талын ажиллагчийн ажлын байрнаас өрөөний хана хүртэлх зай нь 0,6 м-ээс багагүй;
4.Зургийн босоо ширээний зогсоолоос өрөөний хамгийн ойрын хана хүртэл 1,1 м-ээс багагүй;
5.Зургийн болон харалтын ширээнээс өрөөний хана хүртэл 1 м-ээс багагүй;
6.Рентген хоолойноос харалтын хамгаалалттай цонх хүртэл 2 м-ээс багагүй; (Шүдний болон хөхний зураг авах аппаратанд 1 м-ээс багагүй)
7. Ширээ хоорондох ажиллагчид явах зайн өргөн нь 0.8 м-ээс багагүй;
8.Хүнд өвчтөнг зөөх тэргэнцрийг тавих талбайн хэмжээ 1.5х2 м-ээс багагүй;
9.Рентген аппараттай өрөөн доторх хүнд өвчтөн зөөх тэргэнцэрт зориулсан нэмэлт талбай 6 м2 байна;
5.8.Фотолаборатори нь ганц “харанхуй” өрөөнөөс тогтоно. Лабораторийн хальс (угаагч) тодруулагч нь автоматаар ажилладаг байна. Ажлын ачаалал их нөхцөлд хуурай хальс хайчлах, нэр тэмдэг тавих, ялгаж ангилах ердийн гэрэлтэй нэмэлт өрөөтэй байна.
5.9.Фотолабораторид жижиг зураг угаах бол өрөөний талбай нь 6 м2, том зураг угаах зориулалттай бол өрөөний талбай нь 8м2 хэмжээтэй байна. Харанхуй өрөөнд суурилагдсан тоног төхөөрөмжийн хооронд техникч явах зайн өргөн нь 1 м-ээс багагүй, хаалганы өргөн нь 0.9-1м байна.
5.10.Рентген компьютерийн томограф суурилуулах өрөөний талбай, бүтцийг үйлдвэрлэгч нь төлөвлөж өгсөн байна. Гэхдээ энэ нь энэ дүрмийн 5,6- 5.7-г зөрчөөгүй байх ёстой.
5.11.Рентген дүрс оношилгооны тасаг нь ажиллагчид болон өвчтөнд зориулсан тухтай орчныг бүрдүүлж өгсөн, агаарын харьцангуй чийглэг нь бүх өрөөнд 40-60%-тай байна.
5.12.Шинээр баригдаж байгаа барилгад байрлах рентген кабинетийн ерөнхий зориулалттай салхивч нь автоматаар ажилладаг байна. Одоо ажиллаж байгаа тасагт агаарыг ерөнхийд нь сольдог сорох, үлээх зориулалтын салхивчийн систем тавьж болно. Компьютерт томографи, халдвартын эмнэлгийн рентген кабинетийн салхивч нь автомат ажиллагаатай байна.
5.13.Салхивчийн ажиллах давтамж, рентген тасгийн өрөөний гэрэлтүүлэг, тасалгааны хэмийн тооцоолсон утгыг Хавсралт 4-д үзүүлэв.
5.14.Фотолаборатори болон рентген хагалгааны өрөөнөөс бусад өрөөний шал нь цахилгаан тусгаарлах материалаар (будагтай модон шал, хулдаас, зүймэл царсан шал г.м) цахилгааны аюулгүй байдлыг хангасан технологиор хийгдсэн, чийгтэй угаалга хийж болохоор байна.
5.15.Рентген хагалгаа, хагалгааны бэлтгэл өрөө ба фотолабораторийн шалыг ус нэвтэрч шингэдэггүй, амархан цэвэрлэгээ авах, байнга угааж ариутгаж болох материалаар хийнэ. Рентген хагалгааны өрөөний шал нь цэнэг хуримтлуулдаггүй, оч үүсгэдэггүй байна. Цэнэг хуримтлуулдаггүй хулдаасан материалаар хийсэн бол суурийг заавал газардуулна.
5.16.Цацраг туяа эмчилгээ, шинжилгээний болон удирдлагын өрөөний хана, тааз нь гөлгөр, амархан цэвэрлэгддэг, чийгтэй цэвэрлэгээ хийж болохоор байна. Фотолабораторийн ханыг гэгээтэй цайвар өнгийн шаазангаар хийх ба угаалтуур, хальсанд фотохимийн боловсруулалт хийх (шаазан сав) төхөөрөмжтэй байна. Хананд шаазанг 2 м хүртэл хийх ба бусад хэсгийг нойтон цэвэрлэгээ байнга хийж болохоор материалаар хийнэ.
5.17.Рентген хагалгааны өрөөний ханыг цайвар толбогүй, бүдэг хавтанцар материалаар хийнэ.
5.18.Рентген шинжилгээ хийх өрөөний цонх нь байгалийн гэрлийг (нарны шууд тусгал) харанхуйлах хамгаалалтын төхөөрөмж хаалттай байна.
5.19.Хальсыг гэрэлд цохиулахгүй байх нөхцөлийг хангах үүднээс фотолабораторийн харилцах цонх, хаалгыг гэрэл нэвтрүүлэхгүй хөшгөөр хаасан байна.
5.20.Флюорографи болон рентген хагалгааны өрөөнөөс бусад шинжилгээ хийх өрөөнүүд халуун хүйтэн усны угаалтууртай байна.
5.21.Фотолаборатори, шинжилгээний өрөө, удирдлагын өрөөнөөс коридор руу орох хаалга нь галын аюулаас хамгаалж гадагшаа онгойхоор, удирдлагын өрөөнөөс шинжилгээний өрөө рүү орох хаалга аппаратын өрөө рүү онгойхоор хийгдсэн байна.
5.22.Рентген дүрс оношилгооны кабинетийн шинжилгээний өрөө ба эмчилгээний кабинетийн удирдлагын өрөөний орох хаалга шалнаас 1.6-1.8 м өндөртэй байх ба хаалганы дээд талд “Гэрэл ассан үед орж болохгүй” гэж цагаан дэвсгэр дээр улаанаар бичсэн, рентген аппаратыг залгахад автоматаар асахаар хийгдсэн гэрлэн дохиог байрлуулсан байна. Энэ нь цацраг аюултайг анхааруулсан гэрлэн дохио болно. Мөн шар дэвсгэр дээр хараар зурсан цацрагийн анхааруулах тэмдгийг санамжийн хамт байрлуулна.
5.23.Шинжилгээний өрөөнд уул кабинетийн техникийн төсөлд ороогүй тоног төхөөрөмж байрлуулах, түүнчлэн рентген шинжилгээтэй холбоогүй ажил хийж гүйцэтгэхийг хориглоно. Харин уг өрөөнд хүүхдэд шинжилгээ хийх үед түүнийг саатуулах зорилгоор тоглоом хадгалахыг зөвшөөрнө.
5.24.Рентген аппаратыг суурилуулахдаа анхдагч цацрагийг даацын хана руу чиглэхээр байрлуулна. Даацын хананы цаадах өрөөнд хүн ам цөөн байх байрлалыг сонгоно. Цацрагийн анхдагч багцыг (удирдлагын өрөө, хамгаалалтын их, бага хаалт) харалтын цонх руу чиглүүлж болохгүй. Нэгдүгээр давхарт байрлаж байгаа рентген кабинет нь орон сууц болон албан газраас 30 м-ээс бага зайд байвал рентген шинжилгээний өрөөний цонхонд шалнаас дээш 2 м-ээс багагүй өндөр цацрагийн хаалт хамгаалалтыг хийнэ.
5.25.Зөөврийн болон өвчтөн хэвтэж буй тасгийн, шүд, мэс засал, флюорограф, маммографийн аппаратаас бусад рентген аппаратын удирдах самбарыг тусгай удирдлагын өрөөнд байрлуулна. Удирдлагын өрөөнд рентген телевизийн монитор (рентген дүрсийг харах дэлгэц), рентгений эмч, техникчийн ажлын ширээ байна. Өвчтөний байдлыг хянах ажиллагаа нь цонхоор болон чанга яригч төхөөрөмжөөр хийгдэнэ. Удирдлагын өрөөний хаалга нь болон өвчтөнг харж ажиглах цонх нь ионжуулсан туяанаас хамгаалахад зориулсан тусгай хамгаалалттай байна. Удирдлагын өрөөний цонх 30х40 см-ээс багагүй, хамгаалалтын хаалтны цонх 18х24 см-ээс багагүй хэмжээтэй байна. Рентгений эмч, цацрагтай ажиллагчид нь зураг унших болон рентген шинжилгээ хийгээгүй үед байрлах тусгай өрөөтэй байна.
5.26.Зөөврийн, палат, мэс засал, флюорограф, шүдний ба маммографийн аппаратын удирдлагыг рентген хоолойноос 2,5 м-ээс (остеоденситометрийн хувьд 1,5 м –ээс) багагүй зайд уртасгагчаар зөөвөрлөх болон алсын удирдлагын тусламжтайгаар рентген шинжилгээг хийх өрөөнөөс удирдаж болно.
5.27.Рентген дүрс оношилгооны өрөөний өндөр нь хоорондоо хамааралтай техникийн тоноглол хэсгүүдийг байрлуулах нөхцөлийг хангасан байна. Жишээлбэл: Рентген хоолой, баригч тулгуур, телевизийн хяналтын дэлгэц, сүүдэргүй гэрлүүд г.м–ийн таазны бэхэлгээ багтана. Рентген хоолойг нь таазанд өлгөдөг рентген аппарат, дэлгэц-зургийн байгууламж, рентген дүрслэлийн өсгөгч нь 3 м-ээс багагүй өндөртэй байрыг шаардана. Мөн эргэлдэж шардаг туяа эмчилгээний аппаратын өрөө нь 3 м-ээс багагүй өндөртэй байна.
5.28.Рентген дүрс оношилгооны кабинет, компьютерт томограф, ангиографийн хагалгааны өрөөний хаалганы өргөн нь 1.2 м-ээс багагүй, өндөр нь 2 м, бусад өрөөний хаалганы хэмжээ 0.9 х1.8 м байна.
5.29.Шалны тооцоологдсон даах чадвар нь рентген оношилгооны аппарат болон рентген компьютерт томографын хамгийн хүнд хэсгийг угсрах боломжийг хангасан байна.
5.30.Рентген дүрс оношилгооны кабинетийн үйл ажиллагаа нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн нөхцөлд зөвшөөрөгдөнө.
1.Рентген кабинетийн рентген шинжилгээ хийх үед мөрдөх дүрэмд тохирсон ионжуулагч цацраг үүсгэгч аппарат, тоног төхөөрөмжийг ашиглах эрхийн зөвшөөрөл;
2.Ажил үйлчилгээ явуулах зөвшөөрөл;
3.Рентген аппарат болон кабинетийн техникийн зураг төсөл;
4.Рентген аппаратыг ашиглалтанд хүлээж авсан тухайн байгууллагын комиссын тэмдэглэл;
5.Рентген аппаратыг ашиглах техникийн гэрчилгээ;
6.Рентген аппаратын техник -хяналтын журнал (Хавсралт-1)
7.Цөмийн болон цацрагийн хяналтын газрын эрүүл ахуй, дозиметрийн хэмжилтийн протокол;
8.Цацрагийн ослыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх цацрагийн болон техникийн аюулгүй ажиллагааны заавар;
9.Цацрагийн аюулгүй ажиллагаа, цацрагийн хяналт хариуцсан ажилтныг томилсон тушаал;
10.Ажиллагчдын мэргэжлийн шарлагын хувийн тунг тооцоолох карт; (бүртгэл, үндсэн үзүүлэлтүүд г.м)
11.Ажиллагчдын урьдчилсан болон төлөвлөгөөт эрүүл мэндийн үзлэгт орсон тухай эмнэлгийн комиссын дүгнэлт;
12.Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааврын бүртгэлийн журнал (Хавсралт-2)
13.Өвчтөний хувийн шарлагын тооцоог батлах баримт бичиг (журнал, тооцооны хуудас, үндсэн үзүүлэлтүүд г.м)
14.Арга зүй- зааварчилгааны бичиг баримт;
15. Салхивчийн төхөөрөмжийн гэрчилгээ, түүнийг туршиж хүлээлгэн өгсөн акт;
16.Үндсэн газардуулгаар гүйх гүйдлийн эсэргүүцлийг нь заасан, хамгаалалтын газардуулах төхөөрөмжийг туршсан акт, эмнэлгийн багаж, цахилгаан тоног төхөөрөмжийн газардуулгыг шалгасан акт, кабель ба цахилгаан утасны тусгаарлах материалын эсэргүүцлийг хэмжсэн тэмдэглэл;
5.31.Ажил эхлэхийн өмнө цацрагтай ажиллагчид тоног төхөөрөмж, химийн урвалж зэргийн бүрэн бүтэн байдлыг шалгана. Гэмтэл илэрсэн тохиолдолд ажлыг зогсоож техникийн үйлчилгээ болон засвар хариуцсан байгууллагад дуудлага өгнө.
5.32.Ажлын өдөр дуусмагц рентген кабинетэд нарийвчилсан үзлэг хийнэ. Үүнд:
-рентген аппарат, цахилгаан багажууд, ширээний гэрэл, цахилгаан гэрэлтүүлгийг унтраасан байх.
Ажил дууссаны дараа кабинетийн хана, шаланд чийгтэй цэвэрлэгээ хийх, өвчтөний болон эмчийн хүрч байсан рентген аппаратын эд анги, хэсгүүдийг сайтар ариутгана. Хар тугалганы тоос илэрвэл хамгаалалтын хэрэгслийг ашиглах ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага зөрчилтэй гэж үзэж 1-2%-ын цууны хүчлийн уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
Чийгтэй цэвэрлэгээг рентген шинжилгээний, удирдлагын өрөөнд ажил эхлэхийн өмнө болон рентген оношилгооны үед хийхийг хориглоно.
Зургаа.Цацрагаас хамгаалах суурин төхөөрөмжинд тавигдах шаардлага
6.1.Рентген дүрс оношилгооны кабинетийн суурин хамгаалах төхөөрөмжүүд (хана, шал, тааз, хамгаалалтын хаалга, харах цонх, цонхны самбар) нь рентген шинжилгээ хийгдэж байх үед зэрэгцээ өрөөнд нэвтрэх туяаны түвшинг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй байх хүртэл бууруулах нөхцөлийг хангасан байна.
Цацрагийн хамгаалалтын тооцоо нь хамгаалалт байхгүй үед агаар дахь өгөгдсөн цэгт рентген цацрагийн шингээгдсэн тунгийн чадал (D0)-ыг агаар дахь шингээгдсэн зөвшөөрөгдөх тунгийн чадал (ЗТЧ)-ын хэмжээнд хүртэл бууруулах сулралын давтамж К-г тодорхойлоход үндэслэсэн байна.
К=D0/ ЗТЧ=103*H*W*N/(30*R2* ТЗЧ) (6.1)
Үүнд: 103 -мГр- г мкГр-д шилжүүлэх коэффициент
Н- Цацрагийн гаралт - рентген хоолойн фокусын цэгээс 1м зайд рентген цацрагийн анхдагч багцын агаарт шингээгдсэн тунгийн чадал мГр*м2/мА*мин
W-Рентген аппаратын ажлын ачаалал-(мА*мин)/д. хоног
N-Цацрагийн чиглэлийн коэффицент, харьцангуй нэгж.
30-цацрагтай ажиллагчид нэг ээлжээр ажиллах үед рентген аппаратын долоо хоног ажиллах нормт хугацаа, (ажлын нэг долоо хоногт ажиллах цаг), ц/ д.х
R- Рентген хоолойн төвөөс тооцоолох цэг хүртэлх зай (метр)
6.2.Цацрагийн гаралтын утгыг (H) тухайн рентген цацруулагчийн техникийн бичиг баримтаас авна. Энэ өгөгдөл байхгүй үед Н-г хавсралт 6-ын хүснэгт 1-с авна. Хүснэгтэнд Н-ийг рентген хоолойн тогтмол хүчдэлээс хамааруулж тооцсон болно. Рентген хоолойн хүчдэлийн бусад хэлбэрүүдэд (шулуутгах 6, 12 пульсийн схемтэй) Н-ийн утга тогтмол хүчдэлтэй үеийнхээс бага байна.
Ийм учраас хамгаалалтын тооцооны үед тухайн хүснэгтийг ашиглах нь хамгаалалтын материалын зузааны хэмжээг багасгахад хүргэж болохгүй.
6.3.Рентген аппаратын төрөл, зориулалтаас хамаарсан ажлын ачааллын утга W –г Хүснэгт 6.1-д үзүүллээ.
Ачааллын утга нь анодын хүчдэлийн стандарт утгуудын үед рентген шинжилгээ явуулах урт богино хугацаагаар тодорхойлогдоно.
Чиглэлийн коэффициент N нь рентген цацрагийн анхдагч урсгалын чиглэлийн магадлалыг тооцно. Рентген цацрагийн анхны урсгалд N=1 гэж авна. Цацрагийн хөдөлгөөнт үүсгүүр бүхий (рентген компьютерийн томограф, дэлгэмэл томограф, хуулбар хийдэг аппарат г.м) аппаратаар зураг авахад N=0.1 гэж авна. Өөр бусад чиглэлд сарнисан цацраг тусахад N=0.05 гэж авна.
Суурин хамгаалалтыг тооцох үед ачааллын чадал (W) ба анодын хүчдэл(U)- ийн стандарт утгууд
Хүснэгт 6.1
№ |
Рентген аппарат |
Ажлын ачаалал W, (мА*мин)/долоо хоног |
Анодын хүчдэл, кВ |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Хамгаалалтын бүхээггүй флюорографын аппарат |
1000 |
100 |
2 |
Хамгаалалтын бүхээгтэй флюорографийн аппарат, тоон боловсруулалтай флюорограф, Дүрсийн тоон боловсруулалттай рентген оношилгооны аппарат |
2000 |
100 |
3 |
Дүрсийн тоон боловсруулалт болон РДӨ (рентген дүрсийн өсгөгч)-тэй хамгаалалтын бүхээггүй бага тунгийн рентген флюорограф. |
50 |
100 |
4 |
Иж бүрэн тулгуур баригч бүхий рентген оношилгооны аппарат (1, 2, 3 ажлын байртай) |
1000 |
100 |
5 |
Эргэдэг ширээ-тулгуур баригч (ЭШТБ) бүхий 1 ажлын байртай гэрэлд харах рентген аппарат: · ЭШТБ нь босоо байрлалтай · ЭШТБ нь хэвтээ байрлалтай |
800 200 |
100 100 |
6 |
Рентген зургийн аппарат (2 ба 3-н ажлын байртай – зургийн ширээ ба зургийн босоо ширээ) |
1000 |
100 |
7 |
Ангиографийн иж бүрдэл |
1000 |
100 |
8 |
Компьютерт рентген томограф |
400 |
125 |
9 |
РДӨ бүхий хөдөлгөөнт мэс заслын аппарат |
200 |
100 |
10 |
Өвчтөний өрөөний рентген аппарат |
200 |
90 |
11 |
Бөөрний рентген аппарат |
400 |
90 |
12 |
Липтотрипсий |
200 |
90 |
13 |
Хөхний зураг авах /маммограф/ рентген аппарат |
200 |
40 |
14 |
Туяа эмчилгээний төлөвлөлтийн рентген аппарат /стимулятор/ |
200 |
100 |
15 |
Ойрын зайн рентген эмчилгээний аппарат |
5000 |
100 |
16 |
Холын зайны рентген эмчилгээний аппарат |
12000 |
250 |
17 |
Бүх биеийн Остеоденситометр |
200 |
Хэвийн |
18 |
Үе мөчний Остеоденситометр |
100 |
70 |
6.4.Суурин хамгаалалттай рентген дүрс оношилгооны кабинетийн шинжилгээний өрөөний зөвшөөрөгдөх тунгийн чадлын (мкГр/ц)-н утга нь цацрагийн шарлага авч байгаа /Хүснэгт 4.1/ хүмүүсийн тунгийн хязгаар ТХ-ын үндсэн дээр тооцоологдоно.
ЗТЧ=103*К*ТХ/(tc*n*T)
Үүнд: 103-нь мГр-ийг мкГр-д шилжүүлэх коэффициент.
К-электрон тэнцвэрийн нөхцөлд хэмжсэн агаар дахь эффектив тунг шингээгдсэн тунд шилжүүлэх коэффициент
Рентген дүрс оношилгооны кабинетийн хамгаалалтын тооцоонд К=1 гэж авна.
tc- нэг ээлжээр ажилладаг ажиллагчдын байх үед рентген аппаратын нэг жилийн хугацаанд ажиллах хэвийн /стандарт/ хугацаа. tc=1500 цаг/жил (долоо хоногт ажлын 30 цагтай)
n- рентген аппаратын хоёр ээлжийн ажиллагаатай байх боломжийг тооцсон ээлжийн коэффициент. Үүнд өвчтөн ба хүн амын шарлагын үргэлжлэх хугацаа tp=tc*n. байна.
Т- Хүмүүсийн цацрагийн бүсэд байж болох хамгийн их хугацааг тооцсон байрны дүүргэлт /байнга байх/-ийн коэффициент. Янз бүрийн өрөөний суурин хамгаалалтын зураг төслийг хийх үед ЗТЧ-ын түвшин, дүүргэлт Т ба ээлжийн коэффициент n, шарлагын үргэлжлэх хугацаа tp –г 6.2-т үзүүллээ.
6.5.Рентген хоолойн фокусаас хамгаалалтын цаадах цацрагийн түвшний хэмжилтийн цэг хүртэлх зай нь рентген дүрс оношилгооны кабинетийн төслийн бичиг баримтаар тодорхойлогдоно.
Хамгаалалтыг тооцоолох цэгүүдэд дараах байрлалын цэгүүдийг авна. Үүнд:
-рентген шинжилгээний өрөөний дотор талын хананы гадаргуу буюу гадна талын хананд тулгаж хэмжих цэг
-Рентген шинжилгээний өрөө хамгаалагдсан байрны дор байрлах үед шалнаас 0.5 м өндөрт.
-Рентген шинжилгээний өрөө хамгаалагдсан байрны дээр байрлах үед шалнаас 2 м өндөрт.
6.6.Сулралын давтамж /К/-г тооцоолсон утгыг үндэслэн суурин хамгаалалтын хэрэгслүүдийн хар тугалгын эквивалентын шаардлагатай хэмжээг тодорхойлно. Хавсралт 6-ын Хүснэгт 2-т рентген хоолойн хүчдэл 50-250 кВ байх үед сулралын давтамж К - аас хамаарсан тугалгын эквивалентийн утгуудыг үзүүлэв.
6.7.Хавсралт 6-ын хүснэгт 3-5-д барилгын болон хамгаалалтын тусгай материалуудын хар тугалгын эквивалентийг үзүүлэв.
6.8.Хавсралт 6-ын хүснэгт 3-5-д өгөгдөөгүй материалуудыг хэрэглэх үед тэдгээрийн хамгаалах чанарын үзүүлэлтүүд зайлшгүй байх ба байхгүй тохиолдолд хяналтын сорьцыг авч итгэмжлэгдсэн байгууллагаар уул материалын хамгаалах чадварын үзүүлэлтүүдийг тодорхойлуулна.
6.9.Суурин хамгаалалтанд ашиглах материалд орчин ба ариун цэвэр-эрүүл ахуйн шаардлагыг хангасан, зайлшгүй шаардлагатай бүтэц болон хамгаалалтын зохих үзүүлэлтийг агуулсан ямар ч барилгын материалыг ашиглаж болно.
Рентген дүрс оношилгооны кабинетийн шинжилгээний өрөөний суурин хамгаалалтын гаднах рентген цацрагийн тунгийн зөвшөөрөгдөх чадал ТЗЧ, янз бүрийн зориулалттай өрөөнүүдийн Т, n, tp, ба ТХ үзүүлэлтүүдийн тоон утга.
Хүснэгт 6.2
Дд/д |
Байр, байгууллагын нутаг дэвсгэр |
ТЗЧ мкГр/цаг |
Т, Харь нэгж. |
n, Харь нэгж |
tp, цаг/жил |
ТХ, мЗв/ жил |
1 |
Цацрагтай ажиллагчдын байнга байдаг ажлын байр (шинжилгээний өрөө, удирдлага болон бари бэлтгэх өрөө, фотолаборатори, эмчийн өрөө г,м ) |
13 |
1 |
1 |
1500 |
20 |
2 |
Ажиллагчдын байнга байх рентген кабинетын зэрэгцээ хэвтээ ба босоо байрлах ажлын байрууд |
2,5 |
1 |
1,3 |
2000 |
5 |
3 |
Рентген дүрс оношилгооны кабинетийн шинжилгээний өрөөтэй зэрэгцээ хэвтээ ба босоо байрлах байнгын биш ажлын байр (заал, хувцасны өлгүүр, коридор, шатны хонгил, угаалгын өрөө г.м) |
10 |
0.25 |
1,3 |
2000 |
5 |
4 |
Ажиллагчдын тохиолдлын байдлаар байж болох байр (доод хонгил, дээврийн хонгил, техникийн давхар г.м ) |
40 |
0.06 |
1,3 |
2000 |
5 |
5 |
Рентген дүрс оношилгооны кабинетийн шинжилгээний өрөөтэй зэрэгцээ хэвтээ ба босоо байрлах эмнэлгийн өвчтөний өрөө |
1,3 |
0.25 |
2 |
3000 |
1 |
6 |
Рентген дүрс оношилгооны кабинетийн шинжилгээний өрөөний хананы гадна орчмын нутаг дэвсгэр |
2,8 |
0.12 |
2 |
3000 |
1 |
7 |
Шүдний рентген кабинеттэй зэргэлдээ орших орон сууц |
0.3 |
1 |
2 |
3000 |
1 |
6.10.Нэг шинжилгээний өрөөнд хоёр ба түүнээс олон рентген аппарат байрласан үед хамгаалалтын тооцоог аппаратын ажлын ачаалал ба анодын хүчдэл хамгийн их байх нөхцөлд гүйцэтгэнэ.
6.11.Рентген шинжилгээний өрөөний суурин хамгаалалтын зураг төслийг гүйцэтгэх үед тухайн аппаратыг ашиглах технологи, бүтцийн онцлогоос хамааруулж рентген цацрагийн анхны урсгалыг сулруулах хамгаалалтын тооцоог хийх хэсгийг тусгайд нь гүйцэтгэнэ. Суурин хамгаалалтын үлдэх талбай нь зөвхөн сарнисан цацрагаас хамгаалах нөхцөлийг хангасан байх ёстой. Остеоденситометр, рентген компьютерт томограф, флюорограф, ортопантомографын суурин хамгаалалтын тооцоог зөвхөн сарнисан цацрагаас хамгаалахаар хийнэ.
6.12.Рентген дүрс оношилгооны кабинетийн шал шууд газар дээр буюу дээвэр доор байрласан үед цацрагийн хамгаалалтыг эдгээр чиглэлд тооцох шаардлагагүй.
6.13.Рентген дүрс оношилгооны кабинетийн суурин хамгаалалтын тооцоонд шаардлагатай хавсралт 6-д заагдсан лавлах үзүүлэлтүүд нь техникийн зураг төслийн салшгүй хэсэг юм.
Долоо.Цацрагийн хамгаалалтын хөдөлгөөнт ба хувийн хамгаалалтын хэрэгсэлд тавигдах шаардлага
7.1Рентген шинжилгээний үед ажиллагчид болон өвчтөний цацрагийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цацрагийн хамгаалалтын хөдөлгөөнт болон хувийн хэрэгслээр хангадаг ба тэдгээрийн хамгаалах чадвар нь анодын хүчдэлийн 70-150кВ-ын үед хангалттай байна.
7.2.Хийгдэж байгаа рентген шинжилгээний тухайн төрөлд тохирсон дээр дурьдсан хэрэгслүүдээр рентгений бүх кабинет хангагдсан байх ёстой.
7.3.Цацрагтай ажиллагчид болон өвчтөнг цацрагаас хамгаалах хэрэгслийг хөдөлгөөнт болон хувийн гэж ангилна.
7.4.Цацрагаас хамгаалах хөдөлгөөнт хэрэгсэлд:
-Тусгай тугалгажуулсан цонхтой хамгаалалтын (1, 2, 3 хавтастай) том хаалт нь хүний бүх биеийг зогсоо байдалд цацрагаас хамгаалахад зориулагдсан;
-Цацрагтай ажиллагчдын хамгаалалтын бага хаалт нь хүнийг суугаа байдалд биеийн доод хэсгийг цацрагаас хамгаалахад зориулагдсан;
- Хамгаалалтын эргэдэг экран нь хүний тухайн эд эрхтнүүдийг зогсоо, суугаа, хэвтээ байдалд хамгаална.
- Хянах самбар нь шинжилгээний ширээнээс 2 метрээс багагүй хол зайтай байна.
7.5.Цацрагаас хамгаалах хувийн хамгаалалтын хэрэгсэлд хамаарагдах зүйлс:
7.5.1.Хамгаалалтын малгай-толгойн хэсгийг хамгаалахад зориулагдсан;
7.5.2.Хамгаалалтын шил-нүдийг хамгаалахад зориулагдсан;
7.5.3.Бамбайн хаалт-хүзүүний хэсэг болон бамбай булчирхайг хамгаалахад зориулагдсан;
7.5.4.Хамгаалалтын нөмрөг–цээжний хэнхэрцгийн дээд хэсэг, мөрний бүслүүрийг хамгаалахад зориулагдсан;
7.5.5.Нэг талын хамгаалалтын хормогч (хүнд ба хөнгөн) нь биеийн өмнө талаас, хоолойноос шилбэ хүртэл хамгаална (өвдөгнөөс 10 см доор).
7.5.6.Хоёр талын хамгаалалтын хормогч нь биеийн өмнө талаас, хоолойноос шилбэ хүртэл (өвдөгнөөс 10 см доор), мөр, эгэм, таазны ясыг оролцуулан далны ар тал, өгзөг болон хажуу ташаа гуяыг хамгаалахад зориулагдсан;
7.5.7.Шүдний хамгаалалтын хормогч нь шүд буюу гавлын шинжилгээ хийх үед биеийн өмнө хэсэг, эр эм бэлэг эрхтэн, таазны яс болон бамбай булчирхайг хамгаалахад зориулагдсан;
7.5.8.Хамгаалалтын хантааз нь мөрнөөс бэлхүүс хүртэл цээжний хөндийг урд, хойд талаас хамгаалахад зориулагдсан;
7.5.9.Хамгаалалтын хормогч (хүнд, хөнгөн) нь үрийн булчирхайн хэсэг, таазны ясыг бүх талаас нь хамгаалахад зориулагдсан; Энэ нь насанд хүрэгчдийн хувьд 35 см–ээс илүүгүй урттай байна.
7.5.10.Хамгаалалтын бээлий нь гарны яс, бугуй, шууны доод хэсгийг хамгаалахад зориулагдсан;
7.5.11.Хамгаалалтын (янз бүрийн хэлбэртэй хэсгүүд) хавтан нь биеийн тусгай хэсгүүдийг хамгаалахад зориулагдсан;
7.5.12.Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үрийн булчирхайг хамгаалах хэрэгсэл нь өвчтөний бэлэг эрхтний орчныг хамгаалахад зориулагдсан;
7.5.13.Үрийн булчирхай болон таазны ясыг хамгаалах элгэвч нь цацрагийн багц чиглэсэн талаас бэлэг эрхтнийг хамгаалахад зориулагдсан;
7.5.14.Өвчтөнг харж шинжлэх үед рентгений эмч нь хормогч өмсөх, өвчтөнг тэмтэрч шинжлэх үед хамгаалалтын бээлий өмсөх шаардлагатай. Бээлий нь 0.25-0.5 мм хар тугалгын эквивалент зузаантай байна.
7.5.15. Тусгай ажилбар бүхий рентген шинжилгээний үед мэргэжилтнүүд нь цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагын дагуу ажиллана.Үүнд: ангиограф, зүрхний ангио болон ургийн цус юүлэх зэрэг орно.
7.6.Ажиллагчид болон өвчтөнийг цацрагаас хамгаалах хөдөлгөөнт болон хувийн хэрэгслийн хамгаалах чадварийг илэрхийлэх хар тугалгын эквивалент нь 7.1 ба 7.2 хүснэгтэнд заасан хэмжээнээс бага байж болохгүй.
7.7.Янз бүрийн зориулалттай рентген дүрс оношилгооны кабинетууд нь цацрагийн хамгаалалтын хөдөлгөөнт ба хувийн иж бүрэн хэрэгслүүдтэй байх зайлшгүй шаардлагатай (Хавсралт 6).
Цацрагаас хамгаалах хөдөлгөөнт хэрэгслийн хар тугалгын эквивалент
Хүснэгт 7.1
Нэр |
Хар тугалган эквивалентын хамгийн бага утга [мм] |
Хамгаалалтын том хаалт |
0.25 |
Эмчийн хамгаалалтын бага хаалт |
0.5 |
Өвчтөний хамгаалалтын бага хаалт |
0.5 |
Хамгаалалтын эргэдэг дэлгэц |
0.5 |
Хамгаалалтын хавтан |
0.25 |
Цацрагаас хамгаалах хувийн хэрэгслийн хар тугалгын эквивалент
Хүснэгт 7.2
Нэр |
Хар тугалгын эквивалентын хамгийн бага хэмжээ [мм] |
Нэг талаас хамгаалах хормогч (хүнд) |
0.35 |
Нэг талаас хамгаалах хормогч (хөнгөн) |
0.25 |
Хоёр талаас хамгаалах хормогч -Урд талын гадаргуу -Үлдсэн бүх гадаргуу |
0.35 0.25 |
Шүдний хамгаалалтын хормогч |
0.25 |
Хамгаалалтын нөмрөг |
0.35 |
Хамгаалалтын зах -хүнд -хөнгөн |
0.35 0.25 |
Хамгаалалтын банзал -хүнд -хөнгөн |
0.5 0.35 |
Үрийн булчирхай хамгаалах цээживч -Хүнд -Хөнгөн |
0.5 0.35 |
Хамгаалалтын малгай (бүх гадаргуу ) |
0.25 |
Хамгаалалтын нүдний шил |
0.25 |
Хамгаалалтын бээлий -хүнд -хөнгөн |
0.25 0.15 |
Хамгаалалтын хавтангууд (төрөл бүрийн хэлбэртэй) |
1.0-0.5 |
Найм. Ажиллагчдын цацрагийн аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлага
8.1.Рентген дүрс оношилгооны кабинетийн ажиллагчдын цацрагийн аюулгүйн хамгаалалт нь рентген аппаратыг үйлдвэрлэж байх үед зохион бүтээгчийн бодлоготой, төлөвлөж хийсэн, рентген шинжилгээ хийж байх үед хамгийн оновчтой нь цацрагийн хяналтаар шалгагдсан, энэ дүрмийн шаардлагыг хангасан суурин, зөөврийн болон хувийн цацрагийн хамгаалах хэрэгслүүдийг ашигласан иж бүрэн хамгаалалтын арга хэмжээгээр хэрэгжинэ.
8.2.Байгууллагын захиргаа нь цацрагтай ажиллагчдыг (ажилд авахад) урьдчилан сэргийлэх болон жил бүрийн эмнэлгийн үзлэгт заавал оруулсан байх үүрэгтэй. Ажилд эмнэлгийн заалтаар харшлах өвчингүй хүнийг авах ба энэ нь рентген кабинетийн ажиллагчдыг бэлтгэдэг дамжаанд мөн хамаарна.
8.3.Рентген дүрс оношилгооны кабинетэд тасралтгүй ажиллаж байгаа ажилтны эрүүл мэндэд өөрчлөлт гарвал цацрагтай холбогдолгүй өөр ажилд түр буюу бүр мөсөн шилжүүлнэ. Энэ асуудлыг эмнэлэг, байгууллагын удирдлага нь тухай бүр тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ. Байгууллага болон эмнэлгийн цацрагтай ажиллагчдын хөдөлмөрийн нөхцөл, хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнийг олгох, ажлын цагийг богиносгох асуудал нь хөдөлмөрийн хуульд зааснаар зохицуулагдана.
8.4.Рентген дүрс оношилгооны кабинетэд дагалдан суралцаж байгаа болон мэргэшиж байгаа хүмүүс түүнчлэн эмнэлгийн мэргэжил эзэмших дээд, дунд мэргэжлийн сургуульд суралцагчид техникийн аюулгүй ажиллагааны удиртгал болон анхан шатны зааварчилгааг судалж эзэмшсэний дараа ажилд орохыг зөвшөөрнө. Ионжуулагч цацрагийн үүсгүүрийн сургалтанд хамрагдаж буй 16-18 насны дадлагын оюутан, сурагчдын жилд авах зөвшөөрөгдөх тунгийн хязгаар нь бүтэн биеийн тун 1 жилд 6 мЗв-ээс ихгүй, зах хязгаарын эрхтэнд 1 жилд 150 мЗв-ээс ихгүй, арьсанд 1 жилд 150 мЗв-ээс ихгүй, нүдний болорт 1 жилд 50 мЗв-ээс ихгүй байна.
8.5.Цацрагтай ажиллагчдад техникийн аюулгүйн дүрмийн зааварчилгаа өгөхдөө тусгай дэвтэрт бүртгэнэ. (хавсралт 2)
8.6.Рентген дүрс оношилгооны кабинетийн ажиллагчид албан үүргийнхээ дагуу оролцоогүй, нарийн төвөгтэй хавсарсан ажиллагаатай рентген шинжилгээнд цацрагийн шарлага авах мэргэжилтнүүд (шүд, мэс засал, гэмтэл, бөөрний эмч, мэс заслын туслагч г.м) оролцож байвал өвчтний болон ажлын арга зүйн цацрагийн аюулгүй байдлын сургалтыг хийсэн, холбогдох зааварчилгааг авсан байх ёстой.
8.7.Рентген дүрс оношилгооны кабинетэд ажиллагчид нь энэхүү дүрэм, хөдөлмөр хамгаалал техникийн аюулгүй ажиллагаа, цацрагийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй ажиллагааны болон эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дүрмүүдийг хатуу баримтлан ажиллана. Рентген аппаратын ажлын горим зөрчигдөх, хамгаалалтын хэрэгсэл бүрэн бүтэн бус, галын аюулгүй ажиллагаа алдагдсан тохиолдолд цацрагаар ажиллагч нь байгууллагын захиргаанд яаралтай мэдэгдэх үүрэгтэй.
8.8.Рентген аппаратын засвар, угсралт, тохируулгын чанарыг шалгахдаа өвчтөнд шинжилгээ хийх замаар гүйцэтгэж болохгүй.
8.9.Рентген техникч нь 2 ба түүнээс олон рентген аппаратыг нэгэн зэрэг ажиллуулж болохгүй. Тэдгээрийн удирдлагын самбар нь нэг өрөөнд байсан тохиолдолд ч энэ ажиллагааг хориглоно.
8.10.Рентген зураг авах болон рентген эмчилгээ хийхдээ ажилтан нь удирдлагын өрөөнөөс зориулалтын цонхоор буюу бусад системийн туслалцаатайгаар өвчтөний байдлыг хянаж ажиглах ба түүнд хэрэгтэй зааварчилгааг чанга яригч ашиглаж өгнө. Цацрагтай ажиллагчийн ажлын байр нь рентген туяаны нөлөөллөөс бүрэн хамгаалагдсан байна. Ажлын үед рентген шинжилгээний өрөөнд ажилтныг орохыг зөвшөөрөх тохиолдол нь:
-Рентген флюорографын аппарат нь хамгаалах бүхээгтэй үед;
-Эргэдэг ерөнхий ширээ-баригч тулгуур бүхий рентген оношилгооны аппаратын экран-зургийн төхөөрөмж нь хамгаалалтын хэрэгслүүдтэй үед;
-Ясны денситометр, маммограф ба шүдний рентген төхөөрөмж нь хамгаалалтын хаалтны цаана байрлалтай бол;
-Рентген шинжилгээ хийж байгаа үйл ажиллагаатай шууд хамааралгүй бол гадны хүнийг рентген шинжилгээний өрөөнд байлгахыг зөвшөөрөхгүй.
8.11.Ажиллагчид нь эмнэлгийн анхны тусламжийг үзүүлж чаддаг, мэдлэгтэй байхын зэрэгцээ ослын үед мэдэгдэх ёстой байгууллага, хүмүүсийн хаяг, утсыг мэддэг байх, ажлын байрыг тогтсон журмын дагуу бэлтгэж, цэвэрлэсэн байна.
8.12.Рентген шинжилгээ хийх үедээ рентгений эмч нь аппаратын гэрчилгээнд заасан өндөр хүчдэл өгөх хоорондын завсарлагаа, үргэлжлэх хугацааг нарийн баримталж, шинжилгээний үед хамгийн зөв физик-техникийн горимыг сонгон авч ажиллах (анодын гүйдэл, авах хүчдэл, туяа өгөлт (экспозиция), шүүгчийн зузаан, өрцийн хэмжээ, шахагчийн ажиллагаа, арьс - фокусын зай зэрэг) ба хөдөлгөөнт болон хувийн цацрагийн хамгаалалтын хэрэгслийг шаардагдах хэмжээгээр бүрэн хэрэглэж байна (Хавсралт 5).
8.13.Рентген шинжилгээний явцад ажилтан уг өрөөнд байгаа бол 8.14-т заагаагүй тохиолдолд хувийн хамгаалалтын хэрэгслийг заавал хэрэглэнэ.
8.14.Рентгений нарийн шинжилгээний үед (ангиограф, рентгенэндоскопи, хүүхэд, хүнд өвчтөнд шинжилгээ хийх гэх мэт) энэ ажиллагаанд (рентген хагалгаа) хамрагдаж буй бүх ажилтнууд нь хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэсэн байна. Тасаг дотор рентген зураг авч байх үед тэнд байгаа бусад өвчтнийг зөөврийн хамгаалалтын хаалтаар хамгаална. Энэ үед ажиллагчид нь зөөврийн хамгаалах хаалтны цаана байрлах буюу рентген аппаратаас аль болох хол байх шаардлагатай.
8.15.Ослын байдалд ажилтан нь ослыг арилгах талаар зааврын дагуу үйл ажиллагаа явуулна. Рентген кабинетийн ослын байдалд дараах зүйлс хамаарна.
-Кабинетийн болон аппаратын цацрагийн хамгаалалт гэмтсэн
-Цахилгааны тэжээлийн системд богино холбоо үүсэх, утас тасрах
-Цахилгааны богино холбоо хүний биеэр дамжих (хүчдэлд цохиулах)
-Рентген аппаратын аль нэг хэсэгт механик гэмтэл үүсэх
-Усан хангамж, ус дамжуулах хоолой, дулааны шугам, агааржуулалтанд гарсан гэмтлүүд
-Тааз, хана, дээвэр ослын байдалд орох
-Гал түймэр
Ес. Иргэд болон өвчтөн, эмчлүүлэгчдийн цацрагийн аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлага
9.1.Өвчтөнд рентген шинжилгээ хийх зөвшөөрлийг эмчлэгч эмч нь эмчилгээний заалтыг үндэслэн өгнө. Эмнэлгийн рентген шинжилгээг бичиж байгаа болон шинжилгээг гүйцэтгэж байгаа эмчийн аль аль нь өвчтөний хүлээн авах цацрагийн тунгийн түвшин, бие махбодын эсэргүүцэх боломж, цаашид гарах уршиг аюулыг мэдэж байх шаардлагатай.
9.2.Өвчтний шаардлагаар түүний авч болох ба авсан цацрагийн тунгийн тухай мөн дараа нь гарч болох хор уршгийн тухай бүрэн мэдээллийг өгнө. Оношилгоо хийх зорилгоор рентген цацрагийг хэрэглэх тухай шийдвэрийг өвчтөн буюу түүний хууль ёсны төлөөлөгчид хүлээж авах эрхтэй байна.
9.3.Аюултай халдвар судлалтай холбоотой өвчнийг эрт илрүүлэх зорилготой эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгээс бусад тохиолдолд өвчтөн рентген шинжилгээнээс татгалзах эрхтэй байна.
9.4.Рентген шинжилгээг хийх асуудлыг шинжилгээний хэлбэр, төрлийн хувьд бүрэн тохирсон эцсийн шийдвэрийг гаргадаг рентгений эмч хариуцах бөгөөд рентгений эмчийг байхгүй үед энэ шийдвэрийг эмнэлгийн байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны сургалтыг төгссөн, сургалт явуулах эрхийн зөвшөөрөлтэй, рентген шинжилгээг хийхээр томилогдсон эмч гаргана.
9.5.Рентген шинжилгээ хийлгэх шийдвэр нь үндэслэлгүй байвал рентгений эмч уг шинжилгээг өвчтөнд хийхгүй гэж татгалзаж болох ба эмчлэгч эмчтэй нь урьдчилан уулзаж энэ талаар мэдэгдэн өвчтөний эмнэлгийн түүхэнд шинжилгээ хийхийг татгалзсан тухайгаа бичиж үлдээнэ.
9.6.Рентгений эмч (мөн рентгений техникч) нь тухайн өвчтний авсан хувийн эффектив тунгийн хэмжээг рентген шинжилгээ хийх үед авсан цацрагийн тунгийн ачааллыг тооцох хуудас (энэ хуудас нь өвчтөний эмнэлгийн амбулаторийн хуудсанд наагдана) буюу хүүхдийн хөгжлийн түүх болон рентген шинжилгээний өдөр тутмын тооцооны журналд бүртгэж бичих үүрэгтэй. Өвчтөнг эмнэлгээс гаргах буюу мэргэжсэн эмнэлгийн байгууллагад рентген шинжилгээ хийлгэсний дараа цацрагийн тунгийн ачааллын хэмжээг картанд хуулж үлдээнэ. Дараа нь тунг өвчтөний амбулаторийн картны тунгийн ачааллын тооцооны (хүүхдийн хөгжлийн түүх) хуудсанд бичнэ. Тунгийн ачааллыг тооцоолохдоо хэмжилт хийх батлагдсан арга зүй, хэмжилтийн хэрэгслээр гүйцэтгэнэ.
9.7.Эмнэлгийн үйлчилгээний бүх шатанд өвчтөнд үндэслэлгүйгээр цацрагийн шинжилгээг давтан хийхгүй байх зорилгоор урьд нь хийгдсэн рентген шинжилгээний үр дүнг нягтлан тооцож үзэх хэрэгтэй. Өвчтөнийг рентген шинжилгээнд зөвлөгөө авах, эсвэл байнгын эмчилгээнд явуулах, нэг эмнэлгээс нөгөөд шилжүүлэхэд рентгений шинжилгээний үр дүн зургийг хувийн карттай нь хамт өгч явуулна.
9.8.Амбулаторийн нөхцөлд хийгдсэн рентген шинжилгээ нь онцгой тохиолдолд биш бол нэгдсэн эмнэлгийн нөхцөлд давтагдах ёсгүй. Давтан шинжилгээг өвчний явцад өөрчлөлт гарсан, шинэ өвчин илэрсэн үед эсвэл өвчтөний эрүүл мэндийн байдлын тухай мэдээлэл зайлшгүй авах тохиолдолд хийгдэнэ.
9.9.Эрүүл хүний урьдчилан сэргийлэх рентген шинжилгээ ба эрдэм шинжилгээний ажлын үед цацрагийн жилийн эффектив тун нь 1 мЗв-ээс хэтрэхгүй байх ёстой. Дээр тогтоогдсон урьдчилан сэргийлэх шарлагын жилийн норм нь нэмэлт шинжилгээ шаардагдах халдварт өвчний байдал хүндэрсэн нөхцөлд, эсвэл их тун хэрэглэх зайлшгүй шаардлагатай арга хэрэглэх болсон нөхцөлд ихсэж гарна. Урьдчилан сэргийлэх шарлагын норм хэтрүүлэх түр зуурын энэ шийдвэрийг хот, аймаг, дүүргийн эрүүл мэндийн удирдах байгууллага нь цацрагийн хяналтын газартай зөвшилцсөний үндсэн дээр гаргана.
9.10.Онош тавихад өвчтөнд шарлагын тунгийн хязгаар тогтоодоггүй. Өвчтөнийг хамгаалах оновчтой арга хэмжээ нь одоо мөрдөгдөж байгаа дүрмийн 4.1 шаардлагыг биелүүлэх ёстой.
9.11.Рентген шинжилгээний үед арьс хамгаалах зорилгоор рентген хоолойн фокусаас өвчтөний биеийн гадаргуу хүртэлх хамгийн бага зайг тогтоосон зөшөөрөгдөх хэмжээг Хүснэгт 9.1-д үзүүлэв.
9.12.Рентген шинжилгээний үед бүсэлхийнээс доошхи хэсэг, бамбай булчирхай, нүд болон биеийн бусад хэсэгт, ялангуяа өсвөр насны хүүхдэд хамгаалалтыг заавал хийнэ. Бага насны хүүхдэд туяаг өгөхдөө биеийн судлагдаж байгаа хэсгийн гаднах бүх биеийг хамгаалалтын хэрэгслээр бүрэн хамгаална.
Арьс- фокусын зайн (АФЗ) зөвшөөрөгдөх хамгийн бага хэмжээ
Хүснэгт 9.1
Шинжилгээний хэлбэр |
АФЗ, см |
Маммографи (өсгөгчтэй ) Мэс заслын, тасгийн, зөөврийн аппаратаар зураг авах Мэс заслын үед харалт хийх (РДӨ-тэй ) Суурин аппаратаар харалт хийх Суурин аппаратаар рентген зураг авах |
20 20 20 30 45 |
9.13.Өвчтөнд яаралтай буюу хойшлуулшгүй тусламж үзүүлэх зайлшгүй тохиолдолд рентген шинжилгээ, тусламжийг үзүүлж байгаа эмчийн зааврын дагуу гүйцэтгэнэ.
9.14.Рашаан сувилалд өвчтөнийг явуулахдаа өнгөрсөн хугацаанд ажиглалтын явцад хийсэн рентген шинжилгээний дүнг рашаан сувиллын картанд нь бичиж явуулна. Хэрэв өвчтөнийг групп тогтоох комисст оруулахаар явуулах бол рентген шинжилгээний дүнг мөн бичиж явуулна.
9.15.Хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийг рентген шинжилгээнд хамруулахдаа сарын тэмдэг сүүлийн удаа хэзээ ирснийг заавал тодотгох шаардлагатай. Ходоод гэдэсний зам, урограф, түнхний үений зураг авах зэрэг үрийн булчирхайд цацрагийн ачаалал өгөх рентген шинжилгээг сарын тэмдэг ирэх эхний 10 хоногийн хугацаанд хийнэ.
9.16.Жирэмсэн эмэгтэйг рентген шинжилгээнд зөвхөн клиникийн заалтаар явуулна. Жирэмсний явцыг таслах асуудлыг шийдвэрлэх буюу яаралтай, хойшлуулшгүй тусламж зайлшгүй үзүүлэх шаардлагаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүдийг жирэмсний 2-р үед нь рентген шинжилгээнд оруулна. Жирэмсэн эмэгтэйчүүдэд туяаны эмчилгээ хийхийг хориглоно.
9.17.Жирэмсэн эмэгтэйг (хүнд өвчтөнд туслах, хүүхэд барих гм.) рентген шинжилгээнд оролцуулахыг хориглоно.
9.18.Жирэмсэн эмэгтэйд рентген шинжилгээг хийхдээ жирэмслэлтийн эхний хоёр сард ургийн авах тунгийн хэмжээг 1 мЗв-ээс хэтрүүлэхгүй байлгахын тулд бүхий л боломжтой хамгаалалтын хэрэгслийг хэрэглэх шаардлагатай.
9.19. 2 хүртэлх насны хүүхдэд рентген шинжилгээ хийхдээ эмнэлгийн сувилагч, асрагч буюу төрөл төрөгсдийг нь хүүхдэд шинжилгээ хийх явцад туслуулах, түүнийг ажиглах зорилгоор оролцуулж гүйцэтгэнэ.
9.20.Бага насны хүүхдэд рентген шинжилгээ хийхэд хүнээр туслуулах зайлшгүй шаардлага байхгүй бол түүнийг хөдөлгөөнгүй байлгах тусгай төхөөрөмжийг хэрэглэнэ. Хэрэв шинжилгээний үед хүүхдийг барих тусгай төхөөрөмж байхгүй бол 18 нас хүрсэн төрөл төрөгсдийг нь оролцуулна. Ийм шинжилгээний явцад тусалж байгаа бүх хүмүүс нь цацрагийн хамгаалалтын хувийн хэрэгслээр урьдчилан хангагдсан байх ёстой.
9.21.Жирэмсэн эмэгтэйчүүд болон 14 нас хүрээгүй хүүхдүүд урд жил нь урьдчилан сэргийлэх шинжилгээнд орсон, эмнэлэгт хэвтэж байгаа буюу амбулаторийн тусламж авч байгаа тохиолдолд урьдчилан сэргийлэх рентген шинжилгээ хийхгүй.
9.22.Бүх төрлийн рентген шинжилгээнд шинжилгээний чанарыг бууруулахгүйгээр шарлагын талбайн хэмжээ нь хамгийн бага, шарлагын хугацаа нь хамгийн богино байх ёстой.
9.23.Рентген шинжилгээг хийх үед шинжилгээний өрөөнд нэгээс илүү өвчтөнг байлгахыг хориглоно.
9.24.Рентген дүрс оношилгооны кабинетээс өөр өрөөнд (тасаг, хагалгааны өрөө) зөөврийн болон хөдөлгөөнт рентген аппаратыг ашиглах явцад дараах арга хэмжээг авах ёстой. Үүнд:
1.Рентген аппаратыг түр буюу байнга хадгалах өрөө гаргах;
2.Хамгийн цөөн хүн байрлаж байгаа тал руу рентген туяаг чиглүүлэх;
3.Хүмүүсийг рентген аппаратаас аль болохоор хол зайд байлгах ба өвчтөн болон ажилтнуудад хувийн хамгаалалтын хэрэгслийг хэрэглүүлэх;
4.Рентген аппаратын ойролцоо хүмүүсийг байлгахгүй байх;
5.Зөөврийн хамгаалалтын хаалтуудыг хэрэглэх;
Арав. Цацрагийн аюулгүй ажиллагааг хангахад тавигдах хяналт
10.1.Рентген шинжилгээ болон рентген эмчилгээ хийх явцад өвчтөн болон ажилтнуудыг нэмэгдэл шарлагад өртөхөөс сэргийлэх, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, түүнчлэн мөрдөгдөж байгаа хууль, цацрагийн аюулгүйн норм, энэхүү дүрмийн шаардлагыг хэрхэн мөрдөж байгаад шалгалт хийх зорилгоор цацрагийн хяналтыг хийнэ.
10.2.Цацрагийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих үндсэн зорилт нь:
-Эмнэлгийн цацрагтай ажиллагчдын болон өвчтөний цацрагийн ачааллыг бууруулахад чиглэгдсэн ажлуудыг хийх;
-Рентген дүрс оношилгооны кабинет, тасгийг шинэчлэх, эмнэлэг-техникийн даалгаварт нь оролцох, кабинетийн зураг төслийг хийх, барьж байгуулах болон эрүүл ахуй, техник ашиглалтын байдал, ашиглалтын аюулгүй ажиллагаанд хяналт тавих;
-Аппаратын угсралт, засвар, техникийн үйлчилгээний чанарт хяналт тавих;
-Цацраг туяа ашиглан оношилгоо явуулдаг байгууллагад техникийн шинэчлэл хийх арга хэмжээг авах ба зохион байгуулах;
-Рентген ашиглаж байгаа үйл ажиллагааны чанар, рентген тоног төхөөрөмжийн чанарын баталгаажилт, цацрагтай ажиллагчийн ажлын байрны цацрагийн тунгийн хэмжилт, хөдөлмөрийн нөхцөл зэрэгт хяналт тавьж гүйцэтгэх;
-Рентген аппаратыг ашиглах, цацрагийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан болон ажиллагчдыг мэргэжил арга зүйгээр хангах, цацрагаас хамгаалах мэдлэг олгох, сургалт зохион байгуулах;
-Рентген дүрс оношилгооны тасаг, кабинетэд хэрэгцээтэй материал болон аппарат тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тэдгээрт шаардагдах сэлбэг хэрэгслийн захиалганд засвар оруулах;
10.2.Цацрагийн хяналтанд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:
1.Цацрагтай ажиллагчдын ажлын байр, өрөөнүүд ба рентген дүрс оношилгооны кабинетийн шинжилгээний өрөөний зэрэгцээ нутаг дэвсгэрийн цацрагийн тунгийн чадлын хэмжээнд байнгын хяналт тавих; (Цацрагийн хяналтын арга Хавсралт 9-д)
2.Цацрагийн хамгаалалтын зөөврийн ба хувийн хэрэгслүүдийн хамгаалах чанарыг шалгах;
3.Цацрагтай ажиллагчдын хувийн дозиметрийн хяналтын гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих;
4.Тусгай рентген шинжилгээ хийхэд оролцдог (мэс засалч, нойрсуулагч эмч гэх мэт) хүмүүст хувийн дозиметрийн хяналт тавих;
5.Өвчтөний тунгийн ачаалалд хяналт тавих;
10.3.Цацрагийн хяналтын үр дүн нь хоёр хувь хийсэн тэмдэглэлээр албан ёсны болно. Үүний 1% нь цацрагийн хяналтын байгууллагад нөгөө нь рентген дүрс оношилгооны кабинетэд хадгалагдана.
10.4.Цацрагтай ажиллагчдын хувийн дозиметрийн хяналтыг тогтмол явуулж, тусгай бүртгэлд бүртгэнэ. Ажиллагчдын шарлагын жилийн тун нь хувийн тунгийн тооцооны картанд бичигдэх ёстой. Энэ картын хувь нь цацрагтай ажиллагчийг ажлаас чөлөөлөгдсөний дараа 50 жилийн турш уул байгууллагад хадгалагдана. Хэрэв ажиллагчид нь өөр байгууллагад шилжвэл бүртгэлийн картыг шинэ байгууллагад нь шилжүүлнэ. Томилолтоор ажилласан хүний шарлагын хувийн тунгийн үзүүлэлтийг ажиллах байгууллагад нь мэдэгдэх ёстой.
10.5.Рентген дүрс оношилгооны кабинетийг хүлээн авахад дараах цацрагийн хяналт хийгдэнэ. Үүнд:
1.Ажиллагчдын ажлын байранд цацрагийн тунгийн чадлын хэмжилт, хяналт хийх
2.Рентген дүрс оношилгооны кабинетийн шинжилгээний өрөөтэй зэрэгцээ байрлах өрөө, тасалгаа болон орчны цацрагийн тунгийн чадлыг хэмжиж шалгана.
10.6.Рентген дүрс оношилгооны кабинетийг ашиглалтанд хүлээн авах үед хийгдсэн цацрагийн хяналтын дүнг хүлээж авсан актаар албан ёсны болгох бөгөөд актанд рентген кабинетэд дараах зүйлс байхыг заасан байна. Үүнд:
-Техникийн баримт бичгүүд
-Мөрдөгдөж байгаа норм, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм
-Рентген аппаратын тэжээлийн төхөөрөмж, рентген цацаргагч хоолойн (иж бүрдэлд орж байгаа хэсгүүд уг кабинетийн өрөөнд зориулагдсаныг батлах эд ангиудын төрөл, марк байх хэрэгтэй) цахилгааны үзүүлэлтүүд ба үйлдвэрийн дугаар
-Кабинетэд хийх рентген шинжилгээний зөвшөөрөгдсөн жагсаалт
Кабинетийг хүлээн авсан актын хувиуд нь рентген дүрс оношилгооны кабинет, цацрагийн хяналтын газар болон эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагын цацрагийн хяналт хариуцсан мэргэжилтэнд тус тус хадгалагдана.
10.7.Байнгын цацрагийн эрүүл ахуй, дозиметрийн хяналт хийх үед цацрагийн хяналтын хамрах хүрээ нь төлөвлөсний дагуу шалгах зорилтоос хамаарна.
Рентген дүрс оношилгооны кабинетийг шалгах ажлыг жилд нэгээс доошгүй удаа хийнэ. Цацрагийн хяналтын үр дүнг тэмдэглэлд бичиж, хяналт шалгалтын баримт бичиг үйлдэж албан ёсны болгоно. Энэ тэмдэглэлд рентген аппаратын байршлыг заасан өрөөний зураг, цацрагийн хяналтын байгууллагаар тогтоогдсон хэмжилтийн цэгүүдийг зурж тэмдэглэсэн байх ба хяналтын явцад илэрсэн зөрчлүүдийг тэмдэглэж, тэдгээрийг засаж гүйцэтгэх хугацааг тогтоосон байна.
10.8.Хэрэв рентген дүрс оношилгооны кабинетийн ашиглалтын нөхцөл өөрчлөгдвөл (хажуугийн өрөөний зориулалт өөрчлөгдөх, техникийн нөхцөлийг өөрчлөхгүйгээр рентген хоолой, хамгаалалтын хэрэгслийг солих, ослын үед гэх мэт) төлөвлөгөөт бус хяналтыг цацрагийн хяналтын газрын цацрагийн хяналт хариуцсан мэргэжилтэн хийж гүйцэтгэнэ. Цацрагийн хяналтын ажлын давтамж нь рентген кабинетийг ашиглах нөхцөлийг өөрчилсөн төлөв байдлаас хамаарна.
10.9.Рентген дүрс оношилгооны кабинетийг ажиллуулах явцад эмнэлэг, албан байгууллагын удирдлагаас рентген кабинетийн тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагаанд хяналт тавих ёстой. Энэ зорилгоор зайлшгүй хийгдэх зүйл нь:
-ашиглаж байгаа эмнэлгийн рентген тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтэнд тодорхой давтамжтайгаар чанарын хяналт хийх шалгалт
-рентген тоног төхөөрөмжийн ашиглалтын үзүүлэлтүүдийн ажиллагааны бэлэн байдлын туршилт, байнгын хяналт
10.10.Рентген аппаратын техникийн үзүүлэлтийг шалгасан албан хаагч нь хийсэн ажлынхаа тухай техник-хяналтын бүртгэлд бичиж үлдээнэ.
10.11.Рентген тоног төхөөрөмжийн ашиглалтын үзүүлэлтүүдийг шалгахдаа батлагдсан аргаар, хэмжилтийн багаж төхөөрөмжүүдийг ашиглаж гүйцэтгэнэ. Хяналт хийх ашиглалтын үзүүлэлтийн жагсаалтыг (Хавсралт 8)–д үзүүлэв.
10.12.Цацрагийн хяналтыг хийхдээ холбогдох төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсан, хэмжилтийн үндсэн алдаа нь ±25% -аас ихгүй, 15-140 кэВ-ын энергитэй рентген цацрагийг хэмжиж чадах, тогтоогдсон хугацаанд шалгалтанд орсон тухай чанарын гэрчилгээтэй хэмжилтийн багажийг ашиглах ёстой.
10.13.Өвчтөний авсан цацрагийн хувийн тунг тодорхойлохдоо төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсан, хэмжилтийн үндсэн алдаа нь ± 0.5 % -аас ихгүй хэмжилтийн багажийг ашиглана.
Арван нэг. Шүдний рентген шинжилгээг хийх үеийн цацрагийн аюулгүй ажиллагааг хангахад тавигдах шаардлага
11.1.Шүдний рентген шинжилгээний өрөөний байршил болон суурин хамгаалалт нь рентген аппаратын төрөл, аппаратын ажлын ачааллын хэмжээгээр тодорхойлогдоно. Рентген аппаратыг ангилал, тэдгээрийн ажлын физик-техникийн нөхцөлийг (Хүснэгт 11.1)-д үзүүлэв.
Шүдний рентген аппаратын ангилал, тэдгээрийн ажлын физик техникийн стандарт үзүүлэлт
Хүснэгт 11.1
Д/д |
Рентген аппарат |
Ажлын ачаалал (мА*мин)/долоо хоногт |
Анодын хүчдэл, кВ |
1 |
Өсгөх дэлгэцгүй ердийн хальсаар ажилладаг шүдний рентген аппарат |
200 |
70 |
2 |
Өндөр мэдрэмжтэй хальс болон дүрсний тоон хүлээн авагч, түүнчлэн визиографтай (фотолабораторигүй) шүдний рентген аппарат болон пантомограф |
40 |
70 |
3 |
Пантомограф, Дэлгэмэл зургийн аппарат |
200 |
90 |
11.1.Өсгөгч дэлгэцгүй ердийн хальстай шүдний аппарат болон дэлгэмэл зургийн аппаратыг зөвхөн ерөнхий эмчилгээний буюу шүдний чиглэлийн эмнэлэг, урьчилан сэргийлэх байгууллагын рентген тасаг (кабинет)-т байрлуулахыг зөвшөөрнө. Ажлын ачаалал нь 40 (мА/мин)/долоо хоног-оос хэтэрдэггүй, дүрсний өндөр мэдрэмжтэй хүлээн авагч (фотолабораторигүй)-аар ажилладаг шүдний рентген аппарат, дэлгэмэл болон дүрсний тоон боловсруулалттай шүдний аппаратыг, орон сууцны байшин, түүнчлэн зэрэгцээ байранд нь хүн оршин суудаг байранд байрласан шүдний эмчилгээний байгууллагад (рентген шинжилгээ хийдэг байрны орчинд байгаа хүн амын хувьд цацрагийн аюулгүй ажиллагааны норм, хэм хэмжээний шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд) суурилуулж болно.
11.2.Хэрэв өрөө тасалгаанд шүдний рентген шинжилгээний хэд хэдэн аппарат байрлуулсан бол удирдлагын систем нь нэгэн зэрэг биш зөвхөн нэг аппаратыг нь л ажиллуулж болохоор урьдчилан хийгдсэн байна.
11.3.Хүснэгт 11.2-т өрөөний талбай ба бүтэц зохион байгуулалтыг үзүүлэв.
11.4.Шүдний рентген шинжилгээний өрөөнд нэгээс илүү шүдний рентген аппарат байрлуулбал аппаратын нэр төрлөөс шалтгаалж, нэмэгдэл аппарат бүхэнд ноогдох талбай нь 4 м2-аас багагүй байхаар өрөөний талбайг нэмэгдүүлнэ.
11.5.Шүдний рентген аппаратанд зориулсан өрөөний агааржуулалтанд тавигдах шаардлага нь шүдний тасгийн агааржуулалтанд тавигдах шаардлагатай ижил байна. Өрөөний агаарын дулаан, өрөөний гэрэлтүүлэг нь хавсралт 4-д заасан хэмжээтэй тохирсон байх шаардлагатай.
11.6.Шүдний эмчилгээний байгууллага нь ионжуулагч цацрагийн эх үүсгүүр ашиглаж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр рентген шинжилгээг явуулж болно.
11.7.Шүдний рентген багаж төхөөрөмж ашигладаг байгууллага нь 5.30.1-5.30.14-д заасан баримт бичгийг бүрдүүлсэн байх ёстой.
Шүдний рентген шинжилгээ хийх өрөөний бүтэц, талбай
Хүснэгт 11.2
Д/д |
Өрөөний нэр |
Талбай (м2-аас багагүй) |
1 |
Өсгөгч дэлгэцгүй ердийн хальсаар ажилладаг шүдний рентген аппаратаар шүдний өвчний зураг авдаг рентген оношилгооны кабинет - Аппаратын өрөө - Фотолабораторийн |
8м2 6м2 |
2 |
Өндөр мэдрэмж бүхий хальс ба дүрсний тоон хүлээн авагч түүнчлэн визиограф (фотолабораторигүй)-аар ажилладаг шүдний аппаратаар шүдний өвчний зураг авдаг рентген оношилгооны кабинет - Аппаратын өрөө |
6м2 |
3 |
Дэлгэмэл аппарат болон дэлгэмэл зураг авах шүдний рентген оношилгооны кабинет - аппаратын өрөө - удирдлагын өрөө - Фотолаборатори |
8м2 6м2 8м2 |
11.8.Шүдний эмнэлгийн захиргаа нь шүдний рентген аппарат ажиллуулах ажилтнуудынхаа нэрсийг гаргаж, шаардлагатай сургалт зааварчилгаагаар хангах, цацрагийн аюулгүй ажиллагаа, рентген аппаратын хадгалалт, тооцоо болон цацрагийн хяналтыг хариуцах албан хаагчийг тушаал гарган томилсон байна. Тухайн байгууллагын захиргаа нь өвчтөн болон ажиллагчдын цацрагийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ.
11.9.Цацрагийн суурин хамгаалалтын тооцооны аргыг 6-р бүлэг ба хавсралт 6-д цацрагийн хяналт явуулах аргыг хавсралт 8-д үзүүлсэн болно.
11.10.Шүдний рентген шинжилгээний кабинетэд заавал байх шаардлагатай өвчтөн болон ажиллагчдын цацрагийн зөөврийн, хувийн хамгаалах иж бүрэн хэрэгслийг хүснэгт 11.3-д үзүүлэв.
Шүдний шинжилгээ хийх рентген оношилгооны кабинетэд ажиллагсад болон өвчтөнийг хамгаалах хөдөлгөөнт
болон нэг бүрийн хамгаалах хэрэгслийн иж бүрдэл
Хүснэгт 11.3
Нэр төрөл |
Тоо ширхэг |
1. Өсгөх дэлгэцгүй ердийн хальсаар ажилладаг аппарат, дэлгэмэл аппарат ба пантомографын харах цонх бүхий хамгаалалтын том хаалт (удирдах самбар ба шинжилгээ хийх өрөө нь нэг өрөөнд байрласан үед) |
1 |
2. Нэг талаас хамгаалах хормогч хөнгөн (ажиллагчдад зориулагдсан) |
1 |
3. Шүдний рентген шинжилгээний хамгаалалтын хормогч (өвчтөнд зориулсан) |
1 |
4. Хамгаалалтын нөмрөг болон бамбайн хаалт |
1 |
11.11.Шүдний рентген аппаратыг 18-аас дээш настай, цацрагтай ажиллахад харшлах өвчингүй хүнийг сургаж зааварчилсны дараа байгууллага дээр мөрдөх заавар журам, аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэгийг шалгаж, тушаал гарган цацрагтай харьцаж ажиллах ажилтнаар томилж ажиллуулна.
11.12.Шүдний эмнэлгийн захиргаа нь шүдний рентген аппараттай ажиллах ажилтнуудаа хувийн дозиметрийн байнгын хяналтанд хамруулах үүрэгтэй.
11.13.Рентгенээр шүдний зураг авч байгаа үед өвчтний арьсыг хамгаалах зорилгоор арьс-фокусын зай нь 70 кВ хүртэл хэвийн хүчдэлтэй аппаратанд 12 см-ээс багагүй, үүнээс их анодын хүчдэлийн үед 20 см байх нөхцөлийг (тубусын урт) хангах ёстой.
Арван хоёр. Цацрагийн шууд бус хүчин зүйлүүдээс хамгаалахад тавигдах шаардлагууд
12.1.Рентген шинжилгээний үеийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор цахилгаан гүйдэл, хар тугалга болон бусад цацрагийн бус хүчин зүйлийн үйлчлэлээс урьдчилан сэргийлэх, галаас урьдчилан сэргийлэх, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.
12.2.Ажиллагчдын компьютер зэрэг техник хангамжийн цахилгаан залгуурыг газардуулгатай хийж, тэдгээрийн цахилгааны аюулгүй байдлыг хангана.
12.3.Рентген дүрс оношилгооны кабинетийн шинжилгээний өрөөний төхөөрөмжүүдийн цахилгаан хэлхээний гүйдэл дамжуулах ил хэсэгт өвчтөн болон ажиллагчдыг хүрэхээргүй нөхцөлийг ашиглалтын үед бүрэн хангасан байна. Газардуулга хийгдсэн холбох төхөөрөмж, халаалтын систем зэргийг шүргэхээс хамгаалж тусгаарлах хаалт хийх хэрэгтэй.
12.4.Удирдлагын өрөөнөөс шинжилгээний өрөөнд очих кабель, цахилгааны утсыг шалан доогуурх суваг, эсвэл шалан дээгүүр тусгай хайрцаг хийж тусгаарлана. Энэ үед шал нь өвчтөн болон ажиллагчдыг чөлөөтэй явах, багаж аппарат, хүнд өвчтнийг зөөх тэргэнцэр зэрэг нь чөлөөтэй шилжих боломжтой байна. Рентген хагалгааны өрөөнд шалан доогуур хийгдэх сувгийг сайн битүүмжилсэн байх хэрэгтэй.
12.5.Рентген шинжилгээний өрөө, удирдлага болон фотолабораторийн өрөөнүүдэд барилгын газардуулгын төхөөрөмжтэй холбогдсон 4х25 мм-ээс багагүй огтлолтой болд төмөр саваагаар хийсэн газардуулгын ерөнхий ул төмрийг хэрэглэнэ. Хэрэв аппарат хэрэгслийн танилцуулганд түүнээс бага хэмжээгээр бичигдээгүй бол газардуулах төхөөрөмжийн эсэргүүцэл 10 Ом-оос илүүгүй байх ёстой. Өндөр хүчдэлээр ажиллаж байгаа суурин рентген аппарат, тоног төхөөрөмжийн бүх металл хэсэг нь (өндөр хүчдэлийн генераторын металл их бие, бага хүчдэлийн шүүгээ, тулгуур баригч, фото боловсруулалт ба хатаах шүүгээний төхөөрөмж гэх мэт) 4 мм2-ээс багагүй огтлолтой зэс утсаар газардуулгын ул төмөртэй холбогдсон байх ёстой. Ул төмөр нь холболтын аппаратын хэлхээний тэжээлийн нейтраль утастай холбогдоно. Бусад цахилгаан багаж болон аппаратууд (шүдний, тасагт хэрэглэдэг гэх мэт) нь нэмэгдэл газардуулгын холболттой залгуурын сэрээгээр газардуулгад холбогдохыг зөвшөөрнө. Усны хоолой, халаалтын шугам зэргийг газардуулга болгон ашиглаж болохгүй. Рентген компьютерт томографийн нэмэлт газардуулгын систем нь бусад багаж хэрэгслээс ангид хийгдэх ёстой. Багаж төхөөрөмжийн бүтцэд газардуулгын утсыг гаргаж хийсэн бол газардуулах хэрэгсэл шаардлагагүй болно.
12.6.Рентген мэс заслын өрөөнд нэмэлт хамгаалалтын газардуулгын хэсгийг ашиглаж байгаа аппаратуудын бүх газардуулга ба нойлын утсанд холбогдсон хүчдэл тэнцүүлэх ялтсаар солихыг зөвшөөрнө.
12.7.Рентген шинжилгээний өрөө нь гурван фазын 380/220 В, 50 Гц цахилгаан хэлхээгээр буюу хэрэглэж байгаа аппаратнаас хамааран хэлхээний нойлын шугамын нэмэлт газардуулгатай нэг фазын 220 В, 50 Гц цахилгаан хэлхээгээр хангагдах ёстой. Шугамын хүчдэлийн хэлбэлзэл нь аппарат хэрэгсэл ажиллаагүй үед ердийн утгаасаа ±10%-иас, давтамжийн хэлбэлзэл нь ±1 Гц-ээс тус тус хэтрэхгүй байх ёстой.
12.8.Хэлхээний эсэргүүцэл нь шулуутгагчийн гурван фазын схемтэй рентген аппаратын тэжээлийн төхөөрөмжийн хэвийн чадалтай харгалзан тохирсон байх ёстой. (хүснэгт 12.1).
Аппаратын хэвийн чадлаас хамаарсан хэлхээний хамгийн их зөвшөөрөгдөх эсэргүүцэл
Хүснэгт 12.1
Хэвийн чадал (0.1сек), кВт |
Хэлхээний эсэргүүцэл Ом |
|
|
380 В хэлхээний хувьд |
220 В хэлхээний хувьд |
16 20 32 40 50 75 100 150 |
1.0 0.8 0.5 0.4 0.3 0.2 0.15 0.1 |
0.33 0.25 0.16 0.12 0.10 - - - |
12.9.Ашиглаж буй аппаратаас нь хамаарч рентген компьютерт томографын кабинетийг 380/220 В 50 Гц-ийн хүчдэлд тусгай сэлгэх залгуураар холбоно.
12.10.Рентген аппарат нь шугамын хүчдэлд сэлгэн залгах төхөөрөмжөөр дамжин холбогдох ба түүнийг салгахад аппаратын хэлхээний бүх тэжээл тасрахаар хийгдсэн байна. Сэлгэн залгах төхөөрөмжийн салгагдсан байдал нь ил харагдаж байх ёстой. Сэлгэн залгах төхөөрөмж, рентген аппаратын удирдлагын хоорондох зай нь 1.5 м-ээс ихгүй байна. Гэрэлд харах рентген шинжилгээний өрөөнд сэлгэн залгах төхөөрөмж байрлуулахыг зөвшөөрөх ба энэ нь эргэх ширээ-штативын дэргэд харалтыг хийж байгаа эмчийн ажлын байрнаас 2 м-ээс ихгүй хол зайтай байна.
12.11.Фотолаборатори, рентген мэс заслын өрөөнд сэлгэн залгах төхөөрөмж болон бусад хэлхээний залгууруудыг тавьж болох ба түүнийг шалны түвшнээс дээш 1.6 м өндөрт, газардуулах шүргэлцэх хэлхээний залгуураас 1.2 м өндөрт байрлуулах хэрэгтэй.
12.12.Шинээр байгуулж байгаа рентген кабинет (тасаг)-д газардуулгын хүрэлцэгчтэй цахилгааны залгуур ба гүйдэл ихэссэн үед автоматаар салгах төхөөрөмжийг ашиглана. Фотолабораторийн цахилгааны залгуур нь хамгаалалтын хийцтэй байна.
12.13.Рентген дүрс оношилгооны өрөөнд хар тугалганы хольцтой материал болон хар тугалгыг ил задгай тавьж болохгүй.
12.14.Рентген шинжилгээний өрөөний техник хангамжийн дуу чимээ нь аппарат хэрэгсэл ажиллаагүй үед 50 дБА, ажиллаж байгаа үед 60 дБА-аас хэтрэх ёсгүй.
12.15.Техник хангамжийн хэсгүүдийн халах зөвшөөрөгдөх хэмжээг хүснэгт 12.2-т үзүүллээ.
Техник хангамжийн хэсгүүдийн зөвшөөрөгдөх халах хэмжээ
Хүснэгт 12.2
Элемент |
Халах хэмжээ, С0 |
Биеийн хөндий доторх элемент |
50 |
Шүргэн хүрэлцэж болмоор элемент |
60 |
Рентген цацруулагчийн гаднах гэр |
70 |
12.16.Техник хангамжийн эд ангиудын таазны бэхэлгээ нь хангалттай тооны тохирсон бэхэлгээтэй байх ба тухайн ачааллаас 10 дахин илүү ачааллыг даахаар хийгдэх ёстой. Зөөврийн аппарат хэрэгсэл нь шалны 150 налууд тэнцвэрт байдлаа дүүрэн хадгалах ёстой. Аппарат хэрэгслийн хөдөлгөөнт хэсэг нь 300Н хүртэл даралтын хүчний хязгаарлагчтай байх ёстой. Зогсоох элементийн шилжилтийн хүч нь 40 Н-ээс ихгүй байна.
12.17.Харалт хийх тулгуур баригч нь үзүүлж байгаа өвчтөнийг амьсгалах үед ялгарах шингэнээс эмчийг хамгаалах тоноглолтой байх ёстой. Өвчтөн үзүүлж байх үедээ аппаратанд биеэр хүрсэн хэсэгт 0.1%-ийн хлорамины уусмал болон 96% спиртээр чийгтэй цэвэрлэгээ байнга хийж байна.
12.18.Рентген дүрс оношилгооны кабинет бүр нь ОУ-2 маркын нүүрс хүчлийн гал унтраагчаар хангагдсан, гал унтраах хэрэгслүүдэд чөлөөтэй хүрэх бололцоотой байх ёстой. (трансформаторын маслаар дүүргэсэн генераторын банк нь галын аюултай төхөөрөмжинд тооцогдохгүй) Гал унтраагчийн тоо, хаана байрлуулбал зохихыг гал түймэртэй тэмцэх мэргэжлийн байгууллагатай зөвшилцөн тогтооно.
12.19.Рентген дүрс оношилгооны кабинетийн өрөөнд ил гал түлэх, хэрэгцээгүй зураг, хальсны зах тайрдсыг ил задгай хадгалах, хальсыг хонх, цахилгаан гэрэл, халаалтын хэрэгслийн ойр хураах зэргийг зөвшөөрөхгүй.
12.20.Рентген хальс болон рентген оношилгооны бусад материалын хадгалалтыг эрүүл мэндийн яамнаас гаргасан хадгалах, архивлах зааврыг баримтлан хэрэгжүүлнэ. Рентген дүрс оношилгооны өрөөнд 2 кг-аас ихгүй рентген хальс хадгалж болно.
Текст томруулах
A
A
A