A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2019 оны А/276 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Гааль, татварын ерөнхий газрын

даргын 2016 оны А/42 дүгээр

тушаалын 2 дугаар хавсралт

 

ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН
ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горим /Гаалийн тухай хуулийн 149-155 дугаар зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтлана.

1.2.Улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдол бүхий тодорхой салбар, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, тодорхой нэрийн барааны дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор горим сонгох, барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3.Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл нь Монгол улсын Засгийн газраас батлагддаг тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтад хамрагдсан байна.

1.4.Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.

1.5.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хуулийн этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.4, Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.6.Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасны дагуу гаргасан хүсэлтийг гаалийн байгууллага хянахдаа дараахь нөхцөл байдлыг харгалзан үзнэ:

               1.6.1.Монгол улсын Засгийн газраас батлагддаг тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтад хамрагдсан эсэх.

               1.6.2.Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой эсэх.

               1.6.3.Хяналт тавих гаалийн байгууллагын боловсон хүчний нөөц хүрэлцэх эсэх.

               1.6.4.Тухайн аж ахуйн нэгж баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхэлж байсан эсэх, өмнөх зөвшөөрөл хүчингүй болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн эсэх.

           1.7. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

1.8.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1.2-т заасны дагуу гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрчилгээ  олгоно.

1.9.Харьяа гаалийн байгууллага нь гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжтэй энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.

         1.10.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмших, хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа энэ журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан үнэлгээний хуудсыг нөхөн бичиж, харьяалагдах гаалийн газар, хороогоор үнэлгээ хийлгэсэн байна.

1.11.Үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргахдаа энэ журмын 1.8-д заасан гэрээг  гаалийн байгууллагаар дүгнүүлсэн байна.

 

Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код

 

2.1.Горимд  гаалийн тухай хуулийн 150 дугаар зүйлд заасан барааг байршуулна.

2.2.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйлдвэрлэл явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийг энэ горимд байршуулахгүй бөгөөд мэдүүлэгчийн сонгосон бусад горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

   2.3.Горимд байршуулах монголын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна, харин гадаадын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.

2.4.Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:

 

Горимын утга

Бүрдүүлэлт хийх горимын код

Өмнөх бүрдүүлэлтийн горимын код

1

Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат  үйлдвэрийн газарт оруулах                                                                       

710

шаардахгүй

2

Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын барааг гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах

711

шаардахгүй

3

Барааг гаалийн  баталгаат бүсээс гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах:

 

      - гаалийн баталгаат агуулахаас

712

700, 703, 704, 706, 707, 709

      - гаалийн баталгаат үйлдвэрийн газраас

713

710, 712, 714, 715

      - гаалийн тусгай бүсээс

714

750-753,

758-765

4

Барааг чөлөөт бүсээс гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах

715

770, 771,

774-778

 

           2.5.Баталгаат үйлдвэрийн газрууд нь нэг эзэмшигчтэй тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн горимын 714  кодоор бүрдүүлэлт хийнэ.

 

Гурав. Гаалийн бүрдүүлэлт

 

3.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах тохиолдолд Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.

3.1.1.Гадаадын барааг хилийн чанадаас, гаалийн баталгаат болон чөлөөт бүсээс энэ горимын дагуу гаалийн байгууллагад мэдүүлэхдээ тээврийн бичиг баримт, гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэхийг  гаргаж өгнө.

 3.2.Горимд байршуулах монголын бараанд гаалийн бүрдүүлэлт хийхэд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан бичиг баримтыг гаргаж өгнө.

 3.3.Журмын 3.1.1 дэх заалт, 3.2 дахь хэсэгт заасан мэдээлэл, бичиг баримт нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.

3.4.Мэдүүлэгч 3.1.1 дэх заалт, 3.2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.

3.5.Гаалийн бүрдүүлэлтийн 712-716 горимд гадаадын барааг байршуулна.

3.6.Гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу нягтлан шалгана.

3.7.Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарж, хувийн тэмдгээр баталгаажуулалт хийнэ.

 

Дөрөв. Горимын шаардлага

 

4.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газар эзэмшигч нь Гаалийн тухай хуулийн 152 дугаар зүйлд зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:

     4.1.1.гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь харьяалагдах гаалийн байгууллагатай 3 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулах;

     4.1.2.гаалийн ажилтныг ажлын байр болон ажиллах нөхцөлөөр хангах;

     4.1.3.зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий даатгалын байгууллагад үйлдвэрээ даатгуулсан байх;

     4.1.4.тухайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг хангах, санхүүгийн чадавхтай болохыг нотолсон бичиг баримтыг бүрдүүлэх;

     4.1.5.гаалийн баталгаат үйлдвэрийн газар нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож барааны код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн системийг нэвтрүүлсэн байх;

     4.1.6.бараа эзэмшигч нь барааг үйлдвэрийн газраас гаргахаас өмнө гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас тус горимд байршсан бараа чанараа алдсан буюу муудсан бол уг бараанд экспертизийн акт тогтоолгож гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийх;

     4.1.7.гаалийн баталгаат үйлдвэрийн газар эзэмшигч нь үйлдвэрийн талбайн хэмжээ болон байршлаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ талбайн хэмжээ, байрлал, барилга байгууламжийн зураг зэргийг хавсаргасан өргөдлийг холбогдох бусад материалын хамт бүрдүүлж, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах;

 4.2.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт жижиглэнгийн худалдаа хийхийг хориглоно.

 4.3.Гаалийн байгууллага үйлдвэрийн газрын онцлог байдлыг харгалзан шаардлагатай бол тусгай нөхцөл шаардлага тавьж болно.

 4.4.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт үйлдвэрлэх бүтээгдэхүүний орц, норм хэмжээг гаалийн байгууллагад гаргаж өгнө. Гаалийн байгууллага бүтээгдэхүүний орц, норм хэмжээг хянаж тогтоохдоо мэргэжлийн байгууллагын туслалцаа авч болно.

 4.5.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын барааны бүртгэлийг орсон, гарсан бараагаар хөтөлж, барааны хөдөлгөөний мэдээг сар бүр батлагдсан маягтын дагуу гаргаж, дараа сарын 02-ны дотор харьяалагдах гаалийн байгууллагад өгнө.

4.6.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаргана.

4.7.Үнэлгээний  хуудасны шаардлагын 90-ээс дээш хувийг хангасан  байна.

          4.8.Энэ горимд байршуулсан барааг хоёр буюу түүнээс дээш гаалийн баталгаат бүс дамжуулан байршуулсан бол нийт хугацаа нь Гаалийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д заасан хугацаанаас хэтрэхгүй байна.

          4.9.Барааг энэ горимд байршуулах хугацаа дуусахаас 7-14 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааний байгуулагын холбогдох нэгжид бичгээр ирүүлнэ.

          4.10.Гаалийн хяналт, бүрдүүлэлтэд шинэ техник, технологи нэвтрүүлж, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж байна.

          4.11.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт бараа ороогүй, үйл ажиллагаа явуулахгүй тасралтгүй 6 сар буюу түүнээс дээш  хугацаа хэтрээгүй байна.

          

Тав. Хариуцлага

 

          5.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт тавигдах шаардлага болон горимын шаардлагыг зөрчсөн тохиолдолд Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Гаалийн тухай хулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу түдгэлзүүлнэ;

          5.2.Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно;

               5.2.1.Зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

               5.2.2.Зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;

               5.2.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

          5.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн тухай хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

5.4.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан,  сунгуулах хүсэлт гаргаагүй бол Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүйд тооцно;

 

Зургаа. Гаалийн болон бусад татвар

 6.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт байршуулах болон тэндээс хилийн чанадад гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-137.5, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.

 

Долоо. Бусад

 

7.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт байршуулах хугацаа хэтэрсэн барааг  Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д заасны дагуу шийдвэрлэнэ. 

 

 

 

Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/42 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар  батлагдсан журмын 1 дүгээр хавсралт

 

 

ГЭРЧИЛГЭЭ

 

 

ДУГААР ...

 

 

/Хуулийн этгээдийн нэр,    регистрийн дугаар, оршин буй хаяг /

 

 

 

/Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/

 

 

 

/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/

 

 

 

/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/

 

 

 

/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар,он, сар, өдөр/

 

 

 

/ гарын үсэг, тамга/

 

 

 

 

 

/Гэрчилгээний ар талд гаргах/

 

Гэрчилгээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:

 

Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт

Бүртгэсэн

огноо

Гарын үсэг, тамга

1.

 

 

 

2.

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/42 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 2 дугаар хавсралт

 

БАТЛАВ. ГТЕГ-ын харьяа ............

                газар, хорооны дарга                                                                              /................../

 

 

ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР

ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ

 

201.. оны... дугаар сарын                                                                    Улаанбаатар хот

                 ...... өдөр                                                          

 

          Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны ..... дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горим хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг зохицуулах, үйлдвэрийн газар эзэмшигчийн эрх үүргийг тогтоох зорилгоор нэг талаас ................. газар, хороог төлөөлж  Татвар, бүрдүүлэлт хариуцсан нэгжийн дарга, нөгөө талаас гаалийн баталгаат үйлдвэрийн газрын эзэмшигч “...................” ХХК-ийн захирал ............... нар энэ гэрээг байгуулав.

 

Нэг. Ерөнхий зүйл

 

     1.1.Энэ гэрээ нь “Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горим хэрэгжүүлэх журам”-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хийгдсэн эрх зүйн баримт бичиг болно.

     1.2.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрыг зөвхөн гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах зөвшөөрөл олгосон Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалд заасан төрөл, зориулалт, хугацаагаар зарлагдсан талбай, хэмжээнд нэр заагдсан байршил, газар нутагт ажиллуулна.

     1.3.“................” ХХК нь Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан ..... .. талбай бүхий барилга байгууламжийг гаалийн баталгаат үйлдвэрийн газраар ажиллуулна.

    1.4.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын эрхлэгч, няраваар ажиллах ажилтны анкет холбогдох материалыг  гаалийн байгууллагад танилцуулсны үндсэн дээр томилон ажиллуулна.

 

Хоёр. Гаалийн байгууллагын эрх, үүрэг

 

  1. Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат үйлдвэрийн газрын холбогдох стандартыг мөрдөн ажиллуулах шаардлага тавьж, биелэлтийг хангах үүднээс аливаа асуудлыг үйлдвэрийн газар ажиллуулагч аж ахуйн нэгж, байгууллагатай харилцан тохиролцох эцэслэн шийдвэрлэх эрхтэй.
  2. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, оруулж, гаргасан барааны тоо хэмжээ, нэр төрөл түүний татвар, хураамж ногдуулалт, барагдуулалт гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтад байнга хяналт тавьж ажиллана.
  3. Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт бараа оруулах, гаргах тухай бүрд гаалийн улсын байцаагчийг ажиллуулна.
  4. Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт орсон, гарсан барааны бүртгэлд хяналт тавих, сар бүрийн барааны хөдөлгөөний болон үлдэгдлийн мэдээ гаргуулан авах, үйлдвэрийн газрын үлдэгдлийг баталгаажуулж, бүртгэл тооцоог хөтөлнө. Барааны хөдөлгөөний бүртгэлийг тухай бүрт нь гаалийн баталгаат бүсийн програмд оруулж хяналт тавьж ажиллана.
  5. Гаалийн байгууллагаас хийсэн гаалийн хяналт, гаалийн бүрдүүлэлт /тухайлбал, бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын, татвар төлбөр тооцоо гэх мэт/-ийн явцад үйлдвэрийн газар ажиллуулагчийн буруу үйл ажиллагаанаас хамаарч зөрчил гарсан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна гэрээг цуцлан, гаалийн үйлдвэрийн газар ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавина.

 

Гурав. Үйлдвэрийн газар ажиллуулагчийн үүрэг

 

         3.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газар нь дараахь үүрэг хүлээнэ:

    3.1.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулагч нь эрх бүхий даатгалын байгууллагад үйлдвэрээ даатгуулсан байна.

    3.1.2.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг хангах зорилгоор эрсдэлийн санг байгуулсан байна.

    3.1.3.“Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горимыг хэрэгжүүлэх журам”-ын 1.12 дахь хэсгийн хавсралтад заасан шаардлагыг ханган ажиллана.

                3.1.4.Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулагч нь гаалийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх бөгөөд агуулахын журам, энэ гэрээ болон тухайн газар хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас албан үүргээ гүйцэтгэхтэй  холбогдон тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлнэ.

                3.1.5.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт бараа оруулах, гаргахад гагцхүү гаалийн мэдүүлгийг үндэслэн, гаалийн улсын байцаагчийг байлцуулан гүйцэтгэнэ. Гаалийн мэдүүлэггүйгээр гаалийн баталгаат үйлдвэрийн газарт бараа оруулах, гаргахыг хориглоно.

                3.1.6.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт бараа оруулах, гаргахад хүндрэл учруулахгүй байх, эмх цэгц, нэвтрэх дэглэмийг тогтоож, гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцлөөр хангана.

                3.1.7.Гаалийн баталгаат үйлдвэрийн газар нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны бар код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн програмыг суурилуулсан байна.

                3.1.8. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын барааны бүртгэлийг тогтмол хөтөлж, орсон, гарсан болон үлдэгдэл барааны нэр төрөл, тоо, үнийн дүн, хөдөлгөөнийг бүртгэлийн дэвтэр болон бүртгэлийн програмд тухай бүр үнэн зөв тусгана.

                3.1.9. Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт байгаа барааны мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 02-ны дотор харьяалагдах газар хорооны холбогдох алба хэлтэст ирүүлнэ. Заасан хугацаанд мэдээ ирүүлээгүй тохиолдолд үйлдвэрийн газар хариуцсан гаалийн улсын байцаагч үйлдвэрийн газар ажиллуулагчтай  хариуцлага тооцно. Мэдээ гаргахдаа тухайн сард гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулсан, гаргасан барааны гаалийн мэдүүлгийн R дугаараар болон барааны нэр төрлөөр дэлгэрэнгүй гаргана. 

               3.1.10.Гаалийн байгууллагын зүгээс яаралтай тодруулах зорилгоор мэдээ тайлан гаргаж өгөхийг шаардсан тохиолдолд хугацаанд нь биелүүлнэ.

               3.1.11.Сар бүрийн мэдээг гаргахдаа тухайн үйлдвэрийн газрыг хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Мэдээг албан ёсоор хэвлэмэл байдлаар гаргах бөгөөд үйлдвэрийн газар ажиллуулагч тамга эсхүл тэмдэг тавьж баталгаажуулсан байна.

               3.1.12.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт үзлэг тооллого хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж, ажиллах нөхцлийг хангана.

     3.1.13.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт гадны хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх нөхцөлөөр ханган, гаалийн лац, ломбоны бүрэн бүтэн байдлыг хариуцна. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед /гал, үерийн ус, шуурга гэх мэт/ харьяа гаалийн газар, хорооны удирдлагад албан ёсоор нэн яаралтай мэдэгдэнэ.  Гаалийн байгууллагаас зохих ёсны шийдвэр авсны үндсэн дээр гаалийн улсын байцаагч ирж амжаагүй байх тохиолдолд лац, ломбыг хөндөж, үйлдвэрийн газарт байгаа барааг арчлан хамгаалах, аюулаас авран зайлуулах арга хэмжээг авна. Энэ тухай  харьяалагдах гаалийн газар, хороонд нэн даруй танилцуулна.

              3.1.14.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, галын аюулгүй байдал, эдгээртэй холбогдох зардлыг бүрэн хариуцна.

 

Дөрөв.  Хариуцлага

 

           4.1.Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах хуулийн этгээд нь гаалийн хууль тогтоомж зөрчсөн бол Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.13-т заасны дагуу хариуцлага ногдуулан, гаалийн болон бусад татварыг төлж барагдуулна.

     4.2.Гаалийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1.6-д заасны дагуу гаалийн баталгаат үйлдвэрийн газар эзэмшигч нь өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас барааг дутаасан, гэмтээсэн, чанар байдлыг нь алдагдуулсан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг хуулийн дагуу хариуцаж барагдуулна.

           4.3.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт тавигдах шаардлага болон горимын шаардлагыг зөрчсөн тохиолдолд Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Гаалийн тухай хулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу түдгэлзүүлнэ.

          4.4.Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно;

               4.4.1.Зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

               4.4.2.Зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;

               4.4.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

          4.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн тухай хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн.

4.6.Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт гаргаагүй бол Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүйд тооцно.

 

Тав.Бусад

 

     5.1.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах асуудлыг гэрээг байгуулсан хоёр талын саналыг харгалзан тухайн харьяалагдах гаалийн газар, хороо шийдвэрлэнэ.

     5.2.Хэрэв тухайн гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагааг түр зогсоосон, /эрхийг түдгэлзүүлсэн/ эсхүл татан буугдсан бол тухай бүрд нь хаалтын тайлан баланс, мэдээ гаргаж гаалийн баталгаат үйлдвэрийн газар хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар хянуулж баталгаажуулна. Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаал гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор харьяалагдах гаалийн газар, хорооны албаны нэгжид өгсөн байна.

     5.3.Гэрээний хугацааг сунгахад гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас ажлын 3 хоногийн өмнө гэрээ байгуулагч талуудаас зохих албан тушаалтныг байлцуулан гэрээний хэрэгжилтийг протокол үйлдэж дүгнэнэ. Гэрээний хугацааг нэг жилээр сунгана. Гэрээний сунгалт нь харьяалагдах гаалийн газар, хорооны удирдлага гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажна.

     5.4.Энэ гэрээг баталсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө.

 

 

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

 

ГТЕГ-ЫН ХАРЬЯА ……………….. төлөөлж:

 

 

“........................’ ХХК-ИЙГ төлөөлж:

 

ОРЛОГЧ ДАРГА

                                                        

                                          ……….……….

 

ГУАБ

 

                                       ..............................

 

Хаяг:

Утас.

 

 

"........................" ХХК-ийн ЗАХИРАЛ

 

                                       ......................

 

     ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЭРХЛЭГЧ

                                         .............................

                                 

Хаяг: 

Утас:

 

 

 

 

 

 

 

ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ

 

Өмнөх гэрээний биелэлт болон гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт

Сунгах хугацаа

 / он, сар, өдөр /

Баталгаажуулалт

/гарын үсэг, тамга/

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

Гааль, татварын ерөнхий газрын даргын 2008 оны А/42 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3 дугаар хавсралт

 

Үнэлгээний хуудас

 

.......................................... гаалийн баталгаат үйлдвэрийн газар

Зориулалт:                                           Хэмжээ:                           Хүчин чадал:

 

Гаалийн тухай хуулийн 152 дугаар зүйл

 

д/д

Шаардлага

Хийгдсэн ажил

Үнэлгээ

152.1.1

тэргүүний дэвшилтэт техник технологийн дагуу оруулж суурилуулах техник, тоног төхөөрөмж болон үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь зах зээлд өрсөлдөх чадвартай болохыг нотолсон тодорхойлолтыг холбогдох газраас авсан байх;

 

 

152.1.2

гаалийн хяналт, шалгалтыг хэвийн явуулах техник хэрэгсэл болон гаалийн албан тушаалтныг ажиллах нөхцөлөөр хангасан байх;

ажлын байр

 

 

ширээ сандал

 

 

компьютер

 

 

мэдээллийн сүлжээ

 

 

152.1.3

харуул хамгаалалт, хяналтын камер, дохиоллын найдвартай систем болон гэрэлтүүлэгтэй, галын аюулгүй байдлыг хангасан байх

 

 

152.1.4

үйлдвэрийн барилгыг бусад барилга байгууламжаас тусгаарласан хашаатай, таних тэмдэг, анхааруулга тавьсан байх

 

 

152.1.5

үйлдвэрт барааг оруулах, гаргахдаа гаалийн байгууллагын хяналт дор гүйцэтгэж байх

□ бүртгэлийн дэвтэр

□ цахим бүртэл

□ бар код

 

 

мэдээ гаргах томилогдсон ажилтантай

 

 

Мэдээг тогтоосон хугацаанд өгөх

 

 

152.1.6

Гаалийн баталгаат үйлдвэрийн газар эзэмшигч нь өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас улмаас барааг дутаасан, гэмтээсэн, чанар байдлыг нь алдагдуулсан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг хуулийн дагуу барагдуулах

 

 

           
 

 

Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны ..... дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горим хэрэгжүүлэх журам”-ын шаардлага

 

д/д

Шаардлага

Хийгдсэн ажил

үнэлгээ

4.1.1

гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь харьяалагдах гаалийн байгууллагатай 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулах

 

 

4.1.2

гаалийн ажилтныг ажлын байр болон ажиллах нөхцөлөөр хангах

 

 

4.1.3

зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий даатгалын байгууллагад даатгуулсан үйлдвэрээ байх;

Үйлдвэрээ даатгуулсан талаар нотлох баримт

 

 

4.1.4

тухайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг хангах, санхүүгийн чадавхитай болохыг нотлох;

Сангийн яамнаас баталсан үнэлгээний аргачлалаар нотлогдсон байна

 

 

4.1.5

гаалийн баталгаат үйлдвэрийн газар нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож,  барааны код/индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн системийг нэвтрүүлсэн байх;

 

 

4.1.6

бараа эзэмшигч нь барааг үйлдвэрийн газраас гаргахаас өмнө гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас тус горимд байршсан бараа чанараа алдсан буюу муудсан бол уг бараанд экспертизийн акт тогтоолгож гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийх;

 

 

4.2

гаалийн баталгаат үйлдвэрийн газарт жижиглэнгийн худалдаа хийхийг хориглоно

 

 

4.3

гаалийн байгууллага үйлдвэрийн газрын онцлог байдлыг харгалзан шаардлагатай бол тусгай нөхцөл шаардлага тавьж болно

 

 

4.4

гаалийн баталгаат үйлдвэрийн газарт үйлдвэрлэх бүтээгдэхүүний орц, норм хэмжээг гаалийн байгууллагад гаргаж өгнө. Гаалийн байгууллага бүтээгдэхүүний орц, норм хэмжээг хянаж тогтоохдоо мэргэжлийн байгууллагын туслалцаа авч болно

 

 

4.5

гаалийн баталгаат үйлдвэрийн газрын барааны бүртгэлийг орсон, гарсан бараагаар хөтөлж, барааны хөдөлгөөний мэдээг сар бүр батлагдсан маягтын дагуу гаргаж, дараа сарын 02-ны дотор харьяалагдах гаалийн байгууллагад өгнө.

 

 

4.6

гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаргана.

 

 

4.7

үнэлгээний  хуудасны шаардлагын 90-ээс дээш хувийг хангасан  байна.

 

 

4.8

энэ горимд байршуулсан барааг хоёр буюу түүнээс дээш үйлдвэрийн газар дамжуулан оруулсан бол нийт хугацаа нь Гаалийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д заасан хугацаанаас хэтрэхгүй байна.

 

 

4.10

гаалийн баталгаат үйлдвэрийн газарт бараа ороогүй, үйл ажиллагаа явуулахгүй тасралтгүй 6 сар буюу түүнээс дээш  хугацаа хэтрээгүй байна.

 

 

 

 

Тайлбар : “Хийгдсэн ажил” хэсэгт стандартын дагуу хийгдсэн ажлын тайлбарыг дэлгэрэнгүй бичиж оруулна уу.         

 

Гааль, татварын ерөнхий газрын

даргын 2016 оны А/42 дүгээр

тушаалын 3 дугаар хавсралт

                                                 

ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН

ГАЗРЫН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг.  Нийтлэг үндэслэл

 

1.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горим /Гаалийн тухай хуулийн 156-162 дугаар зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтлана.

1.2.Тэргүүний техник технологи судлах, захиалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор горим сонгох, барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт байрших бараанд тэргүүний техник технологи болохыг нотолсон тодорхойлолтыг холбогдох байгууллагаас бүрдүүлсэн байна.

1.4.Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.

1.5.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хуулийн этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.4, Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.6.Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасны дагуу гаргасан хүсэлтийг гаалийн байгууллага хянахдаа дараахь нөхцөл байдлыг харгалзан үзнэ:

               1.6.1.Тухайн нутаг дэвсгэрт хүсэлтэд заасан зориулалтаар гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар байгаа эсэх.

               1.6.2.Үйл ажиллагаа явуулж байгаа үзэсгэлэнгийн газрын багтаамж, хүчин чадал, зориулалт нь бараа эргэлтийн ачааллыг дааж байгаа эсэх.

               1.6.3.Хяналт тавих гаалийн байгууллагын боловсон хүчний нөөц хүрэлцэх эсэх.

               1.6.4.Тухайн аж ахуйн нэгж баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхэлж байсан эсэх, өмнөх зөвшөөрөл хүчингүй болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн эсэх.

            1.7. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

1.8.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Гаалийн тухай хуулийн 138.1.3-т заасан гаалийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тохиолдолд шийдвэр гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрчилгээ олгоно. 

1.9.Харьяа гаалийн байгууллага нь гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжтэй энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.

         1.10.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмших, хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа энэ журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан үнэлгээний хуудсыг нөхөн бичиж, харьяалагдах гаалийн газар, хороогоор үнэлгээ хийлгэсэн байна.

1.11.Үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргахдаа энэ журмын 1.8-д заасан гэрээг  гаалийн байгууллагаар дүгнүүлсэн байна.

 

Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код

 

2.1.Горимд  гаалийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасан барааг байршуулна.

2.2.Горимд байршуулах барааны тоо, шинж чанар болон бусад үзүүлэлтээс хамааран тэргүүний техник технологийг судлах, захиалах нөхцөлөөр загвар, дээж тус бүрээс 1 ширхэгийг тодорхой хугацаанд байршуулна.

   2.3.Горимд байршуулах монголын бараа нь тарифийн бус хязгаарлалтад хамаарна, харин гадаадын бараа нь тарифийн бус хязгаарлалтад хамаарахгүй.

2.4.Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:

 

 

 

Горимын утга

Бүрдүүлэлт хийх горимын код

Өмнөх бүрдүүлэлтийн горимын код

1

Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат  үзэсгэлэнгийн газарт оруулах                                                                       

720

шаардахгүй

2

Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт  оруулах

721

шаардахгүй

3

Барааг гаалийн  баталгаат бүсээс гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах :

 

- баталгаат үзэсгэлэнгийн газраас

722

720, 723-725

- гаалийн тусгай бүсээс

723

750-753,

758-765

4

Барааг чөлөөт бүсээс гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах

724

770, 771,

774-778

5

Гаалийн баталгаат агуулахаас гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах

725

700, 703, 704, 706, 707, 709

 

           2.5. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрууд нь нэг эзэмшигчтэй байх тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн горимын 723 кодоор бүрдүүлэлт хийнэ.

 

Гурав. Гаалийн бүрдүүлэлт

 

3.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах тохиолдолд Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.

3.1.1.Гадаадын барааг хилийн чанадаас, гаалийн баталгаат болон чөлөөт бүсээс энэ горимын дагуу гаалийн байгууллагад мэдүүлэхдээ тээврийн бичиг баримт, гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэхийг  гаргаж өгнө.

3.2.Горимд байршуулах монголын бараанд гаалийн бүрдүүлэлт хийхэд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан бичиг баримтыг гаргаж өгнө.

         3.3.Журмын 3.1.1 дэх заалт, 3.2 дахь хэсэгт заасан мэдээлэл, бичиг баримт нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.

3.4.Мэдүүлэгч 3.1.1 дэх заалт, 3.2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.

3.5.Гаалийн бүрдүүлэлтийн 722-725 горимд гадаадын барааг байршуулна.

3.6.Гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу нягтлан шалгана.

3.7.Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарж, хувийн тэмдгээр баталгаажуулалт хийнэ.

 

Дөрөв. Горимын шаардлага

     4.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар эзэмшигч нь Гаалийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь шаардлагыг хангаж ажиллана:

      4.1.1.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь харьяалагдах гаалийн байгууллагатай энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулан ажиллах;

      4.1.2.гаалийн байгууллагаас томилогдсон гаалийн ажилтныг ажлын байр болон ажиллах нөхцөлөөр хангах;

      4.1.3.зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий даатгалын байгууллагад үзэсгэлэнгийн танхимаа даатгуулсан байх;

      4.1.4.тухайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг хангах, санхүүгийн чадавхтай болохыг нотолсон байх;

      4.1.5.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож барааны код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн системийг нэвтрүүлсэн байх;

      4.1.6.бараа эзэмшигч нь барааг үзэсгэлэнгийн газраас гаргахаас өмнө гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед тус горимд байршсан бараа чанараа алдсан буюу муудсан бол уг бараанд экспертизийн акт тогтоолгож гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэх;

      4.1.7.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар эзэмшигч нь үзэсгэлэнгийн газрын талбайн хэмжээ болон байршлаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ талбайн хэмжээ, байрлал, барилга байгууламжийн зураг зэргийг хавсаргасан өргөдлийг холбогдох бусад материалын хамт бүрдүүлж, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас  зөвшөөрөл авах.

4.2.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын онцлог байдлыг харгалзан шаардлагатай бол тусгай нөхцөл шаардлага тавьж болно.

4.3.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын барааны бүртгэлийг орсон, гарсан бараагаар хөтөлж, барааны хөдөлгөөний мэдээг сар бүр батлагдсан маягтын дагуу гаргаж, дараа сарын 02-ны дотор харьяалагдах гаалийн байгууллагад өгнө.

4.4.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаргана.

4.5.Үнэлгээний  хуудасны шаардлагын 90-ээс дээш хувийг хангасан  байна.

4.6.Энэ горимд байршуулсан барааг хоёр буюу түүнээс дээш гаалийн баталгаат бүс дамжуулан байршуулсан бол нийт хугацаа нь Гаалийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан хугацаанаас хэтрэхгүй байна.

4.7. Барааг энэ горимд байршуулах хугацаа дуусахаас 7-14 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааний байгуулагын холбогдох нэгжид бичгээр ирүүлнэ.

4.8.Гаалийн хяналт, бүрдүүлэлтэд шинэ техник, технологи нэвтрүүлж, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж байна.

          4.9.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт бараа ороогүй, хадгалагдаж байгаа бараа байхгүй тасралтгүй 6 сар буюу түүнээс дээш  хугацаа хэтрээгүй байна.

 

Тав. Хариуцлага

 

          5.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт тавигдах шаардлага болон горимын шаардлагыг зөрчсөн тохиолдолд Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Гаалийн тухай хулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу түдгэлзүүлнэ;

          5.2.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно;

               5.2.1.Зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

               5.2.2.Зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;

               5.2.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

          5.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн тухай хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

5.4.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан,  сунгуулах хүсэлт гаргаагүй бол Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүйд тооцно;

 

Зургаа. Гаалийн болон бусад татвар

 

6.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт байршуулах болон тэндээс хилийн чанадад гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-137.5, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.

 

Долоо. Бусад

 

7.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт байршуулах хугацаа хэтэрсэн барааг  Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д заасны дагуу шийдвэрлэнэ. 

 

 

Гааль, татварын ерөнхий газрын даргын  2016 оны А/42 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын 1 дүгээр хавсралт

 

 

ГЭРЧИЛГЭЭ

 

 

ДУГААР ...

 

 

 

/Хуулийн этгээдийн нэр,   регистрийн дугаар, оршин буй хяаг/

 

 

 

          /Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/

 

 

 

/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/

 

 

 

/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/

 

 

 

/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар,он, сар, өдөр/

 

 

 

/ гарын үсэг, тамга/

 

Гэрчилгээний ар талд хийх

 

 

Гэрчилгээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:

 

Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт

Бүртгэсэн

огноо

Гарын үсэг, тамга

1.

 

 

 

2.

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Гааль, татварын ерөнхий газрын даргын  2016 оны А/42 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын 2 дугаар хавсралт

 

БАТЛАВ. ГТЕГ-ын харьяа ............

                газар, хорооны дарга                                                                              /................../

 

 

ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ГАЗАР

ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ

 

 

201.. оны... дугаар сарын                                                                    Улаанбаатар хот

                 ...... өдөр                                                          

 

          Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны ..... дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горим хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, үзэсгэлэнгийн газар эзэмшигчийн эрх үүргийг тогтоох зорилгоор нэг талаас .................. газар, хороог төлөөлж  Татвар бүрдүүлэлт хариуцсан нэгжийн дарга, нөгөө талаас гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын эзэмшигч “................”     ХХК-ийн захирал ................ нар энэ гэрээг байгуулав.

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1.Энэ гэрээ нь “Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горим хэрэгжүүлэх журам”-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хийгдсэн эрх зүйн баримт бичиг болно.

1.2.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрыг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах зөвшөөрөл олгосон Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалд заасан төрөл, зориулалт, хугацаагаар зарлагдсан талбай, хэмжээнд нэр заагдсан байршил, газар нутагт ажиллуулна.

1.3.“....................” ХХК нь Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан ..... .. бүхий талбайг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн  газраар ажиллуулна.

1.4.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын эрхлэгч, няраваар ажиллах ажилтны анкет холбогдох материалыг гаалийн байгууллагад танилцуулсаны үндсэн дээр томилон ажиллуулна.

 

Хоёр. Гаалийн байгууллагын эрх, үүрэг

 

2.1.Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын холбогдох стандартыг мөрдөн ажиллуулах шаардлага тавьж, биелэлтийг хангах үүднээс аливаа асуудлыг үзэсгэлэнгийн газар ажиллуулагч аж ахуйн нэгж, байгууллагатай зөвшилцөн эцэслэн шийдвэрлэх эрхтэй болно.

2.2.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа, оруулж гаргасан барааны тоо хэмжээ, нэр төрөл түүний татвар, хураамж ногдуулалт, барагдуулалт гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтанд байнга хяналт тавьж ажиллана.

2.3.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт бараа оруулах, гаргах, тухай бүрд гаалийн улсын байцаагчийг ажиллуулна.

2.4.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт орсон, гарсан барааны бүртгэлд хяналт тавьж, барааны хөдөлгөөний болон үлдэгдлийн мэдээг сар бүр гаргуулан авч, баталгаажуулж  бүртгэл тооцоог хөтлөнө. Барааны хөдөлгөөний бүртгэлийг тухай бүрт нь гаалийн баталгаат бүсийн  програмд оруулж хяналт тавьж ажиллана.

2.5.Гаалийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар гаалийн бүрдүүлэлт /тухайлбал, бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын, татвар төлбөр тооцоо гэх мэт/-ийн явцад үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэгчийн буруутай  үйл ажиллагаанаас хамаарч зөрчил гарсан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна гэрээг цуцлах, гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавина.

          2.6.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газартай холбогдон шинээр гарсан журам, зааврыг  үзэсгэлэнгийн газар ажиллуулагчид тухай бүр нь танилцуулж байна. 

 

Гурав. Үзэсгэлэнгийн  газар ажиллуулагчийн үүрэг

 

     3.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ:

               3.1.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулагч нь эрх бүхий даатгалын байгууллагаар үзэсгэлэнгийн танхимаа даатгуулсан байна.

               3.1.2.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг хангах зорилгоор эрсдэлийн санг байгуулсан байна.

               3.1.3.“Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горимыг хэрэгжүүлэх журам”-ын  3 дугаар хавсралтад заасан стандарт шаардлагыг ханган ажиллана.

               3.1.4.Үзэсгэлэнгийн газар ажиллуулагч нь гаалийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх бөгөөд үзэсгэлэнгийн журам, энэ гэрээ болон тухайн газар хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдон тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлнэ.

               3.1.5.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт байршуулах бараа ашиглаж хэрэглээгүй шинэ бараа байх бөгөөд тоо, шинж чанар болон бусад үзүүлэлтээс хамааран тэргүүний техник технологийг судлах захиалах нөхцөлөөр загвар дээж тус бүрээс 1 ширхэгийг тодорхой хугацаанд байршуулна.

               3.1.6.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн арга хэмжээ тодорхой хугацааны дотор явагдах ба хугацаа дуусмагц барааг мэдүүлэгчийн сонгосон горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

               3.1.7.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт бараа оруулах, гаргахад гагцхүү гаалийн мэдүүлгийг үндэслэн, гаалийн улсын байцаагчийг байлцуулан гүйцэтгэнэ. Гаалийн мэдүүлэггүйгээр гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт бараа оруулах, гаргахыг хориглоно.

               3.1.8.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт бараа оруулах, гаргахад хүндрэл учруулахгүй байх, эмх цэгц, нэвтрэх дэглэмийг тогтоож, гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцлөөр хангана.

               3.1.9.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны бар код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн програмыг суурилуулсан байна.

               3.1.10.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын барааны бүртгэлийг тогтмол хөтөлж, орсон, гарсан болон үлдэгдэл барааны нэр төрөл, тоо, үнийн дүн, хөдөлгөөнийг бүртгэлийн дэвтэр болон бүртгэлийн програмд тухай бүр үнэн зөв тусгана.

               3.1.11.Заасан хугацаанд мэдээ ирүүлээгүй тохиолдолд гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар хариуцсан гаалийн улсын байцаагч гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар эзэмшигчтэй хариуцлага тооцно. Мэдээ гаргахдаа тухайн сард гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулсан, гаргасан барааны гаалийн мэдүүлгийн R дугаараар болон барааны нэр төрлөөр дэлгэрэнгүй гаргана. 

     3.1.12.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын бүртгэлийг орсон, гарсан бараагаар хөтөлж, гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын барааны хөдөлгөөний сар бүрийн мэдээг дараа сарын 02-ны дотор гаргаж батлагдсан маягтын дагуу тухайн гаалийн байгууллагад өгнө.

Гаалийн байгууллагын зүгээс яаралтай тодруулах зорилгоор мэдээ тайлан гаргаж өгөхийг шаардсан тохиолдолд хугацаанд нь биелүүлнэ.

               3.1.13.Сар бүрийн мэдээг гаргахдаа тухайн гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрыг хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Мэдээг албан ёсоор хэвлэмэл байдлаар гаргах бөгөөд гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулагч тамга эсхүл тэмдэг тавьж баталгаажуулсан байна.

               3.1.14.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт тооллого хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж ажиллах нөхцөлийг хангана.

               3.1.15.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт гадны хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх нөхцөлөөр ханган, гаалийн лац, ломбоны бүрэн бүтэн байдлыг хариуцна. Хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед /гал, үерийн ус, шуурга гэх мэт/ харьяа гаалийн газар, хорооны удирдлагад албан ёсоор нэн яаралтай мэдэгдэнэ.  Гаалийн байгууллагаас зохих ёсны шийдвэр авсны үндсэн дээр гаалийн улсын байцаагч ирж амжаагүй байх тохиолдолд лац, ломбыг хөндөж, үзэсгэлэнгийн газарт байгаа барааг арчлан хамгаалах, аюулаас авран зайлуулах арга хэмжээг авна. Энэ тухай  харьяалагдах гаалийн газар, хороонд нэн даруй танилцуулна.

               3.1.16.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, галын аюулгүй байдал, эдгээртэй холбогдох зардлыг бүрэн хариуцна.

 

Дөрөв. Хариуцлага

 

            4.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах хуулийн этгээд нь гаалийн хууль тогтоомж зөрчсөн бол Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.13-т  заасны дагуу хариуцлага ногдуулан, гаалийн болон бусад татварыг төлж барагдуулна.

4.2.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар эзэмшигч нь өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас барааг дутаасан, гэмтээсэн, чанар байдлыг нь алдагдуулсан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг хариуцаж барагдуулна.

           4.3.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт тавигдах шаардлага болон горимын шаардлагыг зөрчсөн тохиолдолд Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Гаалийн тухай хулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу түдгэлзүүлнэ;

          4.4.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:

               4.4.1.Зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

               4.4.2.Зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;

               4.4.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

          4.5.Эзэмшигч нь гаалийн тухай хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

4.6.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан,  сунгуулах хүсэлт гаргаагүй бол Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүйд тооцно;

 

Тав. Бусад

5.1.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах асуудлыг гэрээг байгуулсан хоёр талын саналыг харгалзан тухайн харьяалагдах гаалийн газар хороо шийдвэрлэнэ.

5.2.Хэрэв тухайн гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагааг түр зогсоосон /эрхийг түдгэлзүүлсэн/, эсхүл татан буугдсан бол тухай бүрд нь хаалтын тайлан баланс  мэдээ гаргаж гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар хянуулж баталгаажуулна. Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаал гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор харьяалагдах гаалийн газар, хорооны албаны нэгжид өгсөн байна.

5.3.Гэрээний хугацааг сунгахад гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас ажлын 3 хоногийн өмнө гэрээ байгуулагч талуудаас зохих албан тушаалтныг байлцуулан гэрээний хэрэгжилтийг протокол үйлдэж дүгнэнэ. Гэрээний хугацааг нэг жилээр сунгана. Гэрээний сунгалт нь харьяалагдах гаалийн газар, хорооны удирдлага гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажна.

5.4.Энэ гэрээг баталсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө.

 

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

ГТЕГ-ЫН ХАРЬЯА ……………….. төлөөлж:

 

 

“........................’ ХХК-ийг төлөөлж:

 

ОРЛОГЧ ДАРГА

                          

                             

                                          ……….……….

 

ГУАБ

 

 

                                       ..............................

 

Хаяг:

Утас.

 

 

"........................" ХХК-ийн ЗАХИРАЛ

 

                                    

                                             ......................

 

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ГАЗРЫН ЭРХЛЭГЧ

 

                                       .............................

                                 

Хаяг: 

Утас:

 

ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ

 

Өмнөх гэрээний биелэлт болон гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт

Сунгах хугацаа

 / он, сар, өдөр /

Баталгаажуулалт

/гарын үсэг, тамга/

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

Гааль, татварын ерөнхий газрын даргын  2016 оны А/42 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3 дугаар хавсралт

 

Үнэлгээний хуудас

 

.......................................... Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар

 

Зориулалт:                                           Хэмжээ:                           Хүчин чадал:

 

Гаалийн тухай хуулийн 145 дугаар зүйл

 

д/д

Шаардлага

Хийгдсэн ажил

үнэлгээ

159.1.1

зөвхөн үзэсгэлэнгийн зориулалтын бараа оруулах

 

 

159.1.2

харуул хамгаалалт, хяналтын камер, дохиоллын найдвартай систем болон гэрэлтүүлэгтэй, галын аюулгүй байдлыг хангасан байх

 

 

159.1.3

үзэсгэлэнгийн талбай бусад барилга байгууламжаас тусгаарласан хашаатай, таних тэмдэг, анхааруулга тавьсан байх

 

 

159.1.4

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд хяналт тавих гаалийн албан тушаалтны ажиллах нөхцөлөөр хангасан байх;

 

ажлын байр

 

 

ширээ сандал

 

 

компьютер

 

 

мэдээллийн сүлжээ

 

 

 

 

Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны ..... дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горим хэрэгжүүлэх журам”-ын шаардлага:

 

д/д

Шаардлага

Хийгдсэн ажил

үнэлгээ

4.1.1

гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь харьяалагдах гаалийн байгууллагатай энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулан ажиллах;

 

 

4.1.3

зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий даатгалын байгууллагад үзэсгэлэнгийн танхимаа даатгуулсан байх;

 

 

4.1.4

тухайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг хангах, санхүүгийн чадавхтай болохыг нотолсон байх;

 

 

4.1.5

гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож барааны код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн системийг нэвтрүүлсэн байх;

 

 

4.1.6

бараа эзэмшигч нь барааг үзэсгэлэнгийн газраас гаргахаас өмнө гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед тус горимд байршсан бараа чанараа алдсан буюу муудсан бол уг бараанд экспертизийн акт тогтоолгож гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэх;

 

 

4.1.7

гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар эзэмшигч нь үзэсгэлэнгийн газрын талбайн хэмжээ болон байршлаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ талбайн хэмжээ, байрлал, барилга байгууламжийн зураг зэргийг хавсаргасан өргөдлийг холбогдох бусад материалын хамт бүрдүүлж, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас  зөвшөөрөл авах

 

 

4.2

Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын онцлог байдлыг харгалзан шаардлагатай бол тусгай нөхцөл шаардлага тавьж болно.

 

 

4.3

Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын барааны бүртгэлийг орсон, гарсан бараагаар хөтөлж, барааны хөдөлгөөний мэдээг сар бүр батлагдсан маягтын дагуу гаргаж, дараа сарын 02-ны дотор харьяа гаалийн байгууллагад өгнө.

 

 

4.4

Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаргана.

 

 

4.5

Үнэлгээний  хуудасны шаардлагын 90-ээс дээш хувийг хангасан  байна.

 

 

4.6

Энэ горимд байршуулсан барааг хоёр буюу түүнээс дээш үйлдвэрийн газар дамжуулан оруулсан бол нийт хугацаа нь Гаалийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан хугацаанаас хэтрэхгүй байна.

 

 

4.8

Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт бараа ороогүй, хадгалагдаж байгаа бараа байхгүй тасралтгүй 6 сар буюу түүнээс дээш  хугацаа хэтрээгүй байна.