- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХЫН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ /ГЕГ-ын даргын 2019 оны А/276 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ГЕГ-ын даргын 2019 оны А/276 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Гааль, татварын ерөнхий газрын
даргын 2016 оны А/42 дүгээр
тушаалын 1 дүгээр хавсралт
ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХЫН ГОРИМ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Гаалийн баталгаат агуулахын горим /Гаалийн тухай хуулийн 141-148 дугаар зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтлана.
1.2.Аж ахуйн нэгж, байгууллагуудад зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, гаалийн болон бусад татвар төлөх хугацаа олгох зорилгоор горим сонгох, барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3.Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
1.4.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хуулийн этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.4, Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.
1.5.Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасны дагуу гаргасан хүсэлтийг гаалийн байгууллага хянахдаа дараахь нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
1.5.1.Тухайн нутаг дэвсгэрт гаалийн баталгаат агуулах байгаа эсэх.
1.5.2.Үйл ажиллагаа явуулж байгаа агуулахын багтаамж, хүчин чадал, зориулалт нь бараа эргэлтийн ачааллыг дааж байгаа эсэх.
1.5.3.Хяналт тавих гаалийн байгууллагын боловсон хүчний нөөц хүрэлцэх эсэх.
1.5.4.Тухайн аж ахуйн нэгж баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхэлж байсан эсэх, өмнөх зөвшөөрөл хүчингүй болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн эсэх.
1.6.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.
1.7.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тохиолдолд шийдвэр гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрчилгээ олгоно.
1.8.Харьяа гаалийн байгууллага нь гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжтэй энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
1.9.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмших, хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа энэ журмын 4 дүгээр хавсралтаар батлагдсан үнэлгээний хуудсыг нөхөн бичиж, харьяа гаалийн газар, хороогоор үнэлгээ хийлгэсэн байна.
1.10.Агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргахдаа энэ журмын 1.7-д заасан гэрээг гаалийн байгууллагаар дүгнүүлсэн байна.
1.11.Гаалийн байгууллага гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагааг эрхлэн явуулж болно.
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
2.1.Горимд гаалийн тухай хуулийн 142 дугаар зүйлд заасан барааг байршуулна.
2.2.Горимд байршуулах монголын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна, харин гадаадын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.
2.3.Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
|
Горимын утга |
Бүрдүүлэлт хийх горимын код |
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код |
1 |
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат агуулахад оруулах |
700 |
шаардахгүй |
2 |
Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын барааг гаалийн баталгаат агуулахад оруулах |
701 |
шаардахгүй |
3 |
Хилийн чанадад бүрмөсөн гаргасан монголын барааг гаалийн баталгаат агуулахад оруулах |
702 |
100, 101,110, 120, 131-134 |
4 |
Барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн баталгаат агуулахад оруулах : |
|
|
- гаалийн баталгаат агуулахаас |
703 |
700 |
|
- гаалийн тусгай бүсээс |
704 |
750-753, 758-765 |
|
- татваргүй барааны дэлгүүрээс |
705 |
740, 742, 743 |
|
5 |
Барааг чөлөөт бүсээс гаалийн баталгаат агуулахад оруулах |
706 |
770-771, 774-778 |
6 |
Гаалийн бусад хяналтад байгаа барааг гаалийн баталгаат агуулахад оруулах |
707 |
шаардахгүй |
7 |
Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг баталгаат агуулахад оруулах |
708 |
910, 911 |
9 |
Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гаалийн баталгаат агуулахад оруулах |
709 |
720, 722-725 |
Гурав. Гаалийн бүрдүүлэлт
3.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат агуулахад оруулах тохиолдолд Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.
3.1.1.Гадаадын барааг хилийн чанадаас, гаалийн баталгаат болон чөлөөт бүсээс энэ горимын дагуу гаалийн байгууллагад мэдүүлэхдээ тээврийн бичиг баримт, гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэхийг гаргаж өгнө.
3.2.Горимд байршуулах монголын бараанд гаалийн бүрдүүлэлт хийхэд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан бичиг баримтыг гаргаж өгнө.
3.3.Журмын 3.1.1 дэх заалт, 3.2 дахь хэсэгт заасан мэдээлэл, бичиг баримт нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4.Мэдүүлэгч 3.1.1 дэх заалт, 3.2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.5.Гаалийн бүрдүүлэлтийн 703-707 болон 709 горимд гадаадын барааг байршуулна.
3.6.Гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу нягтлан шалгана.
3.7.Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарж, хувийн тэмдгээр баталгаажуулалт хийнэ.
Дөрөв. Горимын шаардлага
4.1.Гаалийн баталгаат агуулах эзэмшигч нь Гаалийн тухай хуулийн 145 дугаар зүйлд зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна.
4.1.1.гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь харьяалагдах гаалийн байгууллагатай энэ журмын 2 дугаар хавсралтаар баталсан загвар бүхий гэрээ байгуулан ажиллах;
4.1.2.гаалийн байгууллагаас томилогдсон гаалийн ажилтныг ажлын байр болон ажиллах нөхцөлөөр хангах;
4.1.3.зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий даатгалын байгууллагад агуулахаа даатгуулсан байх;
4.1.4.тухайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг хангах, санхүүгийн чадавхитай болохыг нотлох;
4.1.5.гаалийн баталгаат агуулах нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны код/индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн системийг нэвтрүүлсэн байх;
4.1.6.бараа эзэмшигч нь барааг агуулахаас гаргахаас өмнө давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед чанараа алдсан буюу муудсан бол уг бараанд экспертизийн акт тогтоолгож гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэх;
4.1.7.гаалийн баталгаат агуулах эзэмшигч нь агуулахын талбайн хэмжээ болон байршлаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ талбайн хэмжээ, байрлал, барилга байгууламжийн зураг, зураглалтай өргөдлийг холбогдох бусад материалын хамт бүрдүүлж, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах;
4.2.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагааг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага Монгол Улсын Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлөөс баталсан агуулахын стандартын шаардлага хангасан байр, барилга байгууламжид эрхлэн явуулна.
4.3.Гаалийн байгууллага агуулахын онцлог байдлыг харгалзан тусгай нөхцөл шаардлага тавьж болно.
4.4.Агуулахад жижиглэнгийн худалдаа хийхийг хориглоно.
4.5.Агуулахын барааг нэр төрлөөр нь ангилан, тоо хэмжээ, үлдэгдлийг заасан энэ журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий шошго тавьж хадгална.
4.6.Гаалийн байгууллага нь гаалийн баталгаат агуулах эзэмшигчтэй гэрээний үндсэн дээр барьцааны болон улсын орлогын барааг гаалийн баталгаат агуулахад хадгалуулж болно.
4.7.Гаалийн баталгаат агуулахын барааны бүртгэлийг орсон, гарсан бараагаар хөтөлж, барааны хөдөлгөөний мэдээг сар бүр батлагдсан маягтын дагуу гаргаж, дараа сарын 02-ны дотор харьяа гаалийн байгууллагад өгнө.
4.8.Үнэлгээний хуудасны шаардлагын 90-ээс дээш хувийг хангасан байна.
4.9.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаргана.
4.10.Энэ горимд байршуулсан барааг хоёр буюу түүнээс дээш гаалийн баталгаат бүс дамжуулан байршуулсан бол нийт хугацаа нь Гаалийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан хугацаанаас хэтрэхгүй байна.
4.11.Барааг энэ горимд байршуулах хугацаа дуусахаас 7-14 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааний байгуулагын холбогдох нэгжид бичгээр ирүүлнэ.
4.12.Гаалийн хяналт, бүрдүүлэлтэд шинэ техник, технологи нэвтрүүлж, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж байна.
4.13.Гаалийн баталгаат агуулахад бараа ороогүй, хадгалагдаж байгаа бараа байхгүйгээр тасралтгүй 6 сар буюу түүнээс дээш хугацаа хэтрээгүй байна.
Тав. Хариуцлага
5.1.Гаалийн баталгаат агуулахад тавигдах горимын шаардлагыг зөрчсөн тохиолдолд гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Гаалийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу түдгэлзүүлнэ;
5.2.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:
5.2.1.Зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
5.2.2.Зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;
5.2.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
5.3.Эзэмшигч нь гаалийн тухай хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;
5.4.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт гаргаагүй бол Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүйд тооцно.
Зургаа. Гаалийн болон бусад татвар
6.1.Гаалийн баталгаат агуулахад байршуулах болон тэндээс хилийн чанадад гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-137.5, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
Долоо. Бусад
7.1.Гаалийн баталгаат агуулахад байршуулах хугацаа хэтэрсэн барааг Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны
А/42 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар
батлагдсан журмын 1 дүгээр хавсралт
ГЭРЧИЛГЭЭ
ДУГААР ...
/Хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, оршин буй хаяг/
/Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/
/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/
/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/
/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар,он, сар, өдөр/
/ гарын үсэг, тамга/
Гэрчилгээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:
№ |
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт |
Бүртгэсэн |
|
огноо |
Гарын үсэг, тамга |
||
1. |
|
|
|
2. |
|
|
|
3. |
|
|
|
Текст томруулах
A
A
A