A

A

A

Бүлэг: 1979

Гааль, татварын ерөнхий газрын даргын

        2016 оны А/41 дугаар тушаалын

1 дүгээр хавсралт

 

  БАРААГ ХИЛИЙН ЧАНАДАД БҮРМӨСӨН ГАРГАХ

 ГОРИМ  ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

 1.1. Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим /Гаалийн тухай хуулийн 115-118 дугаар зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд гаалийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.

1.2. Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах горим сонгох,  бичиг баримт бүрдүүлэх, татвар, хураамж ногдуулах, төлөх, хураан авах, барааг горимд байршуулах, горим  дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар  зохицуулна.

1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлага хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.

1.4. Горимын дагуу шаардагдах бичиг баримт, гаалийн үнийг үндэслэн ногдуулсан экспортын болон бусад татварыг бүрэн төлсөн тохиолдолд монголын  барааг  хилийн чанадад бүрмөсөн гаргана.

 

Хоёр. Горимд байршуулах бараа, горимын  код

 2.1. Горимд  гаалийн тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан барааг байршуулна.

 2.2. Энэ журмын 2.1-д заасан бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна. 

 2.3. Горимд  дараахь  кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:

 

Горимын утга

Бүрдүүлэлт хийх горимын

код

Өмнөх  бүрдүүлэлтийн  горимын код

1

Гаалийн нутаг дэвсгэрт  чөлөөт эргэлтэд байгаа монголын барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах 

 

100

 

шаардахгүй

2

Олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвараас чөлөөлж хилийн чанадад бүрмөсөн гаргах

 

101

 

шаардахгүй

3

Монгол банкнаас гадаадад цэвэршүүлэхээр гаргаж байгаа алт / төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын  зөвшөөрөлтэйгээр/ болон онцгой албан татварын тэмдэгт

 

110

 

шаардахгүй

4

Хилийн чанадад түр хугацаагаар гаргасан барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах

120

200,210

5

Хилийн чанадад боловсруулах горимд байршуулсан монголын барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах:

 

-тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулахаар

131

201,211

 -тухайн бараагаар  шинэ бүтэгдэхүүн үйлдвэрлэхээр

132

202,212

-тухайн бараанд засвар хийхээр

133

203,213

-тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглахаар

 

134

204,214

6

Гаалийн баталгаат бүсийн горимд байршуулсан монголын барааг  хилийн чанадад бүрмөсөн гаргах:

 

-  гаалийн баталгаат агуулахаас

141

701,702

 - гаалийн баталгаат үйлдвэрийн  газраас

142

711

- гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас

143

721

 - гаалийн тусгай бүсээс

144

754-757

 - татваргүй барааны дэлгүүрээс

145

741

7

Чөлөөт бүсийн горимд байршуулсан монголын барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах

150

772,773

8

Бүртгэл, зорчигчийн гаалийн мэдүүлгээр хилийн чанадад түр хугацаагаар гаргасан монголын барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах:

-тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэсэн тээврийн хэрэгсэл

160

 

Бүртгэлийн №

-АТА карнейтэй бүртгэгдсэн

161

Нотолгооны №

-СПД карнейтэй бүртгэгдсэн

162

Нотолгооны №

-зорчигчийн барааны гаалийн мэдүүлэгтэй

 

163

Зорчигчийн барааны ГМ

 

Гурав. Бичиг баримт

 

 3.1.  Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараах бичиг баримтыг шаардана.

                    3.1.1. гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх, гадаад төлбөр тооцооны баримт;

                      3.1.2. тээврийн бичиг баримт / тээврийн баримт, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт гэх  мэт/;

                   3.1.3. гарал үүслийг нотлох баримт;

                   3.1.4. эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, лиценз, сертификат;

                     3.1.5. гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдөх бол түүнийг баталгаажуулах эрх бүхий байгууллагын баримт;

                  3.1.6. лабораторийн шинжилгээний дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/;

                  3.1.7. шаардлагатай бусад бичиг баримт.

  3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.

 3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангахгүй байвал гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.

 3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Монголын гааль зөвшөөрөв” хяналтын тэмдэг дарна.

 

Дөрөв. Горимын шаардлага

 

4.1. Хилийн чанадад бүрмөсөн гаргах бараанд гаалийн болон бусад татварыг ногдуулах бөгөөд энэ нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараанд нэгэн адил хамаарна.

4.2. Гаалийн байгууллага горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн экспортын барааны гаалийн үнийг нягтлан шалгаж, тухайн бараа экспортын татвартай бол гаалийн болон бусад татварыг ногдуулан хураан авч төсөвт төвлөрүүлнэ.

4.3. Экспортын татвартай бараанд гаалийн болон бусад татвар бүрэн төлсөн, эсхүл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т зааснаар татвар төлөх баталгааг гаргасан тохиолдолд гаалийн бүрдүүлэлт хийнэ.

4.4. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг  хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд барааг байршуулахаас татгалзана.

4.5. Чөлөөт эргэлтэд орсон гадаадын барааг хилийн чанадад бүрмөсөн гаргахад урьд нь төлсөн импортын гаалийн болон бусад татварыг буцаан олгохгүй.

 

Тав. Бусад

5.1. Барааг улсын хилээр гаргаснаар горим дуусгавар болно.

5.2. Горимд байршуулсан бараа нь гаалийн зөрчлийн улмаас саатуулагдсан, хураагдсан бол горимын үйлчлэл дуусгавар болно.

 

---оОо---