- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГААЛИЙН БАТАЛГААТ БАРИЛГЫН ТАЛБАЙН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ /ГЕГ-ын даргын 2019 оны А/276 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ГЕГ-ын даргын 2019 оны А/276 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Гааль, татварын ерөнхий газрын
даргын 2016 оны А/42 дүгээр
тушаалын 4 дүгээр хавсралт
ГААЛИЙН БАТАЛГААТ БАРИЛГЫН ТАЛБАЙН
ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Гаалийн баталгаат барилгын талбайн горим /Гаалийн тухай хуулийн 163-168 дугаар зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтлана.
1.2.Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламжийг гадаадын барилгын материалыг ашиглан барих ажлыг хөхүүлэн дэмжих зорилгоор горим сонгох, барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3.Аж ахуйн нэгж, байгууллагын барих барилга байгууламж нь Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламж болохыг нотолсон эрх бүхий холбогдох газрын шийдвэртэй байна.
1.4.Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
1.5.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хуулийн этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.4, Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.
1.6.Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасны дагуу гаргасан хүсэлтийг гаалийн байгууллага хянахдаа дараахь нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
1.6.1.Тухайн барилга нь эдийн засагт стратегийн чухал ач холбогдолтой эсэх.
1.6.2.Барилга барихад ашиглагдах гадаадын барилгын материалын орц нийт материалын 50-аас дээш хувийг эзэлж байгаа эсэх.
1.6.3.Хяналт тавих гаалийн байгууллагын боловсон хүчний нөөц хүрэлцэх эсэх.
1.6.4.Тухайн аж ахуйн нэгж баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхэлж байсан эсэх, өмнөх зөвшөөрөл хүчингүй болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн эсэх.
1.7.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.
1.8.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тохиолдолд шийдвэр гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрчилгээ олгоно.
1.9.Харьяа гаалийн байгууллага нь гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжтэй энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
1.10.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмших, хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа энэ журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан үнэлгээний хуудсыг нөхөн бичиж, харьяалагдах гаалийн газар, хороогоор үнэлгээ хийлгэсэн байна.
1.11.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргахдаа энэ журмын 1.8-д заасан гэрээг гаалийн байгууллагаар дүгнүүлсэн байна.
1.12.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагааг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага холбогдох зөвшөөрлийн дагуу эрхлэн явуулна.
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
2.1.Горимд гаалийн тухай хуулийн 164 дүгээр зүйлд заасан барааг байршуулна.
2.2.Тухайн барилгыг барихад ашиглагдах хилийн чанадаас ирсэн техник, тоног төхөөрөмж, машин механизм, багаж хэрэгслийг энэ горимд байршуулахгүй бөгөөд мэдүүлэгчийн сонгосон бусад горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
2.3.Гаалийн тухай хуулийн 167.2-т заасны дагуу барааг тухайн барилга бүрэн ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд байршуулна.
2.4.Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
|
Горимын утга |
Бүрдүүлэлт хийх горимын код |
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код |
1 |
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат барилгын талбайд оруулах |
730 |
шаардахгүй |
2 |
Барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн баталгаат барилгын талбайд оруулах : |
|
|
гаалийн баталгаат агуулахаас |
731 |
700, 703, 704, 706, 707, 709 |
|
баталгаат барилгын талбайгаас |
732 |
730-731, 733, 734 |
|
гаалийн тусгай бүсээс |
733 |
750-753, 758-765 |
|
3 |
Барааг чөлөөт бүсээс гаалийн баталгаат барилгын талбайд оруулах |
734 |
770-771, 774-778 |
2.5. Гаалийн баталгаат барилгын талбайнууд нь нэг эзэмшигчтэй байх тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн горимын 732 кодоор бүрдүүлэлт хийнэ.
Гурав. Гаалийн бүрдүүлэлт
3.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд Гаалийн баталгаат барилгын талбайд оруулах тохиолдолд Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.
3.1.1.Гадаадын барааг хилийн чанадаас, гаалийн баталгаат болон чөлөөт бүсээс энэ горимын дагуу гаалийн байгууллагад мэдүүлэхдээ тээврийн бичиг баримт, гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэхийг гаргаж өгнө.
3.2.Журмын 3.1.1, 3.2 дахь заалтад заасан мэдээлэл, бичиг баримт нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.3.Мэдүүлэгч 3.1.1, 3.2 дахь заалтад заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.4.Гаалийн баталгаат барилгын талбайд орж байгаа монголын бараанд бүртгэлээр хяналт тавина.
3.5.Гаалийн бүрдүүлэлтийн 730-734 горимд гадаадын барааг байршуулна.
3.6.Гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу нягтлан шалгана.
3.7.Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарж, хувийн тэмдгээр баталгаажуулалт хийнэ.
Дөрөв. Горимын шаардлага
4.1.Гаалийн баталгаат барилгын талбай эзэмшигч нь Гаалийн тухай хуулийн 166 дугаар зүйлд зааснаас гадна дараахь шаардлагыг хангаж ажиллана:
4.1.1.барилга, байгууламжийг байгуулах тухай Засгийн газрын шийдвэр, газар олголтын тогтоол гаргуулсан байх;
4.1.2.гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь харьяалагдах гаалийн байгууллагатай энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулан ажилах;
4.1.3.гаалийн байгууллагаас томилогдсон гаалийн ажилтныг ажлын байр болон ажиллах нөхцөлөөр хангах;
4.1.4.зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий даатгалын байгууллагад даатгуулсан байх;
4.1.5.тухайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг хангах, санхүүгийн чадавхтай болохыг нотолсон байх;
4.1.6.гаалийн баталгаат барилгын талбайн ажлын байр нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барилгад ашиглагдсан, үлдэгдэл барааны өдөр тутмын хяналтыг хангах үүднээс барилгын талбай эзэмшигч нь барааны код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн системийг нэвтрүүлсэн байх;
4.1.7.баригдаж буй барилга байгууламж нь байгалийн нөлөөллөөс бараа, тээврийн хэрэгслийг хамгаалах боломжтой агуулах, чингэлэгтэй байна.
4.2.Гаалийн баталгаат барилгын талбайн онцлог байдлыг харгалзан шаардлагатай бол тусгай нөхцөл шаардлага тавьж болно.
4.3.Гаалийн баталгаат барилгын талбайд үйлдвэрлэх бүтээгдэхүүний орц, норм хэмжээг гаалийн байгууллагад гаргаж өгнө. Гаалийн байгууллага бүтээгдэхүүний орц, норм хэмжээг хянаж тогтоохдоо мэргэжлийн байгууллагын туслалцаа авч болно.
4.4.Гаалийн баталгаат барилгын талбайд жижиглэнгийн худалдаа хийхийг хориглоно.
4.5.Гаалийн баталгаат барилгын талбайд барааны бүртгэлийг орсон, гарсан бараагаар хөтөлж, барааны хөдөлгөөний мэдээг сар бүр батлагдсан маягтын дагуу гаргаж, дараа сарын 02-ны дотор харьяалагдах гаалийн байгууллагад өгнө.
4.6.Бараа эзэмшигч нь барааг гаалийн баталгаат барилгын талбайгаас гаргахаас өмнө гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед тус горимд байршуулсан бараа чанараа алдсан буюу муудсан бол даруй гаалийн байгууллагад мэдэгдэж, уг бараанд экспертизийн акт тогтоолгож, гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ.
4.7.Гаалийн баталгаат барилгын талбайд бараа ороогүй, үйл ажиллагаа явуулахгүй тасралтгүй 6 сар буюу түүнээс дээш хугацаа хэтрээгүй байна.
4.8.Гаалийн хяналт, бүрдүүлэлтэд шинэ техник, технологи нэвтрүүлж, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж байна.
Тав. Хариуцлага
5.1.Гаалийн баталгаат барилгын талбайд тавигдах шаардлага болон горимын шаардлагыг зөрчсөн тохиолдолд Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Гаалийн тухай хулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу түдгэлзүүлнэ;
5.2.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно;
5.2.1.Зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
5.2.2.Зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;
5.2.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
5.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн тухай хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;
Зургаа. Гаалийн болон бусад татвар
6.1. Гаалийн баталгаат барилгын талбайд байршуулах болон тэндээс хилийн чанадад гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-137.5, Гаалийн тариф, гаалийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/42 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 1 дүгээр хавсралт
ГЭРЧИЛГЭЭ
ДУГААР ...
/Хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, оршин буй хаяг/
/Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/
/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/
/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/
/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар,он, сар, өдөр/
/ гарын үсэг, тамга/
Гэрчилгээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:
№ |
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт |
Бүртгэсэн |
|
|
|
огноо |
Гарын үсэг, тамга |
1. |
|
|
|
2. |
|
|
|
3. |
|
|
|
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/42 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 2 дугаар хавсралт
БАТЛАВ. ГТЕГ-ын харьяа ............
газар, хорооны дарга /................../
ГААЛИЙН БАТАЛГААТ БАРИЛГЫН ТАЛБАЙ
ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
201.. оны... дугаар сарын Дугаар .... Улаанбаатар хот
...... өдөр
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны ..... дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн баталгаат барилгын талбайн горим хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаанд тавих хяналтыг зохицуулах, гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулагчийн эрх үүргийг тогтоох зорилгоор нэг талаас .................. газар, хороог төлөөлж .................... нөгөө талаас гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулагч “................” ХХК-ийн захирал ................ нар энэ гэрээг байгуулав.
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэ гэрээ нь “Гаалийн баталгаат барилгын талбайн горимыг хэрэгжүүлэх журам”-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хийгдсэн эрх зүйн баримт бичиг болно.
1.2.Гаалийн баталгаат барилгын талбайг зөвхөн гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах зөвшөөрөл олгосон Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалд заасан төрөл, зориулалт, хугацаагаар зарлагдсан талбай, хэмжээнд нэр заагдсан байршил, газар нутагт ажиллуулна.
1.3.“....................” ХХК нь Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан ..... бүхий талбайг гаалийн баталгаат барилгын талбайгаар ажиллуулна.
1.4.Уг барилга байгууламжийн барилга угсралтын ажил болон улсын төсөвт төлөх Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх ерөнхий графикийг батлуулна.
1.5.“Гаалийн баталгаат барилгын талбайн горимыг хэрэгжүүлэх журам”-ын 5 дахь зүйлд заасны дагуу гаалийн бүрдүүлэлтийн горимд мөрдөх баталгааг гүйцэтгэнэ.
1.6.Барилгыг ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн 14 хоногийн дотор гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг бүрэн төлж барагдуулна.
1.7.Гаалийн баталгаат барилгын талбайн эрхлэгч, няраваар ажиллах ажилтны анкет холбогдох материалыг гаалийн байгууллагад танилцуулсаны үндсэн дээр томилон ажиллуулна.
Хоёр. Гаалийн байгууллагын эрх, үүрэг
2.1.Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат барилгын талбайн холбогдох шаардлагыг мөрдөн ажиллуулах шаардлага тавьж, биелэлтийг хангах үүднээс аливаа асуудлыг барилгын талбай ажиллуулагч аж ахуйн нэгж, байгууллагатай харилцан тохиролцон эцэслэн шийдвэрлэх эрхтэй болно.
2.2.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа, оруулж гаргасан барааны тоо хэмжээ, нэр төрөл, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтанд байнга хяналт тавьж ажиллана.
2.3.Гаалийн баталгаат барилгын талбайд бараа оруулах, гаргах тухай бүрд гаалийн улсын байцаагчийг ажиллуулна.
2.4.Гаалийн баталгаат барилгын талбайд орсон, гарсан барааны бүртгэлд хяналт тавьж, барааны хөдөлгөөний болон үлдэгдлийн мэдээг сар бүр гаргуулан авч, барилгын талбайн үлдэгдлийг баталгаажуулж, бүртгэл тооцоог хөтөлнө. Барааны хөдөлгөөний бүртгэлийг тухай бүрт нь гаалийн баталгаат бүсийн програмд оруулж хяналт тавьж ажиллана.
2.5.Гаалийн байгууллагаас хийсэн хяналт, гаалийн бүрдүүлэлт /тухайлбал, бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын, татвар төлбөр тооцоо гэх мэт/-ийн явцад гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулагчийн буруу үйл ажиллагаанаас хамаарч зөрчил гарсан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна гэрээг цуцлан, гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавина.
2.6.Гаалийн баталгаат барилгын талбайтай холбогдон шинээр гарсан журам, зааврыг барилгын талбай ажиллуулагчид тухай бүр нь танилцууулж байна.
Гурав. Барилгын талбай ажиллуулагчийн үүрэг
3.1.Гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулагч нь дараахь үүрэг хүлээнэ:
3.1.1.Гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулагч нь эрх бүхий даатгалын байгууллагад даатгуулсан байна.
3.1.2.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг хангах зорилгоор эрсдэлийн санг байгуулсан байна.
3.1.3.Гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулагч нь гаалийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх бөгөөд барилгын талбайн журам, энэ гэрээ болон тухайн газар, хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдон тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлнэ.
3.1.4.Гаалийн баталгаат барилгын талбайд бараа оруулах, гаргахад гагцхүү гаалийн мэдүүлгийг үндэслэн, гаалийн улсын байцаагчийг байлцуулан гүйцэтгэнэ. Гаалийн мэдүүлэггүйгээр гаалийн баталгаат барилгын талбайд бараа оруулах, гаргахыг хориглоно.
3.1.5.Гаалийн баталгаат барилгын талбайд бараа оруулах, гаргахад хүндрэл учруулахгүй байх, эмх цэгц, нэвтрэх дэглэмийг тогтоож, гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцөлөөр хангана.
3.1.6.Гаалийн баталгаат барилгын талбайн барааны бүртгэлийг тогтмол хөтөлж, орсон, гарсан болон үлдэгдэл барааны нэр төрөл, тоо, үнийн дүн, хөдөлгөөнийг бүртгэлийн дэвтэр болон бүртгэлийн програмд тухай бүр үнэн зөв тусгана.
3.1.7.Гаалийн баталгаат барилгын талбайд байгаа барааны мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 02-ны дотор харьяалагдах гаалийн газар хорооны холбогдох алба хэлтэст ирүүлнэ. Заасан хугацаанд мэдээ ирүүлээгүй тохиолдолд гаалийн баталгаат барилгын талбай хариуцсан гаалийн улсын байцаагч барилгын талбай ажиллуулагчтай хариуцлага тооцно. Мэдээ гаргахдаа тухайн сард гаалийн баталгаат барилгын талбайд оруулсан, гаргасан барааны гаалийн мэдүүлгийн R дугаараар болон барааны нэр төрлөөр дэлгэрэнгүй гаргана.
3.1.8.Гаалийн байгууллагын зүгээс яаралтай тодруулах зорилгоор мэдээ тайлан гаргаж өгөхийг шаардсан тохиолдолд хугацаанд нь биелүүлнэ.
3.1.9.Сар бүрийн мэдээг гаргахдаа тухайн гаалийн баталгаат барилгын талбайг хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Мэдээг албан ёсоор хэвлэмэл байдлаар гаргах бөгөөд гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулагч тамга эсхүл тэмдэг тавьж баталгаажуулсан байна.
3.1.10.Гаалийн баталгаат барилгын талбайд үзлэг тооллого хийлгүүлэх, данс бүртгэлийг шалгуулах, ийнхүү үзлэг тооллого хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж ажиллах нөхцөлийг хангана.
3.1.11.Гаалийн баталгаат барилгын талбайд гадны хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх нөхцөлөөр ханган, гаалийн лац, ломбоны бүрэн бүтэн байдлыг хариуцна. Хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед /гал, үерийн ус, шуурга гэх мэт/ харьяа гаалийн газар, хорооны удирдлагад албан ёсоор нэн яаралтай мэдэгдэнэ. Гаалийн байгууллагаас зохих ёсны шийдвэр авсны үндсэн дээр гаалийн улсын байцаагч ирж амжаагүй байх тохиолдолд лац, ломбыг хөндөж, барилгын талбайд байгаа барааг арчлан хамгаалах, аюулаас авран зайлуулах арга хэмжээг авна. Энэ тухай харьяалагдах гаалийн газар, хороонд нэн даруй танилцуулна.
3.1.12.Гаалийн баталгаат барилгын талбайн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, галын аюулгүй байдал, эдгээртэй холбогдох зардлыг бүрэн хариуцна.
Дөрөв. Хариуцлага
4.1.Гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах хуулийн этгээд нь гаалийн хууль тогтоомж зөрчсөн бол Гаалийн тухай хуулийн 290.2.13-т заасны дагуу хариуцлага ногдуулан, гаалийн болон бусад татварыг төлж барагдуулна.
4.2.Гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулагч нь өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас барааг дутаасан, гэмтээсэн, чанар байдлыг нь алдагдуулсан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг барагдуулна.
4.3.Гаалийн баталгаат барилгын талбайд тавигдах шаардлага болон горимын шаардлагыг зөрчсөн тохиолдолд Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Гаалийн тухай хулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу түдгэлзүүлнэ;
4.4.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:
4.4.1.Зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
4.4.2.Зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;
4.4.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
4.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн тухай хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;
Тав. Бусад
5.1.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах асуудлыг гэрээг байгуулсан хоёр талын саналыг харгалзан тухайн харьяалагдах гаалийн газар хороо шийдвэрлэнэ.
5.2.Хэрэв тухайн гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагааг түр зогсоосон /эрхийг түдгэлзүүлсэн/, эсхүл татан буугдсан бол тухай бүрд нь хаалтын тайлан баланс мэдээ гаргаж гаалийн баталгаат барилгын талбай хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар хянуулж баталгаажуулна. Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаал гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор харьяалагдах гаалийн газар, хорооны албаны нэгжид өгсөн байна.
5.3.Гэрээний хугацааг сунгахад гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас ажлын 3 хоногийн өмнө гэрээ байгуулагч талуудаас зохих албан тушаалтныг байлцуулан гэрээний хэрэгжилтийг протокол үйлдэж дүгнэнэ. Гэрээний хугацааг нэг жилээр сунгана. Гэрээний сунгалт нь харьяалагдах гаалийн газар, хорооны удирдлага гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажна.
5.4.Энэ гэрээг баталсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
ГТЕГ-ЫН ХАРЬЯА ……………….. төлөөлж: |
|
“........................’ ХХК-ийг төлөөлж: |
ОРЛОГЧ ДАРГА
……….……….
ГУАБ ..............................
Хаяг: Утас. |
|
"........................" ХХК-ийн ЗАХИРАЛ
......................
Барилгын талбайн ЭРХЛЭГЧ .............................
Хаяг: Утас: |
ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ
№ |
Өмнөх гэрээний биелэлт болон гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт |
Сунгах хугацаа / он, сар, өдөр / |
Баталгаажуулалт /гарын үсэг, тамга/ |
1. |
|
|
|
2. |
|
|
|
Гааль, татварын ерөнхий газрын
даргын 2016 оны А/42 дугаар
тушаалын 5 дугаар хавсралт
ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮРИЙН ГОРИМ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гаалийн тухай хуулийн 169-173 дугаар зүйлд заасан татваргүй барааны дэлгүүрийн горимыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улсын гаалийн хууль тогтоомж болон энэ журмыг баримтална.
1.2. Татваргүй барааны дэлгүүр /цаашид Дэлгүүр гэх/-ийн горим сонгох, бичиг баримт бүрдүүлэх, барааг горимд байршуулах, горим дуусгавар болохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Мэдүүлэгч горимыг сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
1.4. Олон улсын нислэг үйлдэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний явцад агаарын худалдаа явуулж болно.
1.5. Гааль, татварын ерөнхий газар нь Гаалийн тухай хуулийн 138.1.6 дахь заалтад заасан татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрчилгээ олгоно.
1.6. Хяналт тавьдаг гаалийн байгууллага нь дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжтэй энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулж үйл ажиллагаанд нь хяналт тавина.
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
2.1. Горимд гаалийн тухай хуулийн 170.1.1-170.1.6 дахь заалтад зааснаас бусад барааг байршуулна.
2.2. Горимд байршуулах монголын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна, харин гадаадын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.
2.3. Нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, эрүүл ахуй, эрүүл мэнд, хүн, мал, ургамлын хорио цээр, худалдааны тэмдэгт, патент, зохиогчийн эрхтэй холбоотойгоос бусад үндэслэлээр барааг хилийн чанадаас татваргүй барааны дэлгүүрт оруулахад хязгаарлалт тогтоохгүй.
2.4. Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд татваргүй барааны дэлгүүрт оруулах, татваргүй барааны дэлгүүрээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийж болно.
2.5. Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
|
Горимын утга |
Бүрдүүлэлт хийх горимын код |
Шаардах өмнөх бүрдүүлэлтийн горимын код |
1 |
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг татваргүй барааны дэлгүүрт оруулах |
740 |
шаардахгүй |
2 |
Монголын барааг татваргүй барааны дэлгүүрт оруулах |
741 |
шаардахгүй |
3 |
Барааг гаалийн баталгаат агуулахаас татваргүй барааны дэлгүүрт оруулах |
742 |
700 |
4 |
Барааг татваргүй барааны дэлгүүрээс татваргүй барааны дэлгүүрт шилжүүлэх |
743 |
740-742 |
2.6. Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч нэг компани өөрийн нэг дэлгүүрээс нөгөө дэлгүүрт бараа шилжүүлэхэд 743 кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ.
2.7. Гаалийн бүрдүүлэлтийн горимын 741 кодоор бүрдүүлэлт хийхэд Монгол улсад үйлдвэрлэсэн, чанар, стандартын шаардлага хангасан бараа хамаарна.
2.8. Татан буугдсан татваргүй барааны дэлгүүрийн үлдэгдэл барааг гаалийн түр агуулахад байгаад тооцно.
Гурав. Бичиг баримт
3.1. Барааг энэ горимын дагуу гаалийн байгууллагад мэдүүлэхдээ тээврийн бичиг баримт, гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэхийг гаргаж өгнө.
3.1.1. Горимд байршуулах монголын бараанд гаалийн бүрдүүлэлт хийхэд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан бичиг баримтыг гаргаж өгнө.
3.2. Мэдүүлэгч 3.1 дэх хэсэг, 3.1.1 дэх заалтад заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1 дэх хэсэг, 3.1.1 дэх заалтад заасан мэдээлэл, бичиг баримт нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарна.
Дөрөв. Горимын шаардлага
4.1. Татваргүй барааны дэлгүүр нь Гаалийн тухай хуулийн 171.1 дэх хэсэгт зааснаас гадна дараахь нөхцөл, шаардлагыг хангасан байна:
4.1.1. дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч нь дэлгүүрт татваргүй барааны дэлгүүр ажиллуулах талаар туршлагатай, олон улсын тавцанд нэр хүнд бүхий анх гэрээ байгуулсан компаниас бараа оруулах;
4.1.2. гадаадын гэрээлэгч компаниа өөрчлөх, эсхүл дахин өөр компанитай гэрээ байгуулах тохиолдолд Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэж, гэрээгээ хянуулж зөвшөөрөл авах;
4.1.3. гэрээнд татваргүй барааны дэлгүүрт нийлүүлэх барааны жагсаалтыг хавсаргасан байх ба нэмэлт, өөрчлөлт орох тохиолдолд гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэж, гэрээгээ хянуулж зөвшөөрөл авах;
4.1.4. хилийн боомт дахь гарах урсгалд байгаа дэлгүүр нь хилийн чанадад зорчиж буй зорчигчдод зорчигчийн гадаадад зорчих тийз, гадаад паспорт, зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн үйлчлэх;
4.1.5. гаалийн нутаг дэвсгэрийн гүнд байрлах дэлгүүр нь Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтнуудад гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргаж өгсөн нэрсийн дагуу, паспорт эсхүл дипломат үнэмлэхийг үндэслэн үйлчлэх;
4.1.6. Гадаад улсаас Монгол улсад суугаа өргөмжит консул татваргүй барааны дэлгүүрээр үйлчлүүлэх эрхгүй;
4.1.7. Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын захиалгаар тусгай үйлчилгээ явуулах тохиолдолд холбогдох нот бичиг,
албан ёсны хүсэлтийг худалдан авах барааны тоо хэмжээтэй жагсаалтын хамт хяналт тавьж буй гаалийн байгууллагад ирүүлнэ. Хяналт тавьж буй гаалийн байгууллага бичиг баримтыг хянаж, худалдахыг зөвшөөрөх;
4.1.8. хилийн боомтод болон төмөр замын буудалд ажилладаг дэлгүүрийн бараанаас янжуур тамхи 200 ш, сигар 50 ш, үнэртэй ус 0,250 л ба сүрчиг 50 г, архи /БТКУС-ийн 2208-д хамаарах бүх төрлийн архи/, дарс, шар айраг болон бусад барааг зорчигчийн хүрэх улсад гаалийн болон бусад албан татваргүй оруулах хэмжээгээр худалдах;
4.1.9. гаалийн нутаг дэвсгэрийн гүнд байрлах дэлгүүр нь Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтнуудад дэлгүүрийн бараанаас тэдгээрийн хувийн хэрэглээнд шаардагдах хэмжээгээр үйлчлэх;
4.1.10. орох урсгалд байрлах татваргүй барааны дэлгүүрийн бараанаас зорчигчид архи /БТКУС-ийн 2208-д хамаарах бүх төрлийн архи/, дарс, шар айргийг “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д гаалийн болон бусад албан татваргүй оруулахаар заасан тоо хэмжээгээр худалдаалах;
4.1.11. татваргүй барааны дэлгүүрт энэ журамд зааснаас өөрөөр, захиалгаар, загварын, зээлийн, нэмэгдэл үйлчилгээний /борлуулалтын өмнөх бэлтгэл ажил, баглах, боох, үзүүлэн таниулах, дахин савлах г.м. үйлчилгээнээс бусад/ болон хаягаар үйлчлэх замаар худалдахыг зөвшөөрөхгүй.
4.1.12. гадаад валютаар худалдах барааг өөр бусад валютаар худалдаалах тохиолдолд тухайн барааг худалдаж байгаа Монголбанкнаас зарласан тухайн өдрийн албан ханшийг баримтлах;
4.1.13. Дэлгүүр нь бараа худалдан авсан үйлчлүүлэгчдэд энэ журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий тод хэвлэсэн кассын талон олгоно. Кассын талон нь үйлчлүүлэгчийн нэр, дипломат үнэмлэхийн дугаар, паспортын болон нислэгийн тийзний дугаар, иргэний харьяалал, хүрэх улс, үйлчлүүлсэн он, сар, өдөр, цаг, минут, худалдан авсан барааны тоо, хэмжээ, үнэ, зураасан болон бусад төрлийн код зэрэг мэдээллийг багтаасан байна.
4.1.14. татваргүй барааны дэлгүүр нь гаалийн байгууллагатай гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны зураасан болон бусад төрлийн код ашиглан дэлгүүрт орсон, гарсан барааны бүртгэлийг тухай бүр цахим хэлбэрээр хөтлөх;
4.1.15. татваргүй барааны дэлгүүрт орсон, гарсан, үлдэгдэл барааны сар бүрийн мэдээг холбогдох нотлох баримтын хамт дараа сарын 02-ны дотор батлагдсан маягтын дагуу гаргаж тухайн гаалийн байгууллагад өгөх;
4.1.16. мэдээ тайлан, баримтуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу архивын нэгж болгон боловсруулж хадгалах;
4.1.17. дэлгүүрийн барааны шошго эсхүл хайрцаг дээр “Mongolian duty not paid” гэсэн энэ журмын 4 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий дахин салгах боломжгүй дардастай байх;
4.1.18. дэлгүүрийн агуулахад байгаа барааг төрөлжүүлэн хадгалж, нэр, төрөл, тоо хэмжээ, үлдэгдлийг заасан шошго тавьсан байх;
4.1.19. барааны хадгалалтын хугацаа дууссан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн барааг устгах горимд шилжүүлэх;
4.1.20. зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хадгалагдаж байгаа барааны чанар, бүрэн бүтэн байдлыг хангах;
4.1.21. энэ журмын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Өөрийн үнэлгээний хуудас”-ыг
бөглөж үйл ажиллагаагаа сайжруулах арга хэмжээ авч ажиллах;
4.1.22. татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч нь дэлгүүрийн талбайн хэмжээ болон байршлаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ талбайн хэмжээ, байрлал, барилга байгууламжийн зураг, зураглалтай өргөдлийг холбогдох бусад материалын хамт бүрдүүлж, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах;
4.1.23. хяналтын камерыг дэлгүүрийн бараа, үйлчилгээ бүхэлдээ харагдах, гаалийн хяналтын шаардлага хангахуйц тоо хэмжээгээр тохирох газарт байрлуулах;
4.1.24.гаалийн хяналтын зорилгоор ашиглах шаардлага хангахуйц камерын бичлэгийг хяналтын нийтлэг журамд заасан хугацаанд хадгалж, гаалийн байгууллагаас шаардсан хугацаанд гаргаж өгөх;
4.1.25. Татваргүй барааны дэлгүүрт борлуулсан барааг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгож нэгтгэн, дараа сарын эхний өдөр гадаадын барааг гаалийн бүрдүүлэлтийн горимын 314, монголын барааг гаалийн бүрдүүлэлтийн горимын 145 кодоор гаалийн байгууллагад мэдүүлж, бүрдүүлэлт хийлгэх;
4.1.26. Энэ журмын 4.1.8- 4.1.10, 4.1.12 дахь заалтад заасан барааны тоо хэмжээ, валютын ханш болон энэ журмын талаар үйлчлүүлэгчид сурталчилах зорилгоор англи, монгол хэлээр ухуулан таниулах самбар байршуулах.
Тав. Хяналт тавих
5.1. Татваргүй барааны дэлгүүрийн гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулсан бараа нь гаалийн хяналтад байна.
5.2. Шаардлагатай тохиолдолд гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, хяналт тавьж буй гаалийн байгууллага нь татваргүй барааны дэлгүүрүүдэд шалгалт хийнэ.
Зургаа . Гаалийн болон бусад татвар
6.1. Татваргүй барааны дэлгүүрт байршуулах болон тэндээс хилийн чанадад гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137.2-137.5 дахь хэсэг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37.1.1 дэх заалтад заасны дагуу шийдвэрлэнэ.
6.2. Татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулах барааны гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шалгаж тодорхойлно.
Гааль, татварын ерөнхий газрын даргын
2016 оны А/42 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан журмын
1 дүгээр хавсралт
ГЭРЧИЛГЭЭ
ДУГААР ...
/Хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, оршин буй хаяг/
/Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/
/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/
/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/
/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар, он, сар, өдөр/
/ гарын үсэг, тамга/
Гэрчилгээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:
№ |
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт |
Бүртгэсэн |
|
|
|
огноо |
Гарын үсэг, тамга |
1. |
|
|
|
2. |
|
|
|
3. |
|
|
|
Гааль, татварын ерөнхий газрын даргын
2016 оны А/42 дугаар тушаалын 5
дугаар хавсралтаар батлагдсан журмын
2 дугаар хавсралт
БАТЛАВ. ................. дахь гаалийн БАТЛАВ. “..............” ХХК-ийн захирал
газар, хорооны дарга...................... ...........................................................
....................................................
ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮР ЭЗЭМШИГЧТЭЙ
БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
200...оны... дугаар сарын ... өдөр Улаанбаатар хот
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны ...... дугаар тушаалын ... дугаар хавсралтаар батлагдсан “Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх, татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг зохицуулах, дэлгүүр эзэмшигчийн эрх үүргийг тогтоох зорилгоор нэг талаас .................... гаалийн газар, хороог төлөөлж гаалийн хяналт, бүрдүүлэлт хариуцсан нэгжийн дарга /............/, нөгөө талаас татваргүй барааны дэлгүүр эзэмшигч “..........” ХХК-ийн захирлыг төлөөлж “..........” дэлгүүрийн эрхлэгч /........../ нар энэ гэрээг байгуулав.
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү гэрээ нь “Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журам”-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хийгдсэн эрх зүйн баримт бичиг болно.
1.2. Татваргүй барааны дэлгүүрийг ГТЕГ-ын даргын тушаалд заасан зориулалт, хугацаагаар нэр заагдсан байршил, газар нутагт ажиллуулж, эрх бүхий хүмүүст үйлчилнэ.
1.3. Дэлгүүрийн эрхлэгч, нярваар ажиллах ажилтны анкет, холбогдох материалыг гаалийн байгууллагад танилцуулсны үндсэн дээр томилон ажиллуулна.
Хоёр. Гаалийн байгууллагын эрх, үүрэг
2.1. Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлэх зорилгоор дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт тавих гаалийн улсын байцаагчийг томилон ажиллуулна.
2.2. Гаалийн газар, хороо нь тухайн газар, хорооны онцлогт тохируулан татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаанд гаалийн хяналт тавих, бараанд гаалийн бүрдүүлэлт хийх технологи ажиллагааны дараалал боловсруулж, гаалийн хяналтыг зохион байгуулна.
2.3. Татваргүй барааны дэлгүүрт орсон, гарсан барааны бүртгэлд хяналт тавьж ажиллана. Сар бүрийн барааны хөдөлгөөний болон үлдэгдлийн мэдээг захиргааны мэдээ гаргахтай холбоотой харилцааг зохицуулсан журамд заасан маягтын дагуу гаргуулан авч, хянаж баталгаажуулан ГТЕГ-ын холбогдох хэлтэст ирүүлнэ.
2.4. Шаардлагатай тохиолдолд татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа болон бараанд шалгалт хийнэ.
2.5. Гаалийн байгууллагын хяналт, шалгалтаар татваргүй барааны дэлгүүр эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарч зөрчил гарсан тохиолдолд гаалийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Гаалийн хуулийн 140 дүгээр зүйлийн дагуу хариуцлага хүлээлгэх саналыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавина.
2.6. Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаатай холбогдолтой шинээр гарсан, өөрчлөлт орсон хууль, тогтоомж, журам зааврыг тухай бүрт нь танилцуулна.
Гурав. Татваргүй барааны дэлгүүр эзэмшигчийн үүрэг
3.1. Татваргүй барааны дэлгүүр эзэмшигч нь гаалийн хууль тогтоомж, журмыг чанд сахин биелүүлэх бөгөөд энэ гэрээ болон тухайн газар хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдон тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлнэ.
3.2. Татваргүй барааны дэлгүүрт бараа оруулах, гаргахад гаалийн мэдүүлгийг үндэслэн, ажлын өдрийн цагийн хуваарьт багтаан гүйцэтгэнэ.
3.3. Татваргүй барааны дэлгүүрийн лангуун дээр барааг төрөлжүүлэн өрж, барааны нэр, үнийг тавьсан байна. Дэлгүүрийн агуулахад барааг оруулах, гаргахад хүндрэл учруулахгүй байхаар төрөлжүүлэн хурааж, гаалийн мэдүүлгийн R дугаар, огноог бичсэн шошго тавьсан байна.
3.4. Гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцлөөр хангана.
3.5. Гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлагын дагуу гаалийн байгууллагатай гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны бүртгэл, хөдөлгөөнийг тухай бүр цахим хэлбэрээр хөтөлнө.
3.6. Татваргүй барааны дэлгүүрийн барааны хөдөлгөөний мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 02-ны дотор багтаан харьяалагдах газар хорооны холбогдох алба хэлтэст ирүүлнэ. Мэдээг тухайн сард дэлгүүрт оруулсан, гаргасан барааны нэр төрлөөр дэлгэрэнгүй гаргана.
3.7. Гэрээний 3.6 дахь хэсэгт заасан мэдээ болон гаалийн байгууллагаас яаралтай тодруулах зорилгоор гаргаж өгөхийг шаардсан мэдээ тайлан, бичиг баримтыг хугацаанд нь, үнэн зөв гаргаж өгнө.
3.8. Татваргүй барааны дэлгүүрээс худалдаалах бүх төрлийн бараа, тэдгээрийг жижиглэн худалдаалахаар савласан барааны шошго эсхүл хайрцаг дээр тусгай зөвшөөрлийн дугаар бүхий “Mongolian duty not paid” гэсэн дардас наасан байна.
3.9. Татваргүй барааны дэлгүүрийн үйлчилгээг эхлүүлэхээр дэлгүүрийг нээх, хаах бүрт хариуцсан гаалийн улсын байцаагчид өмнөх гаалийн тэмдэглэгээг шалгуулах буюу гаалийн тэмдэглэгээ хийнэ.
3.10. Өдөр бүр зарагдсан барааны мэдээг бараа тус бүрээр гаргаж дэлгүүр хариуцсан гаалийн улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулсан байна.
3.11.Сар бүрийн мэдээг гаргаж, тухайн дэлгүүр хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Мэдээг албан ёсоор хэвлэмэл байдлаар гаргах бөгөөд дэлгүүр эзэмшигч тамга, эсхүл тэмдэг тавьж баталгаажуулсан байна.
3.12.Татваргүй барааны дэлгүүрт шалгалт хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж ажиллах нөхцлийг хангана.
3.13.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед /гал, үерийн ус, шуурга гэх мэт/ харьяа гаалийн газар, хорооны удирдлагад албан ёсоор
нэн яаралтай мэдэгдэнэ. Гаалийн байгууллагаас зохих ёсны шийдвэр авсны үндсэн дээр гаалийн улсын байцаагч ирж амжаагүй байх тохиолдолд гаалийн тэмдэглэгээг хөндөж, татваргүй барааны дэлгүүрт байгаа барааг арчлан хамгаалах, аюулаас авран зайлуулах
арга хэмжээ авна. Энэ тухай харьяалагдах гаалийн газар, хороонд нэн даруй танилцуулна.
3.14.Дэлгүүрийн байр талбай, агуулахын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, галын аюулгүй байдал болон эдгээртэй холбогдох зардлыг бүрэн хариуцна.
3.15. Энэ журмын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Өөрийн үнэлгээний хуудас”-ыг бөглөж үйл ажиллагаагаа сайжруулах арга хэмжээ авч ажиллана.
Дөрөв. Бусад зүйл
4.1.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах асуудлыг гэрээг байгуулсан хоёр талын саналыг харгалзан тухайн харьяалагдах гаалийн газар, хороо шийдвэрлэнэ.
4.2.Хэрэв тухайн татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг түр зогсоож эрхийг түдгэлзүүлсэн, эсхүл татан буугдсан бол тухай бүрд нь хаалтын тайлан баланс, мэдээ гаргаж дэлгүүр хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар хянуулж баталгаажуулна. ГТЕГ-ын даргын тушаал гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор харьяалагдах гаалийн газар, хорооны хэлтэс албанд өгсөн байна.
4.3. Гэрээний хугацааг сунгахад гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас ажлын 3 хоногийн өмнө гэрээ байгуулагч талуудаас зохих албан тушаалтныг байлцуулан гэрээний хэрэгжилтийг протокол үйлдэж дүгнэнэ. Гэрээний хугацааг нэг жилээр сунгана. Гэрээний сунгалт нь харьяалагдах гаалийн газар, хорооны удирдлага гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажна.
4.4. Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийн хугацаа сунгах тохиолдолд гаалийн газар, хороо нь энэ журмын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Өөрийн үнэлгээний хуудас”-ын дагуу үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэж Гааль, татварын ерөнхий газарт саналаа дээрх хуудсын хамт хүргүүлнэ.
4.6. Энэ гэрээг баталсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
............................ ГААЛИЙН ГАЗАР, ХОРООГ ТӨЛӨӨЛЖ: |
|
“........................’ ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ: |
ГААЛИЙН ХЯНАЛТ, БҮРДҮҮЛЭЛТ ХАРИУЦСАН НЭГЖИЙН ДАРГА ................................................ /............................./
Хаяг: Утас. |
|
"........................" ДЭЛГҮҮРИЙН ЭРХЛЭГЧ ................................................ /....................../
Хаяг: Утас: |
|
|
|
ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ
№ |
Өмнөх гэрээний биелэлт болон гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт |
Сунгах хугацаа / он, сар, өдөр / |
Баталгаажуулалт /гарын үсэг, тамга/ |
1. |
|
|
|
2. |
|
|
|
Гааль, татварын ерөнхий газрын даргын
2016 оны А/42 дугаар тушаалын 5 дугаар
хавсралтаар батлагдсан журмын
3 дугаар хавсралт
ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮРЭЭС БАРАА ХУДАЛДАН АВСНЫГ
НОТЛОХ КАССЫН ТАЛОНЫ ЗАГВАР
SALES SLIP № ____________
Date and time ________ _________
Name _______________ ___________________
Citizenship____________ Country of destination _____________
Card and passport №___________ Travel №_______
Ticket № _________ Seat №_________
Code Description of goods Quantity Amounts
Currency: Total:
Address:
Tel: /976-11-____________/ Fax: /976-11- _____________/ |
Гааль, татварын ерөнхий газрын даргын
2016 оны А/42 дугаар тушаалын 5
дугаар хавсралтаар батлагдсан журмын
4 дүгээр хавсралт
²Mongolian duty not paid” ……………………….. тусгай зөвшөөрлийн дугаар |
Гааль, татварын ерөнхий газрын даргын
2016 оны А/42 дугаар тушаалын 5
дугаар хавсралтаар батлагдсан журмын
5 дугаар хавсралт
Гаалийн байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудад ойлгомжтой, тодорхой, нэгдсэн шаардлага тавих, татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд өөрийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, үйл ажиллагаагаа сайжруулахад ашиглах зорилгоор өөрийн үнэлгээний хуудас нь боловсруулагдсан.
Өөрийн үнэлгээний хуудаст Гаалийн тухай хуулийн 171 дүгээр зүйл, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны ..... дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан журамд заасан горимын шаардлага, мөн журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Татваргүй барааны дэлгүүр эзэмшигчтэй байгуулах гэрээ”-д заасан үүргүүдийг тусгасан.
ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС
.......................................... ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮР
Зориулалт: Байршил: Талбайн хэмжээ:
Хяналт тавьдаг гаалийн газар, хороо:
Гаалийн тухай хуулийн 171 дугаар зүйл: |
д/д |
Шаардлага |
Хийгдсэн ажил |
үнэлгээ |
1 |
171.1.1.олон улсын жишигт нийцсэн худалдааны танхим, агуулах, туслах байгууламжтай байх; |
|
|
2 |
171.1.2.тоног төхөөрөмж, тавилга, гэрэлтүүлэг, дохиолол, камерийн хяналтын систем нь бусад орнуудын татваргүй барааны дэлгүүрийн түвшинд хийгдсэн байх; |
|
|
3 |
171.1.3.хилийн боомтод байгуулагдсан татваргүй барааны дэлгүүрийн худалдааны танхим нь дэлгүүрээс худалдаж авсан барааг гаалийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэх, бусдад дамжуулах боломжийг хаасан байдлаар зохион байгуулагдсан байх; |
|
|
4 |
171.1.4.татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч хилийн чанад дахь бараа нийлүүлэгчтэй гэрээ байгуулсан байх; |
|
|
5 |
171.1.5.барааг гаалийн болон бусад татвар үл шингэсэн, олон улсын жишигт нийцсэн үнээр борлуулах; |
|
|
6 |
171.1.6.хилийн боомтод ажиллаж байгаа татваргүй барааны дэлгүүр нь зорчигчийн гадаадад зорчих тийз, гадаад паспорт, зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн үйлчлэх; |
|
|
7 |
171.1.7.татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгосноос хойш 3 сарын дотор үйл ажиллагаагаа эхлүүлэх; |
|
|
8 |
171.1.8.худалдаанд тавигдах нөхцөл, шаардлага, стандартыг хангасан байх. |
|
|
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны ... дүгээр тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан журамд заасан горимын шаардлага: |
д/д |
Шаардлага |
Хийгдсэн ажил |
үнэлгээ |
1 |
4.1.1. дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч нь дэлгүүрт татваргүй барааны дэлгүүр ажиллуулах талаар туршлагатай, олон улсын тавцанд нэр хүнд бүхий анх гэрээ байгуулсан компаниас бараа оруулах; |
|
|
2 |
4.1.2. гадаадын гэрээлэгч компаниа өөрчлөх, эсхүл дахин өөр компанитай гэрээ байгуулах тохиолдолд гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагадурьдчилан мэдэгдэж, гэрээгээ хянуулж зөвшөөрөл авах; |
|
|
3 |
4.1.3. гэрээнд татваргүй барааны дэлгүүрт нийлүүлэх барааны жагсаалтыг хавсаргасан байх ба нэмэлт, өөрчлөлт орох тохиолдолд Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэж, гэрээгээ хянуулж зөвшөөрөл авах; |
|
|
4 |
4.1.4. хилийн боомт дахь гарах урсгалд байгаа дэлгүүр нь хилийн чанадад зорчиж буй зорчигчдод зорчигчийн гадаадад зорчих тийз, гадаад паспорт, зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн үйлчлэх; |
|
|
5 |
4.1.5. гаалийн нутаг дэвсгэрийн гүнд байрлах дэлгүүр нь Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтнуудад гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргаж өгсөн нэрсийн дагуу, паспорт эсхүл дипломат үнэмлэхийг үндэслэн үйлчлэх; |
|
|
6 |
4.1.6. гадаад улсаас Монгол улсад суугаа өргөмжит консул татваргүй барааны дэлгүүрээр үйлчлүүлэх эрхгүй; |
|
|
7 |
4.1.7. Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын захиалгаар тусгай үйлчилгээ явуулах тохиолдолд холбогдох нот бичиг, албан ёсны хүсэлтийг худалдан авах барааны тоо хэмжээтэй жагсаалтын хамт хяналт тавьж буй гаалийн байгууллагад ирүүлнэ. Хяналт тавьж буй гаалийн байгууллага бичиг баримтыг хянаж, худалдахыг зөвшөөрөх; |
|
|
8 |
4.1.8. хилийн боомтод болон төмөр замын буудалд ажилладаг дэлгүүрийн бараанаас янжуур тамхи 200 ш, сигар 50 ш, үнэртэй ус 0,250 л ба сүрчиг 50 г, архи /БТКУС-ийн 2208-д хамаарах бүх төрлийн архи/, дарс, шар айраг болон бусад барааг зорчигчийн хүрэх улсад гаалийн болон бусад албан татваргүй оруулах хэмжээгээр худалдах; |
|
|
9 |
4.1.9. гаалийн нутаг дэвсгэрийн гүнд байрлах дэлгүүр нь Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтнуудад дэлгүүрийн бараанаас тэдгээрийн хувийн хэрэглээнд шаардагдах хэмжээгээр үйлчлэх; |
|
|
10 |
4.1.10. орох урсгалд байрлах татваргүй барааны дэлгүүрийн бараанаас зорчигчид архи /БТКУС-ийн 2208-д хамаарах бүх төрлийн архи/, дарс, шар айргийг “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д гаалийн болон бусад албан татваргүй оруулахаар заасан тоо хэмжээгээр худалдаалах; |
|
|
11 |
4.1.11. татваргүй барааны дэлгүүрт энэ журамд зааснаас өөрөөр, захиалгаар, загварын, зээлийн, нэмэгдэл үйлчилгээний /борлуулалтын өмнөх бэлтгэл ажил, баглах, боох, үзүүлэн таниулах, дахин савлах г.м. үйлчилгээнээс бусад/ болон хаягаар үйлчлэх замаар худалдахыг зөвшөөрөхгүй. |
|
|
12 |
4.1.12. гадаад валютаар худалдах барааг өөр бусад валютаар худалдаалах тохиолдолд тухайн барааг худалдаж байгаа Монголбанкнаас зарласан тухайн өдрийн албан ханшийг баримтлах; |
|
|
13 |
4.1.13. Дэлгүүр нь бараа худалдан авсан үйлчлүүлэгчдэд энэ журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий тод хэвлэсэн кассын талон олгоно. Кассын талон нь үйлчлүүлэгчийн нэр, дипломат үнэмлэхийн дугаар, паспортын болон нислэгийн тийзний дугаар, иргэний харьяалал, хүрэх улс, үйлчлүүлсэн он, сар, өдөр, цаг, минут, худалдан авсан барааны тоо, хэмжээ, үнэ, зураасан болон бусад төрлийн код зэрэг мэдээллийг багтаасан байх; |
|
|
14 |
4.1.14. татваргүй барааны дэлгүүр нь гаалийн байгууллагатай гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны зураасан болон бусад төрлийн код ашиглан дэлгүүрт орсон, гарсан барааны бүртгэлийг тухай бүр цахим хэлбэрээр хөтлөх;
|
|
|
15 |
4.1.15. татваргүй барааны дэлгүүрт орсон, гарсан, үлдэгдэл барааны сар бүрийн мэдээг холбогдох нотлох баримтын хамт дараа сарын 02-ны дотор батлагдсан маягтын дагуу гаргаж тухайн гаалийн байгууллагад өгөх; |
|
|
16 |
4.1.16. мэдээ тайлан, баримтуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу архивын нэгж болгон боловсруулж хадгалах; |
|
|
17 |
4.1.17. дэлгүүрийн барааны шошго эсхүл хайрцаг дээр “Mongolian duty not paid” гэсэн энэ журмын 4 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий дахин салгах боломжгүй дардастай байх; |
|
|
18 |
4.1.18. дэлгүүрийн агуулахад байгаа барааг төрөлжүүлэн хадгалж, нэр, төрөл, тоо хэмжээ, үлдэгдлийг заасан шошго тавьсан байх; |
|
|
19 |
4.1.19. барааны хадгалалтын хугацаа дууссан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн барааг устгах горимд шилжүүлэх; |
|
|
20 |
4.1.20. зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хадгалагдаж байгаа барааны чанар, бүрэн бүтэн байдлыг хангах; |
|
|
21 |
4.1.21. энэ журмын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Өөрийн үнэлгээний хуудас”-ыг бөглөж үйл ажиллагаагаа сайжруулах арга хэмжээ авч ажиллах; |
|
|
22 |
4.1.22. татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч нь дэлгүүрийн талбайн хэмжээ болон байршлаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ талбайн хэмжээ, байрлал, барилга байгууламжийн зураг, зураглалтай өргөдлийг холбогдох бусад материалын хамт бүрдүүлж, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах; |
|
|
23 |
4.1.23. хяналтын камерыг дэлгүүрийн бараа, үйлчилгээ бүхэлдээ харагдах, гаалийн хяналтын шаардлага хангахуйц тоо хэмжээгээр тохирох газарт байрлуулах; |
|
|
24 |
4.1.24. гаалийн хяналтын зорилгоор ашиглах шаардлага хангахуйц камерын бичлэгийг хяналтын нийтлэг журамд заасан хугацаанд хадгалж, гаалийн байгууллагаас шаардсан хугацаанд гаргаж өгөх; |
|
|
25 |
4.1.25. Татваргүй барааны дэлгүүрт борлуулсан барааг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгож нэгтгэн, дараа сарын эхний өдөр гадаадын барааг гаалийн бүрдүүлэлтийн горимын 314, монголын барааг гаалийн бүрдүүлэлтийн горимын 145 кодоор гаалийн байгууллагад мэдүүлж, бүрдүүлэлт хийлгэх;
|
|
|
26 |
4.1.26. Энэ журмын 4.1.8- 4.1.10, 4.1.12 дахь заалтад заасан барааны тоо хэмжээ, валютын ханш болон энэ журмын талаар үйлчлүүлэгчид сурталчилах зорилгоор англи, монгол хэлээр ухуулан таниулах самбар байршуулах. |
|
|
Гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилт: |
д/д |
Шаардлага |
Хийгдсэн ажил |
үнэлгээ |
1 |
3.1. Татваргүй барааны дэлгүүр эзэмшигч нь гаалийн хууль тогтоомж, журмыг чанд сахин биелүүлэх бөгөөд, энэ гэрээ болон тухайн газар хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдон тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлнэ. |
|
|
2 |
3.2. Татваргүй барааны дэлгүүрт бараа оруулах, гаргахад гаалийн мэдүүлгийг үндэслэн, ажлын өдрийн цагийн хуваарьт багтаан гүйцэтгэнэ. |
|
|
3 |
3.3.Татваргүй барааны дэлгүүрийн лангуун дээр барааг төрөлжүүлэн өрж, барааны нэр, үнийг тавьсан байна. Дэлгүүрийн агуулахад барааг оруулах, гаргахад хүндрэл учруулахгүй байхаар төрөлжүүлэн хурааж, гаалийн мэдүүлгийн R дугаар, огноог бичсэн шошго тавьсан байна. |
|
|
4 |
3.4. Гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцлөөр хангана. |
|
|
5 |
3.5. Гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлагын дагуу гаалийн байгууллагатай гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны бүртгэл, хөдөлгөөнийг тухай бүр цахимаар хөтөлнө. |
|
|
6 |
3.6. Татваргүй барааны дэлгүүрийн барааны хөдөлгөөний мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 02-ны дотор багтаан харьяалагдах газар хорооны холбогдох алба хэлтэст ирүүлнэ. Мэдээг тухайн сард дэлгүүрт оруулсан, гаргасан барааны нэр төрлөөр дэлгэрэнгүй гаргана. |
|
|
7 |
3.7. Гэрээний 3.6 дахь хэсэгт заасан мэдээ болон гаалийн байгууллагаас яаралтай тодруулах зорилгоор гаргаж өгөхийг шаардсан мэдээ тайлан, бичиг баримтыг хугацаанд нь, үнэн зөв гаргаж өгнө. |
|
|
8 |
3.8. Татваргүй барааны дэлгүүрээс худалдаалах бүх төрлийн бараа, тэдгээрийг жижиглэн худалдаалахаар савласан барааны шошго эсхүл хайрцаг дээр тусгай зөвшөөрлийн дугаар бүхий “Mongolian duty not paid” гэсэн дардас наасан байна.
|
|
|
9 |
3.9. Татваргүй барааны дэлгүүрийн үйлчилгээг эхлүүлэхээр дэлгүүрийг нээх, хаах бүрт хариуцсан гаалийн улсын байцаагчид өмнөх гаалийн тэмдэглэгээг шалгуулах буюу гаалийн тэмдэглэгээг хийлгэнэ. |
|
|
10 |
3.10. Өдөр бүр зарагдсан барааны мэдээг бараа тус бүрээр гаргаж дэлгүүр хариуцсан гаалийн улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулсан байна. |
|
|
11 |
3.11.Сар бүрийн мэдээг гаргаж тухайн дэлгүүр хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Мэдээг албан ёсоор хэвлэмэл байдлаар гаргах бөгөөд дэлгүүр эзэмшигч тамга, эсхүл тэмдэг тавьж баталгаажуулсан байна. |
|
|
12 |
3.12.Татваргүй барааны дэлгүүрт шалгалт хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж ажиллах нөхцлийг хангана. |
|
|
13 |
3.13. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед /гал, үерийн ус, шуурга гэх мэт/ харъяа гаалийн газар, хорооны удирдлагад албан ёсоор нэн яаралтай мэдэгдэнэ. Гаалийн байгууллагаас зохих ёсны шийдвэр авсны үндсэн дээр гаалийн улсын байцаагч ирж амжаагүй байх тохиолдолд гаалийн тэмдэглэгээг хөндөж, татваргүй барааны дэлгүүрт байгаа барааг арчлан хамгаалах, аюулаас авран зайлуулах арга хэмжээг авна. Энэ тухай харьяалагдах гаалийн газар, хороонд нэн даруй танилцуулна. |
|
|
14 |
3.14.Дэлгүүрийн байр талбай, агуулахын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, галын аюулгүй байдал, эдгээртэй холбогдох зардлыг бүрэн хариуцна. |
|
|
15 |
3.15. Энэ журмын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Өөрийн үнэлгээний хуудас”-ыг бөглөж үйл ажиллагаагаа сайжруулах арга хэмжээ авч ажиллана. |
|
|
Текст томруулах
A
A
A