A

A

A

  • Нүүр
  • Цөмийн энергийн комисс
  • Рентген дүрс оношилгооны кабинетийн техник хангамжийн хяналтанд хамаарах ашиглалтын үзүүлэлтүүдийн жагсаалт /Ерөнхий сайдын 2018 оны 130 дугаар захирамжаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Ерөнхий сайдын 2018 оны 130 дугаар захирамжаар хүчингүй болсон/

Хавсралт 7

 

Рентген дүрс оношилгооны кабинетийн техник хангамжийн хяналтанд хамаарах ашиглалтын үзүүлэлтүүдийн жагсаалт

 

1.Эмнэлгийн рентген аппарат, рентген дүрслэлийг хувиргагч ба цацрагтай ажиллагчдын цацрагийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд шууд буюу шууд бусаар нөлөөлөх фотолабораторийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын үзүүлэлтийн   хяналтыг дараах нөхцөлд гүйцэтгэнэ. Үүнд:

·Рентген төхөөрөмжийн шинэ ба шинэчилсэн төрлийг турших

·Хэрэглэж  байгаа эмнэлгийн рентген тоног төхөөрөмжийн ашиглалтын үзүүлэлтэд   багаж  ашиглан  хийх  хяналт

·Рентген тоног төхөөрөмжийн ашиглалтын үзүүлэлтүүдийн  байнгын хяналт (үзүүлэлтүүдийн   бэлэн байдлыг шалгах)    

2.Шинэ болон шинэчилсэн эмнэлгийн рентген төхөөрөмжинд цацрагийн хяналтын газраар дүгнэлт гаргуулах буюу тодорхой хугацаанд   давтан   хийх хяналтын туршилтанд (туршилтын хүрээнд) рентген аппаратын үндсэн үзүүлэлтүүд, рентген дүрслэлийг хувиргагч болон фотолабораторийн төхөөрөмжүүд орно.

 

Эмнэлгийн рентген аппаратын үзүүлэлтүүд:

·Цацрагийн гаралтын давтагдах чанар

·Хүчдэлийн давтагдах чанар

·Хугацааны давтагдах чанар

·Цацрагийн шарлагын хугацааны  нарийвчлал 

·Гар аргаар болон автоматаар зураг авах горимын үед цацрагийн тунгийн нөхөн сэргэх чанар 

·Гүйдлийн шугаман хамаарал

·Хугацааны давтагдах чанар

· Хүчдэлийн нарийвчлал

· Хагас шингээлтийн зузаан

·Рентген хоолойн өрц хаалттай үед  цацрагийн хамгаалалтыг шалгах

· Цацрагийн гаралтыг хэмжих

· Шарлагын хугацаа  5 мин өнгөрөхөд өгөгдөх дохиог шалгах

· Шарлагын гэрлийн талбай ба  рентген  цацрагийн гаралтын талбайн  давхцал

·Фокусын зай ба тулгуур баригчийн байрлал өөрчлөгдөх үеийн рентген цацрагийн төв цацрагийн гаралтын шалгалт

·Аппаратын дэлгэц–зургийн төхөөрөмжийн хөдөлгөөнт хэсгийн  шилжилтийн ихсэлтийг шалгах

·Томографийн  зүсэлтийн үеийн өнцөг ба гүн

·Рентген цацрагийн багцын  давхар шүүлтүүрүүд

       

Дүрсийг хувиргагч үзүүлэлтүүд

·Цацрагийг мэдрэх  чадвар (шаардлага хангах /зургийн/ дүрслэлийн  үе дэх цацрагийн тун  ба тунгийн    чадал)

·Зургийн чанар (хэмжээ, зөвшөөрөгдөх онцлог, хамгийн бага тодосголт, хөдөлгөөний хэмжээ, дүрсийн гажилт)

·Туслах ажиллагааны ажиллах чадвар (нэг масштабаас нөгөөд шилжих, саармаг дүрслэлээс тодорхой зөв дүрсэд  шилжих)

·Фотозургийн туссан болон ойсон гэрлийн хэмжилт болон тод байдлыг тогтворжуулах  чадвар  (ажлын горим болон биеийн шинж  чанар өөрчлөгдөх үеийн  зургийн   чанарын  тогтворжилт)

 

Фотолабораторийн төхөөрөмжийн үзүүлэлтүүд

· Фотолабораторийн гэрэлтүүлгийн  онцлог чанар

· Дулаан  барих  төхөөрөмжийн тогтворжилт

·Фото цагийн  нарийвчлал

· Хатаах шүүгээний рентген хальс хатаах  хэм ба үргэлжлэх хугацаа   

3.Тодорхой хугацаанд   давтан   хийх   ээлжит  хяналтын үед  рентген төхөөрөмжийг ашиглах явцын  хамаарагдах  үзүүлэлтийн туршилтын хүрээнд  дараах зүйлүүд орно. Үүнд:

· Фотозургийн ойсон болон тусч буй гэрлийг хэмжих  хэмжилт

·Гэрлийн ба рентген цацрагийн талбайн  давхцал

·Туяаны зэрэгцэмж  (Хоолойноос гарах цацрагийн багц нь тусах гадаргууд эгц дээрээс тусаж буйг шалгана)

·Баригч тулгуурын  сааруулагчийн ажиллагааны үнэлгээ

·Дэлгэц-зургийн төхөөрөмжийн хуурцгийг хуваах программт ажлын үнэлгээ

·Томограф  дүрсийн  үнэлгээ

·Рентген кассет болон өсгөх  дэлгэцийн шалгалт

·Дүрс  хувиргагчийн  ажиллагааны  шалгалт

·Фотолабораторийн гэрэлтүүлгийн  шалгалт

· Банк-танк, хатаах шүүгээ, фотоцагийн ажиллагааны  шалгалт

· Уусмалын шинж  чанарыг тодорхойлох

·Рентген болон флюорографийн хальсны  чанарын  үнэлгээ

·Рентген цацрагаар гэрэлд харах үеийн  нүдээр харж  дүгнэлт гаргах, рентген цацрагийн  хувийн хамгаалалтын хэрэгслийн шалгалт                                                                                                

 

4.Эмнэлгийн рентген тоног төхөөрөмжинд  багаж  ашиглан хийх  хяналтыг явуулахдаа зөвхөн улсын жин хэмжүүрийн шалгалтанд орсон хэмжих багажийг ашиглана.