A

A

A

Бүлэг: 1979

Гааль, татварын ерөнхий газрын даргын

     2016 оны А/41 дугаар тушаалын

4 дүгээр хавсралт

 

БАРААГ ХИЛИЙН ЧАНАДАД БУЦААН ГАРГАХ

ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

 1.1. Барааг хилийн чанадад буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим / Гаалийн тухай хуулийн 132-136 дугаар зүйл, цаашид “горим” гэх /-ыг хэрэгжүүлэхэд гаалийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.

1.2. Горим сонгох,  барааг горимд байршуулах, бичиг баримт бүрдүүлэх, татвар, хураамж ногдуулах, төлөх, хураан авах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар  зохицуулна.

1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.

 1.4. Барааг хадгалах, барааны бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор барааны дүнд өөрчлөлт оруулахгүйгээр засвар, техникийн үйлчилгээ хийсэн нь барааг энэ горимд байршуулахаас татгалзах үндэслэл болохгүй.

         

Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код

 

   2.1. Горимд  гаалийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан барааг байршуулна.

   2.2. Горимд байршуулах бараанд монголын бараа хамаарахгүй.

   2.3. Энэ журмын 2.1-д заасан бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна.   

   2.4. Горимд  дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:

 

         

 

Горимын утга

Бүрдүүлэлт хийх горимын код

Өмнөх бүрдүүлэлтийн горимын код

 

1

Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах

 

 

300

 

500,508,512

2

Олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг буцаан гаргах

 

321

 

507

3

Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимд байршуулсан

 гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах:

 -боловсруулсан, эсхүл баяжуулсан

301

501,521,531,541,

551

- шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн

302

502,522,532,542, 552

 -засвар хийсэн

303

503,523,533,543, 553

 -бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд   ашигласан

304

504,524,534,544, 554

  4

 

Дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимд байршуулсан гадаадын барааг буцаан гаргах:

 

-тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах

305

561,571,581,591

-тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх

306

562,572,582,592

 

5

 

 

Гаалийн баталгаат бүсийн горимд байршуулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах:

 

 -гаалийн баталгаат агуулахаас 

310

700,703-707,709

- гаалийн баталгаат үйлдвэрийн газраас

311

710,712-715

 -гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас

312

720,722-725

 -гаалийн баталгаат барилгын талбайгаас

313

730-734

- татваргүй барааны дэлгүүрээс

314

740,742,743,

- гаалийн тусгай бүсээс

315

750-753,758-765

6

Чөлөөт бүсийн горимд байршуулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах

320

770,771,774-778

7

Улсын хилээр оруулахыг хориглосон барааг хилийн чанадад буцаан гаргах

340

шаардахгүй

8

Гаалийн бусад хяналтад байгаа барааг хилийн чанадад буцаан гаргах

350

шаардахгүй

     

2.5. Дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимд байршуулсан   гадаадын барааг боловсруулалт хийхгүй буцаан гаргах тохиолдолд энэ горимын 305, 306 кодоор гаалийн бүрдүүлэлтийг хийнэ. 

 

Гурав. Бичиг баримт

 

          3.1.  Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараах бичиг баримтыг шаардана.

            3.1.1. гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх, төлбөр тооцооны баримт;

                      3.1.2. тээврийн бичиг баримт / тээврийн баримт, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт гэх  мэт/;

                     3.1.3. гарал үүслийг нотлох баримт;

                               3.1.4.  эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, лиценз, сертификат;

                              3.1.5. гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдөх бол түүнийг баталгаажуулах эрх бүхий байгууллагын баримт;

                   3.1.6. лабораторийн шинжилгээний дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/;

           3.1.7. шаардлагатай бусад бичиг баримт.

   3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.

   3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.

   3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Монголын гааль зөвшөөрөв” хяналтын  тэмдэг дарна.

 

                                        Дөрөв. Горимын шаардлага

 

4.1. Гаалийн тухай хуулийн 85, 93, 99 дүгээр зүйлд заасан горимын дагуу оруулсан барааг анх оруулснаас өөр боомтоор буцаан гаргаж болно.

 4.2. Хилийн чанадад буцаан гаргах горимд байршуулах барааг анх оруулснаас өөр улс руу гаргаж болно.

4.3. Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан  барааг хугацаанд нь буцаан гаргасан тохиолдолд түр дансанд байршуулсан импортын гаалийн болон бусад татварыг Гаалийн тариф, татварын тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар буцаан олгоно.

4.4. Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан бараанд хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын ердийн нөхцөлд гарах элэгдэл хорогдлоос өөр бусад өөрчлөлт орсон бол урьд нь төлсөн импортын гаалийн болон бусад татварыг буцаан олгохгүй. 

4.5. Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулсан барааг буцаан гаргахад Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 18.3.1-д заасан нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхтэй холбогдсон зардлын тооцоо, загварын альбом болон зарцуулсан материалын тооцоог нарийвчлан гаргаж гаалийн байгууллагаар урьдчилан хянуулсан, шаардлагатай  тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. 

4.6. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг  хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд барааг байршуулахаас татгалзана. 

4.7. Барааг хилийн чанадад буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулсан барааг анх гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага хяналт тавьж, тусгай бүртгэл хөтлөн, хугацаа дуусахад бусад горимд шилжүүлэн гаалийн бүрдүүлэлт хийж, хаалтын мэдээг сар бүр Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын холбогдох хэлтэст ирүүлнэ. Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас яаралтай тодруулах зорилгоор мэдээ тайлан гаргаж өгөхийг шаардсан тохиолдолд хугацаанд нь биелүүлнэ.

 

Тав. Бусад

 

5.1. Барааг хилийн чанадад буцаан гаргах  горим нь уг барааг гаалийн хилээр гаргаснаар, эсхүл өөр горимд шилжүүлснээр дуусгавар болно.

5.2. Горимд байршуулсан бараа нь гаалийн зөрчлийн улмаас саатуулагдсан, хураагдсан бол горимын үйлчлэл дуусгавар болсонд тооцно.

 

----оОо---