- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХ ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ /ГЕГ-ын даргын 2019 оны А/276 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ГЕГ-ын даргын 2019 оны А/276 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/42 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 2 дугаар хавсралт
БАТЛАВ. ГТЕГ-ын харьяа ............
газар, хорооны дарга /................../
ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХ ЭЗЭМШИГЧТЭЙ
БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
201.. оны... дугаар сарын Улаанбаатар хот
...... өдөр
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны ..... дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн баталгаат агуулахын горим хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаанд тавих хяналтыг зохицуулах, агуулах эзэмшигчийн эрх үүргийг тогтоох зорилгоор нэг талаас ......... газар, хороог төлөөлж ......................................................... , нөгөө талаас гаалийн баталгаат агуулах эзэмшигч “.....................” ХХК-ийн захирал ...... нар энэ гэрээг байгуулав.
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэ гэрээ нь “Гаалийн баталгаат агуулахын горим хэрэгжүүлэх журам”-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хийгдсэн эрх зүйн баримт бичиг болно.
1.2.Гаалийн баталгаат агуулахыг зөвхөн гаалийн баталгаат агуулах эрхлэх зөвшөөрөл олгосон Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалд заасан төрөл, зориулалт, хугацаагаар зарлагдсан талбай, хэмжээнд нэр заагдсан байршил, газар нутагт ажиллуулна.
1.3.“...........” ХХК нь Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан ........ талбай бүхий агуулахыг гаалийн /нээлттэй, хаалттай/ баталгаат агуулахаар ажиллуулна.
1.4.Агуулахын эрхлэгч, няраваар ажиллах ажилтны анкет холбогдох материалыг гаалийн байгууллагад танилцуулсны үндсэн дээр томилон ажиллуулна.
Хоёр. Гаалийн байгууллагын эрх, үүрэг
2.1.Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат агуулахын стандартыг мөрдөн ажиллуулах шаардлага тавьж, биелэлтийг хангах үүднээс аливаа асуудлыг агуулах эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагатай харилцан тохиролцож эцэслэн шийдвэрлэх эрхтэй.
2.2.Гаалийн баталгаат агуулахад бараа оруулах, гаргах тухай бүрт гаалийн улсын байцаагчийг ажиллуулна.
2.3.Агуулахад орсон, гарсан барааны бүртгэлд хяналт тавих, сар бүрийн барааны хөдөлгөөний болон үлдэгдлийн мэдээ гаргуулан авах, агуулахын үлдэгдлийг баталгаажуулж, бүртгэл тооцоог маягтаар хөтөлнө. Барааны хөдөлгөөний бүртгэлийг тухай бүрт нь гаалийн баталгаат бүсийн програмд оруулж хяналт тавьж ажиллана.
2.4.Гаалийн байгууллагаас хийсэн гаалийн хяналт бүрдүүлэлт /тухайлбал, бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын, татвар төлбөр тооцоо гэх мэт/-ийн явцад агуулах эзэмшигчийн буруу үйл ажиллагаанаас хамаарч зөрчил гарсан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, гэрээг цуцлан, гаалийн баталгаат агуулах эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавина.
2.5.Агуулахад хадгалах хугацаа дууссан барааг нэн даруй улсын орлого болгох ажлыг хариуцан зохион байгуулж, улсын орлого болгохтой холбогдсон бусад арга хэмжээг холбогдох журам зааврын дагуу гүйцэтгэнэ.
Гурав. Агуулах эзэмшигчийн үүрэг
- Агуулах эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:
3.1.1.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг хангах зорилгоор эрсдэлийн санг байгуулсан байна.
3.1.2.“Гаалийн баталгаат агуулахын горимыг хэрэгжүүлэх журам”-ын 4 дүгээр хавсралтад тусгагдсан стандарт шаардлагыг ханган ажиллана.
3.1.3.Агуулах эзэмшигч нь гаалийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх бөгөөд агуулахын журам, энэ гэрээ болон тухайн газар хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдон тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлнэ.
3.1.4.Агуулахад бараа оруулах, гаргахад гагцхүү гаалийн мэдүүлгийг үндэслэн, гаалийн улсын байцаагчийг байлцуулан гүйцэтгэнэ. Гаалийн мэдүүлэггүйгээр гаалийн баталгаат агуулахад бараа оруулах, гаргахыг хориглоно.
3.1.5.Гаалийн баталгаат агуулахад хадгалагдах барааг төрөлжүүлэн бараа оруулах, гаргахад хүндрэл учруулахгүй хураах, агуулахын эмх цэгц, нэвтрэх дэглэмийг тогтоож, гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцөлөөр хангана. Мөн бараа тус бүрийг хаягжуулж, шошго тавьсан байх, ингэхдээ шошгон дээр гаалийн мэдүүлгийн R дугаар, огноог заавал бичиж, бараа орсон, гарсан тухай бүр өөрчлөлтийг хийж байна.
3.1.6.Гаалийн баталгаат агуулах нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны бар код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн програмыг суурилуулсан байна.
3.1.7.Гаалийн баталгаат агуулахын бүртгэлийг тогтмол хөтөлж, орсон, гарсан болон үлдэгдэл барааны нэр төрөл, тоо, үнийн дүн, хөдөлгөөнийг бүртгэлийн дэвтэр болон бүртгэлийн програмд тухай бүр үнэн зөв тусгана.
3.1.8.Гаалийн баталгаат агуулахад хадгалагдаж байгаа барааны мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 01-ний өдрийн ажлын цагт багтаан харьяалагдах газар, хорооны холбогдох албаны нэгжид ирүүлнэ. Заасан хугацаанд мэдээ ирүүлээгүй тохиолдолд агуулах хариуцсан гаалийн улсын байцаагч агуулах эзэмшигчтэй хариуцлага тооцно. Мэдээ гаргахдаа тухайн сард гаалийн баталгаат агуулахад оруулсан, гаргасан барааны гаалийн мэдүүлгийн бүртгэлийн дугаараар болон барааны нэр төрлөөр дэлгэрэнгүй гаргана. Гаалийн байгууллагын зүгээс яаралтай тодруулах зорилгоор мэдээ тайлан гаргаж өгөхийг шаардсан тохиолдолд хугацаанд нь биелүүлнэ.
3.1.9.Сар бүрийн мэдээг гаргахдаа тухайн агуулах хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Мэдээг албан ёсоор хэвлэмэл байдлаар гаргах бөгөөд агуулах эзэмшигч тамга, эсхүл тэмдэг тавьж баталгаажуулсан байна.
3.1.10.Гаалийн баталгаат агуулах эзэмшигч нь хадгалагдаж байгаа барааны агуулахад хадгалах 2 жилийн хугацаа болон тухайн барааны /хэрэв хүнсний бараа бол/ үйлдвэрлэгчийн заасан хэрэглээний хугацаа дуусахаас 7-14 хоногийн өмнө харьяалагдах газар хорооны холбогдох албаны нэгжид, бараа эзэмшигч нарт албан бичгээр мэдэгдэнэ.
3.1.11.Гаалийн баталгаат агуулахад үзлэг тооллого хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж ажиллах нөхцөлийг хангана.
3.1.12.Гаалийн баталгаат агуулахад гадны хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх нөхцөлөөр ханган, гаалийн лац, ломбоны бүрэн бүтэн байдлыг хариуцна. Хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед /гал, үерийн ус, шуурга гэх мэт/ харьяа гаалийн газар, хорооны удирдлагад албан ёсоор нэн яаралтай мэдэгдэнэ. Гаалийн байгууллагаас зохих ёсны шийдвэр авсны үндсэн дээр гаалийн улсын байцаагч ирж амжаагүй байх тохиолдолд лац, ломбыг хөндөж агуулахад хадгалагдаж байгаа барааг арчлан хамгаалах, аюулаас авран зайлуулах арга хэмжээг авч болно. Энэ тухай харьяалагдах гаалийн газар, хороонд нэн даруй танилцуулна.
3.1.13.Бараа тээврийн хэрэгсэл эзэмшигч гаалийн болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, зөрчихийг завдах үйлдлийг тухай бүрд таслан зогсоож, энэ тухай тэр даруйд нь харьяалагдах гаалийн газар, хорооны гаалийн хяналт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч холбогдох бусад хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ. Энэ тохиолдолд нотлох гэрчлэх үүргийг агуулах эзэмшигч хариуцах болно.
3.1.14.Агуулахын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, галын аюулгүй байдал, эдгээртэй холбогдох зардлыг бүрэн хариуцна.
Дөрөв. Хариуцлага
4.1.Гаалийн баталгаат агуулах эрхлэгч хуулийн этгээд нь гаалийн хууль тогтоомж зөрчсөн бол Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.13-т заасны дагуу хариуцлага ногдуулан, гаалийн болон бусад татварыг төлж барагдуулна.
4.2.Гаалийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1.4-т заасны дагуу агуулах эзэмшигч өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас барааг дутаасан, гэмтээсэн, чанар байдлыг нь алдагдуулсан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг хуулийн дагуу хариуцан барагдуулна.
4.3.Гаалийн баталгаат агуулахад тавигдах шаардлага болон горимын шаардлагыг зөрчсөн тохиолдолд гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Гаалийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу түдгэлзүүлнэ;
4.4.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:
4.4.1.Зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
4.4.2.Зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;
4.4.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
4.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн тухай хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;
4.6.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт гаргаагүй бол Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүйд тооцно.
Тав. Бусад
5.1.Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах асуудлыг гэрээ байгуулсан хоёр талын саналыг харгалзан тухайн харьяа гаалийн газар, хороо шийдвэрлэнэ.
5.2.Улсын орлого болгосон барааг агуулахад үргэлжлүүлэн хадгалах шаардлагатай тохиолдолд харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр шийдвэрлэнэ.
5.3.Хэрэв тухайн гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагааг түр зогсоосон /эрхийг түдгэлзүүлсэн/ эсхүл татан буугдсан бол тухай бүрд нь хаалтын тайлан баланс, мэдээ гаргаж агуулах хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар хянуулж баталгаажуулна. Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаал гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор харьяалагдах гаалийн газар, хорооны албаны нэгжид өгсөн байна.
5.4.Гэрээний хугацааг сунгахад гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас ажлын 3 хоногийн өмнө гэрээ байгуулагч талуудаас зохих албан тушаалтныг байлцуулан гэрээний хэрэгжилтийг протокол үйлдэж дүгнэнэ. Гэрээний хугацааг нэг жилээр сунгана. Гэрээний сунгалт нь харьяалагдах гаалийн газар, хорооны удирдлага гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажна.
5.5.Энэ гэрээг баталсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
ГТЕГ-ЫН ХАРЬЯА ……………….. төлөөлж: |
|
“........................’ ХХК-ИЙГ төлөөлж: |
ОРЛОГЧ ДАРГА
……….……….
ГУАБ
..............................
Хаяг: Утас. |
|
"........................" ХХК-ийн ЗАХИРАЛ
......................
АГУУЛАХЫН ЭРХЛЭГЧ
.............................
Хаяг: Утас: |
ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ
№ |
Өмнөх гэрээний биелэлт болон гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт |
Сунгах хугацаа / он, сар, өдөр / |
Баталгаажуулалт /гарын үсэг, тамга/ |
1. |
|
|
|
2. |
|
|
|
Текст томруулах
A
A
A