A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АСРАМЖИЙН ГАЗРЫН ТӨСВИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ /СС, ХАХНХС-ын 2013 оны 247,А/163 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/СС, ХАХНХС-ын 2013 оны 247,А/163 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 139 дүгээр тушаалын зургаадугаар хавсралт

 

АСРАМЖИЙН ГАЗРЫН ТӨСВИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Нийгмийн халамжийн тухай хууль, Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний
хөтөлбөр, Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэн ажиллах, асрамжийн газрын төсвийг бүрдүүлэх, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Асрамжийн газрын төсвийн хөрөнгө нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд зориулагдана.

1.3.Асрамжийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг асрамжийн газрын дарга, нягтлан бодогч нар хариуцан гүйцэтгэнэ.

1.4.Асрамжийн үйлчилгээний зардлын төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалтанд хяналт тавих асуудлыг Улсын болон орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага, Үндэсний аудитын байгууллага, нийгмийн халамжийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.

Хоёр. Төсвийн бүрдүүлэлт

2.1.Асрамжийн газрын төсвийн хөрөнгө нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ.

2.1.1.тухайн төсвийн жилд асрамжийн газрын үйл ажиллагаанд зарцуулахаар улсын төсвөөс олгосон хөрөнгө;

2.1.2.тухайн төсвийн жилд асрамжийн газрын үйл ажиллагааны зардалд зарцуулахаар орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө;

2.1.3.эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон хөрөнгө;

2.1.4.асрамжийн газрын төсвийн оны эцсийн зарцуулагдаагүй үлдэгдэл;

2.1.5.асрамжийн үйлчилгээнд шууд зориулалтаар өгсөн олон улсын байгууллага, гадаад орнуудаас өгсөн хандив, тусламж;

2.1.6.аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдээс асрамжийн үйлчилгээний зориулалтаар олгосон хандив, тусламж;

2.1.7.төлбөртзй асрамжийн үйлчилгээнд төлсөн төлбөр;

2.1.8.асрамжийн үйлчилгээнд хэрэгжсэн, хамрагдсан төсөл, хөтөлбөрөөс олгосон хөрөнгө;

2.1.9.асрамжийн газрын үйл ажиллагааны өөрийн орлого /туслах аж ахуй, үйлдвэрлэл үйчилгээ эрхлэх/;

2.1.10.бусад эх үүсвэр.

Гурав. Төсвийн төлөвлөлт, санхүүжилт

3.1.Асрамжийн газрын төсвийн хөрөнгийг дараах байдлаар төлөвлөнө.

3.1.1.Асрамжийн газар нь дараагийн санхүүгийн жилд шаардагдах хөрөнгийн хэмжээг асрамжийн байнгын үйлчилгээнд хамрагдах хүний тоо, ажиллагсадын батлагдсан орон тоо, нэг асруулагчид ноогдох үйлчилгээний зардлын норм, норматив, стандартыг үндэслэн төсөвөө төлөвлөж 3 дугаар сарын 20-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

3.1.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
нь төсөвт тусгах саналыг хянаж амьжиргааг дэмжих сангийн хөрөнгөд оруулж 4 дүгээр сарын 5-ны дотор санхүү төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэн улсын төсөвт тусган батлуулна.

3.1.3.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь улсын төсвөөс аймаг, дүүргийн асрамжийн газруудад олгох төсвийн хуваарийг улирал, сараар гаргаж Төрийн санд хүргүүлнэ.

3.1.4.Төрийн сан нь улсын төсвөөс олгох хөрөнгийг батлагдсан хуваарийн дагуу асрамжийн газруудад сар бүр олгоно.

3.1.5.Асрамжийн газруудад сар бүр олгох санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлийн дагуу шийдвэрлэнэ.

3.1.6.Асрамжийн үйлчилгээнд зориулан орон нутгийн төсвөөс олгох хөрөнгийг орон нутгийн төрийн сан улирал, сараар хуваарилан олгоно.

3.1.7.Асрамжийн үйлчилгээнд шууд зориулалтаар өгсөн олон улсын
байгууллага, гадаад орнуудын болон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдээс олгосон хандив, тусламжийн мөнгөн хөрөнгийг касс, харилцах дансанд, биет хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнээр үнэлэн няравын орлогод авч, данс бүртгэлд тусган санхүүжилтэнд тооцно.

3.1.8.Үйлчлүүлэгчийн асрамжийн газарт асруулж байх хугацаанд төрсөн хүүхдийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллежид суралцах хугацааны төлбөрийг тухайн асрамжийн газар нь хариуцаж, хандив тусламж, төрийн сангийн зээлд хамруулах, асрамжийн газрын төсөвт суулгах арга хэмжээ авна.

Дөрөв. Төсвийн зарцуулалт

4.1.Асрамжийн газрын үйл ажиллагааны зардалд зарцуулах хөрөнгийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан зардлын норматив, эд хөрөнгийн эдэлгээний хугацаа болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээний стандартуудын шаардлага хангасан дор дурдсан үйлчилгээнд зарцуулна.

4.1.1.хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс;

4.1.2.улирлын онцлогт тохирсон 3 ээлжийн хувцас;

4.1.3.эмнэлгийн үйлчилгээ, шаардлагатай эм;

4.1.4.кпиникийн эмнэлэгт эмчлүүлэх үйлчлүүлэгчийн замын зардал, эмчилгээ,
шинжилгээний төлбөр;

4.1.5.ариутгал халдваргүйжүүлэлт;

4.1.6.ариун цэврийн хэрэглэл;

4.1.7.хичээлийн хэрэглэл;

4.1.8.протез, ортопедийн үнийн хөнгөлөлт;

4.1.9.хатуу, зөөлөн эдлэл;

4.1.10.нас барсан үйлчлүүлэгчийг оршуулах;

4.1.11.үйл ажиллагааны зардал /цалин, цахилгаан, халаалт, цэвэр, бохир ус, бичиг хэрэг, албан томилолт, холбоо, нормын хувцас, шимтгэл, шатахуун, конторын тавилга, тоног төхөөрөмж/;

4.1.12.асруулагчийн хөгжлийн ажиллагааны зардал /нийгэм соёлын үйлчилгээ, үдэшлэг, уулзалт, урлаг, уран сайхан, аялал зугаалга, номын сан, радио, телевиз үзүүлэх, оньсон болон хөлөгт тоглоом тоглуулах, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг үйлчлүүлэгчдийн чөлөөт цагийн арга хэмжээнүүд/;

4.1.13.үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх /асруулагчдын эрүүл мэнд, чадавхид тохирсон цаасан цэцэг, дугтуй наах, төмс, хүнсний ногоо тариалах, мал маллах, байр талбайн цэвэрлэгээ, тохижилт хийх зэрэг хөдөлмөрийн сэргээн засалтын үйл ажиллагаанд оролцуулах/;

4.1.14.асруулагчдыг нийгэмшүүлэх зардал;

4.1.15.асрамжийн үйлчилгээг сайжруулахад зориулсан хөрөнгө оруулалт;

4.1.16.хүний нөөцийг чадавхижуулах /ажиллагсдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх/;

4.1.17.үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын зардал;

4.1.18.үндсэн хөрөнгийн урсгал засвар;

4.1.19.хөрөнгийн даатгал, татвар төлбөр;

4.1.20.үйлчлүүлэгчийн асрамжийн газарт асруулж байх хугацаанд төрсөн хүүхдийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллежид суралцах хугацааны төлбөр.

4.2.Төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулахыг хориглоно.

Тав. Төсвийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих, тайлагнах

5.1.Асрамжийн үйлчилгээ тогтоосон хугацаанд, стандартын шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага хяналт тавина.

5.2.Асрамжийн үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн хэмжээг тодорхойлох, батлуулах, хуваарилах, салбарын дотоод хяналт тавих үүргийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.

5.3.Асрамжийн газруудын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтанд мэргэжлийн хяналтын болон аудитын газар, нийгмийн халамжийн улсын байцаагч эрх хэмжээнийхээ хүрээнд тус тусын хяналтыг тавина.

5.4.Асрамжийн газрын төсвийн орлого, зарлагын улирлын тайланг асрамжийн
газрын дарга тухайн улирлын дараа сарын 25-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

5.5.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь асрамжийн газруудын төсвийн орлого, зарлагын улирлын нэгдсэн тайланг тухайн улирлын дараа сарын 20-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор тус тус гаргаж санал дүгнэлтийн хамт нийгмийн хамгааллын болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

 

--- о0о ---