- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ СУРТАЛЧЛАН АЛДАРШУУЛАХ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД ОНЦГОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ (Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2016 оны 145 дугаар
тогтоолын хавсралт
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ СУРТАЛЧЛАН АЛДАРШУУЛАХ, ТҮГЭЭН
ДЭЛГЭРҮҮЛЭХЭД ОНЦГОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН
ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД МӨНГӨН ШАГНАЛ
ОЛГОХ ЖУРАМ
(Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах, үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагч (хувь хүн, бүлэг, хамт олон)-ийг тодруулж мөнгөн шагнал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Шагналд нэр дэвшүүлэх
2.1. Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг Соёлын өвийн үндэсний төв, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох бусад байгууллага тус тус мөнгөн шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлнэ.
2.2. Энэ журмын 2.1-д заасны дагуу мөнгөн шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлэхдээ дараах материалыг бүрдүүлж, жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.2.1. соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтад бүртгэгдсэн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн шавь сургалт, түгээн дэлгэрүүлсэн соёлын биет бус өвийн талаарх танилцуулга, тодорхойлолт;
2.2.2. энэ журмын 2.2.1-д зааснаас бусад соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн танилцуулга, анкет, тодорхойлолт;
2.2.3. өвлөн уламжлагчийн ур чадварыг илэрхийлэх гэрэл зураг, дуу, дүрс бичлэг, үндэсний болон олон улсын уралдаан, наадам, үзэсгэлэнд байр эзэлсэн бол нотлох баримт (батламжийн баталгаажсан хуулбар хувь, тухайн үеийн гэрэл зураг, дуу, дүрс бичлэг, бусад баримт).
2.3. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасан материалыг хүлээн авч, санал, дүгнэлт гаргуулахаар соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд оруулна.
2.4. Энэ журмын 2.2-т заасан хугацаанаас хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй.
Гурав. Соёлын биет бус өвийн мэргэжлийн
зөвлөлийн санал, дүгнэлт
3.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд энэ журмын 1.1-д заасан мөнгөн шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлсэн хувь хүн, бүлэг, хамт олны талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл (цаашид “мэргэжлийн зөвлөл” гэх) ажиллана.
3.2. Мэргэжлийн зөвлөл нь соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын эрдэмтэн, судлаач, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бvрдэнэ. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
3.3. Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Мэргэжлийн зөвлөлийн хуралдаан нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэй хуралдаж, хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр (санал, дүгнэлт) гаргана.
3.4. Мэргэжлийн зөвлөлийн гишvvн нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
3.5. Мэргэжлийн зөвлөл нь санал дүгнэлтээ ажлын 5 хоногийн дотор гаргаж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.
Дөрөв. Мөнгөн шагналаар шагнах
4.1. Энэ журмын 3.5-д заасан санал, дүгнэлтийг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах, үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан 25 хүртэл өвлөн уламжлагчийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор мөнгөн шагналаар шагнана.
4.2. Мөнгөн шагналын хэмжээг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
Тав. Бусад зvйл
5.1. Соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах, үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг мөнгөн шагналаар шагнахад зориулсан хөрөнгийг
зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
---о0о---
Текст томруулах
A
A
A