- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Цацрагийн хяналтын аргачлал /Ерөнхий сайдын 2018 оны 130 дугаар захирамжаар хүчингүй болсон/
/Ерөнхий сайдын 2018 оны 130 дугаар захирамжаар хүчингүй болсон/
Хавсралт 8
Цацрагийн хяналтын аргачлал
1.Цацрагтай ажиллагчдын ажлын байр, рентген кабинет, түүний зэрэгцээ өрөөнүүд болон нутаг дэвсгэрт тунгийн чадлыг хэмжихдээ анодын хүчдэлийн (хүснэгт 6.1-ийг үз) стандарт утганд анодын гүйдлийн хүчний утга 2 мА-аас багагүй, рентген оношилгоо, эмчилгээний аппаратанд харгалзан 2 мм Al ба 2 мм Cu нэмэлт шүүлтүүртэй байх үед гүйцэтгэнэ.
2. 1-р зүйлд заасан бүх дозиметрийн хэмжилтүүд нь биеийн эд (эрхтэн)-тэй адилтгаж (эквивалент) авсан усан фантомтойгоор хийгдэнэ. Үүнд:
Бүх доз хэмжих хэмжилт нь 1-р хавсралтанд үзүүлснээр эд эсэд эквивалент фантомтойгоор явагдах ёстой.
· Ерөнхий зориулалтын рентген оношилгооны кабинет, туяа эмчилгээний кабинет мөн тасгийн зориулалттай рентген аппаратанд хяналт хийх үед 250х250х150 мм хэмжээстэйг
· Рентген флюорографийн кабинетэд 250х250х75 мм хэмжээстэйг
· Шүдний рентген аппаратын хяналтын үед 150 мм голчтой, 200 мм өндөр фантомыг хэрэглэнэ.
· Маммографийн рентген кабинетэд маммографийн аппаратын иж бүрдэл болох тулгуур баригч фантомтой байна (фантомын оронд хуванцар уутыг 200 мл эзэлхүүнтэй усаар дүүргэж хэрэглэхийг зөвшөөрнө).
· Компьютерт томограф болон остеоденситометрийн кабинетэд компьютерт томограф, остеоденситомертийн иж бүрдэлд ирдэг тулгуур баригч бүхий фантомыг хэрэглэнэ.
3.Рентген оношилгооны аппаратын (шууд дэргэд) ажиллагчдын ажлын байранд хийх цацрагийн хяналтыг эргэдэг ширээ-тулгуур баригчийн хэвтээ болон босоо байрлалд түүний 60смх60см хэмжээтэй хэсэгт доор өгөгдсөн өндөрт байрлах цэгүүдэд хийнэ.
Ажилтны ажлын байрны хажуу дахь рентген оношилгооны аппаратны туяаны цацаргалтыг хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу эргэлдэх баригч тулгуур бүхий ширээний орчинд 60смх60см хэмжээтэй хэсэгт доор өгөгдсөн өндөрт орших цэгийн хяналт хийнэ.
Толгой |
Цээж |
Үрийн булчирхай |
Хөл |
160±20см |
120±20см |
80±20см |
30±20см |
Хэмжилт хийхдээ өрцний тусламжтайгаар дүрс хүлээн авагч (дэлгэц г.м ) дээр рентген цацрагийн гаралтын талбай 180х180 мм-ийн хэмжээтэй байхаар тохируулах шаардлагатай.
4.Флюорографийн кабинетэд цацрагийн хяналт хийхдээ тунгийн чадлыг кабин болон флюорографийн бүхээгнээс 20 см, рентген хоолойн фокусаас 60 см, шалнаас 30, 80, 120, ба 160 см-ийн өндөрт байрлах зайд хэмжинэ. Хэвтээ тэнхлэгийн дагуу хэмжилт хийх цэгүүдийн хоорондох зай 50 см-ээс ихгүй байх ёстой.
5.Шүд, маммографийн болон бусад тусгай зориулалтын рентген аппарат байрласан өрөөнүүдэд хийх цацрагийн хяналтанд тунгийн чадлын хэмжилтийг рентген шинжилгээ хийх үед ажиллагчдын заавал байх ёстой ажлын байранд нь гүйцэтгэнэ.
6.Цэг бүрт 3-аас доошгүй тунгийн чадлын хэмжилт хийж, тэдгээрийн дунджийг тооцоолон хэмжилтийн дүнг авна.
7.Хувийн хамгаалалтын хэрэгсэл хэрэглэдэггүй ажилчдын ажлын байранд хэмжилт хийхгүй.
8.Рентген эмчилгээ болон компьютерт томографийн кабинетэд цацрагийн хяналт хийхдээ зөвхөн рентгений шинжилгээний өрөөтэй зэрэгцээ өрөөнүүд болон нутаг дэвсгэрт тунгийн чадлын хэмжилтийг гүйцэтгэнэ.
9.Рентген дүрс оношилгооны кабинетийн өрөөтэй зэрэгцээ өрөөнд тунгийн чадлын хэмжилтийг рентген цацрагийн шулуун багцын жинхэнэ ашиглаж байгаа чиглэлд хийнэ. Үүнд:
· шинжилгээний өрөөний дээр байрласан өрөөнүүдэд шалнаас 80 см-ийн зайд 1-2 м алхамтай тэгш өнцөгт торны цэгүүдэд
·шинжилгээний өрөөний доор байрласан өрөөнүүдэд шалнаас 120 см-ийн зайд 1-2 м алхамтай тэгш өнцөгт торны цэгүүдэд
· шинжилгээний өрөөний зэрэгцээ өрөөнүүдийн хананы гадаргууд 80, 120 см-ийн өндөрт, хананы бүх уртын дагуу 1 м–ийн зайтай цэгүүдэд хэмжилтийг гүйцэтгэнэ.
10.Цацрагийн хяналтаар хэмжсэн тунгийн чадлын утгыг үнэлэхдээ стандарт ажлын ачааллын утгад шилжүүлнэ.
Тш = Тхэмж * W / 1800 x Iхэмж , мкГр/цаг
Тш- аппаратын стандарт ажлын ачааллын утгад шилжсэн тунгийн чадлын утга мкГр/цаг
Iхэмж- тунгийн чадлын хэмжсэн утга, мкГр/цаг
W – ажлын ачаалал (Хүснэгт 6.1), (мА*мин)/д.х
1800 - Цацрагтай ажиллагчдын ажиллах хугацаа, мин/д.х
Тхэмж- хэмжилт хийх үед тохируулсан гүйдлийн утга, мА
Тооцоолсон Тш - ийг янз бүрийн зориулалттай өрөөнүүдийн зөвшөөрөгдөх тунгийн чадал (ЗТЧ)-ын хэмжээтэй харьцуулж үзнэ. (Хүснэгт 6.2)
11.Бидний тооцоолж гаргасан Тш-ийн утга рентген кабинетийн шинжилгээний өрөөнүүд болон нутаг дэвсгэрт тогтоосон ЗТЧ–ийн утгаас илүү гарч байвал, рентген төхөөрөмжүүд нь зохих тенхикийн зураг төслийн дагуу байрлуулсан эсэхийг шалгах хэрэгтэй. Үүний тулд юуны өмнө рентген цацрагийн анхны багцын чиглэлд анхаарах хэрэгтэй. Тухайлбал хамгаалалтын тооцоонд чиглэлийн коэффициент N–нь сарнисан цацрагийн чиглэлд 0.05 байдаг.
12.Ажлын байранд цацрагийн тунгийн чадлын утгыг хэмжсэнээр рентген шинжилгээ хийх үеийн ажиллагчдын ажлын горимыг тогтоох үндэслэлтэй болж байгаа юм.
Цацрагийн хяналтын үр дүнд хяналт шалгалтын тэмдэглэл бичигдэнэ.
Текст томруулах
A
A
A