A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГЭРЭЭНҮҮД ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

1996 оны 8 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 183

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1996 оны 08 дугаар зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол газрын тос товчоо болон АНУ-ын "Территориол ресорсис" компани, Австрали Улсын "Команд Петролуем" компани, Олон улсын газрын тосны консорциумын хооронд Матад-ХХ, Тамсаг-ХХI талбайд газрын тос хайж олборлох тухай 1995 оны 12 дугаар сарын 11-нд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ