- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- БАРААГ ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭНД ЗОРИУЛАН ОРУУЛАХ ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Гааль, татварын ерөнхий газрын даргын
2016 оны А/40 дүгээр тушаалын
1 дүгээр хавсралт
БАРААГ ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭНД ЗОРИУЛАН ОРУУЛАХ ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим /Гаалийн тухай хуулийн 82-84 дүгээр зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горим сонгох, бичиг баримт бүрдүүлэх, татвар, хураамж ногдуулах, төлөх, хураан авах, барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
2.1. Горимд гаалийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан барааг байршуулна.
2.2. Энэ журмын 2.1-д заасан бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна.
2.3. Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
|
Горимын утга |
Бүрдүүлэлт хийх горимын код |
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код |
1 |
Хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах |
400 |
шаардахгүй |
2 |
Олон улсын гэрээний дагуу гаалийн болон бусад албан татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах |
401 |
Хилийн чанадаас оруулах бараанд шаардахгүй |
Бусад горимоос оруулах бараанд шаардана |
|||
3 |
Гадаад орны засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний дагуу гаалийн болон бусад албан татвараас чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах |
402 |
Хилийн чанадаас оруулах бараанд шаардахгүй |
Бусад горимоос оруулах бараанд шаардана |
|||
4 |
Монгол улсын хуулийн дагуу гаалийн болон бусад албан татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж, дотоодын хэрэглээнд зориулан оруулах |
403 |
Хилийн чанадаас оруулах бараанд шаардахгүй |
Бусад горимоос оруулах бараанд шаардана |
|||
5 |
Хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах валют, үнэт цаас |
404 |
шаардахгүй |
6 |
Иргэний нисэхийн шатахуун: |
||
-Замын-Үүд, Сүхбаатар боомтоор |
405 |
шаардахгүй |
|
-Гаалийн баталгаат агуулахаас |
406 |
700 |
|
7 |
Гаалийн болон бусад татвараас чөлөөлж оруулсан барааг гаалийн болон бусад татварыг төлүүлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах |
410 |
401-403 |
8 |
Хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах автобензин, дизелийн түлш: |
||
Цагааннуур, Боршоо, Ярант, Тэс, Бургастай, Арцсуурь, Гашуун сухайт, Бичигт, Хавирга, Шивээхүрэн |
411 |
шаардахгүй |
|
Ханх ,Ульханмайхан |
412 |
шаардахгүй |
|
Замын-Үүд, Сүхбаатар, Алтанбулаг |
413 |
шаардахгүй |
|
Баянхошуу |
414 |
шаардахгүй |
|
Эрээнцав |
407 |
шаардахгүй |
|
9 |
Хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах гурил: |
||
-Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Бургастай |
417 |
шаардахгүй |
|
-Бусад боомт |
418 |
шаардахгүй |
|
10 |
Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах: |
||
Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах |
420 |
500,508,512 |
|
11 |
Олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг дотоодын хэрэглээнд зориулан гаалийн болон бусад татварыг төлүүлж оруулах |
421 |
507 |
12 |
Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг гаалийн болон бусад татвараас чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах |
422 |
500,507,508,512, |
13 |
Дотоодын хэрэглээнд зориулан боловсруулахаар оруулсан барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах: |
||
-тухайн барааг боловсруулсан, эсхүл баяжуулсан |
431 |
561,571,581,591 |
|
-тухайн бараагаар шинэ бүтэгдэхүүн үйлдвэрлэсэн |
432 |
562,572,582,592 |
|
14 |
Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулахаар оруулсан барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах: |
||
-тухайн барааг боловсруулсан, эсхүл баяжуулсан |
441 |
501,521,531,541, 551 |
|
-тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн |
442 |
502,522,532,542, 552 |
|
-тухайн бараанд засвар хийсэн |
443 |
503,523,533,544, 554 |
|
-тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигласан |
444 |
504,524,534,544, 554 |
|
15 |
Гаалийн баталгаат бүсээс дотоодын хэрэглээнд зориулан оруулах: |
||
-гаалийн баталгаат агуулахаас |
451 |
700,703-709 |
|
- гаалийн баталгаат үйлдвэрийн газраас |
452 |
710,712-715 |
|
-гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас |
453 |
720,722-725 |
|
-гаалийн баталгаат барилгын талбайгаас |
454 |
730-734 |
|
-гаалийн тусгай бүсээс |
455 |
750-753,758-765 |
|
-татваргүй барааны дэлгүүрээс |
456 |
740,742,743 |
|
16 |
Гаалийн баталгаат бүсээс дотоодын хэрэглээнд зориулан оруулах автобензин, дизелийн түлш: |
||
-Цагааннуур, Боршоо, Ярант, Тэс, Бургастай, Арцсуурь, Гашуун сухайт |
457
|
700
|
|
-Ханх, Ульханмайхан |
458 |
700 |
|
-Эрээнцав, Замын-Үүд, Сүхбаатар,Алтанбулаг |
459 |
700 |
|
17 |
Чөлөөт бүсээс дотоодын хэрэглээнд зориулан оруулах |
460 |
770,771,774-778 |
18 |
Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын үр дүнгээр |
470 |
шалгалтын акт |
19 |
Гаалийн баталгаат агуулахаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах гурил: |
||
-Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Бургастай |
471 |
700 |
|
-Бусад боомт |
472 |
700 |
|
20 |
Барааг гаалийн бусад хяналтаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах |
480 |
шаардахгүй |
Гурав. Бичиг баримт
3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараах бичиг баримтыг шаардана.
3.1.1. гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх, гадаад төлбөр тооцооны баримт;
3.1.2. тээврийн бичиг баримт / тээврийн баримт, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт гэх мэт/;
3.1.3. гарал үүслийг нотлох баримт;
3.1.4. эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, лиценз, сертификат;
3.1.5. гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдөх бол түүнийг баталгаажуулах эрх бүхий байгууллагын баримт;
3.1.6. лабораторийн шинжилгээний дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/;
3.1.7. шаардлагатай бусад бичиг баримт.
3.2. Мэдүүлэгч 3.1 дэх хэсэгт заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1 дэх хэсэгт заасан мэдээлэл, бичиг баримт нь горимын шаардлага хангахгүй байвал гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Монголын гааль зөвшөөрөв” хяналтын тэмдэг дарна.
Дөрөв. Горимын шаардлага
4.1.Дотоодын хэрэглээнд зориулан оруулах бараанд гаалийн болон бусад татварыг ногдуулах бөгөөд энэ нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараанд нэгэн адил хамаарна.
4.2. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг хуульд заасан хугацаанд өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага барааг мэдүүлэгчийн сонгосон горимд байршуулахаас татгалзана.
4.3. Гаалийн байгууллагаас ногдуулсан гаалийн болон бусад татварыг бүрэн төлсөн, эсхүл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу татвар төлөх баталгаа гаргасан тохиолдолд энэ горимын дагуу бүрдүүлэлт хийнэ.
4.4. Импортын гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдсөн барааг гаалийн байгууллагын зөвшөөрснөөс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
4.5. Энэ горимд байршуулах барааны гаалийн болон бусад татварыг ногдуулах, төлөх, хураан авах, баталгаа гаргуулах, буцаан олгохтой холбогдсон асуудлыг Гаалийн тариф, татварын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
4.6. Гаалийн бүрдүүлэлтийн горимын 420, 431, 432, 441-444 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд гаалийн болон бусад татварыг ногдуулж, өмнөх гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн болон бусад татварыг төлүүлэхгүй, төрийн сангийн тусгай дансад байршуулсан мөнгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
Тав. Бусад
5.1. Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горим нь барааг мэдүүлэгчид олгосноор, эсхүл өөр горимд байршуулснаар дуусгавар болно.
5.2. Горимд байршуулсан бараа нь гаалийн зөрчлийн улмаас хураагдсан бол горимын үйлчлэл дуусгавар болсонд тооцно.
Текст томруулах
A
A
A