A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХОТ, ТОСГОН, БУСАД СУУРИНЫ БОЛОН ТАРИАЛАН, АТАРЖСАН ГАЗРЫН КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН АРГАЧЛАЛ /БХБС-ын 2016-06-30-ны 121-р тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тушаалын хавсралт

 

ХОТ, ТОСГОН, БУСАД СУУРИНЫ БОЛОН ТАРИАЛАН, АТАРЖСАН ГАЗРЫН КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН АРГАЧЛАЛ

 

1.ЕРӨНХИЙ ХЭСЭГ

1.1.Энэхүү технологийн аргачлалын гол зорилго нь хот, тосгон, бусад суурины болон тариалан, атаржсан газрын кадастрын зураглалыг төлөвлөх, үйлдэх, улмаар газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн бүртгэл хийх, газрын кадастрын мэдээллийн санд мэдээлэл цуглуулах зэрэг үйл ажиллагаануудыг нэгдсэн заавраар хангах, тавигдах техникийн шаардлагуудыг нарийвчлан зааж өгөхөд оршино.

1.2.Технологийн аргачлалд хот, тосгон, бусад суурины болон тариалан, атаржсан газрын кадастрын зураглал (цаашид “кадастрын зураглал” гэнэ)-ын агуулга, зураглал үйлдэх ажлыг төлөвлөх, үндэслэлийн цэгийн төвийг бэхлэх, эдлэн газрын хилийн шугамын эргэлтийн цэгийг газарт бэхлэх, зураглалын үндэслэлийг байгуулах, кадастрын зураглал үйлдэх, зураглалын боловсруулалт хийх, нэгж талбар бүрийн иргэн, хуулийн этгээдийн тухай мэдээлэл цуглуулах, цэгцлэх, бүртгэж баталгаажуулах ажлуудын техникийн шаардлага, нарийвчлалын тухай асуудлуудыг тусгасан болно.

1.3.Кадастрын зураглалыг байрлалын хувьд МОЫРЕР 97 солбицол, өндрийн хувьд Балтийн тэнгисийн өндрийн тогтолцоонд тус тус хийж гүйцэтгэнэ.

1.4.Төрийн нууцад хамаарах байр зүйн зураг, материалыг ашиглахдаа холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмыг баримтлан ажиллана.

1.5.Кадастрын зураглалыг хот, тосгон, бусад суурины болон төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний газарт 1:1 000-ны масштабаар, тариалангийн болон атаржсан газарт 1:25 000-ны масштабаар тус тус үйлдэнэ.

1.6.Кадастрын зураглалын ажлыг дараах үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ. Үүнд:

 

  • Кадастрын зураглалын ажлыг төлөвлөх;
  • геодезийн тулгуур болон өтгөрүүлэлтийн сүлжээний хуучин цэгүүдийн судалгаа, шинэ цэгийн хайгуул хийх;
  • цэгийн төв бэлтгэж, газарт суулгах;
  • зураглалын байрлал, өндрийн үндэслэлийн сүлжээг хэмжих;
  • нэгж талбарын хувийн хэргийг тухайн газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай болон аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны мэргэжилтэн, сумын газрын даамалтай хамтран үүсгэж, баталгаажуулах;
  • эдлэн газрын хилийн шугамын эргэлтийн цэгийг газарт тэмдэглэх;
  • кадастрын зураглал, боловсруулалт хийх;
  • газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой мэдээллийг компьютерт оруулан, кадастрын зурагтай холбох;
  • газрын кадастрын мэдээллийн сан байгуулах.